Гурван хувилбар
Маргааш хаврын дунд цагаагчин туулай сарын хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр аж. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хараал жатгыг буцаахад сайн гэнэ.
Маргааш хаврын дунд цагаагчин туулай сарын хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр аж. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хараал жатгыг буцаахад сайн гэнэ. Үсээ засуулваас эрч хүч ихсэнэ хэмээн Л.Тэрбишийн зурхайд буужээ. Харин ХҮН-ын дарга хэн болох тухай ганц үг алга. Тамга атгах хүсэлтэй хоёр тал бие биеэ гэмтэй хэмээн үзэж байгаа бөгөөд харилцан хараал жатга үйлдсэн байж болзошгүй. Ерөөс энэ хэргийг шийдэхэд эрүүл ухаан ихээ хүч дутах нь эртээс ажиглагдсан. Маргааш хэнийх нь “хараалыг гүйцээж”, хэнийг нь “гэсгээхээ” Улсын дээд шүүх нь шийднэ. Билгийн нүдээр харвал шүүхээс гарах шийдвэрт гурван хувилбар бий.
1. Горьдлого ихтэй хувилбар
ХҮН-ыг ард түмэнд таниулсан “Босоо” хэмээх С.Ганбаатарын талд шийдвэр гарна хэмээн дийлэнх нь бооцоо тавьжээ. Онолын хувьд намын дарга хэвээрээ байгаа С.Боргилыг багтаасан энэ бүлэг нийгэмд танигдсан фигур харьцангуй олонтой. “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг эгнээндээ нэгтгэсэн тул шүүх дээр ялж, улмаар намаа түүний хөрөнгөөр санхүүжүүлэн сонгуульд амжилт үзүүлнэ гэдэг итгэлийг төрүүлж байгаа юм. Энэ ХҮН шүүхээр ялсан ч дангаараа сонгуульд орвол хангалттай суудал авах боломж тун бага. АН, МАН хоорондоо тэмцэлдсэн дүр бүтээвч цаашид хоёулхнаа ноёлох сонгуулийн хууль баталсан учир бусад намууд ч эвсэхээс өөр арга үгүй. Тэгэхээр аль ч ХҮН ялсан эвсэж таарна. Харин энэ ХҮН бусдаас түрүүнд МАХН буюу Н.Энхбаяртай хэл амаа олчихно. (Энэ тухай “Хэний хүн бэ” бичвэрт бий) МАН-ын гишүүн асан Т.Ганболдыг ХҮН-д шургуулсан МАХН-ын хүн гэх хардлага яваад эхлэчихэж. Н.Энхбаяр ирэх сонгуульд М.Энхсайхан буюу МҮАН-тай эвсэхгүй гэдгээ зарласан хойно ХҮН-тай хорших магадлал бүр ч нэмэгдчихлээ. Ингэсэн цагт “Хүн дээд үзэл” гэх мэт анхны ариун гэгээн романтизмын бамбар дорхноо бөхнө. Эрдэмтэй чадалтай залуус гурав дөрөвдүгээр эгнээ рүү шахагдан фон төдий үлдэж, бусдаасаа ялгарахгүй “бохир улстөрчид”-ийн бөөгнөрөл болж хувирна.2. Горьдлого багатай хувилбар
Б.Найдалаа тэргүүтэй өөрсдийн явцуу хүрээндээ хүлээн зөвшөөрөгдсөн залуусыг Улсын дээд шүүх дээр ялчихна гэдэгт итгэх субьект одоохондоо өөрсдөөс нь өөр алга. Яахав зурхайд найдаж бас болно оо. Л.Тэрбишийн зурхайд хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн хэмээжээ. Б.Найдалаа хонь жилтэй биш байж мэдэх ч шүүхээр ялалт авбал нэн түрүүнд өрөөл болчихсон ХҮН бүтэн болох нигуртай. Тэгээд зогсохгүй ХҮН-ын сүнс биедээ эргээд оршино гэхэд ч хилсдэхгүй. Нэгэндээ “туньсан” эрдэмтэд ахин хэрүүл дэгдээлгүй нэгдэж чадвал улстөрийн шинэ хүчний мөрөөсөл болсон хүмүүст сонголт гарч ирнэ. Учиг нь зүүгээ дагадаг ёсоор олны мэдэх гишүүд “хэний ч танихгүй” Б.Найдалаатай гар барихаас аргагүйд хүрнэ. ХҮН-ыг сонгуульд чирч орох учиртай “Босоо” С.Ганбаатар нь сул гишүүн боллоо ч 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн төлөө намдаа үлдэх тохироо хийх нь гарцаагүй. Хөрөнгө мөнгө, нэр төрөөрөө бооцоо тавьчихсан Т.Ганболд ч цахлаад явчихгүй л болов уу. Харин жагсаалт болон тойрог мэтийн “яль шальгүй” маргаан гарах нь тов тодорхой. Энэ бүхэн үүнийг бичих шиг хялбар бүтэх аваас хүн шиг сонгуульд оролцох боломж бүрдэнэ. Түүний дараа хэнтэй эвсэх тухай асуудал аяндаа босож ирэх юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тасралтгүй ёс суртахуун, хуульзүй ярьсан Б.Найдалаа дарга нь хүн чанар, хууль ёсны “дайсан” болчихсон яваа Н.Энхбаяр даргатай “суудлаа давхцуулахгүй” болов уу гэж найдах л үлдэнэ. 3. Хамгийн муу хувилбар
Улсын дээд шүүхээс тэр ХҮН, энэ ХҮН хоёрын өргөдлийг хоёуланг нь буцаах магадлал бий. Энэ удаа ийм шийдвэр гаргачихвал дээд шүүх сонгууль зарлагдтал дараа дараагийн өргөдлүүдийг нь буцаасаар байсан ч дөнгөнө. Маргааш хэн нь ч ялалгүй шүүхээс буцах аваас хэн хэн нь замдаа үсээ засуулбаас өлзийтэй хэмээн Л.Тэрбишийн зурхайд заасныг санахад ер илүүдэхгүй. Мэдээж ийм хувилбар С.Ганбаатар, Б.Найдалаа нарын хэнд ч ашиггүй. Тэр дундаа С.Ганбаатар тэргүүтэй ХҮН-д бүр ч урхагтай. Харин АН, МАН хоёрын зарим нэг гишүүдийн сэтгэлд итгэлийн оч асаана. Ингээд л улстөрч болчихдог юм байжээ хэмээн бодож явсан хоёр ХҮН-ын залуусын урмыг хугална. Улмаар бүр улаан цагаандаа гарч нэгийгээ үзэх эхлэл болж ч мэднэ. Эсбөгөөс өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх ухаан суулгаж ч магадгүй. Тэр өдрийн тэнгэр, тэнэг ХҮН-ын заяа мэдэж дээ.
dangaa22
Зочин
zochi
Зочин
2 iig demjij bn
2 iig demjij bn
Будда порно
Будда порно
Будда порно
Будда порно
хавар
zochin
batdorj
Зочин
2 дахь
Зочин
оооо
оооо
Зочин
Naraa
Зочин