Хотын зам дээгүүр 650 бээр
Манай нийслэл “Баатар хот” цол тэмдгээ аваагүй л болохоос үнэхээр баатарлаг хүмүүсийн өлгий билээ хэмээн үргэлж хүндэтгэж явдгаа ахин илэрхийлье.
Зэлтэрийн гацаанаас мултрах нь
Манай нийслэл “Баатар хот” цол тэмдгээ аваагүй л болохоос үнэхээр баатарлаг хүмүүсийн өлгий билээ хэмээн үргэлж хүндэтгэж явдгаа ахин илэрхийлье. Ухсан нүх, овоолсон шороо, харанхуй гудам, траншейнаас цухалзах “танкчид”-ын толгой, хар утаатай, ус ч үгүй, тог цахилгаан ч үгүй, бүр юу ч үгүй амьдрах алслагдсан гэр хорооллынхон гэх зэрэг нэвсийсэн дүр зураг яг л байлдаантай киноны бөмбөгдөлт, бүслэлт. Ундуй сундуй нүүдлийн буурь, баатарлаг нүүдэлчдийн үр сад оршин суудаг нийслэл. Угаас баатарлаг аж байдалтай хот учраас Улаанбаатарыг улсын баатар удирдсан нь дээр гэж үзсэн дүн сонгуулиар гарсан билээ. Оноосон нэр нь ч, орчин нөхцөл нь ч, хийх ажил, шийдэх асуудал нь ч баатарлаг явдал учраас дарга нь ч улсын баатар болсон нь зохистой. Дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэлийн нэг, гэрэл гэгээгүй гудмуудтай, онгорхой нүх, нуувчуудтай хотод амьдарна гэдэг өөрөө баатарлаг явдал болой. Удирдана гэдэг тэгэхээр бүр ч баатарлаг ажил. Нийслэлийн засаг даргын нэг орлогч нь хүртэл Ц.Баатархүү гэдэг нэртэй. Харин Улаанбаатар уу, Цагаанбаатар уу гэдэг нь гол асуудал биш.
Тоосгон бөмбөгөөр толгой онилсон “мэргэн буучид”-ын тасаг, салаатай зөвшөөрөлгүй барилгаас хотыг чөлөөлөх довтолгоо, “Газрыг гэр хорооллынхонд” өөрсдөд нь өгөх хөдөлгөөн, замын түгжрэл буюу Зэлтэрийн гацаанаас мултрах ажил хамгийн их анхаарал татсан, онцлох сэдэв боллоо. Э.Бат-Үүлийн штабын ажлын эхлэлийг олон нийт дэмжиж, дорвитой юм хийх нь гэсэн анхаарал, хүлээлт их байна. Улсын дугаараар нь ажлын нэг өдөрт унаа хөлөглөхийг хязгаарлах, зөвхөн автобус 1 дүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгох зэрэг санал санаачилга анхаарал ихээр татаж, дэмжлэг хүлээх нь зүй. Бүгдээрээ замаар хурдхан явъя гэж байгаа болохоос зам дээр жаахан зогсоцгооё гэж нэг ч хүн бодохгүй байгаагаас тэр. Зам засах, өргөтгөх, гүүрэн, нүхэн гарц барихаас гаднахүмүүс өөрсдөө оролцсон, хамрагдсан санал санаачилга учраас анхаарал татаж байна. Улаанбаатарын бартаат засмал замын урт 650 орчим км юм байна. Хорин жилийн өмнө ч замын урт ийм л байсан, дээгүүр нь явдаг төмөр хүлгийн тоо 230 мянга болжээ. Дөрвөн жилийн өмнө хотын машины тоо 106 мянга байсан. Энэ хооронд 130 мянгаар нэмэгджээ. Ерэн онд “Боолг-24”, “Москвээч”, ”Жаран ес” мэтийн цөөн төрлийн 43 мянган машинтай байжээ. Машины тоо жилд 7 хувиар өсч байхад зам нь хэвээрээ хорин хоёр жил өнгөрчээ. Замын 70 хувь нь хориос дээш жилийн настай, хотын даргын нэрэмжит олон улсын бартаа туулах уралдаан зохион байгуулах хэмжээнд эвдэрсэн. Монголын газар нутгийн 0,3 хувь болдог дөрвөн уулын дундах Улаанбаатарт нийт унаа тэрэгний 70 хувь нь түгжирнэ.Машин барих эрхтэй хүн 800 мянга шахаж байна. Таксинууд явахдаа удаан учир явуулын караоке ажиллуулах зэрэг бизнес санаа бодож олохдоо тулсан юм.Хүн ам сая дөрвөн зуун мянга болж, амьдрахын эрхэнд хөдөөнөөс хот руу цувна.Улаанбаатарын барилга бараг дөрөв дахин нэмэгдсэн ба том дүр зургаар нь тооцсон, иж бүрнээр нь төлөвлөсөн зүйл байхгүй, мэдээж зогсоол, замыг нь давхар шийдэлгүй, зүгээр л зай завсар болгонд байшин босгоод байсан хэрэг.Даалуу эгнүүлээд өрчихсөн юм шиг хооронд нь наачихсан, холбоод шавчихсан юм байшингуудтай учир дээвэр дээр суудаг Карлсоныбяцхан сэнс хэрэг болохгүй, айлын тагтанд орооцолдож баригдана.Орой нь иргэн К орон байрны хулгайд сэрдэгдэн зурагтаар гарна.Хажуугийн байшингийнхаа унтлагын өрөөнд юу болж буйг харах бол энүүхэнд, бүр хурхирах нь ч дуулдана, пингүү үнэртсэн тохиолдол ч бүртгэгддэг.
Социалист лагерийн улс орнуудаар хамаг үйлдвэрээ бариулсан тухай онигоо одоо ч үргэлжилж байна. Монголчууд өөрсдөө юу хийдэг юм бэ? гэж асуухад нь: Бид социализм байгуулж байна гэж хариулж явсан удаатай. Энэ цаг үед ч бүтээн байгуулалт гэхээр зүйл нь япончуудын тавьж өгсөн “Нарны зам, гүүр”-ээс өөр олигтой юм алга, монголчууд өөрсдөө бол капитализм байгуулж байна. Толгойтын Баруун салаа, Хайлааст зэрэг гэр хороололд тавьсан шинэ зам голдуу Азийн хөгжлийн банкных. Гурван жилд буюу 2008-2011 онд 42 км шинэ зам тавьсан юм байна. Нийт замын уртын 6 хувь болно. Гурван жилд 6 хувийн хурдаар нь тооцвол нэг их удахгүй, тавин жилд амжих юм. Тэр хооронд хот тэлэхгүй, хүн төрөхгүй бол шүү дээ. Чанарын хувьд хагарсан дугуй, хэмхэрсэн эд ангитай жолооч нар өөрсдөө мэднэ. Төлбөртэй зогсоолын журмыг нь бол аль тав зургаан жилийн өмнө баталсан. Журам нь олон жилийн өмнө гарсан ч зогсоол нь байдаггүй.Эс бол нураах хаалга, зайлуулах объект нь байхаар шийдвэр нь гардаггүй. Хомьнаатын “Цагаан хаалга” өөрөө нурах гэж их удсан, буулгах шийдвэр нь байдаггүй. “Нарны гүүр”-ний ажилтай хөндөлдсөн хаалга өөрөө нурахыг хүлээсэн үү, эсвэл “хүрэн халзан тоомсогтой хүрээд ирсэн Ворошилов”-ын айлчлалд зориулсан учраас Зөвлөлт-Японы мөргөлдөөн шиг санагдсан уу? 2012 онд 114 км замыг 114 тэрбум төгрөгөөр ёстой барих шиг болно гэсэн. Төлөвлөсөн хурд нь нэмэгдсэн ч тавих хугацаа нь сунаж орхив оо. Энэ жилийн замын ажил 4 дүгээр сарын 1-нд эхэлсэн, өвөл болчихсон байхад олон газар дуусаагүй л байна. “Өнгөрсөн дөрвөн сарын нэгээн” гэдэг шиг юм болж буй.УИХ, НИТХ-ын сонгуулиас өмнө зарлагдсан тендерт 22 компани шалгарсаны заримынх нь ажил, тухайлбал, Сансар орчим дахь нүхэн гарц мэт нь дуусалгүй өвөлтэй золголоо. Дүүрэг, орон нутгийн дараагийн сонгууль эхэлж байна. Хүрз барьсан нэг нөхөр ямар ч байсан өдөртөө шороо хутгаад ажиллаж байгаа гэж Сансар хороололд оршин суугч фэйсбүүкдээ бичжээ. Өвөл тавьсан зам сайн болохгүйг батлаад байх хэрэг алга. Дүн өвлөөр дүнгээ тавьчихна.22-ын товчоо хүртэлх зам дан хучилттайгаа, энд тэндгүй нүх. Товчоо хүртэлх замд өөрийн эрхгүй л гүнзгий нүх олноор нь сайн гаргасан энэ нөхдөөр нүхэн гарц ухуулсан бол сайн хийх байсан байж магадгүй. Ухаагүй байхдаа нүх гаргачихаад байгаа компани ухахаар болох аваас гялалзуулна. Манайхан угаасаа уул нураах, ус ширгээх, ухаж төнхөхдөө их сайжирсан. Алтны нинжа нар нүхэн гарц битгий хэл нүхэн хот, газар доорх вант улс байгуулж чадаад л байна.
Таван машинаа сольж унах боссуудад улсын дугаараар нь хөдөлгөөн хязгаарлах зэрэг захирамж тушаал үйлчлэхгүй, хөл дүүжлэх ганц унаатай нь хөхөө өвлийн хүйтэнд даарах ч гэлээ машины бөгс ширтэн зогсож байснаас бүгдээрээ урагшлая гэсэндээ дэмжиж байна. Хувийн өмчөө хураалгахаас эхлээд хумс, ариун цэврээ шалгуулах, эхнэр болох хүндээ огт хэлээгүй атлаа Цаад эмэгтэй нь ч заавал үхэхийг шаардаагүй чиний төлөө үхээд өгье гэж эх орондоо түрүүлж зарлах гэх мэтээр хэдэн үеэрээ бүх нийтийн үйл хэрэгт дуртай үе насныхан, сэтгэлгээний хандлага одоо ч хангалттай бий. Үндэсний утга агуулгатай, социалист ёс суртахуунтай гэдэг шиг “Олны хүч оломгүй далай”-д тулж түшсэн мэдээ, идэвх, оролцоо хэрэгтэй байна. Жишээ нь, дуучин Д.Болдын төмөр хүлэг хэд дэх өдөр уяан дээрээ үлддэг, машины мацаг барих өдрийг маньэр яаж зохицуулж байна вэ?Шинэ аварга Бүрэнтөгс долоо хоногийн ямар гаригт аль чиглэлийн автобусанд суудаг вэ? “УИХ-ын гишүүн нийтийн тээврийн хэрэгсэл дотор халаасны хулгайчийн гарыг мушгин, хохирогчид анхны тусламж үзүүллээ” гэх мэт мэдээ сенсаац, хүмүүс хэрхэн дасан зохицож байгаа тухай яриа их сонирхолтой болно. Их хотын иргэнийхээ хувьд замын түгжрэл гэгч цаг, нервийн гарзтай тэмцэхэд оруулж байгаа хувь нэмрээ хэлж ярих юм бол олон түмнээс оноо ч бөөнөөр нь авна шүү дээ. Явган алхах эрүүл мэндэд сайнаас гадна хуучны танилтайгаа учрах гэх мэт машин дотроо бүгсэн хиймэл амьдралаас хүмүүсийг салгаж байна. Хорин жил тааралдчих юм сан гээд зөрөөд байсан бүсгүйтэй шар гэрэл асч байхад дохион дээр халз учирсан, явган алхах янзын юм байна гэж бас нэг нь ярилаа.Нэгэн том захирал автобусад ороод тасалбар хураагчид таван мянгыг сарвайгаад энэ мөнгө хүрэх үү? гэсэн байна.
Америкийн Атланта мужид 2000 онд жолооч нартай ажилласан мэдээлэл, харилцааны төсөл үр дүнгийн хувьд мундаг болсон гэж үнэлэгддэг. Судалгаа хийгээд үзтэл өдрийн ажил, цаг, явах маршрутаа сайн төлөвлөдөггүйгээс илүү явалт агаар бохирдуулж, замын ачаалал нэмдэг нь тогтоогджээ. Унаа тэрэгтнүүд замын ачааллыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад миний үүрэг оролцоо сонин биш, надаас хамаарах юм бага гэж үздэг нь илэрсэн байна. Замаа улам өргөн, урт, өндөр хурдных болгоод л байх ёстой гэж үздэг нь илэрчээ. Зам сайтай газрын жолооч нар ингэж бодож байхад манайханд хэчнээнийг ч барьсан чамлагдана. Америкчуудын ердөө 4 хувь нь л автомашины утаа бол агаарын бохирдлын нэг эх үүсвэр, замын ачаалал надаас шалтгаална гэж үзэж буйгаа хэлсэн байна. Гараад заамдалцаад унадаггүй, дуут дохио чарлуулдаггүй, соёлтой америк жолооч нарын 96 хувь ийм идэвх муутай байжээ. Машины яндангийн утаа агаар бохирдуулдаг нь чухал асуудал биш гэж боддог, хайртай төмөр хүлгээ метро, автобусаар солихыг хүсдэггүй дүн гарсан байна. Дөрвөн хувь нь долоо хоногт нэг удаа машинаа угааж амждаг, мөн тийм тооны хүн нэг өдөр нийтийн тээвэр ашигладаг, 93 хувь нь яриад болчих асуудлыг заавал явж очиж байж шийддэг нь тодорхой болсон байна. Гурван хүн тутмын нэг нь өдрийн хуваариа урьдчилан төлөвлөдөггүй, хаачих, хэнтэй уулзахаа тухайн үедээ л шийддэг, ердөө 5 хувь нь нэг чиглэлд явахдаа хэд хэдэн ажил зэрэг амжуулдаг гэж хариулсан байна. Илүү явалт, шаардлагагүй кмгүйлт маш их байжээ гэсэн үг. Америкт ч бас утаа, замын ачаалал, ядуурал зэрэг нийгмийн асуудалтай засаг төр нь дайн зарлаад тэр бүр амжилтанд хүрдэггүй. Хамгийн гол нь хүмүүс өөрсдөө түрхрэн хөдлөхгүй бол хотын удирдлага, засаг захиргааны л ажил гэсэн байдлаар хөшүүн ханддаг байна. Тийм учраас хамгийн эхлээд иргэдтэй ажиллах, түүн дотроо жолооч нар, автомашины утаанаас үүдэлтэй агаарын бохирдолд хамгийн их нэрвэгддэг ахмад настан, хүүхэд, байгаль орчныг хамгаалагчид, аялан зугаалах дуртай хүмүүс, гэрийн аж ахуй эрхлэгчидтэй хамтарчээ. Хөгшчүүд багтраад байгаа тухай, хүүхдүүд хамрын ханиад, харшил тусч буй талаар, аялагчид эзгүй байгальд зугаалж цээж дүүрэн амьсгалдаг шигээ хотод алхах юм сан гэдгээ, гэрийн аж ахуйнхан түлш хэрэглэдэгггүй багаж, зэвсэг ашиглах болсоноо ярьж гарсан байна. Эмч эрдэмтэд, хараат бус шинжээчид тоо, баримт, судалгааны дүн мэдээлж, олны танил хүмүүс, одод олон нийтийг уриалан дуудаж, өөрсдөө яаж оролцож буйгаа хэлнэ. Жижиглэнгийн борлуулагчидтайгаа долоо хоногт нэг удаа биечлэн уулзахын оронд интернэт ашиглах, теле хурал зохион байгуулах, банкууд төлбөр тооцоог гар утсаар дамжуулах, радио өдрийн цагаар сонирхолтой нэвтрүүлэг хийх гэх мэтээр бүгд л ямар нэг шинэ санал гарган ажил болгож байв. Манай том компаниуд, жишээ нь “УИД” бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэйгээ тооцоо нийлэх ажлыг онлайнаар амжуулах, түүнийгээ нийгмийн хариуцлага болгон сурталчлах, сонингоор гөвүүлж байгаа аль нэг уул уурхайн компани улсын сургуульд автобус бэлэглэх, фм-үүд үдийн цайны цагаар үнэн сонирхолтой нэвтрүүлэг цацах, олны танилууд замын түгжрэлтэй тэмцэх ажилд өөрсдөө идэвхийлж байгаагаа болон иргэдийг уриалсан яриа сэтгэгдэл өгнө гэсэн үг. УИХ-ын гишүүд телевизээр гарахгүйгээр автобусаар ажилдаа ирж очих, түүнийгээ ард түмэнтэй өглөө бүр хамт байна гэж твиттертээ жиргэх гэх мэт “олны хүч оломгүй далай” болох амжилт дагуулсан арга зам их байна. Нэг ёсондоо бэлэн туршлага. Зөвлөлтийн туршлага гэж мөн ч их ярьдаг байснаас ялгаа юу байх вэ. Урсгал сөрсөн жолоочийнмашиных нь дугаартай зургийн булан ажиллуулж болно.Нэг ч удаа зөрчил гаргаагүй “Осолгүй манлай тээвэрчин”-д баярын бичиг гардуулбал дургүйцэхгүй. Шийтгэх арга их, шагнах боломжийг ашиглахгүй байна. Явган зорчигчдын баатарлаг эр зоригийг ч өөр юманд зориулж болно, ухуулгын үр дүн гарна. Зам хөндлөн хар гүйхээрээ гарч байгаа настай хүнийг ахмадын дэлхийн аваргад өрсөлдүүлбэл хөнгөн атлетикийн том амжилт гарч мэднэ. Дөрвөн тонн машины урдаас тулагчид д хүч чадлаа Гиннесийн номд бичүүлж болно. Замын түгжрэлийн ажил надаас эхэлнэ.Яагаад гэвэл бидний нас, хүйс, хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маяг, эрхэлдэг ажил өөр өөр ч нэг л зүйл нэгтгэнэ. Тэр нь цэвэр сайхан хотод амьдрах, алтан цагаа хэмнэх хүсэл билээ.