Орцны сөрөг хүчнүүд
Хачин гоё мэдээ сонсуут би хөрш авгайн хаалгыг хар хүчээрээ балбалаа.
Хачин гоё мэдээ сонсуут би хөрш авгайн хаалгыг хар хүчээрээ балбалаа. Хаалганы цаанаас цочиж сандарсан хөрш эмгэний цээжний хяхатнах чимээ наашилсаар наашилсаар авч яарсан надад маш удаан санагдаж, би хаалгыг нь дахин нүдэв. Эцсийн эцэст эмгэн нэг юм үүдээ нээж, намайг удаан харсны эцэст сая таньж,
-Ор ор! гэж дурамчхан уриад, -Дээшээ суу! гэж хуурамч хот маягаа хадгалахыг хичээв.
Намынхаа ухуулгыг сонгууль бүрээр айл болгонд сэм тараадаг хөрш эмгэний сульдсан зүрх дан дээлнийхээ энгэрийг оволзтол дэлсэх нь, хаалгы нь гэнэт дэндүү чанга балбаснаас үүдэлтэйг би гадарлаад, үхэх дөхсөн эмгэнийг арай дэндүүлчихэв үү дээ гэж гэнэт өрөвдлөө. Тэгснээ өөр намын хэнхэг зэвүүн чавганцыг би яагаад өрөвдөв өө? “Намдаа амиа өгөх ёстой” гэсэн лоозон, хөгшин төгцөг надад хэзээ бүрэн итгэл үнэмшил болох юм бэ? гэж өөрийгөө зэмлээд, намынхаа өмнө буруугаа ичнээ хүлээнгээ,
-Миний сууж тухлах яамай. Надад зогсож байсан нь дээр байх. Харин танд бол сууж байх нь чухал. Ерөөсөө танд сандал дээр суугаад ч нэмэргүй. Диван дээрээ суухчих. Ухаан алдаад ойчиход чинь зөөлөн! гэж би түүнд эелдгээр зөвлөв.
Хөрш хөгшний царай хувхай цайгаад,
-Ямар нэг муу юм болоо юу? гэж ам нь дөнгөж хөдлөв.
-Болохоор барах уу? Бөөн гай дайрчээ цаана чинь. Ганцхан та л сэтгэлээ барина шүү. Үүнээс дор юм болно гэж хорвоод байхгүй биз.
Хөрш эмгэн гэнэт биеэ гайхам бариад,
-Одоохон би цай аваад ирье! гээд буйдан дээрээсээ үсрэн босоод, -Харин чи болсон явдлыг дэс дараалал алдахгүй ярина шүү! гэж эрх баригч том намын гишүүний захирангуй зангаар тушаав.
Би хэллээ:
-Надад цай хэрэггүй. Харин өөртөө хүйтэн ус бэлд. Таныг муужраад ойчихоор чинь би хүйтэн ус цээж рүү чинь тургие.
Эмгэн энэ удаа өөрийн мэдэлгүй сандал дээр лагхийн суугаад айсандаа намайг галзуу хүний харцаар ширтлээ. Тэгээд,
-Юу болоо вэ, хөрш минь? Намайг зовоолгүй хэлээч! Арай манай муу хуучирсан орон сууц нурах гэж байгаа юм биш биз? гэнэ.
-Түүнээс долоон дор юм болоод байна, цаана чинь! гэлээ би.
Нөгөө эмгэний нүд бүлтрээд, нүүрэн дээрээ бөндгөнөснөө,
-Газар хөдлөх нь үү? гэж үрчгэр уруулаа өмөлзүүлэв.
-Түүнээс ч аюултай мэдээ. Түүнийг сонсоод та цус харвачихгүйн тулд биеэ харин сайн барих хэрэгтэй! гэж би дахин сануулаад суудлыг нь сэлгүүлж, диван дээр хэвтүүлээд, аяга бүлээн цай авчирч өглөө.
Ингэж явах зуураа би хэрэв энэ эмгэнд хиймэл амьсгаа хийх шаардлага гарвал эмч байхгүй би яана аа гэж айв. Утасны дэвтрээс түргэн тусламжийн утсыг мэдэж авлаа. Тэгээд,
-Энүүхэндээ ярихад зүрх тань зогсвол танд зүрхний эм бий биз? гэвэл нөгөө авгай арай ядан,
-Эрээний боомтоо Хятад хаачаа юу? гэнэ.
-Санаанд багтахын аргагүй юм болжээ, цаана чинь! гэвэл эмгэн тасалданг дуугаар,
-Орос бензин өгөхөө больчоо юу? гэв.
Би амьсгалаа урт авч, цээжээ цэлийтэл онгойлгоод, чангаар,
-Сонгуульд танай нам навс ялагджээ! гээд аймшигт агшин үзэхээс зүрх алдсандаа хоёр нүдээ тас аньжээ.
Хэдий хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй, нүдээ аажуухан нээвэл, гайхалтай нь нөгөө муу чавганц чинь ухаан алдсангүй. Миний манантсан нүдэнд нөгөөх чинь, тийхнээрээ зогсож харагдана. Тэр ч бүү хэл нөгөө муу эмгэн чинь,
-Бурхан минь дотор онгойлоо! гээд оволзсон зүрхээ дарж байна.
Миний дургүй хүрч,
-Таныг ч яахав, бурхан өршөөж. Харин намыг чинь дайрлага дайрч дээ! гэж хоры нь маажвал хөрш эмгэн маань инээмсэглээд,
-Би намаа орхиод бурхан шүтдэг болсон шүү дээ гэнэ.
Надад хэлэх үг олдсонгүй. Би түүнд амаа ингэж таглуулж байсан удаа нэг ч үгүй сэн. Сөрөг намын чавганцад би ялагдлаа гэж үү? Арай үгүй байлтай.
Тэднийхээс гарахад уур хар аяндаа буцалж, зүрх оволзож, орцондоо сөрөг хүчингүй болсондоо цааш яаж амьдрахаа төсөөлөхгүй бачимдлаа. Харанхуй орцонд ялзарсан эхүүн чийг ханхлах нь тэсэхийн аргагүй уйтай. Одоо би орцондоо сөрөг хүчингүй яаж шүү амьдарна аа?
Гэвч би удаан бухимдсангүй. Нөгөө муу эмгэн чинь нэг шөнө орондоо мөнх нойрсчээ. Миний бие ч ядруухан. Хөрш эмгэн ч яахав насны эцэст намаасаа урваад бурхны оронд заларч. Харин би гэдэг хүн одоо яах вэ? Нам уу, бурхан уу? Сонгох л болж дээ.

Зочин
хуулагч
amia hicheegch
Зочин
Зочин
Ганбаа
Зочин
Sain bichjee
zochin
Зөнөг
таны улаан фэн
Зочин
Зочин
Зочин
Reacher
nasan
ug
ЖУКОВ
ЖУКОВ
Зочин
tseren
Зочин
bayaraa
Buratino
Shadar Ganbold
Guest
zochin