Нэг алганы чимээ
Арав гаран настай Тоёо гэдэг жаалхүү Зэн хийдэд амьдардаг байжээ. Өдөр бүр хийдэд ирж, багшаас сургаал заавар хүртэх эрэлчдийг харсаар сэтгэл татагдсан хүү нэгэн өглөө эрэлчин ёсоор Зэн багшийн өмнө иржээ.
Арав гаран настай Тоёо гэдэг жаалхүү Зэн хийдэд амьдардаг байжээ. Өдөр бүр хийдэд ирж, багшаас сургаал заавар хүртэх эрэлчдийг харсаар сэтгэл татагдсан хүү нэгэн өглөө эрэлчин ёсоор Зэн багшийн өмнө иржээ. Гүн хүндэтгэлтэйгээр долоон удаа мөргөл үйлдэхийг нь харсан багш “Энэ жаал чинь юу болоо вэ?” гэж инээдээ барьж ядан суув. Жаалхүү мөргөлөө дуусгаад эрэлчин ёсоор багшийн өмнө суулаа. Ямар хэрэг зоригоор ирснийг нь багш эхэлж асуух учиртай.
“Тоёо! Чи яах гэж ирээв?”Тоёо өвдөг сөгдөөд өгүүлрүүн: “Багш аа, би үнэний эрэлд явж байна. Зам мөрийг минь зааж өгөөч.”
Хүн бүр нэг л янзаар ирж, нэг л хэвийн асуулт тавьдгийг харсан болохоор хүү тэднийг дуурайж байна гэж багш нь ойлгов. “Тоёо, явж бясалга! Хоёр алга ташихад дуу гарна. Тэгвэл нэг алганаас ямар чимээ гарах вэ?”
Тоёо долоон удаа мөргөл үйлдээд, өрөөндөө орж бясалгаж эхлэв. Гэйша охины дуу чихэнд нь сонсогдоход “Аан, энэ л юм байна” гэж бодоод тэр даруй багшид бараалхлаа. “Тоёо, чи бясалгав уу?” гэхэд, “Тэглээ. Тэр чимээ яг л гэйша охины дуулах шиг” гэж хариулав. “Биш ээ, биш. Дахиад бясалгалаа хий!” гэж багш нь хэлэв.
Гурван өдөр бясалгал хийсний дараа жаалхүү ус дуслах чимээ сонслоо. “Энэ гарцаагүй мөн дөө” гэж бодсон Тоёог багш нь урьдын адил буцаав. Гурван сар бясалгал хийсний дараа түүнд моддын найлзах чимээ сонсогдов. “Бүүр биш байна. Дахиад бясалга!” гэж багш хэлжээ. Энэ явдлаас хойш бүтэн жил өнгөрчээ. Жаалхүү ахиж үзэгдсэнгүй. Багшийн санаа зовниж, хүүг хайж явсаар нэгэн модны дор сууж байгааг нь харлаа. Нам гүмийн дунд нууцлаг нэгэн аялгуунд бүх бие нь долгисон чичирхийлж, сэвшээ салхинд ганхилзах цэцэг аятай бүжиж байв.
Багш жаалхүүд садаа болж түвдсэнгүй, хүлээн суулаа. Цаг хором урссаар нэг мэдэхэд нар жаргаж бүрий боллоо. “Тоёо!” гэж багш дуудахад хүү нүдээ нээгээд, “Энэ мөн үү?” гэлээ. “Мөнөөс мөн. Чи олжээ” гэж багш хариулав.
Энэ бол Ум (Аүм)-ын эгшиглэн юм. Санаа сэтгэлээс чинь бүх дуу чимээ арилж, туйлын нам гүм болсон тэр агшинд чи Ум-ыг сонсох болно. Бүхэл оршихуйд уусан нэгдсэн тэр агшинд нэг алганы чимээг таних болно.

Эх сурвалж: “Seven steps to Samadhi” by Osho.
PBC BANK SINGAPORE
kherlen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
undsen khuuli
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
Naran
Urgeljilel
Urgeljilel
Urgeljilel
Zochin. Angli deer.
Зочин
Зочин
Зочин
Зочин
oilgomjgui niitlel baina
...
Guest
Зочин
б
Зочин
Зочин