Хурц Номуундарь шатжээ
Сошл сүлжээ юун шинэ жил мантай сайхан ярих сэдэвтэй байна. Жил жилийн өдийд хүүхнүүд хэрхэн турах тухай, эрчүүд хэрхэн тасрахгүй уух тухай л сошл даяар шуугиж суудагсан.
Сошл сүлжээ юун шинэ жил мантай сайхан ярих сэдэвтэй байна. Жил жилийн өдийд хүүхнүүд хэрхэн турах тухай, эрчүүд хэрхэн тасрахгүй уух тухай л сошл даяар шуугиж суудагсан.
Хурц
Хурц гэж тагнуулын даргын асуудал мандлаа. Нөхөр аймшиггүйгээр гарч ирж шинээр томилогдож байгаа Хууль зүйн сайдыг Эрдэнэтэд хүү танил хоёртойгоо нийлж шахаа хийдэг, С.Зоригын хэргийн ажлын хэсгийг тарааж илрүүлхийг хойшлуулдаг эвгүй гар гэж хэвлэлийн хурал хийлээ.
Улс төрд олон жил чанагдсан Ц.Нямдорж ч гэсэн мөчөөгөө өгсөнгүй Хурц бол улс төр бизнесийн бүлэглийн гишүүн, улс төрчдийн шантаажалдаг эвгүй гар. Энэ нөхрийг дарах тухайгаа ч тухайн өдөр нь зарлаад амжлаа.
Сошл сүлжээний бид төрийн томчуудаас эвгүй хоёр гар бие биенээ илчиллэээ шоронд хатаая гэж орилолдлоо. Тэгэх нь ч аргагүй хоёулаа баримттай яалтачгүй хулгайч ухааны юм ярьсан болхоор тэр. Үйл явдал өрнөсөөр сарын дараа гэхэд нэг нь Хууль зүйн сайд, нөгөөх нь БНСУ-д суух элчин болж дуусчээ. Сошл сүлжээний бид ч үүнийг үл тоон дараагын шуугианаа хөөж сууна. Гол нь баримттай хулгайчууд дарга болж үлдэх бол бидэнд юу ч биш бүүр ДАСАЖ орхиж дээ.
Номуундарь
Дараагын шуугиан Бридж Д.Ганхуягын охин Номундарь гэгч баячуудын хүүхдүүд өөрийг нь хүчиндсэн, тэд хар тамхи хэргэлдэг тухай барин тавин явдалууд нэр устай нь фээсбүүкээрээ гаргаж орхилоо.Хурц дарга болж байгаа болхоор бид үүнийг орхин шуугиж гарлаа.
Хүмүүс ч баячуудын хүүхдүүд үнэтэй жи класс унадаг, арван жилээ өтгсөөгүй байж архи уудаг, жолооч хөлөглөн шоуддаг, танай аавын намыг унагаан гэж заналхийлдэг, хар тамхи хэргэлдэг, гадаад дотоодод нийлж нүсэр үнэтэй үдэшлэг зохиодог гээд бүгдийг нь мэддэг хэрнээ тэр бүгд байх л ёстой мэт боддог болоод бид ДАСАЖ орхисон байна.Тэр бүгд сошлийхонд болон хэвлэлүүдэд төдийлөн сонин биш харин нэр нь орооцолдсон тэр сайхан залуу тийм юм хийхгүй, тэр охин өөрөө мэдрэл муутай, хөөрхий тэр охин, тэдний тэр бол харваас хүүхэн хүчиндэх царайтай хэмээн нэгнээ яллаад сууж байх.
Хэвлэлүүд түүнийг өрөвдөж хэргийг илрүүлээсэй гэх тал байхад мэдрэл муутай гэж гоочлох ч тал байна. Харин сошлийхон дуулианыг олны өмнө гаргаж тавьсан хэвлэлүүдрүүгээ ноцож гарлаа. Цагдаа харин 4 хоногын дараа эрүү үүсгэн шалгаж байгаагаа сүр дуулиантай зарлалаа. Уг нь цагдаа сэргийлэх нь хэвлэлээс түрүүлж мэдээд хэвлэлүүд нь цагдаагаасаа шалгааж суух ёстой. Бид тэхэд үүнийг байх л ёстой юм хэмээн аль хэдийн ДАСАЖ орхижээ.
Шатдаг будаа
Будаа шатааж үзээд пиавар үнэртээд байгаа талаар шуугиан дэгдэж бид үүнийг хужаанууд монголыг хорлох гэж албаар хийдэг тухай гаржээ. Хужаа нар биднийг алах гэсэн аймшигт бодлоготой гэдгийг итгэхийг хүсэж хэрэглээний будааныхаа 80 хувийг оросоос авдаг гэдэг хайхрамжгүй өнгөрөөж, японд байгаа хүн будаагаа бас шатааж үзээд ялгаа алгаа гэх мэдээг ч тоохгүй өнгөрөөж байна. Бид итгэхийг хүссэн юмандаа итгэж өөр хүсээгүй мэдээллийг чихнийхээ хажуугаар гаргаад түүндээ бас муухай ДАСАЖ орхижээ.
Хамгийн аймаар дүгнэлт бол Хурцын асуудлыг дарах гэж Номундарийн хэргийг олонд гарасан бол Номундарийн хэргийг дарах гэж будаа шатаасан гэх юм. Одоо будааны хэргийг дарах гэж юу сэвхийг л хүлээж суухаас. Нэгийг дарах гэж гаргасан сэдэв нь дарах гэсэн сэдвээсээ илүү явчдаг монголчууд ч аймаар пиарчидтай болж байгаан байна даа.
Би харин нийтлэлээ уншуулах гэж хаа хамааралгүй гарчиг өгөөд түүндээ бас ДАСАЖ байна даа.
зочин
Зочин
SKYLITE
Зочин
Зочин
eej
алт
Зочин
Зочин
Ганаа
313
123
Уншигч
Зочин