ТЭРЭЛЖ – Энэ чигээр нь л хадгалаад байхсан!
Энэ удаа элдэв тайлбартайгаар үйл явдал, хүмүүсийг үзүүлэхгүй, олон газраар аялахгүй. Гарчигт өгүүлсэн байгалийн онгон дагшин, хосгүй тэр нутгаар аялна. Гэхдээ тайлбаргүй. Бяцхан оршил гэхдээ хэлнэ.

Тайлбаргүй гэдэг маань ердөө л Та амралтын энэ өдрүүдэд хэрэв news.mn; baabar.mn рүү орж байгаа бол эх орныхоо байгалийн сайн сайхныг тольдсон уран сайхны судалбар зургаас сонирхож нүдээ амраа, сэтгэлээ амраа, хэрэв ойрмогхон очсон бол эргэж сана, мөддөө очоогүй бол бүр сайн эргэж сана, хэрэв Та хилийн чанадад аж төрдөг бол, тэгээд бас эх нутгаа, эх орноо санаж байгаа бол миний энэ зургийн цомгоос нэг удаа сэтгэлийн таашаал ав хэмээн би тайлбаргүй гээд байгаа хэрэг л дээ.
Миний бүр багад “Тэрэлж” миний сэтгэлд гүн орж хоногшин тогтсон юм. Эцэг эх маань тэнд амрахдаа дагуулж очдог байснаас тэр л дээ. Миний хувьд бага насны минь дурсгалт мөчүүд аав, ээжтэйгээ амралтанд өнгөрсөн байдаг юм. Тэр тухай зураг хөрөг бишгүй нэг бий. Тэр бол тэртээ 1960-аад он. Хожим би оюутан байхдаа бие даан өвлийн амралтаараа оччихдог болсон юм.
Гадаад ертөнц гэгч нь монголчуудад хаалттай байсан үесэн. Ингэхэд монголчууд тэгээд хаашаа явж юм үзэж, нүд тайлахыг эрхэмлэдэг байсан хэрэг вэ гэх асуулт одоогийн залууст аяндаа төрдөг. Юм үзэж, нүд тайлна гэдэг ойлголт, ерөөсөө гадаад ертөнц гэх анхны ч ойлголт монголчуудад байгаагүй юм. Тэр ойлголтыг орлуулах өөр нэг үзэгдэл түгээмэл байсан даа.
Бидний ба бидний өмнөх үеийнхний аз жаргалаа эдэлдэг, хүслэн болсон ганц газар чинь энэ амралтын газрууд л байсан хэрэг шүү дээ. Инээдтэй байж болно. Ээлжийн амралтаа аваад амралтын газар очиж аз жаргалаа эдэлдэг байж л дээ. Ойрхоноос "Оргил" сувилал, "Сонгино", "Тэрэлж", "Жанчивлан", холхон нь "Сөгнөгөр", "Тарина", цаашаа улсын хэмжээний амралт байхгүй байсан даа.
Тэрэлж бол байгалийн сайханаараа бусдаасаа хавьгүй дээр байсан байх. 1980-аад оны эхээр эдүгээгийн “Улаанбаатар – 2” гэх байр нэмж баригдсан. Тэр нь намын зочид амрагчдын байр хэмээн цаад амралтын газраа бараадуулан барьсан Төв Хорооны мэдлийн харш байж байгаад 1990-ээд онтой золгосон. Өөрөөр хэлбэл Тэрэлжийн амралтаас өөр барилга байгууламж, суурин газар байхгүй байсаар ардчиллын он жилүүдийг үзсэн дээ.
Горхи хэмээх газар нь МУИС-ийн оюутны дадлагын газар, Мэлхий хадны цаад руу нэг пионерийн зуслан байсан байх. Одоогийн энэ олон гэр баазууд, жуулчны баазууд чинь 1990-ээд оны хоёрдугаар хагасаас эхээ тавьж хөгжсөөр өнөөгийнхөө төрхийг олсон болов уу.
Цомгийн төгсгөлд саяхан хамт тийшээ аялсан нөхөд маань, хөвгүүд маань baabar.mn-ийн уншигчдад Тэрэлжийн нэгэн баазаас мэндчилэн байна.
Нарлаг, бүрхэг, униар татсан, олон өнгийн навчис,өтгөн ой тайгат Тэрэлж ээ гэж ...Энэ чигээр нь л хадгалаад байхсан.

–о0о-