Салаавчийг ЮНЕСКО-д бүртгүүлье
Цаана чинь хятадууд салаавчийг өөрийнхээ нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ.
Цаана чинь хятадууд салаавчийг өөрийнхээ нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ. Шинээр байгуулагдсан Соёлын Яамны анхны томоохон арга хэмжээ нь монгол салаавчийг дэлхийд данстай болгох асуудал байх бололтой.
Салаавч нь зөвхөн монголчуудад хамаарах соёлын биет бус өв мөн гэдгийг батлах баримт олон бий. Археологийн олон зуун олдворууд үүнийг нотолдог. Хэн нэгэн рүү салаавч гаргасан чигээрээ амиа алдсан баатар эрийн шарилыг агуйгаас олсон нь МЭӨ үед хамаардаг. Монгол нутагт байсан нэн эртний овог аймгууд эрхий хурууныхаа хумсыг сайтар ургуулан үзүүрлээд үнэн занага салаавч хийж аваад дайсан руугаа түүнийгээ чиглүүлэн довтолдог байсан гэдэг. Мөнөөх цагаан агуйгаас олдсон баатрыг салаавчтай давшиж яваад амь эрсэдсэн гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлдэг.
Монгол салаавчны жинхэнэ төгөлдөршил нь Монголын эзэнт гүрний үеийн цэргийн урлагт хамаардаг. Нэг амьсгаагаар 32 цагаан лонх тоолох, нэг салаавчаа 48 цаг барих зэрэг эрийн хийморь сэргээсэн тест сорилуудаар цэрэгт шинээр татагдагсдыг комисслон тэнсдэг байсан гэх.
Дийлдэшгүй бат хэрэм цайзыг эзлэх үед салаавч их хэрэг болдог байжээ. Дайсны бэхлэлтийн гадаа монгол цэргүүд эхлээд гар мухар очно. Тэгээд ханцуйгаа шамлаж байгаад салаавч гаргаад зогсчихдог байжээ. Тэвчээр нь барагдсан дайснууд “Би офицер хүн, ингэж дарлуулж чадахгүй” гээд гараад ирдэг. Манайх нуугдаж байсан газраасаа гарч ирээд хэрэм цайзыг эзлээд авдаг байж. (Харин саяхан монгол цэргийн хурандаа хүн сингл салаавчны ая даахгүй, танхимаасаа дэгдээд гарч байгаа нь манай зэвсэгт хүчний бэлтгэл сургууль санасан хэмжээнд хүрэх болоогүйг харууллаа шүү)
Чухам эндээс монгол салаавчны тухай олон домог гарч. “Аяа, тэнгэрийн салаавч бус уу”, “Эртэн баатар илд мэсээр дийлээгүй юмыг эрдэмтэн мэргэд мухар салаавчаар дийлнэ”, “Засаг төрийн зандан салаавч” гэхчлэнгийн афоризм, хэллэгүүд үүсчээ.
Үүнтэй зэрэгцээд Их монгол улсын үед төрийн гэрэгэтэй дүйх өөр юм бас байсан тухай яригдаж байна. Дайн зарласан улс руугаа явуулдаг төрийн алтан салаавч гэж байжээ. Судлаач-зохиолч нар “Тангуд улсад дайн зарлахаар очсон монгол элч итгэмжлэх салаавчаа хаанд нь барьсан” тухай бичээс олсон байна.
Төрийн ёс алдсан этгээдийн эрхий хурууг таслан салаавч үзүүлэх эрхийг нь эгүүрд хасч байсан жишээ ч байна.
Манай эрдэмтэн судлаач нар ч төрөлх салаавчаа судлан дуу хоолойгоо нэмэрлэж байна. “Бүртэ чоно салаавч гаргаж чадаж байсан уу”, “Монгол хүний эрхий салаавч”, “Дува сохрын салаавч мурий байсан тухай гүтгэлгийг няцаах нь”, “Парламентат ёсны хөгжил: Гэрийн салаавчаас төрийн салаавч” зэрэг дорвитой бүтээлүүдийг энд хэлж байна.
Ардын хувьсгалаас өмнөх үед ард түмэн салаавчгүй байсан ба түүнийг хар шар феодалууд дангаараа эзэмшиж байжээ.
Ардчилсан нам сонгуульд ялахаас өмнө зөвхөн МАН(МАХН)-ын гишүүд л түүнийг дангаараа эзэрхийлэн аваад хуваан хэрэглэж байсан юм.
Өмнөх парламентын үед эрх баригч намын гишүүд салаавчлалцан суух нь түгээмэл байсан гэдэг. Жишээлэхэд, аварга гишүүн 7 инчийн шүрэн хөөргөө гаргахад Самбуусайхан гишүүн өмнөөс нь 7 кило-ийн салаавчаа зөрүүлэн бариад харилцан их л эв найртайгаар үнэрлэлцэн байсан хэмээмэй.
Түүнчлэн улсын “гуравдахь”-ыг баривчлах ёслолын үеэр Шинэбаяр нарын зочид, төлөөлөгчид салаавчаа өндөрт өргөөд “уухай”, “биис”, “браво...банзай”.... “дахиулъя ааа”, “ Хоржийлоо” гэлцэн байсан гэх юм.
Харин АН засгийн эрхийг авснаар МАН-аас өөр намын гишүүд, жирийн иргэд салаавч хэрэглэх эрхтэй боллоо. Наймдугаар сарын статистикээс харахад дундаж амжиргаатай нэг өрхт дөрвөн салаавч ногдож байгаа нь ардчиллын үр шим гэлтэй.

Зочин
munkhjin
hahahahahahaha
ynshigch
чукаа
чукаа
baljaa
Бок
NN
neww gegch lalart
reader-t
Зочин
tsolmon
bi
Зочин
Bolor
goy goy
Зочин
unshigch
Зочин
Bi
Reader
neww
Өвгөн
London
Зочин
Зочин
ANHAARAL
Зочин
od
салаавч
MGL
MGL
Ariunaa
MIRAJANE
Altai
хэ хэ
Эмгэн
maanaguudaa
sukhee
bayarma
Зочин
ganbold
zuvkh khun
AAA
Buya
БҮҮБУР ЦЗЯНДАО 2 ХӨЛСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛЧИД
T
kkk
орос салаавч
ӨӨ ЛАЙТАЙ
Зочин
d temuujin
zzz
mai
Зочин
Зочин
Dassad
cor
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
naiz
Зочин
Зочин
Боки
Зочин
Зочин
Зочин
э
sain
Дэмжигч
kkkk
Зочин
Зочин
tutu
Зочин
Зочин
tsenddoo ah
Зочин
dorjoo
Зочин
Зочин
lucky
eghi
eghi
Зочин
Зочин
mai
O’oroo
Зочин
Зочин
Зочин
Зочин
you salaavch
cenddoo tuk tuk
оогий
Bataa
haha
Shine moda
Зочин
Д.Г
Зочин
oросоос авсийн
Зочин
Зочин
Зочин
Зочин
London
d temuujin
Зочин
ха ха ха
зочин
Зочин
d temuujin
Зочин
зочин
haha
Зочин