Амжилтын шалтгаан
Энэ зун Олимп болж улс даяараа хөдөлгөөнд орлоо. Манай спортын удирлагууд үзэгчид, тамирчидтайгаа нийлчихсэн хэдэн медаль авах бол гээд нойр нь хүрэхгүй явж байв.
Энэ зун Олимп болж улс даяараа хөдөлгөөнд орлоо. Манай спортын удирлагууд үзэгчид, тамирчидтайгаа нийлчихсэн хэдэн медаль авах бол гээд нойр нь хүрэхгүй явж байв. Үзэгч, тамирчид бол адилхан зорилготой байх нь аргагүй. Харин бодлогыг тодорхойлж байгаа хүмүүст медаль тийм чухал гэж үү? Тэдэнд Монголын спорт хөгжих нь чухал болохоос Олимпын наадамд онцгой анхаарч сэтгэл хөөрөх шалтгаан баймааргүй юм. Нэг бол спортыг Олимп гээд ойлгочихсон тууж явна уу! Медаль авахаар хөгждөг гэж ойлгоод байна уу! Үнэхээр үзэгчидтэйгээ адил сонирхогч юм уу! Бараг л сүүлийн хариулт дөхөж очино. Олимпоос том мэргэжлийн спорт гараад ирчихсэн бараг 80 жил боллоо. Сонирхогчийн спортын салбараас салах ёстой 20 жилийг бид ардаа үлдээчихсэн байдаг. Гэтэл мэргэжлийн болох хандлага нэг ч спортод алга. Хэзээ ч мэргэжлийн салбарт шилжихгүй спортыг шүтээд байдаг. Харин Япон руу мэргэжлийн сүмод очоод алж хядаад. Өөр улсад очоод сайхан амьдраад, эх орондоо байдаггүй. Тэгэхээр Олимп маань бидэнд ийм л зүйлийг өгч байна. Угаасаа өөр зүйл шахаад ч гардаггүй юм. Олимпын аварга, сүмогийн аваргын хэн нь нэр хүндтэй, хэн нь сайхан амьдарч байна!!! Зөвхөн сүмотой харьцуулагдаж байхад “жинхэнэ” мэргэжлийн тамирчинтай харьцуулахад ичмээр. Дөрвөн жилийн өмнө аваргатай болчихлоо, ахиад аваргууд гарч ирнэ. Спортын хөгжил нь хэвэндээ л байна. 2008 оноос юу өөрчлөгдсөн юм бэ? Медалиар нь барьцаа хийж хэдэн дарга нар налайж, Түвшинбаяр, Бадар-Уугангүй найр, шоугүй болсон. Дарга даллахаар гүйгээд очдог хараат тамирчид сонирхогчийн спортод байдаг. Манай спорт 1960 оноос хойш хөгжлөө гэх юм тэгээд хөгжиж байгаа нь хаана байна. Байрандаа зогссоор байгаа биш үү!!! Холбоодууд нь ялгаагүй манай холбоо 1960 онд үүсээд олон хөгжөөд өдийг хүрч байна гэж ирээд л. Би хувьдаа манай улс Олимпоос медаль битгий аваасай гэж бодсон. Яагаад гэвэл 2008 он шиг бурууг зөв болгож харагдуулна. Ингэж харагдуулахыг удирдлагууд маш ихээр хүсэж буй. Эд нараас болж эх орноо дэмжихгүй байх нь ямар хэцүү болохыг өөр дээрээ мэдэрсэн. Тэгэхээр буруу, зөвийн ялгаа, Спорт гэж юу вэ? асуултыг өөрийн үгээр “нуршуу” байдлаар тайлбарлахыг хүслээ.
Сонирхогчийн спорт
“Сонирхогч” гэдэг нь “дурлах” гэсэн утгатай бөгөөд тухайн спортод дуртайгаасаа материалын шагналгүйгээр уралдах гэсэн ойлголт юм. Олимпын наадам анхнаасаа энэ төрөлд хамаарагдаж ирсэн. Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд эх орноо төлөөлөн оролцож бусад улс, үндэстэнтэй өрсөлдөнө. Олимпт орж байгаа тамирчид өөрсдийн ажлын хажуугаар бэлтгэл сургуулилт хийж Олимп руу явдаг байсан үе дуусгавар болж, улс нь цалинжуулаад өөр ажил хийлгүйгээр бэлтгэл сургуулилт хийх болсон юм. Учир нь Олимп ямар нэг мөнгөн шагналгүй. Түүнчлэн тухайн тамирчин спортоор хичээллээд амь зуух боломж хомс байсан учир улс ивээлдээ авч эхэлсэн. Гэвч энэ удаан үргэлжилсэнгүй. Тамирчин болох гэсэн бүхнийг улс тэжээж бэлтгэл хийлгэх боломжгүй учраас (коммунизмд бол байсан), улсын шигшээд багтсан цөөхөн хэдэн тамирчид хангалуун амьдарч зарим нь амь зуухын тулд спортоо орхиж, зарим нь архинд орж, зарим нь насаараа тухайн спортоор хичээллэсэн нь ядуу, тарчиг чигээрээ үлдэх болсон. Хүнд гэмтэл авсан тамирчинд улс туслахгүй учраас заавал улсын шигшээд багтаж, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн үед эрүүл мэндээ хамгаалах “харгис” нөхцөл хүлээх болжээ. Тиймээс ихэнх хүн ажлын хажуугаар сонирхлоороо спортоор хичээллэх нь илүү дээр гэдэгтэй санал нийлж, улмаар тухайн спортын хөгжил нь сонирхогчоос цааш явахгүй болов. Хүмүүс сонирхлоо хаяхыг хүсэхгүй байсан ч, амьдралаа хаяхыг бүр ч хүсээгүй. Ажлын өдрүүдэд ажлаад, амралтын өдрүүдээр спортоор хичээллэнэ. Үр дүн ойлгомжтой. Харин коммунист нийгэмд улс гэмтлийг эмчилнэ, улс клубуудээрээ дамжуулан цалинжуулна, улс цол медаль өгнө. Өмнөх нөхцлөөс илүү учраас коммунист нийгмийн спортын бодлого эхэндээ бут цохиж байв. Олимпын Наадмыг ЗХУ тэргүүтнүүд тэргүүлж байсан. Анхандаа Олимп спортын хамгийн том тэмцээн байсан боловч спорт нэг бүрийг салган мэргэжлийн гэх ангилал бий болгож, тухайн спортыг ажил болгосон улс нь АНУ. Мэргэжлийн тамирчин бэлтгэхэд тамирчдыг бусад мэргэжил шиг ажлаа (спортоор хичээллээд) хийгээд хангалттай мөнгө олох боломжыг бүрдүүлэх ёстой. Мөнгө олохын тулд хамгийн их үзэгчтэй спортын төрлүүд эхний ээлжинд хөгжинө. Дагаад ивээн тэтгэгч орж ирнэ. Ингээд багийн спорт тэр дундаа бэйсбол, сагсанбөмбөг, хөлбөмбөгөөс гадна бокс, газрын теннис мэргэжлийн болов. Сонирхлоороо тоглодог байсан хүмүүс албан ёсоор тамирчин болж мэргэжлийн спорт сонгодог утгаараа үүссэн юм.
Мэргэжлийн спорт
Мэргэжлийн “спорт”-ын анхны хэлбэр эртний Ромд байсан гэж хэлж болно. Тулаанд бэлтгэгдсэн мэргэжлийн гладиаторуудын тулаан үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж, тэдний тулааныг үзэх гэж мөнгө төлөн Колизэйд ордог байсан нь дамжиггүй. Гладиаторын шагнал, өөрийнхөн амь нас учраас үнэн сэтгэлээсээ тулалдана. Үхлээс өөр бууж өгөх арга байхгүй учраас улайрсан тулаан одооны Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тоглолт шиг өрсөлдөөн дүүрэн байсан нь ойлгомжтой. Гладиаторт амь нас, эзэнд мөнгө, үзэгчдэд таашаал гээд мэргэжлийн спортын бүхий л зүйл тухайн үед эргэлтэнд орж байлаа.
Орчин үеийн мэргэжлийн спорт АНУ-д үүссэн гэж дээр хэлсэн. Тэд Олимпын Наадмыг сонирхогчийн спорт гэж үздэг байсан учраас спортын төрлүүдээ Олимпоос илүү чадварлаг тамирчидтай, тамирчид нь, эзэд нь хангалуун амьдардаг, үзэгчид нь дээд зэргийн таашаал авах тийм орчныг бүрдүүлжээ. Тэдний амжилтанд хүрсэн шалтгаан мөнгөнөөс илүү бодлогоор бий болсон. Үзэгчдээс мөнгө олохын тулд эхлээд бодох хэрэгтэй. Спорт бүрийн хөгжлийн цаад шалтгааныг олж хараад, тухайн шалтгаанаараа хүссэн үр дүнгээ гаргах алхамыг хийсэн. Анх АНУ-д очоод амьдрахад хэцүү байсан цагаачдад мэргэжлийн спорт сайхан амьдрах эх үүсвэр болж хурдан гүйдэг хөлөө, хүчтэй нударгаа, авьяас чадвараа бусдын эршээлд өгч цалин хөлс авах болсон. Голдуу биеийн хүчний ажил хийж ам зогоодог африк гаралтай цагаачид Европуудтай адил хэмжээнд очих эхлэл болжээ. Африк тамирчдын чадвар илүү байсан учраас үзэгчдийн тоо эрс өсч орчин үеийн мэргэжлийн спорт үүсэх нөхцөл болсон. Бэйсболд Нэгро Лиг гэж байсан боловч сүүлдээ цагаануудтайгаа нэгдэж, 1958 оноос дуусгавар болсон юм. Дайны өмнөх 1936 оны Бэрлин Олимпын хөнгөн атлэтикийн төрөлд африк гаралтай Жэсси Овэнсийн гайхамшигт амжилт Европуудын хүндэтгэлийг өөрийн эрхгүй татаж, түүнийг цэнгэлдэхэд орж ирэхэд бүх үзэгчид босч хүндэлдэг болоод байв. Мартин Лютэр Кингийн арьс өнгөөр ялгаварлахгүй бүгд тэгш эрхтэй гэсэн хүчин чармайлтыг спортын тамирчид дор нь өөрчилж, араас нь урлагийн одод залгамжилсан юм. Африк гаралтай тоглогч, дуучдыг шүтэн бишрэх болсон Америкийн нийгэмд мэргэжлийн спорт томоохон дэвшил авчирсан. Хурд, хүч, оюун ухаан зарцуулахад арьсны өнгө ямарч хамаагүй гэдгийг шинжлэх ухаан ч баталчихав.
Мэргэжлийн спорт өнөө үед Олимпын наадмаас илүү нэр хүндтэй, ашигтай. Боксын Олимпын аваргаас Тайсон-Холлифилдын тулаан хамаагүй илүү. Олимпын алтан медальтнаас мэргэжлийн боксын энгийн тамирчин илүү нэр хүндтэй, хангалуун амьдардаг. Хоорондоо тулалдвал Олимпын аварга дийлэхгүй. Тиймээс сайнууд нь мэргэжил рүү ордог. Манай Бадар-Ууганыг Олимпт тасархай түрүүлэхэд гадны ямар компани нүүр царайгаа болгохыг хүссэн билээ? Хэрвээ Мэргэжлийн боксын олон аваргуудын нэгд нь түрүүлэхэд шууд эхний томоохон санал ирж, дэлхийн хэмжээний тамирчин болно.
Олимпын талбайн теннисний аваргаас илүү Их Дуулгын тэмцээн бүх юмаар илүү. Шагнал, нэр хүндээс гадна хэн жинхэнэ нэг номер вэ гэдгийг харуулна. Дөрвөн жилд нэг тулалдах биш жилд хэдэн арав хоорондоо тоглоно. Нэг тоглолтоор аваргыг тодруулдаггүй. Вимблдоны эхний шатанд хожигдоход (хожил биш хожигдол) 14 500 фунт авна. Эхний шат руу орох буюу шилдэг 128 теннисчинд багтахын тулд урьдчилсан шатанд тоглоно, чансаа авна. Хоёрдугаар шатанд хожигдвол 23 125 фунт (50 сая төгрөг). Дөрвөн Их Дуулгаас гадна жижиг тэмцээнүүд хэдэн арваараа бий.
Сагсанбөмбөг, хөлбөмбөг, бэйсбол, Америк хөлбөмбөг, рагби, гарбөмбөг гээд багийн спорт руу орвол бүр алаад өгнө. Тамирчин бүр буяны сантай, ойрын хамаатнуудаа бүгдийг нь аваад явах бэл бэлчинтэй, алдар нэртэй. Хэнээс ч хараат биш. Төр засаг, ямар нэг байгууллага, компани биш зөвхөн өөрийн ур чадвараас хамаарна (сайхан сонсогдож байгаа биз). Харин тухайн тамирчнаас улс нь, ивээн тэтгэгчид хамааралтай болно. Дэвид Бэкхэм долоо хоногт 500 сая төгрөгийн цалин авдаг. Сард 2 тэрбум. Гол нь мэргэжлийн спорт өөрөө маш олон хүний амьдралыг утга учиртай болгодог бол сонирхогчийн спортод цөөхөн хүмүүс сайхан амьдардаг. Бодит мөнгөн шагнал спортыг хөгжүүлж, хүнээс бүх зүйлийг нь гаргах нөхцөл болдог. Та ажил хийгээд цалингүй ажиллавал ямар байна. Цалин авсан ч, амь зуух байр ч авах чадалгүй өдөр хоногийг өнгөрөөнө. Сонирхогчийн спорт хүнээс ийм л юм шаарддаг. Тийм ч учраас сонирхлоороо хичээллэхээс өөр аргагүй.
Яагаад...
Кени, Этиофууд яагаад холын зайд сайн гүйдэг юм бол? Харууд яагаад өндөр үсэрдэг юм бол? Эсрэгээр оюун ухааны спортод яагаад муу юм бол? Бид яагаад бөхийн спортод амжилт гаргадаг юм бол? Европууд яагаад багийн спортод амжилт үзүүлдэг юм бол? Гэсэн тодорхойгүй асуултын хариуг гаргах гээд үзье.
Кени бол Африкын өндөрлөг, уулархаг улс. Дэлхийн хамгийн өндөр ажиллагаатай галт уул 5895 метр өндөр Килиманжарогоос (оргил нь Танзанид, нилээд хэсэг нь Кенид) гадна, Африкын хоёр дахь өндөр уул Кени уул бий. Газар нутгийн ихэнх хэсгийг уулархаг нутаг эзэлдэг. Өндөрлөг газар хүчиртөрөгч бага учраас, холын зайн сайн тамирчид гарах эхний нөхцөл болно. Боливи, Австри, Чех, Швейцар, Азербайжан, Армен, Түвд гээд өндөрлөг газрууд байгаа боловч Кеничүүд гэрийн тэжээмэл амьтан тэжээхдээ тааруу учраас хоёр хөлөөрөө гүйхээс өөр аргагүй. Монголчууд бид морь, тэмээ гээд гэрийн тэжээмэл амьтан ихээр тэжээдэг учраас гүйх шаардлага гарахгүй (тийм ч учир морио уралдуулдаг). Кеничүүд газар нутгийн онцлог, амьдралын хэв маяг нь гүйх бүх нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэснээр багаасаа гүйж, нэг ёсны улсаараа гүйлтийн сургууль болох нөхцөл болсон. Манайхан барилдуулдаг шиг хүүхдүүдээ уралдуулж үздэг ч байж магадгүй юм. Өөрийн мэдэлгүй улсаараа гүйлтээр хичээллэдэг гэсэн үг. Томоохон цогцолбор уулуудтай Эфиоп холын зайн гүйлтээр сайн байдаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ уулархаг нутагт амьдардаг Оромо үндэстнүүд. Бид “хар”-ууд хурдан гэдэг боловч Оромочууд бидний “хар” гэж ойлгодог Банту үндэстнүүд биш. Арьсны өнгөнөөс хамааралгүй уулархаг газар амьдарч байснаараа хурдан гүйдэг болсон илүү Араб тал руугаа үндэстэн юм. Гэтэл Кенид амьдардаг Оромочууд хурдан биш. Эндээс хариулт олдоно. Африкаас Кени, Эфоип л холын зайд толгой цохиж бусад нь амжилт багатай байдаг нь амьдралын хэв маяг, соёл, дадал, уур амьсгал, байгалийн тогтоц зэрэг нь нөлөөлж байна. Тэгэхээр заавал африкаас хурдан хүн төрөх албагүй юм байна. Үнэхээр тэд холын зам туулах тэсвэр тэвчээр сайн юм бол 20 болон 50 км спорт алхаанд гавьдаггүй нь тэсвэр тэвчээртэйдээ биш байх нь. Багаасаа л гүйж өссөн хүмүүст алхаж холыг туулахад бэрхшээл тулгарна.
Би хувьдаа бүх хүн адилхан гэж боддог. Тухайн хүн аль улсад төрсөн, ямар үндэстэн байх, ямар арьстай байх, аав, ээжийн гений нөлөө (аав нь том биетэй бол хүү нь том биетэй байх магадлал байгаа боловч эцсийн хариулт биш) ч бага.
Хүн боловсролтой болох тусмаа хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаарал хандуулдаг. Африк гаралтай Америкууд мэргэжил байхгүй учраас хар ажил хийж гэр бүлээ тэжээнэ. Арай гэж өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүс хүүхдийн боловсролын тухай бодох ч сөхөөгүй. Өнөөдрийн талх л чухал. Дээр нь өөрөө мэдлэг, чадвар тааруугийн улмаас боловсрол яг юунд хэрэгтэй талаар ч мэдэхгүй. Харин Америкийн Европууд бол хүүхэддээ боловсрол эзэмшүүлнэ. Эндээс л харууд спортод манлайлах шалтгаан гарч ирнэ. Европ хүүхэд мэргэжлээ сайн эзэмшихийн тулд бүх чадвараа шавхана. Үүнтэй адил харууд амьдрах гол эх үүсвэр нь мэргэжлийн спорт учраас бүх зүйлээ дайчлана. Амьдралаа зориулж байгаа юм чинь сайн байхгүй гээд яах билээ. Нэг нь багаасаа юм бодож өснө, нөгөөдөх нь багаасаа гүйж, харайж, зөөж өснө. Том болоход ялгаа нь дэндүү хол болно. Ингээд оюун ухааны салбарт цагаанууд, биеийн хүчний салбарт харууд манлайлна.
Арьсны өнгөнөөс шалтгаалж ухаантай, хурдан гэж ангилвал утгагүй болох нь ойлгомжтой боллоо. Хурдан, тэсрэлттэй цагаанууд эхнээсээ гарч ирж байна. Францын Лэмайтрэ 100 метрт 10 секундыг хагаллаа. Сагсанбөмбөгт өндөр үсэрдэг цагаанууд Дэвид Лигээс эхлээд олон. Хурдтай цагаан холбогчид Нэшээс эхлээд бий. Тоо нь цөөхөн байгаа ч, бага багаар өсч байна. Үүнтэй адил африкын төлөөлөгчид оюун ухааны салбарт даамын их мастераас эхлээд бага ч болтугай гарч ирж байна. Обамагаас эхлээд банк санхүү, хуулийн салбарт хүч түрэн орж ирлээ. Майкл Жордан алдар хүндийг олохдоо ур чадвараас гадна, оюун ухаан өндөр нөлөөтэй байсан. Жордан шиг чадвартай хүнийг олж болно. Харин түүн шиг сэтгэдэг сагсчин ховор. Цэргийн салбарт Дэлхийн хоёрдугаар дайнаас эхний африк гаралтай цэргүүд гарч ирсэн (зөвхөн АНУ). АНУ-ын цэргийн түүхэнд анхны Африк гаралтай усан цэрэг Дори Миллэр Сувдан эрэгийн тулаанаас төрсөн шүү дээ. Тогоочоос цэрэг болсон түүний түүх Майкл Бэйгийн найруулсан “Сувдан эрэг” кинон дээр гардаг. Уганда, Ботсвана, Гана, Мавритан улсууд чөлөөт эдийн засагт шилжиж Африкын Арслан улс гэсэн тодотгол авч эхэллээ. Тэгэхээр спортод амжилт гаргах, ажил дээр амжилт гаргахад арьсны өнгө нөлөөлдөггүй юм байна. Харууд ухаантай болж, цагаанууд хурдан, тэсрэлттэй болж ирлээ. Яваандаа тэнцвэржиж эхлэхээр арьсны өнгөний маргаан намжих байх.
Монголчууд яагаад бөхөөр сайн бэ?
Монголчууд Кенийг бодвол гэрийн тэжээмэл амьтадтай учраас гүйх шаардлага байхгүй. Харин хурдан морьдиороо алс хол амархан хүрэх учраас өөр газар нутгийг эрхшээлдээ оруулах нөхцөл болсон. Тулалдаж, нум сум харвана. Тулааны бэлтгэл хийхийн тулд бөх барилдах эхний ажил гарч ирнэ. Энэ нь яваандаа спорт, зугаа цэнгээний төрөл болсон. Бие бялдар сайтай хоёр бөхийн (баатрын) тулаан үзнэ гэдэг Гладиаторын тулааны нэг хэлбэр. Саяхныг болтол хүү төрвөл бөх болгон гэж ярьдаг байлаа. Тиймээс аавууд нь ойролцоо насны хүүхдүүдээ хооронд нь барилдуулж үзнэ. Хүүхдүүд багаасаа бөхийн чадвар эзэмшиж, барилдахгүй байгаа ч гэсэн харсаар байгаад дуртай, яаж барилдах аргыг нь амархан олчихсон, бөхийн төрөл хүүхдийн зан чанарын нэг хэсэг болон тогтдог. Хэрвээ багаасаа нь бөмбөг өшиглүүлдэг байсан бол Бразил болчихсон, багаас нь бөмбөг шидүүлдэг байсан бол Америк болчихсон байгаа. Тэгэхээр орчин гэдэг амжилт гаргах нөхцөл юм байна. Тэгэхээс заавал хар нь хурдан, цагаан нь ухаантай, Монгол нь бөх, Бразил нь хөлбөмбөгчин болдоггүй юм байна. Сайн бөхийн хүү, сайн бөх болдог шалтгаан ч үүнээс улбаатай. Манайхан аав, ээжийн генээс хариултыг хайдаг. Гол шалтгаан аав нь өдөр шөнөгүй бөхийн тухай ярьж, аавыгаа дагаж явсаар багаасаа бөхийн талаархи мэдлэг чадвар нь өндөр болдог. Бусад хүүхдүүдээс илүү эрт бөхийн хичээл заалгасан гэсэн үг. Бага насны хүүхэд шинэ юм хүлээж авах чадвар өндөр учраас маш сайн сурдаг. Харин нас явах тусам сурах чадвар нь багасдаг гэсэн судалгаа бий. Бөхийн удамгүй хүүхдийг мундаг бөх багаас нь өргөж авбал сайн бөх болох нөхцөл ялгаагүй бүрдэнэ. Хажуудаа “мөнхийн” багштай явах юм чинь арга байж уу.
Манайх хаана явна?
Дээрх олон жишээ авсны эцсийн хариу спорт хөгжихөд хамгийн чухал зүйл орчин болж байна. Энэ бол систэм гэсэн үг. Манай улс бөхийн нэгдсэн систэмтэй. Кени гүйлтийн нэгдсэн систэмтэй. Нэг улс олон спортын систэмийг амьдралын хэв маягаараа бүрдүүлж чадахгүй учраас “хиймлээр” бий болгоно. АНУ мэргэжлийн спортод цахиур хагалсан шалтгаан энэ. Систэм бий болгоход эхний чухал асуудал болох суурь нь, материаллаг бааз. Манай улс нэг үеэ бодвол харьцангуй мөнгөжсөн. Олимпт тэрбумыг зарцуулах юу ч биш болсон. Эхний ээлжинд спортын талбай, ордон, заалыг олноор нь (гэхдээ стандартаар) мэргэжлийн хүмүүсээр бариулах ёстой. Дахин хэлэхэд манайд мөнгө бий. Таван тэрбумаа таван төмөр болгодог эргүү бодлогыг, барилга, байгууламж, стандартын талбай барихад зориулах ёстой. ТОП-4 гэдэг ялгаваран гадуурхлыг зогсоох ёстой. Дараагийн Олимпт ахиад таван тэрбумыг зарлаа (нэмэгдэх нь ойлгомжтой), хэдэн төмөр цуглуулна. Ингээд л үргэлжлээд байх уу!!!
Жүдо бөхийн холбоо Спортын ордоны Б заалыг аваад “алтан үе” нь эхэлсэн. Үүнтэй адил Хөнгөн атлетикийн холбоо Б зааланд бэлтгэл хийдэг байхад мөн л “алтан үе” нь тохиож улсын олон рекорд тогтоож, ихэнх нь одоог хүртэл эвдэгдээгүй. Газрын теннис ч, Б заалтай “алтан үе”-ээ үдсэн. Ганц заал ямар нөлөөтэйг харж байгаа биз дээ. Тэгэхээр төрөл бүрт Б заал байсан бол амжилт өсөх нь ойлгомжтой. Чөлөөтийнхөн Б заалыг түрүүлээд авчихсан бол амжилт гараад л ирнэ. Харин хэд хэдэн Б заалтай болчихвол бүр ч өндөр амжилт гарна. Эрдэнэтийнхэн усанд сэлэлтээр сайн гэдгийг мэднэ. Яагаад гэвэл Эрдэнэт 25 метрийн бассейнтэй учраас. Инээдтэй энгийн амархан логик. Баян-Өлгий бассэйнтэй бол Эрдэнэт шиг л байна. Өнөө маргаашаа харсан хүнийг ямар хүн бэ гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр өнөө маргаашийн Олимпын медаль манай спортод ямар хэрэгтэй юм. Олон хүүхэд бокс, бөх рүү орж байгаа гэж тайлбарлах юм. Манай улсын спортын бодлого бүх хүүхдүүдээ бөх, боксчин болгох биш эрүүл байлгах, чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрөөх заал, танхим, гадаа талбайтай болгох юм.
Спортыг өндөр хөгжүүлсэн орнууд системээсээ нэг ч гэсэн авьяастай хүүхдийг алдчихгүй гэсэн зорилготой. Тийм учраас Б заал шиг бэлтгэлийн талбайг төрөл бүрт хэд хэдээр нь бариад өгчихдөг. Систем доторхи багш нарыг ч гэсэн системдээ тохирох хэмжээний бэлдэнэ. Сайн орчин, сайн багш байсан нөхцөлд тамирчин хаанаас ч олдоно. Сайн тамирчин байвал медаль хаанаас ч олдоно. АНУ, Япон, БНСУ, Европуудын систем гэдэг чинь ердөө л энэ. Манайд бол систем гэж байхгүй. Системтэй болох нөхцлийг ч бүрдүүлэх гэж хичээхгүй, яаж хэдэн медаль авах вэ гэдэгт бүх мөнгө, бодлогоо зориулж байгаа нь систем үүсэх гарц биш. Тиймээс сонирхогчийн спорт нь оршин тогтносон хэвээр.
Ажил төрөл хийж, спортод амжилт гаргах, нөгөө талаас хууль бус зүйл хийж байгаа нөхдүүд гээд бүгдийнхэн зорилго сайхан амьдрах. Коммунизм, капитализмыг зорилго ч гэсэн сайхан амьдрах. Гэхдээ арга нь өөр. Спортын зорилго адилхан. Хүмүүст сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх. Спорт өндөр хөгжсөн орнууд хүмүүст спортоор дамжуулж аз жаргалтай амьдрах боломжыг бүрдүүлсэн. Энийг БТСГ, Олимпын хороо маань ойлгох ёстой. Энэ тухай жишээг сүүлд Монголын тамирчид дээрээ жишээгээр тайлбарлах учраас түр орхие.
Тоо болон чанар
Манай улс таван медаль авлаа гэж үзэгчид ярьж байна. Гурван сая хүн амтай улсын хувьд маш том амжилт. Жишээлбэл АНУ боксоор нэг ч медаль аваагүй. Тэд 300 саяуулаа. Үзэгчдийн хувьд байдаг л харьцуулалт бол спортын удирлагууд ийм харьцуулалтыг бүгдээрээ ярихыг сонслоо. Эхэндээ Олимп үзэхээр явсан сонирхогч байна даа гэж бодож байтал их том спортын зүтгэлтэн. Нэг биш нилээд хэдэн эрдэмтэн, доктор (спортын чиглэлийн), спортын аналистууд, спортын бодлого тодорхойлогчид хэлэхийг сонсов.
Гол шалтгаан нь АНУ-д сонирхогчийн боксоос илүү мэргэжлийн бокст тамирчид нь оролцдог. Хэрвээ Олимп мэргэжлийн спортыг өөртөө багтаагаад эхлэвэл манай сонирхогчийн боксчид медаль авах биш оролцож чадах эсэх нь эргэлзээтэй болно. Мэргэжлийн боксчдыг бид бэлтгээд амжилт гаргавал Олимпын медаль инээдтэй. Сагсанбөмбөгт 1992 оноос НБА-гийнхан орж ирсэн. Бокст мэргэжлийнхэн удахгүй орж ирж магадгүй, эсвэл бокс Олимпоос хасагдана, бүр холыг харвал Олимпт хүмүүс анхаарал хандуулахаа болино. Олон Улсын Сонирхогчийн Боксын Холбоо хажуудаа хоёр мэргэжлийн лигтэй болсон нь өөрчлөлтийн тодхон жишээ.
Тоо болон чанартай холбоотой бас нэг жишээг авья. Хятадын амжилт гаргаж байгааг хүн амтай нь холбож ойлгодог. Манайх Хятад шиг хүн амтай бол... (сонирхогчдоос гадна удирлагуудаас сонссон) Нэгдүгээрт бурууг хүн амдаа чихэх арга, нөгөөдөх нь Хятад шиг хүн амтай Энэтхэг Лондонгоос хоёр мөнгө, дөрвөн хүрэл хүртэж манай яг дээр жагссан. 240 сая хүн амаараа дөрөвт ордог Индонез 1 мөнгө, 1 хүрэлтэй, зургаад жагсдаг Пакистан, долоод жагсдаг Нигери, наймд жагсдаг Бангладеш нэг ч медальгүй. Ард нь үлдсэн Филиппин, Вьетнам, Ардчилсан Конго (хуучны Заир) улсуудыг ярихаа больё. Тоо чанарт нөлөөлж байна уу? Эсрэгээр Ямайк, Словен, Унгар, Литва, Чех , Шинэ Зеланд улсууд будаа болгож байна. Унгар 9 сая хүнтэй, медалийн чанараар ест жагслаа. Нэг хүнд ноогдох медалийн тоогоор манай улс эхний тавд бичигдлээ гэсэн статистик бий. Харин энэ бол тоо, чанарын гол харьцуулалт. Гэхдээ л хар мянган статистикуудын нэг нь.
Тэгвэл юу нөлөөлж байна вэ? Мөнгө үү? Дэлхийд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тэргүүлэгчид тээр хойгуур медалиараа жагсаж байна. Ихэнх нь медальгүй. Шууд хэлэхэд спортын хөгжлийг дагалдагч зүйлээс хайгаад яахав гол хариулт нь бодлого.
Бодлого
Бодлогыг хэн тодорхойлдог билээ. БТСГ (одоо бол Спортын яам), Олимпын хороо. Бодлого нь ойлгомжтой, дараагийн Олимпоос олон медаль авах. 2016 онд Олимп болоод цаашаа болохгүй юм шиг бодлого үргэлжилсээр л байна. Одооны бодлого, бодлого тодорхойлогчиддоо ашигтай. Бид нар Олимпоос медаль авчирлаа, Монголын спорт хөгжиж, бодлого амжилттай хэрэгжлээ гээд ахиад дөрвөн жил сууж, дөрвөн жилийн Олимпоо хүлээнэ. Бээжинд алт авсан нь 2012 он хүртэл тайван суух боломж олгож, буруу тийш нь явж байгаа бодлогыг зөв болгоод харагдуулчихсан. Тухайлбал тамирчдынхаа амжилтыг барьцаалж албан тушаал дээрээ удаан суух гэсэн арга. Энэ удаа ч тэгсэн.
Олимпоос харж байхад манай тамирчдын ялагдлын шалтгаан сэтгэл зүй. Үнэхээр тасархай байгаад хождоггүй юм бол, тэнцүүхэн өрсөлдөгчтэй таарвал ялагдах магадлал өндөр. Эхний оноо алдах, ялж байгаад цаг дуусахаас өмнө баярлаж байгаад ялагдах, бүгд сэтгэл зүй. Спортоос гаднах судалгаа байдаг. Хамгийн сэтгэл зүй муутай хүмүүс хуучин социалист системийн улсууд гэж. Жоохон хичээчихвэл болчих юман дээр арагш суудаг. Социалист системийн орнуудын сэтгэл зүй муу байдаг шалтаан хүнийг өөрийн авьяас чадвараас биш төрөөс, мөнгөнөөс, цол гуншингаас хараат байлгах явдал. Оросууд сэтгэл зүй ямар муутай билээ. Мэргэжлийн спортод юу чадна, чадвараас нь шалтгаалж цалин өгнө. Нэг ч медаль аваагүй тамирчид мэргэжлийн спортод олон бий. Харин бүгд сэтгэл хангалуун амьдардаг. Сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдээд дараа нь амжилт хүлээдэг бол, манайх Олимпоос медаль авчих тэгээд сайхан амьдар гэнэ. Би медаль авахгүй бол яанаа, ахиад дөрвөн жил хүлээнэ, хүүхдээ гайгүй сургуульд оруулчихмаар байдаг, өөрийн гэсэн байртай болчихмоор байдаг гээд энэ бүхэн сэтгэл зүйг унагаж, дарамтанд оруулдаг зүйлс. Мэргэжлийн тамирчид сэтгэл хангалуун учраас сэтгэл зүй өндөр байдаг. Дээр дурдсанчлан сайхан амьдралаас дарамт үүсэхгүй. Медаль авбал насаар нь мөнгө өгнө гэдэг коммунист арга ахиад олон жил оршин тогтнохоор батлагдлаа. БТСГ, Олимпын хороо шагнал урамшууллаас өөр юу ч хийдэггүйгээ давхар батлав. Сэтгэл зүй унасан хэвээрээ байна. Мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй юм чинь сайхан сэтгэл гаргаад тараагаад байхаас өөр яахав. Луис Брэндисийн хэлсэн үг бий: Юу ч мэдэхгүй, сайхан сэтгэлтэй хүмүүсийн цаана эрх чөлөөнд нүүрлэх хамгийн том аюул нуугдаж байдаг” гэж. Юу ч мэдэхгүй учраас сайхан сэтгэл гаргаж (гэхдээ бусдын мөнгөөр) хор болсоор л. Тэгэхээр сайхан сэтгэлд хүртэл бодлого чухал байх нь.
Хүндийн өргөлтийн нэг тамирчин хэлж билээ: Улс нэг тамирчыг сонгоод авчихдаг. Тэгээд тэрэндээ л бүх мөнгө, анхаарлаа хандуулдаг. Хэрвээ надад ч гэсэн ийм боломж байсан бол Баярмаа эгчээс дутахгүй амжилт үзүүлнэ”. Тэр тамирчинд Казахстаны шигшээгээс урилга ирсэн. Гадагшаа яваад ахиад нэг Асашёорюү, Хакухо гараад ирвэл болж л байна. Систем нь зөв болчихвол олон Дагваа, Даваажаргал гарч ирнэ. Системгүй учраас нь Монголдоо мяараад, гадаадад (системтэй) баллаад байдаг.
Олимпт медаль авсан тамирчид төр засаг, ард түмэндээ баярлалаа гэдэг худлаа үгийг их хэлдэг. Нөгөө л коммунизм. Тухай тамирчин өөрийнхөө төлөө явсан болохоос хэн нэгний төлөө Олимпыг зориогүй. Майкл Фэлпс ухаандаа, АНУ-ын төр засаг, Америкийн ард түмний төлөө яваагүй. Эсрэгээр АНУ тухайн тамирчиндаа баярлалаа гэж хэлдэг. Манайхан төрөөс хараат сэтгэхүйгээсээ салж, төр нь тамирчдаа өмчилдөг аргаар салах ёстой.
Марафоны Сэр-Одод нэг сонголт тулгарчээ. 2010 оны Азийн Наадам эсвэл 10 000 ам.долларын шагналтай хоёр тэмцээнээс нэгийг сонгох хүндхэн шалгуур. Азийн Наадамд биш Япон руу яваад 10 000 долларыг нь аваад ирэхэд БТСГ-ын дарга эх орноо бодсонгүй гээд бөөн хэрүүл болжээ. Шигшээгээс хасах дээрээ тулсан боловч сайн тамирчин учраас яаж ч чадсангүй. Сэр-Одын Японд үзүүлсэн цаг Азийн наадмын аварга авах цаг байсан нь бүр ч дургуйг нь хүргэжээ. Ийм л учраас тамирчин хүн төрөөс хараат байж болдоггүй юм. Төр гэсэн нэрээр эрх мэдэлтэй дарга амжилтыг нь барьцаанд авдаг. Эх орон, ард түмнийхээ төлөө хөдлөөгүй Сэр-Одын буруу биш. Сэр-Од өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө амьдарч байгаа. Орон сууцанд амьдарч ус, түлээ авахгүй сайхан амьдрал босгох гэж зорьж байгаа. Бусад бүх тамирчид өөрсдийнхөө төлөө амьдардаг, өөрсдийн авьяас чадвараас хамааралтай, тийм эрх зүйн орчин Монголын спортод үгүйлэгдэж байна.
Дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх ёстой болохоос Олимпын тамирчин бэлтгэж болохгүй. Хүүхэд нь ээждээ царайлаг, тамирчид нь Монголдоо од.