ЕВРО 2012 гарааны бүрэлдэхүүн
Европын аваргад оролцож байгаа бүх шигшээ багуудын тухай нийтлэл бичье гэсэн боловч амжсангүй. Уншигдаасаа хүлцэл өчье.

Энэ удаа өөрийн зүгээс гарааны бүрэлдэхүүн ямар байх талаар таамаг дэвшүүлж байна. Түүнчлэн ингэж тоглож магадгүй гэсэн жижигхэн тайлбарыг нэмлээ.
А хэсэг
Польш (4-5-1)
Тэмцээний зохион байгуулагчид илүү чадварлаг шигшээ багтайгаар оролцох нь. Борусси Дортмундын гурвал Пишчек, Куба (Блашчиковски), Левандовски нар багийн цөм. Уламжлал ёсоор хаалгач дэлхийн шилдгүүдийн нэг. Хамгаалалтын байдал ч өмнөх жилүүдээс хүчирхэгжиж, урд нь тоглож буй Муравски, Полански нар “өнгө”-тэй байгаа. Зүүн хамгаалагч Бениш хашир Вавжиньякыг сэлгээнд суулгах нь бараг ойлгомжтой. Франц-Польш цустай, францын иргэн Пэркис 2011 оны есдүгээр сарын нэгэнд Польшийн иргэн болж төвийн хамгаалалтанд хүч нэмсэн. Багийн түлхүүр тоглогч Кубагаас гадна Обраниакыг сайн тоглоно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Польшийн жигүүрүүд өмнөхөө бодвол харьцангуй чадварлаг, гоцлон тоглолт сайн хийдэг болсон. Лато, Бониек нараас хойш дэлхийд үнэлэгдэх довтлогч гарч ирсэн нь Левандовски. Түүний үнэ аль хэдийн 20 сая давсан. 2002, 2006, 2008 оны Польшоос довтолгоон илт сайжирч зөвхөн хамгаалдаг байсан үе өнгөрсөн.
1.Войцех Шчесни
20.Лукаш Пишчек 4.Дамиен Пэркис 13.Марцин Василевски 2.Сэбастьян Бениш
11.Рафал Муравски 7.Эугэн Полански
16.Якуб Блашчиковски (с) 8.Мацэй Рибус
10.Людовик Обраниак
9.Робэрт Левандовски
Грек (4-3-3)
Отто Рэхагэлийн үлдээсэн багийн “цөм” эвдэгдээгүй. Оттогийн тактик багийн уламжлал болсон. Энэ жил Олимпиакост гялалзсан Маниатис довтолгооны үед хагас хамгаалагчаар тоглох нь 2004 оны Загоракистай адил. Маниатис, гарааны баттай тоглогч байсан Торосидисыг сэлгээнд суулгасан. Маниатис довтолгоонд урагшлахад араас Сократис баруун хамгаалагч болж арын бүс дөрөв болж Кацуранис гинжны урд ганцаар тоглоно. Грек бол хамгаалалтыг маш сайн хийдэг учраас урьдчилсан тоглолтоос ядах юмгүй гарч ирдэг. Тэдний гол асуудал довтолгоон. Прэссинг буюу нэхэлтэнд орсон нөхцөлд тэдний тоглолт хүнд болдог (гэхдээ нэхэлт сайн хийхгүй бол тун аюултай). Удаан хөшүүн тоглолт нь урагшлахдаа тааруу. Португал мэргэжилтэн Сантос энэ тал дээр анхаарал хандуулж Карагунисыг ард тавьсан нь довтолгооны санаачлага сайжирсан. Түүнчлэн жигүүрт Нинис, Самарас, Фортунис гэсэн хувийн чадвар сайн тоглогчид нэмэгдсэн. Дэлласын хийдэг арын чөлөөт хамгаалагчаар 20 настай Кирьякос Папа тоглож байгаа. Грекийн алдартай хамгаалагч Сотирис Кирьякос 2004 онд аварга болоход гэмтлээр өнжиж байсан бол энэ удаа шигшээгээс зодог тайлснаар оролцоогүй.
1.Костас Халкиас
5.Кирьякос Пападопулос
19.Сократис Папастатопулос 8.Авраам Пападопулос
2.Яннис Маниатис 20.Хосэ Олэбас
21.Костас Кацуранис 10.Гиоргос Карагунис (c)
18.Сотирис Нинис 7.Гиоргос Самарас
17.Теофанис Гэкас
Хамгаалалтын үед ардаа гурван тоглогч зэрэгцэж, Сократисын жигүүрээр эсрэг баг довтлоход Кирьякос, Авраамтай зэрэгцэн Сократис баруун хамгаалагч болж, Авраамын талаар довтлогоон явсан нөхцөлд эсрэгээр Сократис, Кирьякос нар төвд зэрэгцэнэ. Төвөөр довтолсон нөхцөлд Кирьякос урагшилж, Сократис, Авраам нар төвийн хамгаалалтанд зэрэгцэнэ. Маниатис, Олэбас нар эсрэг багийн довтолгооноос шалтгаалж хамгаалагч эсвэл хагас хамгаалагч болно. Отто Рэхагалын 2004 онд Еврод түрүүлдэг хамгаалалтын гол суурь бол энэ. Үүрэг даалгавар, хатуу хуваарь их шаарддаг нь тамирчдын уян хатан, тактикаас гадуур тоглох явцыг үгүй хийдэг нь чадварлаг тоглогчидтой багууд энэ тактикыг сонгож авахад хүндрэл учруулж, довтолгоонд оролцох тамирчдыг цөөлж, дэндүү их гүйлтийг шаарддаг. Тиймээс үүнийг багууд төдийлөн сонгодоггүй. Бразил 2002 онд ийм хамгаалалтаар аварга болсныг дурьдсан нь зүйтэй байх.
Хамгаалалтын явц
1.Костас Халкиас
19.Сократис Папастатопулос 5.Кирьякос Пападопулос 8.Авраам Пападопулос
2.Яннис Маниатис 21.Костас Кацуранис 10.Гиоргос Карагунис (c) 20.Хосэ Олэбас
18.Сотирис Нинис 7.Гиоргос Самарас
17.Теофанис Гэкас
ОХУ (4-3-3)
А хэсгийн тэргүүлэх баг бол ОХУ. Сэлгээний хувьд ч сайжирчээ. Марат Измайлов эргэж дуудагдсан нь сэлгээг чанаржуулсан. Тэрээр Дзагоевын оронд гараанд тоглохыг үгүйсгэхгүй. Анюковын гэмтэл хүнд биш ч, Набабкин орлох боломжтой. Нөхөрсөг тоглолтуудаас харахад хурдтай Кержаков довтолгоонд гарах нь илүү байна. Ингэснээр Павлюш, Погребняк нар сэлгээнээс тоглоно. Гэмтэлтэй Василий Березуцкийг, ихэр Алексей нь орлоно.
2012.04.02-д бичсэн ОХУ-ын тухай бичсэн дэлгэрэнгүй нийтлэл.
1.Игорь Акинфеев
2.Александр Анюков 4.Сергей Игнашевич 12.Алексей Березуцкий 5.Юри Жирков
7.Роман Широков 6.Игорь Денисов 8.Константин Зырянов
17.Алан Дзагоев 11.Александр Кержаков 10.Андрей Аршавин (c)
Чех (4-5-1)
Саяхан дэлхийн чансаанд хоёрт бичигдэж бүх багуудын эмээдэг байсан Чех дэндүү өөрчлөгджээ. Хамгаалалтын хувьд дасгалжуулагч Билек, Кадлецийг төвд Сивоктой тоглуулж Либерскиг зүүн тоглуулж туршсан боловч амжилт олоогүй. Тэгэхээр Кадлец байрандаа тоглож Сивок, Хубникийн хослол үргэлжлэнэ. Шигшээ багийнхаа торгуулийн цохилт гүйцэтгэдэг Кадлец төвд тоглоход байрлал, техникийн алдаа гаргахгүй байгаа ч, Сивоктой ойголцол тааруу. Тус тусдаа сайн ч, баг болохоороо суларчихдаг. Эфиоп гаралтай Гэбрэ Сэлассие баруун хамгаалалтанд сайн байгаа. Билекийн олж харсан том давуу тал жигүүрийн тоглогч Плашилыг төвд тавьсан явдал. Жигүүрт тоглодог байсан учраас алсын дамжуулалт бөмбөг эзэмшилт сайн. Өөртөө итгэлтэйгээр төвөөс бөмбөг авч довтолгоон дэмжинэ. Баруун зүүн ялгаагүй алсын дамжуулалт хийж, бүр чөлөөт цохилтыг хоёр хөлийнхөө ашигтайгаар нь цохино. Чехийн төвийн санаачлага эрс сайжирч Росицкитой хамт төвийн бүст давуу тал үүсгэж чадсан. Ийрачек бол хамгаалалт голлосон солгой хөлөөрөө тоглодог бөмбөг бага эзэмшдэг. Заримдаа зүүнээр довтолгоон дэмжинэ. Тэрээр Хюбшманыг сэлгээнд суулгасан. Жигүүрийн хувьд Резек хүчний тоглолт голдуу хийдэг бол Пиларж жижиг биетэй, гоцлон тоглолт сайн. Довтолгооны хувьд Барош нас явсан бас олон дундаж довтлогчтой. Нюрнбергийн мэргэн бууч Пекхартыг гараанд тоглоно гэж таамаглаж байна. Хаалгач Чех найдвартай бол Росицки эргэж формондоо орсноор хэсгээс гарах хэмжээнд яригдах болсон.
1.Петр Чех (c)
2.Гэбрэ Сэлассие 6.Томаш Сивок 5.Роман Хубник 3.Михал Кадлец
13.Ярослав Плашил 19.Петр Ийрачек
9.Ян Резек 10.Томаш Росицки 14.Вацлав Пиларж
20.Томаш Пекхарт
В хэсэг
Нидерланд (4-5-1)
Нэг үеэ бодвол хаалгач дээр зовох юмгүй болсон. Стэкэлэнбүргийн ард Тим Крул гээд ирээдүйтэй залуу хүлээж байгаа. Хамгаалалт тааруу дээрээ улам суларсан нь зүүнд тоглох Эрик Питэрс гэмтэж, Вурнон Анитаг үлдээж, 1994 оны “хүүхэд” Виллэмсийг сонгосон (Евро 2012-ын хамгийн залуу тоглогч). Виллэмсийг туршлага нимгэн гэж үзэж байвал Вилфрэд Баума зүүнд тоглож болно. Баума Астон Виллад байхдаа хөлөө “зэрлэг”-ээр хугалуулсны дараа 2 жил орчим өнжсөн. 2004 оны Еврод төвийн хамгаалалтанд тоглож байсан тэрээр зүүн хөлтэй учраас жигүүрийн хамгаалалтанд тоглодог. Одоогоор Айндховэнд сайн тоглож байгаа нь шигшээ багтаа дуудагдах шалтгаан болсон. Баума гараанд тогловол довтолгоонд дэмжлэг муу ч, хамгаалалт найдвартай болно. Удаан учраас түүнийг зүүнд сонгох нь магадлал бага гэж бодож байна. Төвийн хагас дээр залуу од Строотман, Нигэл дэ Ионгийг суулгаж чадахгүй биз. Строотманыг одооноос Английн томчууд сонирхож Найк фирм ирээдүйг нь үнэлээд байгаа. Удахгүй гараанд тоглох нь ойлгомжтой. Довтолгоон бол Нидерландын гол амжилт. Марвийк хэнийг гараанд гаргах вэ гэж толгойгоо гашилгаж буй. Ван дэр Ваарт, Хунтэлаар, Афэллай нар сэлгээнд сууж магадгүй. Гараанд гарсан ч гайхахааргүй тоглогчид учраас хожигдож байгаа нөхцөлд тоглолтыг эргүүлж чадахуйц сайн сэлгээнүүд. Тэдний ард Люк дэ Ионг, Нарсинг гээд залуус бий.
2012.02.29-д бичсэн Нидерландын тухай бичсэн дэлгэрэнгүй нийтлэл.
1.Маартэн Стэкэлэнбүрг
2.Грэгори ван дэр Вил 3.Жон Хайтинга 4.Иорис Матайсэн 15.Етро Виллэмс
6.Марк ван Боммэл (c) 8.Нигэл дэ Ионг
11.Арьен Роббэн 10.Вэсли Шнайдэр 7.Дирк Кюит
16.Робин ван Пэрси
Дани (4-5-1)
Үндсэн хаалгач Сорэнсэн гэмтсэн нь том гарц болсон. Линдэгаардаас илүү Андэрсэн гараанд гарах магадлал өндөр байна. Даний хамгаалалт ямар ч үед сайн байдагчлан энэ удаа илүү сайжирсан байдалтай оролцоно. Харин хагас хамгаалалт суларсан. Тофтинг, Гравэсэний хэмжээнд үнэлэгдэхгүй. Цагтаа цалгиж явсан Кристиан Поулсэн сэлгээнээс тоглож, хамгаалалт хэрэгтэй үед сайн сэлгээ болж магадгүй. Уламжлалт хоёр довтлогчтой хувилбар алга болж Эриксэн нэг довтлогчийн ард тоглоно. Дөнгөж 20 гарч байгаа ч Даний довтолгоо түүнээс хамаарна. Энэ зун Аяксаас явж том багт очих нь ойрхон болсон. Ахмад жигүүр Роммэдалыг сэлгээнд суулгачих залуу гарч ирээгүй байна.
1.Стэфан Андэрсэн
6.Ларс Якобсэн 3.Симон Кьяр 4.Даниэл Аггэр (c) 5.Симон Поулсэн
7.Виллиам Квист 21.Ники Зимлинг
10.Дэннис Роммэдал 8.Кристиан Эриксэн 9.Михаэл Крон-Дэли
11.Никлас Бэндтнэр
Герман (4-5-1)
Хөвэдэс, Хуммэлс, Шмэлцэр нар сайн байгаа ч гараанд тоглоно гэдэг хэцүү. Үүнтэй адил Гөтцэ, Шүррлэ, Кроос нар ч сайн байгаа боловч гараанд тоглохгүй. Мэртэзакэр удаан, гэмтлээс ирээд удаагүй ч гараанд тоглох болов уу!! Нэг ёсондоо бол тэр найдвартай хүн. Хуммэлс, Хөвэдэс нар гялалзаж байгаа ч, найдвартай байдал хамгаалалтанд гол зүйл. Бадштубэр ч ийм байдлаар гараанд тоглоно. Довтолгоон тал дээр хэн гарах вэ гэдэг нь чухал учраас дэлгэрэнгүй нийтлэлээс уншсан нь илүү ойлгомжтой байх.
2012.02.14-д бичсэн Германы тухай бичсэн дэлгэрэнгүй нийтлэл.
1.Мануэл Нойер
20.Жэром Боатэнг 17.Пьер Мэртэзакэр 14.Олгэр Бадштубэр 16.Филипп Лам (c)
6.Сами Хэдира 7.Бастиан Швайнштайгэр
13.Томаш Мюллэр 8.Мэсүт Өзил 10.Лукас Подолски
23.Марио Гомэс
Португал (4-5-1)
Португал бол одоо цагт тун өндрөөр үнэлэгддэг баг. Бүрэлдэхүүнийг нь харсан ч бүгд жийрхдэг боловч тоглолт нь муу. Сколари дасгалжуулагч байхдаа энэ багийг том болгосон боловч түүнийг явснаас хойш Португалд багийн тоглолт муудсан. Фэргюсоны туслах байсан Карлош Күэрос удирдаад ч амжилт олоогүй. Роналду, Нани, Күэрэзма нар дэлхийд нэг үү? хоёр уу? гэж яригдах хэмжээний. Гэвч шигшээ багийн довтолгоо нь тийм биш. Одоогоор Бэнту удирдаж байгаа. Саяхан шигшээд байсан Бэнтугийн удирлага дор Карвалью, Бозингва нар тоглохоос татгалзсан. Тэдэнгүйгээр хамгаалалт суларсан. Гэхдээ сэлгээнд суулгалаа гэж уурласан тоглогчдын буруу. Төвийн довтлогчийн байрлал одоо ч асуудалтай. Португалд Гомэш шиг өөрөө бөмбөг их эзэмшдэг биш, бөмбөгөнд цөөхөн хүрэлтээр гоол оруулдаг 16-ийн тоглогч хэрэгтэй байгаа. Поштига, Алмэйда нараас тийм чадвар гарах нь муу байна. Хагас хамгаалагчдад гоолын үүрэг ноогдсоор. Роналду шиг 30-40 метрээс тоглолтыг өөрчилдөг тоглогч ховор. Цохилтын хувиар ч түүний дээр гарах хүн байхгүй. Чөлөөт цохилт бүр аюултай болохын дээр цохилт хийх нөхцлийг өөртөө бий болгохдоо гарамгай. Нанигийн гоцлон тоглолт нөгөө жигүүрт Роналдугаас дутах юмгүй. Төвөөс гоол орохгүй бол Роналдуг төвд, Күэрэзмаг жигүүрт тоглуулж болох юм. Вэлозу, Моутинью, Мэйрэлэш нараас алсын цохилтууд ихээр ирдэг. Португал довтолгоонд сайнгүй байгаа нь төвийн бүсийн санаачлагаас үүдэлтэй гэж харж байна. Үнэндээ дээрх гурван тоглогч том багуудтай тоглоход довтолгооны эхлэлийг сайн тавьж чадахгүй учраас жигүүрт бөмбөг бага ирэх шалтгаан болж буй. Хөшүүн, хөрвөх чадвар муутай. Реалын хослол Коэнтрау, Роналду нар зүүн жигүүрийг 2010 оноос илүү болгох нь ойлгомжтой. Бэнту ийм чадварлаг хувь тоглолттой багаас багийн чадвар гэдэг зүйлийг сайн бүрдүүлэхгүй бол Португалын найдваргүй тоглолтууд үргэлжлэнэ. Урьдчилсан тоглолт, нөхөрсөг тоглолтуудыг харахад Португал тийм ч сайн биш байгаа. Германыг сүүлийн үед барахгүй байгаа ч 10 тоглоход тэд багаар бодоход 3 хожино. Тэр хожил нь энэ үед таарах ч юм билүү? Урьдчилсан байдлаас харахад тааруу байгаа ч, ирээдүйд болох явцыг бид тааварлашгүй. Хоёр том тэмцээн 2004, 2006 онуудад Нидерландыг хожсон бол Дани сүүлийн хоёр тэмцээн 2010, 2012 онуудад Португалтай урьдчилсан шатанд нэг хэсэгт орж хоюуланд нь нэгээр гарсан. Дөрөв тоглож 2 хожиж нэг тэнцсэн.
1.Руй Патрисиу
21.Жоау Пэрэйра 3.Пэпэ 2.Бруну Алвэш 5.Фабио Коэнтрау
8.Жоау Моутинью 16.Раул Мэйрэлэш 4.Мигэл Вэлозу
17.Луиш Нани 23.Элдэр Поштига 7.Криштиану Роналду (c)
С хэсэг
Испани (4-5-1)
Испаний шигшээ сайн байгаа нь Барсэлонатай шууд холбоотой. Сүүлийн хоёр том тэмцээний тэргүүн байрын цөм нь каталоны багийн тоглогчид байсан. Иохан Круиффын тавьсан суурийг, Райкаард үргэлжлүүлж Гуардиола сүүлийн таван жил дийлдэшгүй мэт багийг босгосон. Испаний шигшээд шууд нөлөөгөө өгч одоо цагийн тэргүүн баг болсон. Гарааны тоглогчдоос Пуйол, Вилья нар тоглохгүй. Тэгэхээр Рамос төв рүү орж Арбэлоа гараанд тоглох боломжтой. Баруун хамгаалалтаас ирэх довтолгооны санаачлага багасна. Доор байгаа гарааны бүрэлдэхүүнээс Силваг суулгаж Фабрэгасыг тоглуулах боломж бий. Вильягийн оронд Льорэнтэ сонгогдох магадлал өндөр. Хэрвээ хурдтай тоглолтоо алдахгүй гэвэл Торрэс гарах боломж байгаа. Пэдро, Навас, Мата, Касорло гэсэн гараанд гарах боломжтой тоглогчид бий. Тэдний эсрэг тоглосон бүх баг арагш татсан хамгаалалт хийхээс өөр аргагүй байдалд ордог нь бөмбөг их эзэмших давуу талыг бий болгоно. Прэссингийг дэндүү сайн хийж, эсрэг багаа үргэлж дарамталдаг. Тоглолтын явц голдуу тэдний хүссэнээр болдог ч, үр дүн хааяахан өөр байдаг.
1.Икэр Касильяс (c)
17.Алваро Арбэлоа 3.Хэрард Пикэ 15.Сэрхио Рамос 18.Хорди Алба
14.Шаби Алонсо 16.Сэрхио Бүскэтс
21.Давид Силва 8.Шави Эрнандэс 6.Андрэс Иньеста
19.Фэрнандо Льорэнтэ
Итали (4-4-2)
Кришито тоглолт наймаалцах хэрэгт холбогдсон учраас Прандэлли түүнийг дуудаагүй нь зүүн хамгаалалтыг ээдрээтэй болгосон. Палэрмогийн Балцарэтти ганцаараа байгаа ч энэ жилийн Сэри А-д нэг ч хожигдоогүй түрүүлсэн Ювэнтусын гурвалыг тоглуулах магадлал өндөр. Гэвч Барцальи гэмтснээр Балцарэтти гараанд тодорхой болж байна. Тэд ямарч муу бүрэлдэхүүнтэй байсан хамгаалалтын уламжлал эвдэгддэггүй учраас хожигдох нь бага. 2008 онд Испани түрүүлэхдээ Италид гоол оруулж чадалгүй, торгуулийн цохилтоор хожсон.Тэдний гол асуудал ямар үед довтолгоо байсан. Тэд довтлоод эхлэвэл дийлдэдгүй. Сүүлд Оростой хийсэн тоглолтыг харвал тэдний довтолгоон муугуй байгаа. Илүү хурдтай Италийг бид харж магадгүй. Монтоливогийн байранд Кассано тоглоод, Ди Наталэ урд тоглох хувилбар байж болох. Уругвай шиг гурван довтлогчийнхоо нэгийг ард нь тоглуулж болох юм. 300 минут гоол оруулаагүй гэж байгаа ч, үр дүнгээр биш шалтгаанаар харвал тэд гоолын боломж үүсгэж чаддагаа сайн харуулж байна. Итали гоол алдадгүй учраас хожиход хамгийн хэцүү баг.
1.Жанлуижи Буффон
2.Кристиан Мажо 19.Леонардо Бонуччи 3.Жиоржио Кьеллини 6.Фэдэрико Балцарэтти
21.Андреа Пирло
8.Клаудио Маркизио 16.Даниелэ дэ Росси
18.Риккардо Монтоливо
9.Марио Балотэлли 10.Антонио Кассано
Ирланд (4-4-2)
2002 оны Дэлхийн аваргад орсноос хойш томоохон тэмцээнд 10 жилийн дараа оролцож байна. Бүрэлдэхүүний хувьд сайн байгаа. Энэ хэсгийн сул баг яавч биш. Муугаар бодоход тэдэнд оноо алдсан баг хэсгээс гарахад хэцүү. Тэд олон гоол алддаггүй, хамгаалалт сайн учраас Швейцар шиг Испанийг хожих боломж байж болно. Энэ гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Доилын оронд Эндрюс тоглож 1 довтлогчтой хувилбарыг ашиглаж магадгүй. Хэрвээ 4-4-2 хувилбараар бол Вэлантай хамт Эндрюс, Гибсон хоёрын нэг нь тоглоно. Тэд сэлгээний хувьд ч боломжын байгаа. Сандэрлэндэд гялалзаж буй Жэймс МакКлин зүүн жигүүрт довтолгоо дэмжихээс гадна Шэйн Лонг, Жонатан Валтэрс, Саймон Кокс гээд довтолгооны хэсэг зузаан байна. Кэвин Фоли, Кэйт Фахэй гэж сайн сэлгээнүүд гэмтлийн улмаас өнжинө.
1.Шэй Гивэн
4.Жон О’Ши 5.Ричард Данн 2.Шон Лэджэр 3.Стэфэн Вард
11.Дамьен Дафф 6.Глэнн Вэлан 15.Даррон Гибсон 7.Аидин МакГиди
9.Кэвин Доил
10.Робби Кин (с)
Хорват (4-4-2)
Биличийн баг улам чанаржсаар. Ивица Олич хэдхэн хоногийн өмнө гэмтэж, Калинич бүрэлдэхүүнд нэмэгдсэн. Хамгаалалтын хувьд зүүн жигүүрт Праньич нас явж, форм муудаж Байерн Мюнхэний хоёрдугаар багт тоглосноос гадна, Стринич гараанд жулдана. Тиймээс Түркийн эсрэг зүүн тоглосон Чорлука гаргаж магадгүй. Видагийн хувьд бүх тоглолтуудад баруунд гарч, найдвартай тоглолтыг үзүүлж байгаа. Ийм хамгаалалт гарвал жигүүрийн хурд муу ч, Срна тав дахь хамгаалагч болсноор арагш татсан хамгаалалтыг тун сайн хийж байгаа. Тэд өмнө 5-3-2-оор тоглож томоохон амжилтуудаа гаргаж байгаад Билич ирснээр уламжлалт тактикыг өөрчилж байсан. Билич өөрөө таван хамгаалагчын голд тоглож байлаа. Түркийн хүчтэй довтолгооныг ядах юмгүй зогсоож байсан. 2008 оны хурдтай Хорват өөрчлөгдөж орж ирэх болов уу! Олич байвал хоёр довтлогч гарах магадлалтай байсан ч, түүний оронд Кранчьяраас өөр тоглох хүн харагдахгүй байна. Елавич, Манжукич нар урд хамт гарвал дэндүү хөшүүн довтолгоон болох бол Эдуардо сэлгээнээс тоглоно. 2008 онд хэсэгтээ Олич, Петрич гэсэн довтолгоон байсан бол хэсгээс гараад Олич ганцаараа урд тоглох болсон. Хатуу тоглолттой Вукоевич, Дуймовичийг сэлгээнд суулгаж байна. Билич орон гаран Хорватын биш найдвартай “шинэ” Хорватыг бий болгож байгаа нь тэдний тоглолтуудаас харагдаж байна.
1.Стипе Плетикоса
21.Домагой Вида 13.Гордон Шилдэнфэлд 3.Иосип Шимунич 5.Вэдран Чорлука
11.Дарио Срна (с) 8.Огнен Вукоевич 14.Лука Модрич 7.Иван Ракитич
19.Нико Кранчьяр
9.Никица Елавич
D хэсэг
Украин (4-5-1)
Өмнөх Украинаас бүрэлдэхүүн илт сайжирсан.Тэдний хоёр жигүүр Ярмоленко, Коноплянка нар анхаарал татаж буй. Дээр нь довтолгооны гарамгай төгсгөл хийдэг Шевченко бий. Төвийн хагас хамгаалалт сайн учраас жигүүрийн хамгаалалтын идэвх довтолгоонд оролцох нь өндөр. Гусев 2006 онд баруун жигүүр эзэгнэж байсан шигээ нүүрны шугамыг дуустал явах байх. Тимошук Аваргуудын Лигийн шигшээ хэрхэн сайн тоглосныг бид харсан. Тэр одоо Шевагаас илүү багт хэрэгтэй тоглогч. Воронин сэлгээнд сууж Милевскиг гараанд тоглуулах магадлал өндөр байна. Хэн нь ч суусан сайн сэлгээ болно. Ротан, Михалик нараас гадна гараанд нэр дэвшээд буй Александр Алиев бий. Алиев Оросын лиг хаалттай цохилтоор гайхагдаж нийслэлийн Локомотивд нэг жил тоглохдоо 25 тоглолтонд 14 гоол оруулсан амжилт үзүүлсэн. 2005 оны өсвөрийн Дэлхийн аваргад таван гоол оруулж Мэссигийн ард бичигдэж байлаа. Тиймээс Алиевийн хувьд Коноплянкатай зүйрлэгдэх хэмжээнд яригдаж буй. Мөн 2007 оны Идэрчүүдийн Европын аваргад оруулсан 40 орчим метрээс оруулсан гоол нь тэмцээний шилдэг гоолоор нэрлэгдэж байв.
12.Андрей Пятов
9.Олег Гусев 3.Евгений Хачериди 20.Ярослав Ракицкий 3.Евгений Селин
4.Анатолий Тимошук 18.Сергей Назаренко
11.Андрей Ярмоленко 19.Евгений Коноплянка
15.Артем Милевский
7.Андрей Шевченко (с)
Швед (4-5-1)
Багийн ерөнхий суурь хэвээрээ. Зүүн хагас дээр Каллстромыг тавьсан нь Мартин Олссоны урагш сайн тоглох арга барилтай холбоотой. Ингэснээр төвд бөмбөг сайн удирддаг гурван хагас хамгаалагч зэрэгцэнэ. Ливэрпүүлийн сонирхлыг татаж байгаа Элм, гараанд орж ирэв. Хүүхэд байхын ахлагчаар тоглодог байсан тэрээр довтолгооны санаачлага өндөртэй. Швед хагас хамгаалагчдыг бодвол төвд хурдтай тоглолт үзүүлдэг. Жигүүрийн хувьд тактикын тоглолтонд илүү суурилаж байгаа нь нэгийн эсрэг нэг тоглолтонд хүндрэлтэй. Ер нь бол дундаж багуудаас сайн хамгаалдаг багууд амжилт үзүүлдэг. Дани, Парагвай, Грек, Хорват гэх мэт. Тэдний нэг нь Швед. Эхлээд гоол алдахгүй байх, дараа нь гоол оруулах гэж зорьдог нь чансаа доогуур багуудын арга. Хоёрдугаар давхарт сайн тоглож магадгүй.
1.Андрес Исакссон
2.Микаэл Лустиг 3.Улоф Мэллбэрг 13.Юнас Олссон 5.Мартин Олссон
7.Сэбастьян Ларссон 6.Расмус Элм 8.Андрэс Свэнссон 9.Ким Каллстром
9.Златан Ибрахимович (с)
11.Иохан Элмандэр
Франц (4-5-1)
Лоран Блан ирснээр 2010 оны есдүгээр сард Беларуст хожигдсноос хойш 18 тоглолтонд 12 хожиж, 6 тэнцсэн. Үнэндээ Францад итгэл хүлээлгэгчид бага байгаа хэдий ч статистикыг харвал өөр дүр зураг харагдаж байна. Сүүлийн тэмцээнүүдээс хойшхи бидний дүгнэлтийг Блан эрс өөрчилсөн. Хамгаалалтаас Юнэс Кабул, Бакари Саня гээд гарааны эрхтэй тоглогчид гэмтсэн бол Кошьелни сэлгээнд сууж Рами, Мэксэс хоёрт итгэл хүлээлгэж магадгүй. Төвийн хагас хамгаалалтаас довтолгоон дэмждэг байсан Дэбүши баруунд гарснаар довтолгоонд тун чиг сайн байгаа. Өөрөө гоол оруулах арга барил өндөр, дамжуулалтуудыг сайн хийж байгаа. М’Вила Сербтэй хийсэн тоглолтонд шагайгаа гэмтээсэн нь эхний тоглолтонд оролцохгүй байх магадлалыг бий болгосон. Малуда, Мэнэс нараас илүү Бэн Арфа гараанд тоглох боломж өндөр. Насри, Рибэри, Бэн Арфа гурав байрлалаа солиод гүйгээд байвал ямарч хамгаалагчдын шүдний өвчин болно. Бэн Арфа хамгаалалтын буцалт удаан шалтгаанаар гарааны эрхээ алдаж болох юм. Довтолгоонд энэ жил дэндүү өнгөтэй байгаа хүчирхэг Бэнзэма. Оливэр Жиру гэж Францын лигт тэсэрч байгаа залуу ард нь хүлээж байна. Хамгаалалтын дөрвөлсөн гинж захаараа хурдтай довтолгооныг чанаржуулж байгаа. Хамгаалалтаас хүртэл гоцлон тоглолтууд ирж байгаа нь том давуу тал. Дээр нь эргээд эрсдэлд бэлэн байдлыг М’Вила хүү сайн хариуцаж байна. Надад бас нэг тоглогч дуудвал зүгээр санагдсан нь Тьерри Анри. Тэр сэлгээнд байвал хэн ч дургуйцахгүй.
1.Уго Льорис (с)
2.Мэтью Дэбүши 4.Адил Рами 5.Филип Мэксэс 3.Патрис Эвра
17.Ян М’Вила 6.Иоан Кабайе
20.Хатэм Бэн Арфа 11.Самир Насри 7.Фрэнк Рибэри
10.Карим Бэнзэма
Англи (4-5-1)
Англид заавал нэг од нь том тэмцээний өмнө гэмтдэг, өнждөг номтой. Гэхдээ энэ удаагийнх олон байна. Гарэт Барри, Фрэнк Лампард, Гари Кэйхилл гэсэн гарааны тоглогчид оролцохгүй. Дээр нь Жонсон, Паркэр нар гэмтсэн боловч харьцангуй гайгүй болсон. Ходжсоны дуудсан тамирчид дунд талбай дээр хэрэг болох үгүй нь мэдэгдэхгүй Мартин Кэлли, Жордан Хэндэрсон, Фил Жагиелка нар дуудагдсан нь гайхмаар. Гэтэл Адам Жонсон, Майка Ричардс, Майкл Каррик, Рио Фэрдинанд нар зурагтаар үзнэ. Рио, Каррик нар харилцааны байдлаас дуудагдаагүй байж магадгүй болов Ситигийн хоёр, Ливэрпүүлийн хоёроос яавч муу байгаагүй. Төвийн хагас нэг нь эвгүйтсэн тохиолдолд Хэндэрсоноос өөр сонголт байхгүй. Жонс, Милнэр нар байгаа боловч үндсэн тоглодоггүй байрлал нь шүү дээ. Гэхдээ Англи энэнээс сайн бүрэлдэхүүнтэй байхдаа амжилт үзүүлдэггүй байсан юм чинь, олон “том” толгойнууд багассан нь тэдэнд давуу тал олгох ч юм билүү!
2012.05.28-д бичсэн Английн тухай бичсэн дэлгэрэнгүй нийтлэл.
1.Жо Харт
2.Глэн Жонсон 6.Жон Тэрри 15.Жолеон Лэскотт 3.Эшли Коул
8.Скотт Паркэр 4.Стивэн Жэррард (с)
7.Тео Валкотт 11.Эшли Янг
22.Данни Вэлбэк
9.Энди Каррол