Төр засаг 25 толгойтой хотгойлжин хар мангас шиг болох нь
Ардчилсан намд ард түмэн засгийн эрхийг авч өглөө. Монголын ард түмэн энэ намд хангалттай сайн санал өгсөн юм.
Ардчилсан намд ард түмэн засгийн эрхийг авч өглөө. Монголын ард түмэн энэ намд хангалттай сайн санал өгсөн юм. Сонгуулийн өмнөх санал асуулгаар ямар ч нам ялгаа алга гэцгээж байсан ч ихэнх нь сонгуульдаа оролцож дийлэнх нь АН-ыг дэмжлээ.
Одоо бид цоо шинэ, сүүлийн үеийн хийц загвартай, жинхэнэ ардчилсан шударга сайн чанарын "гутал" өмсөнө гээд хүлээгээд сууж байна. Манай захиалсан бараа ирж яваа сурагтай. Сураг сонсож байхад дэмий юманд горьдсон бололтой.
АН-д засаг байгуулах эрх өгөөтөхсөн чинь арзайсан олон яам бүхий данхайсан нүсэр тогтолцоог бий болгохоор ухуулаад эхэллээ. Шинэ Засгийн газар 20-25 яамнаас бүрэлдэж, тэр тоолонгоор жинхэнэ, дэд сайдуудтай, төрийн нарийнтай, мөн шадар, тэргүүн шадар гээд "Зуун яаманд жаран ухна" гэмээр агуу төлөвлөгөө сэтгэж олжээ. Гурван сая хүрэхгүй хүн амын гурван хүн тутмын нэг нь дарга биш бүр сайд болчих юм байна л даа.
Хүмүүс тэр жар далан тал, бүтэн сайдуудыг байтугай яамных нь нэрийг тогтоож цээжилж барахгүй байсаар дараагийн сонгуультай золгох байх. Хожим Алтанхуягийн Засгийн газрыг муу жишээ болгон дээр дурсаж 25 толгойтой хотгойлжин хар мангас шиг болох гээ юу гэцгээх биз. Дэлхий манай энэ санаачлагыг дууриах юм бол улс орон тус бүр 100-10000 яам бүхий төр засаг байгуулцгааж хоёр нүдтэй иргэнээ түмэн нүдээр цоо ширтэнэ гэсэн үг. Ер нь бол олон яамтай байж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. НҮБ болон нөлөө бүхий гадны гүрнээс тэг ингэ гэсэн лимитийг Монголд тулгах биш засаглалын бүтэц ямар байх нь бидний асуудал. Цаашдаа 340 сумаа аймаг болгочихвол олон хүний санал гомдлыг барагдуулах нөөц бололцоо харагдаж байна. Ингэж л аргадаж тойлохгүй бол саналаа өгөхөө больж дайсагнадаг болчихсон юм уу хаашаа юм.
Орчин үеийн хэрэглээ, хөгжилөө дагаад хувь хүн болгон нийгмийн олон салбараас хамааралтай амьдрах боллоо. Гэхдээ энэ нь нийгмийн салбар бүр дээр донхойж суух улс төрчдөөс хамаарч амьдрана гэсэн үг биш. Компьютер, автомашин, эхо аппаратнаас эхлээд бөө удган хүртэл чухалгүй юм алга. Тэр болгон дээр төр ач холбогдол өгөөд байх юм бол "Чадварлаг цомхон бүтэц" бүхий Гар утасны яам ч байгуулах нөхцөл шаардлага бий. Хүнээсээ олон үүрэн холбооны хэрэгсэлтэй болчихоод байхад одоо хүртэл Гар утасны яам алга гээд орилоод байвал бас л бодолцох асуудал уу?
Одоогоор боловсролын, нийгмийн, хууль зүйн яамдыг хувааж соёлын, хөдөлмөрийн, дотоод хэргийн яамдыг шинээр нэмэх гэж байна. Тухайн салбар дахь нарийн мэргэжлийн хүмүүсийг цомхтгоод оронд нь данхайсан том улс төрийн байгууллага үйл ажиллагаа явуулна. Тийм тохиолдолд ажил биш үзэл суртал зонхилдгийг бид даанч сайн мэднэ дээ. Бүр социализм, коммунизм, МАН, МАХН-аас ч долоон дор юм боллоо. Ард түмэн шинэ хуучин хоёр "Ху"-гаас үнэхээр залхаж, тэдний төрийн дарамт хүнд суртлаас ангижрахын тулд МАН-д саналаа өгөөгүй юм. Тэгсэн одоо чонын амнаас гараад барын аманд орж байна уу?. Ухамсар бүхий иргэд дураараа байх гэж төрийн, улс төрийн байгууллагыг ад үзээд байгаа юм биш. Нэгнийгээ сайд болох гэхээр татаад байгааг тамын тогооны үлгэртэй зүйрлэж болохгүй. Биднийг коммунизм ерэн жилийн турш яаж залхааж зовоолоо. Түүхээс харахад улс төрд хамаарахгүй нийгмийн салбар нэгж дээр хүртэл коминтерний төлөөлөгч, дараа нь Зөвлөлтийн мэргэжилтэн, эцэст нь МАХН-ын хороо гэсэн орон тооны зааж зурдаг байгууллага хянасаар ирсэн. Саяхан болтол сум гэсэн төрийн байгууллага байхад түүний хажууд тэрнээс том эрх мэдэл бүхий сумын намын хороон дарга түүний бүхэл бүтэн аппарат, далдуур тагнах чагнах хичнээн ч орон тоо байсан юм. Энэ уламжлалыг ардчиллын жилүүдэд МАХН засгийн эрхийг аваад мөн л улс төржсөн төрийн байгууллагыг үргэлжлүүлсэн юм. Халаагаа өгөх гэж байгаа одоогийн МАН-ын арван хэдэн яам гэхэд л хэт нүсэрдээд дотор нь салбарын ажлыг гаргуун мэддэг мэргэжилтэн дутагдалтай, орон тоон дээр нь нам танил талаараа орж ирэгсэд шавчихсан байгаа. Нөгөөдүүл нь амьдралаас тасархай мэдээлэл бэлдэж сайдыгаа эвгүй байдалд байнга оруулсаар ирсэн юмдаг. Ажил төрөл хөөцөлдөж явдаг олон хүн үүнийг хэлнэ дээ. Үүнийг Н.Алтанхуяг дарга өөрчлөхгүй улам төгөлдөржүүлэх нь. Яамдыг улам олшруулна гэдэг чинь мэргэжсэн биш улс төржсөн бүтэц бий болно гэсэн үг. Төр данхар том бүтэцгүй гэж хэлүүлэхийн тулд яаманд байгаа хүний тоог цөөхөн харагдуулах юм гэнэ. Яам агентлагуудаар зах зээлийн нийгэмд тохирохоо байсан хоцрогдсон мэргэжилтнүүд пиг дүүрэн байгаа. Тэднийг өмөөрч ажилд нь үлдээх гээд байгаа юм биш. Угаасаа яамдын тоог нэмэх нь утгагүй. Амьдрал дээр хамгийн ядуу айлд хүртэл амбаар бариад өгөхөөр нэг л мэдэхэд хэрэгтэй хэрэггүй новшоор дүүргэчихдэг биз дээ. Соёлын яам гэсэн амбаар барилаа гэхэд хажууд нь үлэг гүрвэлийн яс хариуцсан хэлтэс зайлшгүй хэрэг боллоо гэнэ. Тэрнийг нь бараг өмчилчихсөн цөөн тооны нарийн мэргэжлийнхэн мэддэг ухаантай. Хажуудаа авчрахгүй бол бас болдоггүй. Дахиад хэлэхэд өнөөгийн амьдрал дээр чухалгүй юм ховор болчихоод байна. Яг өнөөдөр гэхэд л жүдо бөхийн амжилтыг үнэлж дэмжих хэрэгтэй. Урам зоригийг нь хугалж яавч болохгүй. Буудлагын спортыг цаашид төрөөс сайн анхаарахгүй бол Гүндэгмаа медаль авч чадахаа байх нь. Зөвхөн спортод л гэхэд ийм тулгамдсан асуудал байна.
Онолоор бол нэг хүн арваас илүү хүнийг тасралтгүй удирдлагаар хангаж чаддаггүй. Агуу Чингэс хаан, Модун Шаньюй хүртэл аравтаар багцалж дэлхийг бүхэлд нь хянасаар ирсэн. Хорь гучин сайдтай нэг бүрчлэн тулж зохицуулалт хийнэ гэдэг бараг юу ч хийхгүй гэсэнтэй адил. Эсрэг тэсрэг болон ойролцоо үйл ажиллагаатай салбаруудыг нэг гарт төвлөрүүлж ухаалаг зохицуулалт хийхийн оронд явцуу эрх ашигт хатуу үйлчилсэн эрх мэдэл бүхий баахан сайдууд сэлэм эргүүлцгээх нь байна ш дээ. Тэгээд дээр нь улс төрийн өөр үзэл бодолтой намын төлөөлөл. Ажил мөн урагшаа явна гэж яаж санаа вэ. Зурагтаар харахад гоё ардчилсан мэтгэлцээн өрнөх л юм байгаа биз. "Үйлдвэрчний" Ганбаатар, "Амлалт нэхэх" Уянга гээд бүх тэмцэгчид эрх баригчид болцгоосон. Тэд хүртэл энэ ээлжинд мориноосоо бууж улс гэрийг төвхнүүлнэ. Эсвэл мөн л гомдолтой нэг юм бодож олоод мэтгэлцээд сууж байх юм уу?
Яамд олон байгаад дэмий гэж хэлчих мэдээллийн хэрэгсэл бараг алга болчихож. Одоо эргээд харсан чинь мэдээллийн бүх хэрэгсэл том компани, группүүдийн өмч юм байна. Компанийн эзэд нь улс төрд орцгоосон ба төлөөллөө байршуулсан. Жижигхээн сонины газар, FM хүртэл "Женко", "Бодь" группийн мэдэлд оччихсон тэдний дуу хоолой болж буй нь нууц биш.
Төр засгийн үнэн нүүр царайг хэлчих хоншоортой мэдээллийн хэрэгсэл байхгүй болсон нь нэн харамсалтай. Маш олон хэдэн мянган мэдээллийн хэрэгслүүд эхлээд МАН-д одоо ялчихаар нь АН-д долигноцгоон утгаа алдлаа. Гудамжинд байсан тэмцэгчид ордонд орчихлоо. Одоо энэ ард түмний төлөө тууштай явсаар ирсэн, явж байгаа тийм өмөг түшиг байна уу таминь ээ. МАН гэдэг олигархиудын бүлэглэл бүхий лайнаас ард түмэн арай гэж сая салсан. Тэдэнд дахиж эрх мэдэл өгөхгүй гэсэндээ АН-ыг сонгоцгоосон. Энэ нам боломж олдсон дээрээ "улс шиг" төрийг байгуулахын оронд 15 биш 25 толгойтой хар мангас болоод хувирлаа. Ард түмний төлөө үйлчлэхгүй юм бол дахиж сонгууль хийж цомхон чадварлаг Засгийн газар байгуулах нь зөв юм байна.

шрррл
шрррл
Сүндэр
Ганбаа
Ганбаа
Амгаа
Зочин
зориг
Баяраа
Зочин
Iim l yum bolj baina sh dee
Gangaa gj yu yum
irgen
zochin
Зочин
Зочин
зочин
Зочин
d natsagdorji
Зочин
Д.Г
Нээрээ тийм
Зочин
Зочин
Зочин
Zahialgaar commnet bichigchded
Зочин
Zahialgaar commnet bichigchded
hi
Amaraa
bata
Зочин
Mergen
Зочин
hdsjh
hdsjh
uragshaa
zochin
dawka
СОНГОЛТ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zulaa
Зочин
10 onoo
Зочин
Zochin