Улаанбаатар–том хогийн сав, том жорлон, бартаат зам
Харин ч хуучнаасаа илт дээрдсэн. Хажууд нь байсаар байгаад анзаараагүй болохоос дэлгэцээ хоёр хуваагаад жишээ нь 2006 онтой өнөөдрийг зэрэг харвал асар ялгаатай харагдана. Тэр үед хог бол зүгээр газрын өнгөн давхарга шиг, үнэр нь азоттой уралдаад агаарын бүтцэд орох шахдаг байсан юм. Хүмүүс ч ухамсар нь дээрдэж байгаа.
Гэхдээ л одоо хэр нь Улаанбаатар Хогонбаатар байсаар байна. Тав 70 ч бай, элэнтра ч бай хүмүүс цонхоо жаахан нээгээд шуудангийн хайрцагт захидал хийж байгаам шиг хогоо гаргаж хаяна. Хаялгүй ч яахав. Учир нь гэрийнх нь ч, ажлынх нь ч үүдэнд хогийн сав байхгүй. Ер нь хогийн сав байхгүй. Хаана ч байхгүй. Харин Улаанбаатар өөрөө бол том хогийн сав мөн. Бас эвдэрхий зам нь хэвээрээ. Хачирхалтай нь байнга зам засдаг нь ч замын хашлага сольдог нь ч бас хэвээрээ. Гудамжинд шээх нь 1920 оныхоос бол эрс багассан байсан л даа. Харин тэрнээс хойш бол ерөнхийдөө жигдхэн яваа. Хэв журмын цагдаа сүүлийн үед ганцыг ч харсангүй. Бүгдээрээ баарны үүдэн дээр хүнээ хүлээгээд байгаа юмуу мэдэхгүй.
Манай хотын дарга цэргүүд үнэхээр УБ-г том хогийн сав гэж боддог болоод л хогийн савнууд тавьдаггүй. Дүүргийн дарга нар нь хөшөө л барьчихвал бусад бүх юм болоод явчихна гэж боддог. Худлаа худлаа, арай ч ийм гэнэн бишээ, зүгээр хөшөө л хамгийн унацтай гэж мэддэг.
Би дүүргүүдийн засаг нарын оронд байсан бол УИХ-д нэр дэвшихээсээ ичиж үхэх байсан (Гэхдээ дэвшигчид “ичдэггүй ба айдаггүй” гэсэн гол шалгууртай тул гайхах юмгүй). Одоо бол жишээ нь Баянзүрхэд дахин сонгууль явагдах гэж байгаа ба иргэд нь ч ямар ч сонголтгүй болсондоо гайхаад сууж байгаа. 2 хүнээс нэгийг нь сонгоно. Нэг нь ч яахав Д.Арвин. Нөгөө нь БЗД-н засаг дарга Б.Батзориг. Зам дээр гарсан нүхийг нь бирд ч тоолж амжихааргүй их байхад тэхий дунд нь нохойд зориулж хөшөө барьдаг дарга. Харин сонгуулийн уриа нь “илүү ихийг бүтээнэ”. Бодвол илүү олон нүх гаргаад ахиад хэд хэдэн нохойн хөшөө барих гэж байгаа бололтой. Зүй нь золбин нохдыг устгаад замынхаа нүхийг бөглөх ёстой юм. Одоо түүний гэрийн шалыг тэгж нүхэлж өгүүштэй. Тэгээд нэг нохойн хөшөө бариад... . Тэгээд таавчигных нь оронд дандаа ролик унуулаад...
Хүмүүсийн санаа бодол бас нарийн. Жишээ нь хогийн сав тавиад өгөөч гэхээр “харин ч хогийн сав нь өөрөө хог болно. Тиймээс нэг ч хогийн савгүй байгаад хогоо гэртээ аваачиж хаядаг болоё” гэсэн саналтай хүмүүс байдаг. Манай хот “нэг ч хогийн савгүй” гэсэн эхний болзлыг хангаад даруй 372 жил болсныхоо ойг энэ жил тэмдгэлнэ. Харин 2 дахь тэр “гэртээ аваачиж хаядаг” хэсэг нь хэзээ биелж эхлэхийг санал гаргасан мэргэд өөрснөө бодож олох буй заа. Эсвэл зүүдээ яриад байдаг юм уу ёстой мэдэх юм алга.
Удаах санал нь: “хогийн сав тавиад ямарч нэмэр байхгүй ээ. Харин ч өмхийрсөн, хог нь хальсан муухай савнуудаар дүүрнэ” . Уг нь шөнө бүгдийг нь суллах ёстой юм. Хотын дарга өдөр хоол идэх ёстой гэдэг шиг л энийг хийх ёстой. Харин манай дарга нар ТҮК-аа дийлэхээ байчихсан хөөрхий. Татан буулгаад тэндэр зарлана гэвэл би дуртайяа орно.
Бас нэг санал: “энэ хог новш ерөөсөө хөдөөнийхнөөс болж байгаа юм. Тэднийг л шахан гаргая”. Уваа халаг “хот хүн” ярьж байна. За яахав, “хөдөө хүн” насан туршид нь арилдаггүй зарим нэг дадал зуршилтай байдаг. Бас оочирлох ба түгжрээнд хүлээх тэвчээрээр бол юу юугүй тасарчих гээд байдаг нарийхан утастай. Тиймдээ ч дайрамтгай бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэмтгий. Мөн хажууд нь хүн байдаг, тэр хүнд өөрөө саад болоод байна гэдгээ маш удаан ухаардаг гэх мэт дутагдалтай нь үнэн. Харин юм л бол шээгээд, хог л байвал шидээд байдаг заншилтай гэж дуулаагүй юм байна. Тиймээс тэднийг байнга гоочлохоо больё. Өөр үндэстэн битгий хэл өөр арьстнууд ч нэгнээ хялайхаа болиод удаж байгааг санана уу.
Ps: Дээрхийг хэлэхдээ “хот хүмүүсийг” соёлтой гэх гээгүй, тайвшир. Хотод төрсөн, “амьдралдаа соёл шаах” шаардлагатай неандэрталиуд пиг байгаа. Ерөөсөө ч энэ нь “хотынхны соёл” биш “нийтээр амьдрах соёл” юм.
Хот ч бай хөдөө ч бай нийтээр амьдрахад ганцхан зарчим үйлчилдэг нь БУСДАД БҮҮ СААД БОЛ, ПЛИЙЗ. Харин үүнийг мэдэрдэггүй хүн хаана ч төрж өсөж болно.
Харин өөр санаанууд, цухас байдлаар:
1. Хогийн сав олноор нь тавья. Надад лав кармаагаа суллачих газар олдохгүй байна. Миний машинд ч гэсэн ундааны сав маваа гаргаад хаячих газар алга. Гэртээ хаях гэж зөөгөөд явах зав алга. Хогийн саваа эгнүүлчих, дараа нь тэр “хоггүй Улаанбаатар” уриагаа хашгир. Харин үүний дараа “хогоо ялгаж хаяцгаая” гэвэл зохилтой. Наадам болгоноор солонгосын гуйранч эргүү Мүүнийхэн “цэмцгэр наадам” гэж мэнэжмэнт хийгээд хүүхэд залуусыг олноор нь урвуулж алаад дууслаа. Нэг юм хийгээч.
2. Хог хаясан (шээсэн, баасан, нус цэрээ хаясан, хаша хороо эвдэлсэн)хүнийг торгоё. Цагдаагаар торгуулуулна. Торгосон цагдаа 30%-ийг нь авна. Ухаалаг үнэмлэхний тусламжтайгаар ялыг нь хүндрүүлнэ. Торгуулийн мөнгөгүй бол хот тохижилтын ажил албадан хийлгэнэ. Цагдаа хогтой ноцолдох хэрэг үү гэж байгаа бол ноцолддог юм гэж хариулая. Ноцолдсоор байгаад гадны хоггүй хотууд бий болсон юм.
3. Барилга обьектуудыг эздийнх нь зардлаар жилдээ 1-2 удаа угаалгаж байя. Та бид анзаардаггүй болохоос манай хотын бүүдгэр байдаг бас нэг шалтгаан бол барилгууд шороо утаанд дарагдаад зудны эмгэн шиг болчихсон байгаа юм. Угаадаг компаниуд гарчихсан. Дуудаа л мөнгий нь өгөөд л болоо. Хотод байшин барьсан бол үүрэгтэй байж болно. Дандаа бороонд найдах хэрэггүй.
4. Ажиглаад байхад бусад хотууд гол хөндлөн тууш том замуудаасаа гадна байшин барилгынхаа дундуур олон жижиг замуудтай байдаг. Ухаан нь 5 шараас сансар орох зам 10-аад газраар явдаг, хорооллоос 13 хүртэл 20-оод янзаар нэвтэрдэг гэх мэт. Тахирлаж муруйгаад ч болох нь ээ нэг урсгалтай замуудын шанс байсан. Гэвч зай болгонд нь байшингийн зөвшөөрөл дамласаар байгаад бүгдийг нь ялаа ч орохооргүй шавж орхисон ба бурууг нь хуучны хот төлөвлөлтөд чихээд л дуусаа. Дээгүүр доогуур явдаг элдэв замууд барих мөнгөө сонгуулийн санал авах халамжийн мөнгөндөө тараагаад таардаг. Хөгжилтэй амьдрал. Хар тамхичных шиг.
5. Нодлингийн тавьсан замаар донсолгоо гаргаж явсаар хүн машингүй зутарсан ш дээ. Бордюр дээгүүр явах биш, тэр бизнесээ хойш тавиад зүгээр нүхээ бөглөөд өгчихөд яасан юм бол. Явах хүнээр ачаа бүү татуул гэж юутай үнэн. Тэгвэл шинэ даргаа, том юман дээрээ фокуслаад жижгүүдээ битгий хаяарай. Жижиг хүмүүс чинь жижиг проблемууддаа л бүдэрч амьдардын шүү.
Achka
tungalag tamir
tungalag tamir
Зочин
Zochin
Bayanzurhiin darga
zochin
Зочин
Bi
Bi
www.atos.blog.banjig.net
oyutan
Зочин
Зочин
TJ
Зочин
Зочин
Зочин
Mika
Munguu
Зочин
Зочин
Batjargal
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
зочин
Зочин
Mash zow
80
zohin
Зочин
duu
Hodoogiin ah duu naraa
zov zov
hm
zochin
Зочин
.
Зочин
202.179.18.14-t
д тэмүүжин
Jagaa
яүёши
zochin
Зочин
Зочин
amarsanaa.wordpress.com
Хотын иргэн
bayaraa
artenyanka
ZOV HELSN
Аги
Аги
chstr.
Зочин
Enkhee
Зочин
Зочин
1
Çî÷èí
Tigrasus
Зочин
fdsgfd