Түгжрээ. И түүнээс ангижрах нь.
Үүл даргын командынхны бодлоор энэ сарын 25-наас эхлээд автуусаар баахан зангиатай залуус, мини юүпэктэй хүүхнүүд зорчиж эхлэх нь. Уг нь тэднийг автуусаар явуулбал зүгээр л дээ. Хүний “дээд анги” байдагт итгэцэн, жингийн илүүдэлтэй тэр олон залуусыг бага дээр нь “засаад” авбал аштай юу. Гайхамшиг буй болж тэд автуусддымаа гэхэд өнөө эхүүн үнэртэй хэдийн автуусанд суух эрх нь лав хасагдаж таарна.
Бас 10 цифрийг 5 өдөрт хувааж гарсан 2 цифрээр төгссөн дугаартай машинуудыг нэг нэг өдрөөр зүүн баруун 4 замын хооронд зорчуулахгүй юм байна. Бөөн хэрүүл наах нь дээ.
-Хуц, би хүүхдээ хөлдөөж алахымуу?
-Такси чинь зогсохгүй байна за!
-Хөл өвчтэй хүнийг яахын?
-Гээ л гэх мэт...
Харин тэр зогсоолуудыг өргөтгөж, энд тэндхийн онгойж хааха цагуудыг зөрүүлсэн нь аятайхан санагджийнэ. Нийслэлийн байгууллагуудыг 8 цагт эхлүүлдэг болсон нь надад лав ажлаасаа өмнө сүн сүн гээд юмаа амжуулчих бололцоотой болгосон юм. Одоо 7 болговол таарна.
Гэхдээ л замын түгжрэлийг машинаа хасаж биш, замаа нэмж зохицуулмаар юм. Зам өргөтгөж байгаа, браво. Гэхдээ өргөтгөх аргагүй газрууд зөндөө байгаа. Тэнд багалзуурдуулж багшраад л таг болно гэсэн үг.
Харин олон байшингуудын дундуур тахирлуулаад нэг урсгалтай замууд шинээр барьчихвал түгжрээ буурахгүй юу? Тухайлбал Энэбишийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө рүү ороход 1. Хорооллоос Саппорогийн уулзвар луу 2. Өргөө к.театраас 25-р эмийн сан руу 3. Эх нялхсаар 4. Гандангаар гэсэн замуудаар уруудна. Тэвэл байшингуудын дундуур зам гаргаснаар энэ гарцыг 10 болгож ихэсгэнэ. Сэтлээд л хажуу тийш нь зам гаргаад байна гэсэн үг. Бараг хулгайн замуудыг цардахад л болоод явчна. Хэдэн хөгийн хайс, хогийн цэгүүд, хааж мухарлаад тавьчихан ганц нэг контейнэрэн гараашийг зөөвөл бараг шулуун болж магадгүй. Гэх мэтчилэн хотын замын хөндлөн явалтуудыг хэд дахин ихэсгэж болно. 13-р хорооллын дундуурх шинэ замаас хойш урагшаа гардаг замууд шиг гэсэн үг.
Тууш замыг бол дундах ямар ч ашиггүй өргөн шороон хэсгийг зам болговол нэг талдаа л гэхэд 8 хүртэл эгнээ болж өргөсөх боломжтой. Тэр голоор ургасан моднуудыг сугалж бичил паркуудад суулгана. Худлаа гудамжны голоор мод тарьж ногооруулна гэж байснаас хот доторх ногоон бүс бий болговол ашигтай. Олон жижиг ногоон цэцэрлэгүүд. Угаасаа бороо орохоор л шавхай болчихдог талбай хаа сайгүй.
Тэгээ л мөнгөтэй болонгуутаа давхар зам мам бариа л сүнгэнүүл алах нь байшд энэ чинь. Гэхдээ угаасаа ингэх гэж л байгаа байх л даа :D
Зочин
unshigch
Од
zochin
zochin
zochin
zochin
ts
h
zochin
Зочин
Зочин
Зочин
hot
Enebish gudamj gene uu
erguu
erguu
erguu
teneg
Зочин
Афганистан
d temuujin
byambaad
d temuujin
boom
deegii
unshigch
Hotyn dargad
Зочин
Зочин
Зочин
irgen
unshigch
Byambaa
Зочин
Haragdaach
zochin
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
d
Зочин
metro
Dorjoo
би
Зочин
Gana
Зочин
Зочин
dorjo
Зочин
Зочин
koreagaas
delgermaa
Зочин
Зочин
Зочин
ядуу хүн
ядуу хүн
ядуу хүн
Зочин
yavgan hun
bold
Зочин
Зочин
Зочин
Зочин
Төмөр замыг хотоос гаргая
Төмөр замыг хотоос гаргая.
Төмөр замыг хотоос гаргая.
Төмөр замыг хотоос гаргая.
Төмөр замыг хотоос гаргая.
Төмөр замыг хотоос гаргая.
ТА мэдэхгүй
bayaraa
Зочин
Eserguutsegch