Лавлагааныхаа материалыг дээр л өгсийм л даа. Тэгээд очоод хариугаа авах гэхээр болж өгдгүй. Ийш тийшээ ч явж таараад. Нэг очсон, аймар оочиртой байсан. Зогсож байгаад авах гэхээр бөгсний ажил гицүүдкээд  байдаг.

Тэгээд өчигдөр л нэг юм очиж хаалгыг нь татаад орлоо. Уваа халаг, үүднээсээ л төрийн байгууллага шүү дээ базарваань.  Угтагч гэхүү харуул гэхүү, үүдэнд нь байсан нэг цагдаа тасралтгүй утсаар ярин инээж хөрхөөд л лангууныхаа цаагуур холхиж байна. Юм хум асуучмаар байдаг. Гээд горьдсон нүдээр дагуулж харахаас өөр яах ч юм билээ. Арай гэж утсаа таслалаа. Гэвч юм лавлах гэсэн хүн түрүүнээс хойш зогсоод байгааг мэдэж байгаа хэрнээ мэдээгүй дүр, тэр битгий маш завгүй хүний дүрээр ширээнийхээ ард гялс суугаад юу ч юм нухацтай гэгч нь судлаад суучихдаг юм байна.

Гүэ бид чинь яахаараа төрийн байшинд орлоо л бол үл анзаарагдах тавилантай народ вэ айн.

-энннн... юм асуугаадах уу?

Оо тэгсэн манай нөхөр маш огцом, ширүүн харж байна. Тэр хөмсөг, тэр духны атираа гэж сүрдэм! Би бараг л ухрах шахлаа.

-Юүгсийн?!

За бүр зугтаах нь холгүй юм боллоо.

Гүэ бид чинь яахаараа төрийн байшинд орлоо л бол дандаа зандруулж байх тавилантай народ вэ айн.


 Тэгээд загнуулсан ч гэсэн нэг зүг чиг олж аваад 2 давхарт гарлаа. Хаа очиж оочиргүй байна. Яагаад ч оочиргүй байгаан мэдкү. Цонхны цаана эмэгтэй сууж байна.

Би мэндэллээ. Тэр эс мэндэллээ. 

Лавлагааны хариу авах гэж яваагаа хэллээ. Тэр баахан цаас авчраад хайлаа. Би, яасан сайхан оочиргүй юм бэээээ.. л гэж олзуурхаж зогслоо. Гэтэл цонхны цаанаас “юм чинь алга байна” гэсэн дуу гарлаа.

-Яасан юм бол?

-Чинийх чинь удцан юм байна.

-Аа тэхээр устгал энэ тэрд ордог юм уу?

-Гүй л дээ. Гэхдээ тэр үед 4 өөр хүн ажиллаж байсан. Одоо тэдний хэн нь ч байхгүй. Чи ахиад материалаа бүрдүүлж ир.

-Тэр 4 миний цаасыг аваад явчихсан юм уу?

Эмэгтэй нүдэнд уур харагдаж эхэллээ.

-Юу гэж авч явж байхын!

-Аан, тэр 4 явахдаа нэг газар тавьчаад хэлээгүй....?

Эмэгтэйн нүдэнд уур дүүрчихлээ.

-Гүэ чи яасан юм ойлгодгүй дурак вэ! Урьд нь энд шал өөр хүмүүс ажиллаж байгаад явчихсан гэж хэлээд байшдээ.

-Би ойлгосоон. Энд өөр хүмүүс ажиллаж байгаад явчихсан.

-Тэгээд юугий нь ойлгохгүй байгаан.

-Миний тэр цаас хайцан юм бол гэдгийг л...

 -Өө яасан зовлонтой хар.... гэж тэр үглэсээр бослоо. Би дагуулж харсаар байлаа. Тэр цаашаа явж нэг хаалгаар гарснаа гэнэт миний хажуунаас гараад ирэв. Зодох нь гэж бодвол бодох л байсан. Ашгүй тэр тэхийн завдалгүй “намайг дагаад яв” гэж аашилснаар тийм дэмий бодол төрсөнгүй. Би араас нь гөлөг шиг дагав.

Гүэ бид чинь яахаараа төрийн байшинд орлоо л бол хулхи нь бууж байх тавилантай народ вэ айн.

Жижиг Артаньян түүнийг дагасаар нэг давхарт буулаа. Эмэгтэй “архив” гэсэн хаалга руу ороод намайг үүдэндээ үлдээв. За хэдий хүлээсэн ч дүүрч. Бичиг маань л олдож байвал гэж залбирсаар зогсож байлаа даа.

Гүэ бид чинь яахаараа төрийн байшинд орлоо л бол зөвхөн Бурханд найдаж байх тавилантай народ вэ айн.

Хаалга яг л амьдралыг минь шийдэгч гэлтэй онгойж эмэгтэй маань өөр нэгэн эмэгтэйн хамт инээд алдсаар гарч ирлээ. Өө хө..., өнөөх маань гэрэл цацруулж байна гээч. Яасан ч хөөрхөн нүдтэй, яасан ч сайхан шүдтэй юм. Хөөрхөн бүсгүй юм аа. Би ч өөрийн эрхгүй даган инээж эхэлтэл харин мань хүүхэн намайг харчихлаа,  харсан дороо хувьсхийн барайлаа, барайгаад хөмсгөө тас зангидан ширэв татаад шатны тийшээ зүглэлээ. Би араас нь бас л гөлөг шиг...

Гүэ бид чинь яахаараа төрийн байшинд орлоо л тэдний уурыг хүргэж байх тавилантай народ вэ айн.

 Эмэгтэйчүүд ахин нөгөө шилнийхээ цаана гарч би ханцуйдаа залбиран хүлээлээ. Залбирсаных юм байлгүй миний нэртэй бичиг нээх удалгүй гараад ирэхийг би харлаа. Баярласандаа миний хөл Шрекийн илжигнийх шиг эргэцэж гарлаа. Харин эмэгтэй дугарсан ч гүй, над руу ч харсангүй миний алгын чинээ цаасыг түүзээр татаж байгаам шиг л ширээн дээрээ шидчихлээ. Өө яах вэ яахав. Надад яаж ч хандсан яахав. Аятайхан л байж байя зүгээр. Тэхгүй бол миний цаасыг өгөхгүй ч юм билүү.

Гүэ бид чинь яахаараа төрийн байшинд орлоо л бол тэднийг ингэтлээцарайчилж байх тавилантай народ вэ айн.

 Тэр нэг  дэвтэр гаргаж ирэн бүртгэл шиг юм хийгээд намайг гарын үсгээ зур гэсэн. Надад бал байсангүй.

-Балаа түр өгөөч хө би .....

Би төрийн албан хаагчтай ярьж байгаагаа тэрхэн зуур мартсан байлаа. Би яаж түүнээс балыг нь гуйж, тухыг нь алдуулж чадав аа. Би маанаг.

Тэр “өөрийхөө балаар бичихгүй юу чи!” гэж .... за бараг л архирчих шиг болсон. Аз болж миний хажуугаар над шиг народууд байсан болохоор нэг юм олоод гарын үсэг тавьчлаа. Балгүй гээд зогсож байсан бол тэр яг “бал олоод маргааш дахиад ир!” гэх байсан. Бурханы аврал шүү дээ Бурханы л аврал.

Энэ бол иргэн миний төрийн албаны хамгийн доод талын тушаалтнуудтай харилцсан нэг л өдрийн явдал. Үүнээс дээшлэхээр ямар гэж санана. Хар багаасаа тамын элч шиг болчихсон залуус, насаараа дарга хийсэн хамартаа баастай авгай нараас бүрдэх хурган дарга нар.

Өөрчлөлт хэрэгтэй тээ. Ардчилсан намыг ялаасай гэж би хүсч байгаа. Олон шижгэр залуус, эрхий хуруу шигээ итгэчихэд хэзээ ч алдахгүй эрчүүд тэнд байдаг. Би Ардчилсан намын гишүүн биш, гэхдээ Ардчилсан намыг дэмждэгээ  хаана ч хэнд ч хэлэхэд нүүр бардам байдаг юм.  

Дээрх төрийн албаныхны ийм байдаг шалтгааныг Ардчилсан намын Лу.Гантөмөр тархинд зоож өглөө: Зүй нь тэр шилний цаадах эмэгтэйгээс эхлээд тэр байшингийн хамгийн том дарга хүртэл бүгдээрээ надад үйлчлэх ҮҮРЭГ-тэй байх ёстой юм. Үүрэгтэй хүнийг би царайчлахгүй, шаардах ёстой. Гэвч тэд харамсалтай нь хэзээнээс эхэлсэн тэр цагаасаа өнөөг хүртэл надад ямар нэг тамга дарж өгөх ЭРХ-тэй л байгаад асуудал оршиж байна. Тэдний ажил үүргийн хуваарь гэж дан ЭРХ-ээс бүрдсэн жагсаалт байгаа. Тэд хүсэхгүй бол цохохгүй ч байж болох... цохуулахын тулд царайчлахаас эхлээд кармааг нь түнтийлгэх хүртэл “арга хэмжээнүүдийг” авах.

Үүнийг солих ёстой. Гантөмөр хэлсэндээ байдаг залуу.  Сүхбаатар дүүргийнхэн нь сонгочих биз. Тэнд атга будаа гурилаас биеэ үнэлчихдэггүй народууд амьдардаг санагддийн. Ардчилсан намд Тэмүүжин, Амаржаргал, Гантөмөр, Батчимэг, Сайханбилэг, Баттулга.... өөр олон дажгүй нөхөд байгаа. Тойргуудаасаа гарчих ч байх.

ХХХХХХХХХХ

Би тэр бичгээ аваад банкинд аваачиж өгсөн. Хувийн байгууллага. Тэнд л би өөрийгөө “хүн” гэдгээ ахин санасан даа. Харилцан хүндлэл, инээмсэглэл харсан. Сэтгэл жаахан засарсан. Гээд ахиад төрийн албаны хаалгаар шагайх л болно. Харин манжийн дарлал шиг тийм юм дахин үзмээргүй байна. 2 кастын харилцаа шиг болчихсон байна шүү дээ.