Эмгэн сэтгэл
Ард түмнээ сонс, харин хэлснийг нь нулим гэж байна уу? Үгүй шүү! Хар нялхаас минь намайг хоцрогдсон үзэлтэй гэдэг байсан.
Ард түмнээ сонс, харин хэлснийг нь нулим гэж байна уу? Үгүй шүү! Хар нялхаас минь намайг хоцрогдсон үзэлтэй гэдэг байсан. Хоцрогдсон үзлээ бүр үндэснээс нь хөөж тайлбарлая. Ер нь хоцрогдсон үзэл гэж ямар үзлийг хэлээд байна?
Нэгдэл анх байгуулагдахад би балчир байсан. Мал сүргээ нэгдэлд хуйгаар нь өгчихөөд араас нь сүү өргөөд, уйлаад хоцорсон аав ээжийгээ дагаад уйлж байсан эрийн шийр би. Уйлсан юм чинь нэгдэлд сайн дураараа элсээгүй нь лав баймаар. Үгүй гэнэ ээ. Заавал сайн дураараа элссэн байх ёстой агаад уйлсан учир заавал хоцрогдсон байх ёстой гэнэ. Миний хоцрогдол ингэж аль диван галавт илрэв.
Нэгдлийн гишүүдэд амины 50 толгой мал үлдээв. Энэ бол нам засгийн нинжин сэтгэлийн илрэл гэж дэндүү, бүр ад хөдөлтөл ухуулав. Хоцрогдсон үзэлтэй хүүгийн ходоодны мухраас “сайндаа бус бүх малыг нь хуу хамчихвал малчдыг хооллож барахгүй гээд 50 мал үлдээжээ” гэсэн хар хор буцлав. Малчид харангадаж үхвэл нам засаг бас өлбөрч, өехийгөө өөд нь харуулаад хамаг нууцаа дэлгэх байлаа гэсэн томоогүй хөх инээд минь одоо ч унтраагүй байх шиг. Амины хэдээрээ амьдарч байв. Гэвч нам засаг амины мал хэрэггүй гэж лекцэднэ. 50 малаа өсгөсөн малчид феодлын үлдэгдэл гэж матарлуулав. Гэвч нэгдэл жилээс жилд доройтсоор нэг л биш ээ. Сүүлдээ нам засаг амины малаа өсгө гэж малчдыг ухуулахдаа хүртэл шалдаа буув. Уг нь амины мал хэрэгтэй, өсгө гэж феодлын үлдэгдлүүд нам засгийг чихдэж байгаад ухуулмаар. Тэгсэнгүй, эсрэгээрээ, мэдэхгүй нь мэддэгтээ лекц уншлаа.
Аав ээж бид гурав аминыхаа 50-ийг өсгөснөөр хувийн өмчийн бузар микоробууд болж хувирлаа. Бид гурав амины өмчтөн болохоос бус хувийн өмчтөн биш гэнэ. Хувийн өмч бол хөрөнгөтний өмч, амины өмч аваас социалист өмчийн эд эс гэж зааглалаа. Ялгаагий нь малчид байтугай Ж.Самбуу гуай ч ойлгоогүй байх. Голоо зогоох 50 ширхэг мал үлдээхгүй гэвэл тархай бутархай нэгдлийн гишүүдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх хэрэг гарна. Тийм бололцоо нам засагт байсангүй. Тэгээд арга буюу 50 толгой мал орхисон хэрэг. Орхихдоо дуугай ч орхисонгүй, нам засгийн хайр ивээл, та нар хөрөнгөтөн оронд төрсөн бол юуны чинь 50 мал, харласан хотон дотроо амаараа шороо үмхээд мажийх байсан гэдэг дагавар ухуулгатай, бас болоогүй, бид гуравт нэгдлийн 1000 хурга өсгөх ял орхидог байгаа. Ялтай мянган хурга маллах яахав, сурсан ажил тул гайгүй. Хамгийн яршигтай нь айхтар үзэл суртлыг зөв ухаарахгүй аваас эсэргүү болно. Эхийнхээ халуун сүүнээс дөнгөж хагацаж буй мянган хурга, бие дааж идээшилж сураагүйдээ ийш тийш майлж хурдлах нь хэцүү ч, учир нь олдохгүй орос онолыг Монголд хэрэгжүүлэхээс хамаагүй амар. Амины 50-ийгаа нэг ч толгойгоор өсгөж болохгүй нь бүр хачин. Өсгөвөл илүү гарсан болгоныг тоо ёсоор хурааж авна. Хураалгахгүй, 50 малаа 100 болговол Америкийн зууш болно. Нэгдлийн хурга өсөөд амины 50 маань хорогдож байвал коммунизм байгуулж буй Зөвлөлтийн туршлага болно. Ойлгоход амаргүй байгаа биз? Гэвч “ойлголоо” хэмээн жүжиглэгч бялдууч нар олныг хөлдөө чирч, овоо хараал идсэн дээ. Амьд плакат болсон тэд хоцрогдогч бус манлайлагчаар мандаж, энгэр дүүрэн одон эзгүй хээр яралзуулж тэнэгтэв.
Тэнэг ухуулгын учрыг олох гэж бодсоор явтал миний балчир нялцгай тархинд нэг эргэлзээ бүрэлджээ. Хожим нь тэр эргэлзээг Москвагийн дээд сургууль, лениний хоршооллын онолоор арилгах гэж баллуурдаад чадаагүй. Тэгэхээр би дээд боловсрол хаанаас авсан хүн юм бүү мэд. Диплом бол бий. Нам засаг нэгдлийн 1000 хурганаас хорогдуулбал аминыхаа 50-иас төлөх учиртайг хэлээгүй. Энэ залийг мэдсэн намайг Зөвлөлтөд төгссөн мөртлөө жижиг хөрөнгөтний үзлээ орхиогүй сэхээтэн гэж сэжиглэнэ. Урьд хоцрогдсон хүүхэд байсан бол дараа нь жижиг хөрөнгөтний үзэл бүхий сэжигтэй сэхээтэн болж, эсэргүү дугаар маань гүнзгийрлээ. Ах дүү соц. оронд туршилга судлах нэрээр явуулаагүй чадсанд харамсдаг. Нуудаг үзэл маань сэвтээгүй нь яамай. Эцэст нь намд шургалж байж дөрөв хоног Рига орсон. Сайнаар ч муугаар ч би шалиагүй амьтан. Шог хошин зохиол зургийн олон улсын уралдаанд байр эзэлж, болзлын дагуу гадаадад аялж явсан минь үнээн.
“Хэн нэгдэл байгуулсан билээ? Бид байгуулсан” гэж сагаж явсан дарга нар нэг сайхан нартай өдөр “нэгдлийг тараая, малыг малчдад” гэсэн лоозонтой тулгараад зүрхэн дэх цусан сэлмээ сугалтал цаана нь социалист лагарь цунамид сүйрч харагджээ. Зальтай тийрэнгүүд чинь тэр дороо ардчилагчдаас өрсөн амь наана там цаана манаргаж очоод малчдыг “Та нар яагаад нэгдэл байгуулсан бэ? Нэгдлээ бушуу тараа” гэж сандаргажээ. Нэгдэл байгуулсан хэрэгт дарга нар бус малчид унах нигууртай болоод явчихав. Хувийн өмч мандтугай! гэж хуучин дарга нар сурсан зангаараа лоозогнон ура хашгираад, малчдыг бушуу түргэн зах зээлд ор хэмээн адуу мал хөөж буй мэт хэрцгийгээр захиргаадаж гарлаа.
Миний мөшгөж явсан дайснууд миний мөрөөдлийг зайдагнаад намайг элдэж эхлэх энэ. Би урнаар бултсан боловч тэд намайг дарж унагаад лекцээ уншив. Лекц нь хаа очиж ардчилал зах зээл. Тэд намайг сургасаар. Би толгой дохьсоор. Сонгуулийн амлалтыг хэн санаачилсан билээ? Намууд уу, эсвэл сонгогчид уу? 2008 онд сая саяар амлаж байсан намууд өнөөдөр сонгогч надад “Манай намаас амлалт горьдсоны гарз шүү новш оо. Бид ажлын байр амлана уу гэхээс бэлэн мөнгө амладаг нь биш. Мөнгөний амлалт бол хоцрогдол. Бэлэнчлэх сэтгэлгээ ч бас хоцрогдол” гэж ичих ч үгүй дээрэлхэж байна... Үгүй ингэхэд таминь ээ, би амлаагүй тэд амалсан биш билүү? Би бэлэнчлэх гээгүй, ажлын байр л гуйсан биз дээ. Харин эцэст нь хэн нь хэнийгээ сэнхрүүлмээр байна? Нэг үгээр хэлэхэд өчигдрийн миний эсэргүүцсэн болгоныг өнөөдөр олигархиуд өөрийнх болгоод надад зааж байна. Сонгогчийнхоо үгийг сонсоно оо гээд муухай том чих аман дээр наачихав. Сонгогдсоныхоо дараа бөгсөө наах нь мэдээж. Ард түмний ёроол хэсгийн ухаарлаас ч төр засгийн заль дүнхүү байдгийг хэлчихье. Тэгсэн атлаа ухаант ард түмнээ мэхлэх санаатай. Би гээд буй хүн бол та нарын төлөөлөл шүү, сонгогчид оо.
Өвлийг хавар дийлдэг, өвгөнийг эмгэн дийлдэг. Эмгэдийн сэтгэлээс зөөлөн нь үгүй. Эмгэн сэтгэл шиг уян сайхан ард түмэн минь, дийлэхдээ л нэг дийлнэ. Удахгүй. Өтөл би нүдээр үзэхийг тэсэж ядан хүлээж сууна. Монгол бизнесмен хоосрох тусмаа архиддаг, хятад бизнесмен хоосрох тусмаа гоёдог гэдгийг өглөө бүр наймаанд гарахынхаа өмнө мандах нар өөд хараад амандаа шивнэж яваарай. Лалынхан амиа золиосолж, бусдыг хөнөөдөг бол бурхныхан өөрийгөө шатааж, бусдад буян үйлддэгийг шингэх нарыг үдэхдээ дээдэлж бай. Монголчууд бүгд чалчигч болчихоод сонсогч үгүй болох тусам, уураг тархи, гараараа юм бүтээдэг монгол хүн өдрөөс өдөрт цөөрч буйг өглөө бүр шүдээ зууж байгаад санаж бай хонгор үрс минь.
Би хоцрогдоогүй бөгөөд бас мэхлэгдээгүй өвгөн шүү.

2012-06-18
Наран
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
chinggis-udgan.blogspot.com
d temuujin
Зочин
Bayarlalaa tand
роахро
Зочин
dd
Зочин
amarsanaa.wordpress.com
Зочин
ub
Зочин
Зочин
zochin
Зочин
unshigch
Зочин
JD
Зочин
Xaxa ...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
aмьд тольд
aмьд тольд
Зочин
ЗОЧИН