Азийн Венецэд тавтай морил!
Италийн Венец бол түүхнээ ул мөрөө үлдээсэн, алдартай хосгүй хот билээ. Тийшээ очсон, зорчсон, аялсан монгол хүн олон болоо биз. Гэвч зардал чирэгдэл болж, цаг алдаж, Европ руу аялахгүйгээр Азид, бараг хамар дороо тийм нэг Венец “хот”-ыг үзэх боломж байнаа.
Италийн Венец бол түүхнээ ул мөрөө үлдээсэн, алдартай хосгүй хот билээ. Тийшээ очсон, зорчсон, аялсан монгол хүн олон болоо биз. Гэвч зардал чирэгдэл болж, цаг алдаж, Европ руу аялахгүйгээр Азид, бараг хамар дороо тийм нэг Венец “хот”-ыг үзэх боломж байнаа. Улаанбаатар-Хонконгийн хооронд долоо хоногтоо гурван ч шууд нислэгтэй, одоо дахиад нэг Монголын агаарын компани тийшээ нислэгээ хийж эхлэх гэж байгаа үед Макао ороод Венецийг (The Venetian Macao) үзчихэж болно.
Эхнэр, хүү бид гурав Каираасаа шууд Хонконгийг зорьж, тэндээсээ Макао орж, Венецээр аялахаар шийдлээ. Макао бол үндсэндээ шөнийн хот юм. Бараг бүх аж амьдрал бизнес нь шөнө буцалж байдаг бололтой юм шиг. Тэгээд ч тэндхийн хамгийн том казинод хүүхэд оруулахгүй тул ядрахын нэмэр гэж шийдээд хүүгээ Хонконгод найз Я.Ариунболдындоо үлдээчихээд бид хоёр ийм нэгэн ферри гэх хурдан хөлгөөр Хонконгийн төв усан буудлаас хөдөллөө.
Усан онгоцны тавцан дээр гарч далайгаар амьсгаалж, зураг хөрөг авна гэж тооцоолсон маань лөөлөө боллоо. Бив битүү, дотроо хөргөгчтэй нэг том танхимд бүтэн цаг сууж аяллаа. Цонхоор бүрхэг тэнгэр, цэлэлзсэн их ус, хаа нэг арал харагдах юм. Шөнийн Макаог үзэхээр оройхон гарсан тул нар жаргаж байлаа.
Макаогийн төв усан зогсоолд бүрий болж байхад ирлээ. Миний нүдэнд тэгж харагдав уу, эсвэл ерөөсөө “Шар тэнгис” гэсэн нэрэндээ зохицсон хэрэг үү, далайн ус нь шаравтар өнгөтэй, булингартай юм шиг. Хорин метрийн гүнд буй хад чулуу, загас жараахайг харж болдог Улаан тэнгистэйгээ харьцуулж хэлж байна л даа.
Макаогийн төв усан буудлын гадна томхон буурчийн газар, томхон казинонуудын хаягтай ийм автобус зорчигчдоо хүлээн ярайж харагдана. Бид Венецийг зорьж очсон тул ийм автобусанд суулаа. Цаад буудлууд руугаа үнэгүй явдаг аж. Хамгийн сүүлчийн автобус шөнийн 24.00 цагт хөдөлдөг тул эргэж ирэх цагаа тооцох учиртай гэнэ.
Хүсэн хүлээсэн нөгөө Венец маань энэ нүсэр байшин дотор байгаа гэв. Европын зарим хотуудад байдаг шиг минятюр буюу макетин хот, эсвэл Венецийг дууриалгаж, далайн эрэгт суваг шуудуу тойруулж барьсан хэсэг байшин барилга байдаг юм болов уу гэсэншүү юм бодож очсон чинь энэ лут байшин руу ор гэх юм.
Нөгөө лут байшингийнхаа гадна бид хоёр зургаа татуулаад дотогш орлоо. The Venetian Macao гэх энэ байшин маань явж явж супер том зочид буудал болж таарлаа. Бид хоёр шөнийн Макаог үзэх гэсэн биш нэгэн том буудал дотор аялаад буцах нь.
Цахилгаан шатаар өгссөөр дээд давхар руу гараад Venetian гэсэн хаягийг хөөгөөд нэг урт хонгилоор явтал ийм хотод орсон хэрэг. Байшин дотор хот байгуулжээ. Үүлэрхэг Венецийн тэнгэр дээр харагдаж байна. Өдөр шөнийн тэнгэрийг яаж ингэж таазан дээр буулгаж чадав аа? Тэр нь бас хөдөлнө гээч.
Америкийн “Лас Вегас Сандс” гэх корпорацид харьяалагдах “The Venetian Macao” гэх аварга буудалд бид хоёр иржээ. 980.000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий, Макаогийн хамгийн том байшинд энэ буудал, энэ Венец нь байрлажээ.
Америкийн Лас Вегаст байдаг ижил төрлийн казино ресортын ихэр нь энэ байшин аж. 40 давхар өндөр барилга дотор ийм том дууриамал хот байна гэхэд санаанд буумгүй. Италийн Венецийн тэр олон усан суваг яг л энд байгаа аятай. Эртний Итали хийцийн ийм мебель завинууд аялагчдыг авч голоор зугаалуулах ба завины сэлүүрчид нь босоо явж, бас италийн оперийн ари дуунуудыг дуулж сонирхуулах аж.
“The Venetian Macao” нь дотроо долоон зочид буудалтай, 2.4 тэрбум ам.долларын өртөг бүхий Азидаа хамгийн том, дэлхийд зургадугаарт бичигдэх аварга барилга байгууламж аж. Дэлхий дээрх хамгийн том казино энэ дотор бас байх аж.
Бид хоёр нөгөө Венецээрээ л цаашаа аялаад байлаа. Дэлхий дээрх хоёр дахь том Венец нь барилга доторхи энэ хотхон аж. Эхнийх нь уугуул итали Венец нь, гурав дахь нь АНУ-ын Невадын цөл дэх Лас Вегас хотноо бий гэнээ.
Венец хотыг дотроо багтаасан зочид буудлын энэ том барилга 2007 оны зун баригдаж дуусаад мөн оныхоо наймдугаар сард нээлтээ хийжээ.
Нөгөө алдартай, дэлхийн хамгийн том гээд байгаа казинодоо ирлээ. 51.000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хязгааргүй том зааланд тэр нь байрлах аж.
Нөгөө казино руу ордог танхимын тааз нь тэр чигтээ Италийн уран зургаар чимэглэгджээ. Казино нь Golden Fish, Imperial House, Red Dragon, Phoenix гэсэн дөрвөн том заалнаас бүрдэх нэг том аварга заал аж.
Казино дотор хүүхэд орох, гэрэл зураг авах, бичлэг хийх тас хориотой тул тийшээ очдог цахилгаан шатнаас энэ зургийг амжиж авлаа. Гэрэл зургийн камерын гэрлийг эргүүлж ойлгодог гантиг чулуугаар ханыг хийсэн бололтой, зураг хэргээр ийм муу гарч байх юм.
Энэ казинод тоглоомын 3400 машин, тоглоом тоглодог 800 ширээ, 15 мянган суудал байх аж. Бод доо, 15 мянган хүн нэгэн зэрэг тоглоно гээд. Казино 24 цагаар ажилладаг гэж байна. Ажваас наад эх газрын Хятадаас тоймгүй олон тоглогчид тийшээ очиж, мөнгөө сэгсрүүлдэг бололтой юм. Биднийг очиход дүүрэн хятад тоглож байлаа.
Энэхүү аварга 40 давхар байшингийн 7-38 давхрууд нь зочдын байрлах буудал, 1-6 давхар нь хурлын заал, мөсөн хотхон, казино, энэхүү үзэсгэлэнт Венец, мөн тоолж баршгүй олон дэлгүүр мухлагаар дүүрчээ. Венецэд бороо орж байгаа аятай хиймлээр тэнгэр дуугаргаж, бороо шаагиж байгаа дуу гарч, мөн тэнгэр бүрхэж, үүлшиж байгаа зэргийг таазнаа гаргаж байхыг хараад үнэхээр гайхаж байлаа.