Улаан тэнгис
Улаан тэнгисийн эргийн курортуудад амарсан, Порт-Саид хотод томилолтоор ажилласан үеийнхээ зурагнуудаас тэрээр бидэнд илгээжээ.
УИХ-ын сонгууль дөхсөн, улстөр буцалсан халуухан энэ өдрүүдийн үүлэн чөлөөний нар шиг энэ Бямба, Ням гаригт алжаалаа түр ч атугай тайлаг хэмээн уншигчиддаа зориулж улстөрийн огтын өнгө аясгүй, далай тэнгисийн сэдэвтэй, тэгэх тусмаа зохиогч өөрөө хэргээр сонирхож хоббидоо хөтлөгдөж авсан судалбар зургийн сангаас нь нэг цомог болгон толилуулж байна. Улаан тэнгисийн эргийн курортуудад амарсан, Порт-Саид хотод томилолтоор ажилласан үеийнхээ зурагнуудаас тэрээр бидэнд илгээжээ.
Шефийн харилцаа тогтоосон энэ туршлагаа Каир дахь дипломат найз нартаа түгээлээ. Миний зөвлөлгөө ятгалгаар, надаар заалгаад Македон, Албанийн дипломатчид хонуутаар явлаа. Каираас гарч багцаагаар 130 км яваад Соухна (Ain Soukhna буюу халуун рашаан гэсэн үг гэнэ лээ) гэдэг газар хүрнэ. Тэр хүртэл хурдны замаар цаг гаруй давхина. Энэ бол Соухна орох замын товчооны хаалга. Каираасаа мөн ийм том дааман хаалгаар цаашаа гарна.
Бид, манай ЭСЯ-ныхан Баасан гаригийг товлоод л Улаан тэнгис рүү гарч өгнө дөө. Эрүүл агаарт гарч, далайн усанд умбах шиг аз жаргал гэж энэ халуун цөлд өөр юу байхав. Манайхан тэнд өөрийн гэх бяцхан пляж өмнө нь нээсэн юм билээ. Каирын зүүн өмнө дүүрэгт байдгийнх, бид хотоосоо гараад далай явахад арай дөхүү юм. Тэнд их замын хажуугийн зайнд парклаад цаашаа эрэг рүү ормогц шууд далайн эрэг байх тийм газар бид очдог байлаа. Тэнд хүүхэд тоглочихоор элстэй, далайд нь есөн жорын загас жараахай, зараа, хавч, дун, ургамал элбэг.
Mena Oasis Hotel далайгаас харагдаж байгаа нь энэ. Сөнөсөн галт уулын өвөрт, далайдаа тулгаж барьсан буудал. Буудал нь тохиолог, цэлгэр том том өрөөтэй, томоос том ортой, хоногтоо хоёр удаа хооллоно, хоол нь дажгүй. Хэрэв өдрөөр очвол үдийн хоолтойгоо пляж нь ороод 100 египет фунт буюу 16 доллар төлнө.
Мөн л тэр буудалд. Зун үүр хаяарч байгаа зураг. Энд усан доогуур сэлээд явж байхад далайн гүний амьдрал тэр чигээрээ доор мэлтийгээд л, цаагуур нь дэльфин өдөртөө хоёр удаа сүргээрээ нааш цааш сүлжилдэнэ. Ус нь хүртэл халуун рашаан гэдгээ нотлох мэт. Сэлж явахад заримдаа гэв гэнэт цэл хүйтэн ус руу ороод ирнэ, тэгснаа халуун судлууд дороос ундраад л.
Мөн л тэр буудалд. Бүрхэг зуны өглөө. Миний хүү гараа даллаад далай руу орж яваа нь. Улаан тэнгисийн эргээ дагасан үй олон курортуудаараа энэ орон алдаршсан. Европ, Америкаас олон мянган евро, доллар төлөн байж ирдэг жуулчны аяллыг бид бараг үнэ төлбөргүй Каираасаа эдэлж байгаа хэрэг шүү дээ.
Дэльфин өдөртөө хоёр удаа сүргээрээ явдаг гэж би дээр хэллээ. Түүнийгээ нотлосон энэ зургийг толилуулъя. Би дэльфин явааг эргээс харчихаад араас нь гүйцэх санаатай сэллээ. Хүн ирж байгааг мэдэрсэн үү, тэд намайг даажигнаж гарлаа. Даажигнасаар тэд цаашаа холдлоо. Би гүйцэх биш ядарсаар буцлаа.
Сүргээрээ гэдэг нь арваад дэльфин нэг баг болж явахыг хэлж байх шиг. Гэхдээ усан дээр ил гарах нь хоёр. Тэд хоёр эгнээгээр цуваа болоод явдаг бололтой. Тэгээд хоёр хоёроороо ил гарч сэрвээгээрээ агаар авдаг юм болов уу.Эндцаашаа олон тайлбархэрэггүй, ердөөалжаалаатайл, стресээмарт, нүдээамраа!
Mena Oasis Resort зуны цагт зочид гийчдээр дүүрэн. Мэдээж арабчууд олон. Тэд ингэж амарч зугаацдаг юм. Бид ч бас ингэж үсэрдэг л дээ. Загасчдад зориулсан тавцан дээрээс л үсрээд байх нь тэр.
Энэ нөхөр үсрэхээр гарч ирж сүрийг үзүүлж байна. Тэгснээ хулчийгаад, үнэрхээд больчихлоо. Надаас шан харамж авах гэсэн үү, баахан юм ярьж зангаж байгаад буцлаа.
Харин энэ залуу усан спортын үсрэлтээр яг үсэрлээ. Би баахан хөөргөж байгаад үсрүүлчихлээ. Гол нь камертаа буулгахын тулд.
Mena Oasis Hotel-ын хоол нь тун дажгүй дээ. Порц арвин, амт чанар сайн, гол нь шив шинэхэн дөнгөж сая далайгаас барьсан загас зооглож болно. Гэхдээ буудлынхан нөгөө үсэрдэг тавцан дээрээс бариад суудаг юм биш, тусгай хөлөг онгоцоор их хол, тэнгисийнхээ гүр рүү очиж байж барьдаг юм билээ. Тэр тавцан дээрээс жараахай л барина. Миний хүүгийн барьсан хилмэн жараахайг дараа хараарай.
Бид жийдэг завь түрээслээд гарч өглөө. Эргээсээ нэлээн хол явж болно. Эргээсээ 300 метр дотор зугаалаарай гэж захидаг зааварладаг боловч тэр журмыг мөрддөг монгол, араб хүн гэж байхгүй. Уянаасаа алдуурсан юм шиг алга болно. Бид болж өгвөл сүрэг дэльфинтэй учирчах санаатай явж байгаа юм. Учирсан л даа. Гэм нь завин доогуур шумбаад ил гарч ирээгүй. Хаана яваа нь мэдэгдэх биш, гэнэт холдоод алга болсон байна лээ.
Нөгөө жийдэг завьнаасаа зүүгдээд бид зугаацаж байгаа нь энэ. Хоёр залуу маань хурдан жийж бид моторт завинаас зүүгдээд явж байгаа аятай. МУИС-ийн араб хэлний ангийн оюутан шавь нар маань. Арван естэй, хорьтой банди нартай л үзэж таараад байх нь тэр дээ.
Нөгөө жийдэг завь бүр ч хурдаллаа. Ингэж зүүгдэж явъя гэх санааг би анх гаргасан юм. Залуус маань бүгд дэмжээд л. Соухна (Ain Soukhna буюу халуун рашаан) үнэхээр өвөрмөц устай юм. Сэлж явтал гэв гэнэт цэл хүйтэн ус руу ороод ирнэ. Тэгснээ эргээд бүлээн ус руу. Бодвол сөнөсөн галт уулын ёроолоос байгалийн цэвэр рашаан далайд цутгаж байдаг байх.
Миний хүү завьтайгаа араас ирээд зүүгдчихэв. Бага зэрэг шорвог боловч цэлэлзсэн энэ их цэнгэг тунгалаг усанд аялая, шумбая, юм үзье гэхэд тээршаах хүн байхгүй. Улаан далайн эргийн усыг ч бид ёстой нэг нүхлэх шиг болж байна. Далайн гүний амьдрал тэр чигээрээ доор мэлтийгээд л.
Манайд усан спорт гайгүй хөгжжээ. Ер нь Каирт очсон залуусын ихэнхи нь усанд адтай болж. Сурахдаа ч амархан. Миний үеийнхэн, надаас дээш насныхан бол уснаас айхаас бус эдэн шиг ингээд жийдэг завьнаас чирэгдээд далайн гүн рүү явна гэж ёстой гонж. Бид сэлж хөвж зүүгдэж явсаар ядарлаа. Би бол хоёр чих таглаад ингээд усанд хэвтэх дуртай. Ертөнцөөс нэг хэсэг таслагдчих шиг болдог юм.
Palm Beach Resort гэж бас өөр нөөц пляж бидэнд бий. Каир дахь дипломат корпусынханд зориулсан, тохилог, гол нь арабчууд шавахгүй, манай хүүхнүүд тааллаараа сэлж сэлгүүцэж болно. Гэм нь ус нь татрахаар гүехэн болчихдог. Есөн жорын загас жараахай, зараа, хавч, дун, ургамал нь ойр хавьд байхгүй. Тийшээ явдаг нууц зам нээчихээд одоо тийшээ зам товчлоод давхиад байдаг болсон.
Palm Beach Resort-д “арабчууд шавахгүй”, “манай хүүхнүүд тааллаараа ...” гээд нэг санаа би хэлээдэхлээ. Жирийн арабчуудыг ийм төмөр тороор тусгаарлаад цаад нийтийн пляжанд бөөгнүүлчихдэг юм. Лалын шашны ёсоор эмэгтэй хүн нүцгэлэх нь бүү хэл, эр нөхрөөсөө өөр хүнд хөл гар, гуя, булчингаа харуулж болохгүй. Иймд араб хүүхнүүд бив битүү, эсвэл хувцастайгаа л сэлээд байх нь тэр.
Нөгөө төмөр торноос цаашхийг харж цагдаж байдаг Palm Beach-ийн харуул гар даллан монгол уншигчдад мэнд хүргэж байна. “Манай хүүхнүүд тааллаараа ...” гэдэг санааг гүйцээе. Насанд хүртлээ (өөрөөр хэлбэл эхнэр авах хүртлээ) ээж, эгч, охин дүүгийнхээ хөл гар, гуяа, булчинг үзээгүй лал залуус манай хүүхнүүдийн купальниктай байхыг хараад хэрхэн шавааралдаж, эргүүлж тойруулаад үйлийг нь үзэж, дагаж хөөж байхыг бид бишгүйдээ л харсан даа.
Тороор тусгаарлагдсан ард түмний пляжийн дуу шуугиан гэж жигтэйхэн. Бөөн хар бараан юм л харагдаад байх нь тэр. Арьс нь ч бараан хүрэн байдаг байх, нөгөө хувцсаа тайлдаггүй хүүхнүүд харагдаж байгаа нь тэр. “Энд баяр болж байгаа юм уу?” гэж асуух монгол зочид олон таарч байлаа. Наадам хийж байгаа газар холоос ямар харагддаг билээ, тиймэрхүү болоод л Улаанбаатараас ирсэн зочид тэгж асуудаг байх.
Улаан тэнгис, Газар дундын тэнгис хоёр талаасаа уулзаж байгаа газар бид ирээд байна. Порт-Саид хотод томилолтоор очихдоо далайн боомтын зургийг би ингэж буулгав. Бидалбан хэрэгцээндээ шинээр худалдан авсан микробус, жижиг машинаа Порт-Саид хотын боомтын гаалиас авахаар очлоо.
Порт-Саидхотын ерөнхий төрх. Далайн эрэгт тулгаж лалын шашны сүм барьжээ. Гэхдээ энэ нь арал дээр. Арал нь Азийн хэсэгтээ. Энэ арлыг том хоттой нь холбосон гүүр байхгүй. Ус гаталж байж л нөгөө эрэгт гарна.
Энэ том ногоон төмөр завийг бирвааз(оросын перевоз гэдэг үгийг монголчлоод тэгж хэлдэг) гэнэ. Англиар ferry. Хорь гучин машиныг зорьчигчидтой нь ачаад хоёр эргийн дунд хөрөөдөөд байх нь тэр. Үнэгүй явдаг, энэ усан боомтын гол уналга нь энэ ажээ.
БидЗүүнПорт-Саидбоомтруунэгцагхагасынхугацаандхоёрч бирвааздамжинбайж зорьсон газраа хүрсэн юм. Машинтайгаа ferry рүү давхиад гарчихна. Далайн сэвэлзсэн салхи, далайн үнэр гэж ярилтгүй. Еврази-Африкийн яг зааг дээр, тэгэхдээ бүр бирваазан дээр яваа ховорхон учрал гэж үүнийг л хэлэх байх.
Порт-Саид хотын боомтод автомашинуудыг тээвэрлэсэн “Maersk Line Egypt” компанийн тээшийн газар бид очлоо. Нөгөө чингэлэг гэдгийг хөлөг онгоцонд ингэж дүүртэл ачдаг ажээ. Кино, зурагтаас нь харж байснаас бус ийм ойроос тэгээд бас бирваазан дээрээс харж байсангүй. Лав 5-6 давхар өндөр урт эрээн байшин далайд хөвж яваа аятай.
Африкийн нөгөө эрэгт, Синайн хойгт байгалийн хачин сайхан халуун рашаан байна гэдгийг Монголоос очсон курсынхнээс дуулаад тийшээ зориглоод гарч өглөө. Каираас 280 км, цөлд, тэгээд баримжаагаар, аман яриагаар хөдлөж байгаа хэрэг шүү дээ. Суэц доогуур татсан тунелээс цаашаа 110 км-т гэсэн тул баримжаатай. Зорьж очсон тэр рашааны маань наад аман дээр байгалийн ийм сонин ховор тогтоц байлаа. Тайрдас шиг хэлбэртэй бяцхан уул. Эсвэл чулуужсан аварга модны хожуул уу?
“Hamampharoun Nature Warm Springs” гэсэн хаягийг хайгаад очвол ийм орчин угтана. Байгалийн агуй нь тэр чигтээ сауна юм билээ. Хүхэр үнэртсэн бүгчим агуй байна. Хүхэртэй халуун рашаан нь газрын гүний судлаар дамжаад шууд далайд цутгаж байна. “Усан дор гал асаж байна” хэмээн Коран сударт бичсэн нь энэ гэнээ, рашаанчин арабчуудын ярихаар. Агуйн нь тарвагны дош шиг, арай томхон хар нүхний амсар байгаа. Тэнд зураг авалтгүй. Яг гараад ийм халуун хар элсэн дээр хэвтэнэ дээ.
Ер нь тэр хавьдаа 15 рашаан бий гэсэн. Эртний фараонууд энд тухлаж байсан гэж ном зохиолд бичжээ. Фараоны банн гэж ч нэрлэдэг юм байна. Чухам фараонууд гурав дөрвөн мянган жилийн тэртээ ийм нүхэнд орж тухлаад, тэрийг нь огт хөндөлгүй өнөө хүргэсэн үү, эсвэл хүмүүс егөөдөн хэргээр “Хааны суана” гэж нэрлэв үү. Би үеэл ахтайгаа яг тэр тарвагны дош шиг, арай том хар нүхний аман дуур сууж байна. Цаашаа ороод 10 минутаас илүү суултгүй, хөлрөөд халуун хүхрэнд ярьс язрахаар, арьсны бүх нүх онгойно. Харин рашаанчин арабууд тэнд хувцастайгаа унтаж байх нь элбэг. Мубаркийн нэрэмжит Цагдаагийн академийн сарын курсэд очсон олон зуун монголчуудаас хэн нэгэн нь энэ блогийг үзэж байгаа бол энэ хар нүхэн агуйгаа эргэж санацгаа!
Улаан тэнгис дээгүүр манан татаад бүрэнхий болж байх үеийн зураг. Цаана нь Суэцын сувгаар гараад Улаан тэнгисийг зорьж яваа хөлөг онгоц гэрлээ асаажээ. 2009 оны байдлаар энэ сувгийн үйлчилгээ дэлхийн усан тээврийн 10 хувийг эзэлж байж. Хоногтоо 48 хөлөг онгоц өнгөрдөг, эсвэл зөрдөг, сувгаар дамжин гарахад нэг хөлөг 14 цаг зарцуулдаг гэх тооцоо бий. Тэр наана загасчны жижиг завь байна. Тэнгэр газрын ялгаа алга. Нэг хэсэгтээ манан дунд юу ч харагдсангүй байсаар шөнөтэй золголоо.
Манан татаагүй нарлаг өдөр. Суэцын суваг руу өгсөж яваа хөлөг онгоц.Албаны мэдээллээр бол иймэрхүү 17 799ачааны онгоц, супер танкер 2011 ондСуэцынканалаар өнгөрсөн юм байна. Усан дээр ил явдгаас гадна усан дор далд явдаг хөлөг онгоцны хэсэг гэж байна. Тийм хэсэг нь доошоо 22 метр байхаар, 68 метр өндөртэй, 77.5 метр өргөнтэй, 240 мянган тонны усан түрцтэй хөлөг явж байхаар сувгийн даацыг бүтээжээ.Тэр доошоо 22 метр гэлээ. Тэр 22 метрийн дор сувгийн төмөр бетонон ёроол, түүний доогуур машин нэвтэрдэг хоёр салаа зам байгаа. Суваг ашиглалтаас тус улс жилдээ 5.5 тэрбум ам.доллар олж байсан гэдэг.
Mena Oasis Resort-ын загасчдын тавцан дээр миний хүү уурга бариад бүтэн цаг наранд цохиулан зогслоо. Хүнсэндээ хэрэглэхээр загасыг бол хөлөг онгоцоор их хол, тэнгисийнхээ гүр рүү очиж байж барьдаг, тэр тавцан дээрээс жараахай л барина гэж би дээр хэлж байсан даа?
Тээр, бүтэн цаг халуун наран дор хөлсөө урсган зогсоод барьсан загас нь энэ. Хилмэн жараахай гээд дураараа нэрлэчихлээ. Урт жадан хушуутай, хатгаад өвтгөхийг нь яана. Тэгэхээр нь хилмэн гээд тодотгочихлоо.
Энэ бол миний конторт өрөөстэй байдаг далайн үзмэрийн нэг нь. Соухна–халуун рашааны эрэг хавиас амьдаар нь бариад хатаагаад үзмэр болгоод байгаа нь энэ. Иймэрхүү төрлийн үзмэр зөндөө бий дээ, надад.
Миний ач охин өвөөгийнхөө үзмэрээс сонирхуулж байна. Монголоос ирэх зочдод өгөх дуртай миний бэлэг. Байгалиас өөрөө түүж цуглуулсан юм. Бэлэглэхэд дурсгалтай. Лондонд нэрт эрдэмтэн биологч Ч.Дарвины музей үзээд явж байхад иймэрхүү үзмэртэй бишгүй нэг таарах вий.
Ийм сайхан байгалийг тийм муухай болгосон нь нэн таагүй. Энэ бол Улаан тэнгисийн эрэг дагасан хурдны замын дагуухи ердийн зураг. Лалын шашин нь ариун цэврийг хичээнгүйлэн номлодог, мөргөл үйлдэхдээ хөгшин хөвөөгүй заавал хөлөө угаадаг, Каир хот 30 сая хүн оволзсон их хот гэхэд хотод нь ил сарьж байгаа, нус цэрээ хаяж байгаа нэг ч хүнийг олж харахгүй мөртлөө далайн эрэгтээ гялгар уутыг ийм болтол хаяж хийсгэх нь даан ч тоогүй еэ.
Экологийн тэнцвэртэй байдлыг алж байгаа үйлдвэр Улаан тэнгисийн эргээр нэлээд байх ба улаан утаа савсуулсан цемент шоохойны энэ үйлдвэр Palm Beach Resort явдаг зам дагуу эрэгтээ ойрхон байх аж. Тэр хайлаагүй хаврын цас шиг цайгаад байгаа нь барилгын шоохой юм. Хаврын хавсрагатайгаа нийлээд энэ их шоохой цемент энэ хавийн агаар орчныг там болгож өгнө дөө. Сүүлийн зураг дээр гар даллан байгаа энэ араб эрээр энд үзүүлсэн бүх үйл явдлуудаа дүгнэж төгсгөлөө гэж ойлгоорой. Далайн эргийн элсэн дээр суугаа сайхан сэтгэлт араб эр!
Суугаа орноороо аялан зугаалах, юм үзэж нүд тайлах, амралт ажлыг хослуулах миний өөрийн хобби манай хамт олныхтой хоёр талаасаа авцалдсан даа. Тэгээд ч байгалийн сайханд амрая, аялая, юм үзье гэхэд тээршаах хүн хэн байх билээ. Улаан далайн эргийг ч бид ёстой нэг нүхлэх шиг боллоо. Эхлээд Африк талын эргээрээ хойшоо давхиж Суэц хотод очиж хоноглож байв. Эргээ дагаад доошоо нэлээд явж үзлээ. Пляж, буудал хайгаад л, тэгж тэгж хамгийн боложийнх нь Portrait (Портрэйт) болж таараад тэнд буудаг боллоо. Дараа нь Mena Oasis Hotel гэдгийг оллоо. Бараг шефийн харилцаа тогтсон байх.Монголоос зочид ирэхэд үнэхээр амар. Хол давхихгүй, далай нь байж байна, дэльфин үзэж болно, дагуулаад л шидээд байх нь тэр. Mena Oasis-т наран мандаж өглөө болж байгаа хаврын зураг. Манантай үүлтэй тэнгэр тэнгис дээгүүр миний дуранд ингэж буулаа.