“Мааний”-гаа төлөөд манин болдог эрчүүлд
Сая ээлжит цэрэг татлага болоод өнгөрлөө. Халагдлаа, татагдлаа гэсэн сураг залуучуудын ар гэр, найз нөхдийн хүрээнд ч чухал үйл явдал биш болчихож.
Сая ээлжит цэрэг татлага болоод өнгөрлөө. Халагдлаа, татагдлаа гэсэн сураг залуучуудын ар гэр, найз нөхдийн хүрээнд ч чухал үйл явдал биш болчихож. Цэрэггүй Монгол нь нийгмийн амьдралд ихээ том мөрөн гол урсаж байгаад ширгэчихсэн мэт хоосон орон зай харагдана. Уудам цаг хугацааны туршид хааяа аян дайн хийдэг бусад цаг үед байнгын армийг мянга мянган жилээр тэжээсээр ирсэн дэлхийн цөөхөн гүрний нэг нь манай монголчууд билээ. Аж ахуй, ёс заншил, үндэстний онцлогт цэрэг амьдрал нь эд эрхтэн мэт гүн шингэсэн байдаг. Феодалын хоцрогдол, бусдын хараат, эдийн засгийн чадамжгүй байх бүх тохиолдолд зэр зэвсгээсээ салаагүй харин ч бүр бүх насаар нь цэргийн албанд явуулах хууль үйлчилж байсан нь сонирхолтой. Тэгэхээр цэргийг бүх насаар нь тэжээхтэйгээ гэсэн үг юм.
Хувьсгал ялж, дайнууд өндөрлөж, энх цаг ирлээ гээд арми халагдаагүй улам ч өргөжсөн.
1990-ээд оноос өмнөх цаг үед хот хөдөө хаана ч ялгаагүй залуучууд нь хаачсан юм гэмээр гэр орондоо байхгүй эл хуль оргино. Сумын төв дээр гэхэд ганц нэг мэдрэл муутай хүүхдээс бусад 18-21 насны эрчүүд цөмөөрөө сургуульд юм уу цэрэгт мордон дор хаяж гурваас таван жил сураг алдарна. Бүх нийтээр хаах цэргийн албанаас бултах боломж тун бага. Арван жилийн турш цэргийн албанаас зугтаж түр зуурын маягтай түгшиж амьдарснаас эртхэн шиг залуу дээрээ явчихсан нь хамаагүй дээр гэж үзэцгээнэ. Цэрэгт яг 1080 хоног алба хаадаг байлаа. Улс орон тийм аймаар милитарист бодлого барьж халуун хүйтэн дайн мөрөөдсөндөө ч биш юм. Төсөв зардлын хувьд ногоотой шөл, ногоон хувцас хоёрыг нь бэлдэхэд одоо бодоход шальтай юм биш ажээ. Харин тэр зэр зэвсэг нь мундаг үнэтэй байсан болов уу. Монголчууд шиг туйлшрамтгай хүмүүсийн амьдралын гараан дээр замын хурд сааруулагч шиг ийм зориудын болгоомжлол дараа нь ач холбогдол өгөөд байгааг хараа байлгүй. Хүмүүсийн ихэнх нь цэрэгт явдаггүй байсан бол шоронгийн хоригдлын тоо нэмэгдэх магадлал бий. Одооны зарим залуучууд шал дэмий юмнаас болж гэмт хэрэгт холбогдоод, хажуугаар нь бас шалчигнаад цагдаа шүүх, эцэг эх, эргэн тойрноо тарчилгаж яваа харагдах юм.
Зуны сар гарч хөхөөн дуу хангинахтай зэрэгцээд хорь арай хүрээгүй насны залуучууд тойрохгүй дайрах албандаа бэлдэнэ дээ. Цэрэгт явахын өмнөх он жилүүдийн ажил, сургууль, амьдрал түр зуурын, урам зориггүй. Гэр орон, садан төрөл хүртэл түүхий шүүрхийгээр нь дуудаж ад үзэцгээнэ. Цэргийн өмнөх насны хайр дурлалын асуудал бол хамгийн найдваргүй. Хөдөлмөрийн гэрээ шиг юм хийгдээгүй нь тодорхой, уулзаж учирч байгааг харсан үзсэн гэрч байхгүй, голдуу орой үдшээр болзож явсан хосын нэг нь холын холд одно. Авдран дороос цухуйх ногоо шиг өлөн цагаан юм цэрэгт мордож байхад зөрөөд асаалттай танк шиг ханагар эрс халагдаад ирж явна. Шоронгоос биш армиас ирж буй болохоор өмссөн зүүсэн хувцас гутал нь гялалзаад, нүүрнээс нь гэрэл цацрах нь холгүй хийморь лундаа, тохь тух суужээ. Найз охин намайг хүлээнэ гэснээ болиод наалдах нь аргагүй юм даа. Албаа хаагаад ирсэн эр хүн гэдэг амьдралын том баталгаа. Монгол эр хүн цэрэгт явж ирээд дахиж хаашаа ч явалгүйгээр нутаг усандаа амар сайхан жаргалтайн дэлгэр амьдардаг байж билээ. Сургууль боловсролын салбар сурлага хүмүүжил гэж ярьдаг ч хүмүүжлийг нь дүгнэх бодитой арга олоогүй. Иргэний хүмүүжил ёс суртахуун, зан заншил, шашин шүтлэгийг харгалзах хэмжүүр хэрэг болохгүй юм чинь баахан цадиггүй хүүхдүүд бий болж хэр чадлынхаа хэмжээнд танхайрч насанд хүрцгээнэ. Аваргуудын яг бужигнуулдаг насан дээр нь армиас "зарлан дуудах" ирнэ дээ. "Шинэ цэргийн карантин" гэдэг орчин гэм хийгээгүй явж байхад шоронд хийчихсэн мэт их эвгүй. Цэрэгт ирэхийн өмнөх он жилүүд аз жаргалаар дүүрэн байсныг бүх таван мэдрэхүйгээрээ сайтар ойлгоно. Цэрэгт хөөж явуулсан аав ээжийг бодохоос уур хүрнэ. Шөнөжингөө найзуудтайгаа сэлгүүцэж ирээд үд хүртэл унтаад л "Босооч ээ" гэхээр "Яах гээд байгаа юм" гэчихээд л... Гэр орон ойр дотныхондоо даналзаж дэггүй явсан өр төлөөсөө энд ирж барагдуулж, хүмүүжих нь сурахаас ч хэцүү юм байсныг мэдэж авцгаана.
Цаг хугацаатай уралдсан өрсөлдөөнт амьдрал бүхий өнөө үед эрх чөлөөгөө сайн дураараа хасуулан ротын шал угааж ор хөнжил засах төдийгөөр хоног өдөр тоолон гиюүрч суух нь утгагүй. Хэдэн офицерыг л ажилтай цалинтай болгож буйг эс тооцвол өөр ашиг хаана ч байхгүй мэт. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд байгалийн зохилдлого алдагдсантай ялгаагүй тийм үзэгдэл үүссэн байна. Тухайлбал амьдралын хэв загварт хувийн хэвшил зонхилох байр суурьтай боллоо. Энэ нь муугаар хэлбэл хүн болгон шахуу амиа, хувиа хичээж байна гэсэн үг. Тэглээ гээд энэ бужигнасан олны дотор ганцаараа буюу хэдүүлхнээ бусдаас үл хамааран аж төрөх боломж байхгүй. Ийм эсрэг тэсрэг орчинд хувь хүн нийгэмтэйгээ хэрхэн зохицох учраа олохгүй байна. Улс даяараа айлын ганц эрх хүүхдүүдийн цуглуулга шиг санаанд нь таардаг юм байхгүй бөөн бухимдал. Надад ашиггүй л бол бусдын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй цэвдэг харьцаа цөлжилтөөс дутахгүй гамшиг юм. Өрхийн тэргүүнээс төрийн тэргүүн хүртэлх үүрэг хүлээдэг сүргийн манлай эрчүүдээ монголчууд үеийн үед тусгайлан хүмүүжүүлж бэлдсээр ирсэн байх нь. Тэр нь ердөө л цэргийн алба. Томоо хуаранд хэдэн арав, зуугаараа хамтдаа амьдарч есөн шидийн юмтай дасан зохицох сургуулилт хийнэ. Бусдын төлөө өмнүүрээ ганц машин оруулж тэвчдэггүй увайгүй залууст хандаж хэлэхэд шаардлага гарвал амь насыг чинь ч шидчихээс сийхгүй тийм эх оронд амьдарч байгаа шүү, та нар. Гудамжинд үнс хогоо асгаж байгаа этгээд рүү "Болиоч чи, ална шүү чамайг" хэмээн өөрийн эрхгүй хашгирчихдаг минь коммунизмын хоцрогдсон хүмүүжил үү эсвэл цэрэгт явсан "нахаал" зангийн илрэл юм болов уу.
Энэ мэтчилэнгийн илүү занг дээд сургуулиас биш цэргээс л сурсан байх. Аль ч цаг үед амьдрал гэдэг нэг төрлийн мэргэжил ч байж магадгүй. Өрх гэр авч явах асуудал нь тэр талын сертификаттай хүмүүст хамаатай ч юм шиг.
Одоо цэргийн албыг мөнгө төлж ацагладаг болжээ. Цэрэгт явж эр хүн болдог байсан бол "мааний"-гаа төлөөд манин болцгоож байна. Эр, эм нь ялгагдахгүй хар хүү эхнэртээ гологдож, эхэр татан уйлсаар ээж рүүгээ гүйж очно. Ишш чааваас даа.
Маш хурдтай боловсрол технологийг эзэмших, цагаас өрсөж баялагт хүрэх эцсийн зорилго нь ихээ удаан яарамгүй амьдрахын төлөө л юм. Тэгвэл ная, ер наслах хүн ганц хоёр жилээ цэргийн хугацаат албанд өнгөрүүлэх юу нь гарзтай байгаа юм. Иргэн ба төр засаг ойрын ашиг алдагдал харалгүйгээр нийтээр цэргийн албыг заавал хаадаг болгоход манайхан төдийлөн цочирдохгүй. Дээр нь нэмээд орчин цаг үе бүр эмэгтэйчүүдийг ч уг албанд хамрагдуулах шаардлага гарч байна. Эмэгтэйчүүд нийгэмд тэгш эрх бүр илүү эрх ч эдэлж болно. Эрхлэгч болохын тулд үүрэг хүлээх нь тодорхой. Үүрэг хүлээхгүйгээр эрх эдэлнэ гэвэл зүгээр эрхлэн нялуурахыг л хэлэх байх.
Охид хөвгүүд хамтдаа цэргийн алба хаах нь маш үр дүнтэй, хожим эрүүл нийгэм бий болгоход үнэлж баршгүй ач холбогдол өгдөг гэнэ.
Хатуу догшин цаг уураа дагаад угаасаа бид зан суртахууны хувьд зуудаг нохой шиг ааш муутай, хулгайч муур шиг амьдралтай. Энэ маань шинэ нийгэм, соёлт ертөнцөд амьдрахад саад болж байна. Лав л Улаанбаатар энэ маягаар удаан тэсэхгүй. Манайхан арга хэмжээ торгууль, цаашлаад нөгөө муухай газар луу аваачих хууль л боловсруулаад байх юм. Хэвийн мэт болчихсон амьдралын зарим хэв маяг маань өөр улс орны эрүүгийн гэмт хэрэгтний үйлдэлтэй адилхан байна. Тэгэхээр иргэдээ нас биед хүрэхийн цагт цэрэг гэсэн даруухан нэрийн дор сайхан төлөвшүүлээд бүр зүлгэсэн юм шиг өнгө зүс оруулаад, яралзтал инээдэг болгох юмсан. Буу зэвсэггүй зөвхөн гүйж харайдаг, дэг журам сахидаг зарим нь дутуу боловсролоо нөхдөг тийм цэрэг байхад л болоо.

Зочин
Зочин
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАНИНЧУУД ЧАМАЙГ АЛНА АА
Манин
xxx
Зочин
Зочин
shinemongolhuu
good
Зочин
amarsanaa.wordpress.com
Хал цэрэг
Зочин
Saruultugs
Õýí ìýäëýý