Амманы монгол бүсгүй
“Тегераны монгол айл” хэмээн би өмнө нь нэг нийтлэлээ гарчиглаж байсантай адилаар энэ удаа мөн л өвөрмөц гарчиг сонголоо.
“Тегераны монгол айл” хэмээн би өмнө нь нэг нийтлэлээ гарчиглаж байсантай адилаар энэ удаа мөн л өвөрмөц гарчиг сонголоо. Амманд суугаа монгол бүсгүйн тухай төдийлөн өгүүлэхгүй ч ийм гарчгаараа уншигчдын анхаарлыг нийтлэл рүүгээ татах бяцхан заль хэрэглэлээ. Энэ удаа Амман хот, миний найз Микдади, мөн “Дорнод Помпей” – Жерааш хотын балгас туурийг өгүүлнэ.
Каираас Иордан улсыг хавсран хариуцдаг Элчин сайдын хувьд би тэнд хэд хоног томилолтоор ажиллав. Мэдээж монгол иргэний хувь заяа манай албаны нэг гол үүрэг байдаг тул юуны өмнө тэр оронд аж төрөн суугаа цорын ганц монгол иргэнийг эргэж тойрохоор очлоо. Хоёр жилийн тэртээ давхар биетэй байхдаа нэлээд цухалдуу, бас ар гэрээс нь ээж нь манай ГХЯ руу очиж, байнга эрэл сурал болж байсан тул бид ч тухайн үед сандарч байсан сан. Харин сая очоод танилцахнээ хувь заяа нь яав ийв гэдэг дээрээ тулчихсан нэгэн биш байна аа. Гэхдээ хүний газар гав ганц монгол бүсгүй долоон жил харь элэгтнүүдийн дунд байгаа хойно эргэж тойрох, ар гэр, амьдрал ахуйг нь сонирхох нь зүй ёсны хэрэг. Сумьяагийн Энхчимэг, түүний хань Мухаммед Ибрахим, хүү Энад, хүү Тарик нар энд бидэнтэй сууж байна.
Охин Энхчимэг чинь хань ижил, хөвгүүдийнхээ хамт сайн сайхан аж төрж байна шүү, айх түгших зүйл ерөөсөө ч алга, Та нарыгаа Иордан, Аммандаа урьсаар, хүлээсээр байна шүү гэдгийг Улаанбаатарын 15-р хороололд аж төрөн суугаа аав Сумьяа, ээж Цэдэвсүрэн нартаа baabar.mn сайт болон миний блогоор дамжуулан уламжилж байна билээ. Хүргэн чинь дүрэмт хувцасны үйлдвэртээ менежерээ хийж, эцэгтээ тусалж байна. Танай худ чинь хувийн үйлдвэрийн томхон эзэн, европжсон мусульман, эхнэр нь христиан хүн байна лээ. Охин Энхчимэгтээ санаа зовох зүйл огт алга аа, зээ хүү Энад чинь Улаанбаатар дахь өвөө эмээгээ санаж байна лээ, монголоор их хөөрхөн ярьдаг хүү байна.
Хааны хатан Алиягийн олон улсын аэрпoртоос бид Амман руу хөдөллөө. Замын хоёр талаар дан ийм хангай дэлхий үргэлжиллээ. 1999 онд эхнэр, охин, бид гурав Нью Делигээс Амстердам орох замдаа Амманд бууж саатан ганц хоносон юмсан. Тэгэхэд замын хоёр талаар дан элсэн цөл жирэлзээд байх шиг санагдсан. Түүнээс хойш эндхийн хөдөлмөрчин хүн ард нь цөлийг ийм болгожээ. Ногоон ой, ногоон зүлэг, ногоон бэлчээр л хөврөөд байх нь тэр. Египетийн элсэн цөлийн шар шаргал өнгөнд дасчихсан бидэнд бол эндхийн байгалийн өнгө дастлаа удлаа. Библийн сударт нэр нь дуурсагддаг, Библийн үндсэн үйл явдлууд өрнөсөн тэр оронд дахин ирсэн маань энэ байлаа.
Олон зуун мянганы гайхамшигт түүхтэй, манай эриний өмнөх дөрвөн мянганы тэртээгээс иргэншил нь тоологддог Иордан орны нийслэлд орж ирлээ. Өмнөшөө говьд нь бол Халифын орд харш, баян бүрдүүд, уул хангайгаар нь эртний грек-ромын хотуудын туурь, загалмайтан дайчдын цайз бэхлэлт нүднээ туссан тэр орны түүхт нийслэл. Энэ бол Амман хотын ерөнхий дүр зураг. Араб хотуудаас их ялгаатай, уулс, хяр,энгэр дээгүүр эгнэсэн энэ олон барилга байшин, байшингийн өнгө Иерусалимыг санагдуулам.
Үүр цайж буй Амман. Ногоон байгууламж, ногоон ой, ногоон зүлэг нь Бейрутыг санагдуулам. Орчин цагийн Амман нь 1921 оноос Иорданы нийслэл болсон юм байна. Гэвч манай эринээс өмнө энд Аммонитын Хаант улсын нийслэл Раббат-Аммон байрлаж байж. Хожим Ромын араб мужийн нийслэл Филадельфиа хот энд нүүж иржээ.
Өглөөний Амман. Тэр голд Хааныхаа нэрээр нэрлэгдсэн Амманы гол мечеть байна. Цэнхэр оройт мечеть олныг үзээгүй, харин энд харлаа. Цав цагаан байшингуудын дунд ганц цэнхэр орой. Цэлмэг хөх тэнгэр. Хаврын сүүлч, зуны эхэн сарын Амман ингэж харагдлаа. Экологийн цэвэр хот.
Энэ бол орой нар жаргахын өмнөх Амман. Энэ хотоор нааш цааш нэлээд давхилаа. Ажаад байхад хэд хэдэн өндөрлөг уулсыг дамнан энэ хотыг босгосон бололтой юм. Дөрвөн уулын дунд гэж манайхан Улаанбаатараа ярьдаг шиг тэнд мөн дөрвөн уулын хяр дээгүүр, энгэрээр, завсраар, ёроолоор энэ хот сунаж тогтжээ. Эртний нийслэл Раббат-Аммонын туурийг хадгалсан уулын цайзын тэндээс Амманы эрт эдүгээг зэрэг буулгалаа. Эрт, эдүүгээгийн Амман – судалбар зураг.
Jabal al-Qal"a буюу Amman Citadel – Уулын цайз бол Иорданы нэрийн хуудас, үндэсний гол бахархал нь, 7000 жилийн түүхтэй цайз гэж бичсэн нь бий. Манай Зайсан толгой дээр зуны цагт хүн шаваастай, хүүхэд багачууд хөөцөлдөн байдаг шиг тэнд яг тийм байлаа. Миний хүү иордан хөвгүүдтэй хамт хоёр мянганы тэртээх Ромын сүрлэг баганыг тойрон хөөцөлдөж тоглов.
Нөгөө сүрлэг баганууд. Уулын цайз нь дэлхийн анхны гурван том шашин – жүдаизм, христос, лалын шашны бэлгэдлүүдийг шингээсэн, VI зууны үеийн Византын сүмийн хана, багана, II зууны үеийн Ромын Геркулес хэмээх сүмийн балгас, түүний баганыг хадгалан байна. Энд мөн Иорданы археологийн музей байх аж.
Зайсан толгой дээр зуны цагт хүн шаваастай, хүүхэд багачууд наадан байдаг шиг тэнд мөн хуучин цайзын балгас дээгүүр хүүхдүүд гүйлдэх аж. Энэ толгой, цаана харагдаж байгаа толгойн завсрын ёроолоор Амман хотын төв зам үргэлжилнэ. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй гудамж, дэлгүүр мухлаг, зах зээл, мөн амфитеатр тэр дор бий.
Уулын цайзын ёроол дахь Ромын Филадельфиа хотын амфитеатрыг хүү маань зааж байна. Манай эриний II зуунаас өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж байгаа амфитеатр. Уулын цайзын сүүдэр цаашаа тусаад, ажвал театрын үзэгчдийн суудал нь хойшоо харсан бололтой. Хагас дугуй хэлбэртэй, 6000 хүн элбэг зэрэгцэн суух энэ задгай театрт одоо ч урлаг спортын арга хэмжээ зохиогддог гэж байна лээ.
Иорданы томоос том далбаа намирсан уулын хяр дээгүүрх барилгууд. Набатейн хаант улс (манай эриний өмнөх 312-106 он), Ромын зүүн хязгаар (манай эриний өмнөх 63 – манай эриний 324 он), Византын нэг нийслэл (324-635 он) байсан Амман хотын эдүгээгийн өнгө төрх, өвөрмөц онцлог ийм ажгуу. Ажаад байвал энэ хот тэр чигтээ зуслан ч юм шиг зарим талаар.
Ийм сайхан гүүрийг гол мөрөн дээгүүр биш, хот дээгүүрээ тавьсан байх аж. Амман хот дөрвөн уулын хяр дээгүүр, энгэрээр, завсраар, ёроолоор сунаж тогтжээ хэмээн би бичсэн. Энэ гүүрэн дор өөр нэг хурдны сүлжээ зам, замын хоёр хажуугаар барилга байшингууд байгаа.
Нөгөө сайхан гүүр өнгөрөөд хэсэгхэн давхитал ийм хөдөө гараад ирэх нь тэр. Асуухнээ хөдөө биш, Амман хотын гэр хороолол нь юм гэнээ. Тэндхийн нүүдэлч малчид (тэмээчид, ямаачид, хоньчид голдуу) нь бэлчээр сэлгэж нүүдэг, нийслэлд орж ирээд малаа бэлчээж байхад хэнд ч хал балгүй гэв.
Амман хотын гэр хорооллын хоньчин өвгөн хонио хариулж яваад хурдны замын хажууд тааралдлаа. Хониныхоо ноосыг ер авахгүй юм. Ноос хяргах тухай ойлголт байдаггүй юм болов уу. Энэ их халуунд үс ноосоо даахгүй шахам таргалсан хонь, ямаа хааяагүй. Хонины махны үнэ юу гэв ээ. Буруу дуулаагүй бол хоёр кг махаар (махны үнээр) 50 литр бензин авч болно гэж хэлээдэх шиг болдог юм. Бодвол нэг литр бензин 1 ам.доллар, нэг кг хонины мах 25 ам.доллар юм болов уу.
Би хэргээр жолоочдоо хэлж зогсоолгож байгаад тэр хоньчин өвгөний ямаан сүрэг рүү очлоо. Хойноос нь хөөцөлдөөд энэ ямааг гүйцэж барьж авлаа. Энэ урт чих, сонин байгаа биз. Үүнээс ч урт чихтэй, чих нь бараг газар шүргэм нэг ямааг хөөгөөд гүйцсэнгүй. “Иордан ямааны чих” – судалбар зураг.
Амман хотын захад гэр хорооллын цаад руу найз М.Микдадийн зуны харш (эдлэн газар, ферм хамтдаа) руу очлоо. Энд иорданы нэр хүндтэй эрхмүүдтэй үдийн хоол хамт зооглох урилгатай. Манай Микдади бол маш өндөр боловсролтой, бас романтик хүн. Хөдөөгийн нэг зуслангийнхаа хаягийг хүртэл ийм өвөрмөцөөр хийсэн байгаа юм.
Хөдөөгийн говь цөлийг харуулсан тосон будгийн гоё зургаар би бэлэг барилаа. Монголыг сурталчлах бяцхан өдөрлөг тэр зусланд болж, иордан найз нартаа Монгол орны түүх, соёл, Чингис хаан, монголчуудын байлдан дагуулалтыг амаа цангатал ярьж өглөө. Би ч бас өгөөмөр загналаа. Нөгөөдүүл чинь миний авч очсон сурталчилгааны ном хэвлэлийг дэлгээд суучихав. Дан Монголын тухай яриа өрнөсөөр оройн хоолтой залгах нь тэр.
Монголын хөдөөтэй төстэй харагдаж байж болно. М.Микдадийн ах Халед Микдадийн цайзын гаднах хөдөө. Амман хотоос холгүй. Зуслан нь, бас ферм нь юм болов уу. Ах дүү хоёр Микдади, бид гурав арабын нүүдэлчин бедуинуудын уламжлалт гэрт сууж байна. Гэр ч гэхэд хаашаа юм, майхан гэхэд бас арай ахдахаар. Энд араб нүүдэлчдийн ахуй-соёлын үзмэр зөндөө. Угсаатны зүйн музейрхүү юм.
Х.Микдади мөн их романтик хүн юм. Бидний очсон цайзан зуслан. Цайз гэж нэрлэхэд болно, гэвч зуслан. Эртний загалмайтны аян дайн, загалмайтнуудын хаанчлалыг санагдуулам чулуун цайзыг зуны харш маягаар босгосон байгаа юм. Бид алжаал тайлж арабчуудын уламжлалт усан тамхиар тамхиллаа.
Бид Амманаас хойшоо гарч, уул сүлжин давхиад Улаанбаатараас Налайхын хэрийн зам туулав уу үгүй юү, Жерааш хот руу очлоо. Энэ хот “Дорнод Помпей” хэмээн алдашрсан, түүхт хот. Манай эриний III зуун хүртэл ромчууд энэ газар нутгийг захирахдаа энэ Жерааш хотыг цэцэглэн хөгжсөн хязгаар нутгаа болгожээ.
Jerash – “Pompei of the East” – Эртний Ромын сүрлэг баганууд. Түүх сөхвөл, манай эриний 749 онд энд маш хүчтэй газар хөдөлж, хотыг тэр чигт нь нурааж, гурван метр өндөртэй шороо чулуун овоо босгоход эдгээр баганууд тэр шороо чулуунд дарагдан гэмтэлгүй үлдсэн аж.
“Мянган баганын хот” – уулын энгэр дээрээс ингэж харагдлаа. Энэ дугуйрсан багануудаас цаашхи хоёр эгнээ багануудыг “Багануудын өргөн чөлөө” гэж нэрлэх ба цаашлах тусам цамхаг, сүм, усан оргилуур, талбай олноороо тааралдана. Моддын цаад руу шинэ Жерааш хот уулсын хяр, энгэр дээгүүр сунаж тогтжээ.
Аль VIII зуунд газар хөдлөхөд нурж балгас болсон энэ хотыг 1925 оноос археологчид малтсан, өнөөг хүртэл малтсаар байгаа гэнэ. Малталтаар чулуун багануудаас гадна ийм арк том, жижиг хэд хэдээрээ, олон мянган шат гишгүүр, бүр амфитеатр илэрсэн гээч.
Эртний ромчууд энэ хотын нэрийг анх өгсөн аж. Тэд “Гераса” (Gerasa) гэж нэрлэжээ. Тэр нь Ромын колони – Сири хэмээх мужийнх нь нийслэл Хүрлийн үед (МЭӨ 3200 – 1200 он) байж, сүүлдээ Ромын Араб муж гэж нэрлэжээ. Энэ олон багануудын чөлөөнд соёл, худалдаа, засаг захиргааны төв төвлөрсөн Ромын хот цэцэглэн байсан гээд төсөөл дөө.
Бүрэн бүтнээрээ үлдсэн олдсон Герасын амфитеатр. Аялал жуулчлалын зорилгоор одоо ч энэ театр үүргээ гүйцэтгэж байгаа. Өмнөд ба хойд театр гэж хоёр ч амфитеатр байсан бололтой. Бидний очиж үзсэн нь бол толгодын оройд буй, том нь. Энэ театрын хамгийн дээд эгнээнээс би 24-р зургийг татаж авсан юм.
Герасын амфитеатр руу өгсөх гэж ядартлаа алхлаа. “Мянган баганын хот”-д бид гурав бүтэн хоёр цаг саатлаа. Яваад барагдах юм биш. Хэрэв тухтай үзье гэвэл лав 2-3 бүтэн өдөр явган аялж, мөн эртний Ромын цэргүүдийн театрчилсан үзүүлэх тоглолтыг үзэх хэрэгтэй юм билээ.
“Мянган баганын хот”-ын хавар нэн сайхан хэмээн ярьдаг тул бид хаварт нь амжиж очиж байгаа нь энэ. Энэ тэнгэрийн үүлс, тэнгэрийн хаяа, тэр цаана сааралтан буй уулс, наана нь хот, хуучин туурийн чулуун баганыхаа өнгийг яг хуулбарлачихсан, есөн өнгийн цэцэг навч, нов ногоон тал – энэ бүхэн үлгэрийн юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Сайн дурын хөтөч иордан хүүтэйгээ толгодын оройд зогсч байна.
Бид “Дорнод Помпей”-г орхиод өмнийг зорилоо. Дэлхийн ёроол болох Сөнөсөн тэнгисийг зорьж яваа нь тэр. Зам зуур ийм нэгэн хаягтай гар урлалын газраар орлоо. Өөрсдөө ярих нь энэ нутгаас өөр газар байдаггүй мозайка хэмээх өнгөт чулууны урлалын газар гэнэ. Энэ байшингийн ханан дээр тэр чулуугаараа Иорданы түүхийг тэр чигт нь урлажээ. Дөхөж очоод бариад тэмтрээд үзвэл үнэхээр хүний хүч авьяас юу бүтээж болдгийн хосгүй үлгэр жишээ.
Эртний Ромд мозайка – чулуун урлал (урлаг) их хөгжсөнөөс энд нэвтэрсэн гэж ярьж байна. Тэр урлалын газар тэр ховор чамин чулуугаараа Та бидний сайн мэдэх энэ хоёр нөхрийг ингэж урласан байгаа юм.

g
Nomin