Уул уурхайн донтолтод нэмэрлэх хачир (2)
Газрын гүнээс урсах байгалийн тэр их баялгийн нүд гялбуулам гайхамшиг бол зөвхөн өнгөн тал нь юм.
- Mining Mania-г баяжуулахуй
Байгалийн баялаг, ашигт малтмал гэдэг нь эдийн засгийн ухаанаар авч үзвэл өдөр тутмын амьдралд тусах тусгал нь бага, үйлдвэрлэл үйлчилгээний салбар гэхээсээ зөвхөн олборлох үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгддэг өвөрмөц онцлогтой тул яг үйлдвэрлэлийнхээ горимоор бол хүн бүрт огт хүртээлгүй салбар байсан юм. Тиймдээ ч социализмын үед геологи, уул уурхайн мэргэжил сонгох хүн ховор, азаа сорьсон ганц нэг залуус өрсөлдөөнгүй шахуу тийм хуваарь дээр буудаг байсан нь санаанд гэнэт орж ирлээ. Гэтэл одоо? Амтай болгоны амны яриа, төр засгийн бүх түвшинд цэц сорьдог байнгын сэдэв болоо юу гэлтэй.
- Улс төрийг салгалуулдаг жамтай
Газрын гүнээс урсах байгалийн тэр их баялгийн нүд гялбуулам гайхамшиг бол зөвхөн өнгөн тал нь юм. Ашигт малтмалын үйлдвэрлэлээс учирч болох байгаль орчны аюулыг хүмүүс нийтээрээ шахуу мэддэг боловч улс төрийн үлэмж аюул дагуулдагийг тэр бүр цөөхөн хүн анзаардаг. Хар Африкийн бэлээхэн жишээ бол Монгол мэтийн уул уурхайн шинэхэн зам татуулж эхэлж буй орнуудад нэн шинэхэн гашуун сургамж байж болох юм.
Хар Африкийн түүхээр шалгагдсанаар бол ашигт малтмалаас үүдэх улстөрийн үр дагавар гэж нэн том гай барцад байх аж. Хууль үйлчлэхгүй, хүссэн болгоныг зоргоор нь тавибал нийгмийн мөргөлдөөн, зэвсэгт тэмцэл, бүр иргэний дайнд хүргэсэн тохиолдол Африкт нэлээдгүй байх ба тэр их баялгийг худалдан борлуулсан орлогыг захиран зарцуулдаг нийгмийн тусгай бүлэг үүсч, эрх мэдэлд хүрмэгцээ дарангуйлал тогтоох замд ордог нь Африкт жам ажээ. Хэдхэн тооны эрх баригчид, хэдхэн компанид унацтай тусч, чингэхдээ өрсөлдөөний хэлбэрээр байнга улстөрийг бужигнуулдаг түүх тэнд зөндөөн бий.
Мэдээж энд бүтээн байгуулалт байхыг үгүйсгэж болохгүй ч шинэ техник, технологи, ноу-хау гэхчлэн дэвшлийн цаана шал өөр юм нуугдаж байдаг. Баялгийг захиран зарцуулах дээр мафи, аллага, дээрэм, рекет, иргэний дайн дэгдсэн гашуун сургамж зөвхөн Африк төдийгүй Латин Америк, Лалын ертөнц, Кавказ, Төв Азид нэг бус удаа тохиолдож байсан. Зөвхөн лиценз олгох, хамтран эзэмших нь өрсөлдөөний маш том талбар болж хувирдаг ба ийм байдал удтал үргэлжилбэл ардчиллын институцид нь маш их аюул учруулна. Байгалийн баялаг, ашигт малтмал нь ардчиллыг ч, төрт ёсыг ч бэхжүүлэх бус, харин тэгж бэхжих үйл явцыг ямагт салгалуулдаг жамтай. Үүнийг НҮБ-аас тогтоожээ.
Ашигт малтмал дагасан энэ тоглоом улс төрийг авилгад хүлж, төрийн машиныг бусниулдаг жишээг Чечень, Азербайжан, Заир, Уганда, Нигери, Венесуэл, Гвиней, Конго гээд байгалийн асар их баялаг бүхий орнуудаас бид харсаар байна. Ходорковскийн хэрэг дэгдээд, Оросын олигархи, мафийн сүлжээрүү дайн зарласаны эцсийн үнэ цэнэ бол цаанаа нөгөө л ашигт малмалтмалын хэдэн орд байгаа шүү дээ. Гайгүй сайн алт ухаж, хэрдээ бэхжээд Төв Азидаа ардчиллаараа хошуучлан явсан Киргизэд иргэний дайн бараг дэгдэж, хоёр ч Ерөнхийлөгчөө хөөж гаргасан. Зугтсан нэг Ерөнхийлөгчийн гадаад дахь дансанд 2 тэрбум ам.доллар орж, харин киргиз ах дүүс маань хувхайртлаа ядуурсан гашуун жишээ дөнгөж саяхнаас л ил болж байна.
Хар Африкийн зард гарсан дарангуйлагчид, армийн маршалууд, тэднийг эсэргүүцах нэрээр дэгдсэн олон жилийн партизаны дайн, угсаатны цэвэрлэгээ, хээл хахууль ба ДОХ-д улсаараа нэрвэгдсэн, энэ бүгд ашигт малтмалын ордуудаас л үүдэлтэй. Эсвэл Арабын их шейхууд байна. Газрын тос, байгалийн хийн орд дээр тэд хувьдаа диваажин босгож, Нью Йоркоос үдийн зоогоо онгоцоор авчруулан зооглож, хайртай тэмээгээ таван одтой буудалд буулгаж хөгөө чирч явсан нь нөгөөх л ашигт малтмалын хахуульдаа хэт сагасаны жишээ биш гэж үү.
Нефть, түлш эрчим хүчний нөөц бүхий газар нутгийг тойрсон зөрчил маргаанаас дэлхийн хэмжээний олон улсын болон бүс нутгийн бараг бүх дайн мөргөлдөөн дэгдсэн түүх томхон сануулга болсоор байна.
- Төр заавал буруутан байх албагүй!
Transparency International-ын “Авилгын индекс–2011”-д Монгол нь 120 дугаарт 2.7 баллтайгаар Бангладеш, Эквадор, Этиоп, Гватемал, Иран, Казахстан, Мозамбик, Соломоны арлууд гэх хэдэн улстай хамт явж байна. Энэ бол мэдээж базаахгүй үзүүлэлт. Үүнд төрийг буруутгах хүн зөндөө гараад ирнэ.
Хүний хөгжлийн үзүүлэлтээр 110 дугаарт (дундаж хавьд) явж байна. Эрүүл мэнд, боловсрол, орлого, тэгш бус байдал, ядуурал, жендер, тулхтай хөгжил, хүн ам зүй гэх хэдхэн үзүүлэлтээр гоц сайныг нь эхний байрт гээд хамгийн мууг нь адагт нь байрлуулж үзэхэд 187 дугаарт Ардчилсан Конго сүүл барьжээ. Гэхдээ 110 гэдэг энэ тоо бол бидэнд их юм бодогдуулмаар тоо санж. Яахлаараа 100-гийн дотор, хүссэнээр бол 50-60 хавьд байж болохгүй билээ. Энд төрийг гэхээсээ бас хувь хүн рүү (монгол хүн) буруугийн хариуцлагыг чиглүүлж болох мэт.
Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн хєгжилд гол хувь нэмэр оруулдаг бєгєєд экспортын орлогын ихэнхийг бүрдүүлдэг нь үнэн. Зэс, алтны салбарын огцом өсөлтөд үндэслэсэн ДНБ-ий өсөлт нь зарим талаар итгэл төрүүлж байж болох юм. Харин үүнийг хэтрүүлж хийрхэл болгож болохгүй.
Бүгдээрээ мал аж ахуйгаа хаяад уурхай бараадацгаая гэсэн хийрхэл өнөөгийн Монголын нийгэмд газар авсан. Уул уурхайгаас өөр ажил хийх ёсгүй гэсэн ойлголт түгээмэлжсэн. Нинжа гэгч үүний сонгодог илрэл нь. Малчин байснаа нинжа болчихдог жишээ. Алт, зэс, нүүрс ухаад баяжина гэх монголчуудын хялбаршуулсан нийгмийн сэтгэлгээг би сөргүүлж байгалийн баялаг бол шууд ашгаа өгөхгүй, бүх хүн амд хамааралгүй, уурхайд ажилласан хэдхэн мянган хүнд ашигтай, дагуулах эрсдэл ихтэй, бас нөөц нь дуусах нэг өдөр ирнэ хэмээн тэрс үгээ хэлэх гэж байна.
Хөрсөн дор байгаа энэ их баялаг чинь харьцангуй давуу тал шүү, өөрсдөө бид хөгжөөч ээ хэмээн манай төр, засаг уриалаад байгаа чинь огт үндэсгүй чбиш шүү дээ. Хөгжихийн тулд, үнэндээ монголчуудаа баяжуулахын тулд гарт барьцтай, нийтэд хүртээлтэй, өртөг зардал, эрсдэл багатай тийм салбарыг сонгох тухайд ярьж байна. Ердөө л монгол хүн Та өөрөө хөгж, хөгжлөө л бол Таны тархи ертөнцийн мөнгийг хамах цаг ирнэ.
- Мөнгөө хэрхэн зарцуулахав гэж зовдог болов оо!
Монголын байгалийн баялаг далай шиг биш, шавхрах дундрах дуусах цаг ирж таарна. Бас 2.7 саяулаа уурхайчин болж чадахгүй нь. Тэгэхээр яах вэ?
Хариулт болгох нэгэн чухал үгс санаанд бууж байна. Эдийн засгийн форум, Монголын хөрөнгө оруулалтын чуулган, үүнтэй давхцан Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөлгөөн өнгөрсөн жил Улаанбаатарт болох үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэл биднийг хүлээн авч уулзахдаа хэлж байж билээ. Юу гэвэл: Болохгүй, бүтэхгүй, байхгүй, төсөв хүрэхгүй гэх урьдын яриа ул болсон, урьд нь бид мөнгө олох гэж зовдог байсан, одоо мөнгөө хэрхэн зарцуулахав гэж зовдог болж байна хэмээн спикер итгэл төгс хэлж байсан сан. Энэ чинь л нөгөө Хүний хөгжлийн индексээр сүүл барьж болохгүй. Үтэр түргэн өөрсдөө хөгжөөч ээ гэсэн уриалга сануулга гэлтэй. Хувь хүн өөрөө хийж бүтээж, тэмцэж байж амьдралаа өөд татдаг тэр эрмэлзлэлийг нь спикер маань сануулж буй хэрэг хэмээн би хүлээн авсан.
Бид хөгжил дэвшлээ зөв тодорхойлоод ертөнцөд эзлэх байраа зөв олохын тулд эхлээд жижиг улс, жижиг үндэстэн бид хэн бэ гэдгээ зөв томъёолох хэрэгтэй баймаар санж. Жижиг үндэстэн төрөхөөсөө л айхтар хэрсүү байх ёстой гэсэн миний байнгын ятгалга бол манай нийгэм бүхэлдээ оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг, XXI зуун бол товчхондооо юуны чансаа, оюуны ерөнхий чадавхийн шалгуур болно шүү гэсэн сануулгаа дахинтаа давтая!