Ирээдүйгээ идэж амьдарцгаах уу, эсвэл
Ганц нүдтэй боловч гайхалтай хөөрхөн хүүхдүүд зурдаг, тэгээд тэднийгээ “харь гаригийнхан” гэж нэрлэдэг жаалхүүг өхөөрдөх бүртээ өрөвддөг боллоо.
Ганц
нүдтэй боловч гайхалтай хөөрхөн хүүхдүүд зурдаг, тэгээд тэднийгээ “харь
гаригийнхан” гэж нэрлэдэг жаалхүүг өхөөрдөх бүртээ өрөвддөг боллоо.
Төсөөлөл, мөрөөдлийнхөө ертөнцөд өнөөхөндөө амьдарч, жаргаж яваа энэ
жаалуудыг ямар ирээдүй хүлээж байгаа бол?!
Ямар амьдралаар амьдрах вэ, яг тэрэнд чинь тааруулж чамайг бэлтгэмээр байвч... Юу ч болсон гялс, гялсхийн гэрэлтэж байдаг тунгалаг нэгэн болгомоор байвч тийм хүн тэр ирээдүйд зохих үгүйг мэдэхгүй байна даа. Цаг үедээ зохихгүй хүн зовж амьдардгаас хойш золгүй нэгэн байхаас чинь аварч жаал хүү чамайг худалч, хуурамч, хуулийг аргалдаг, авлигаас айдаггүй, ашиг л олж байвал айлын хүүхэд гомдоохдоо эмээдэггүй өөдгүй нэгэн болгочихдог юм бил үү?! Ганц үгээр хэлбэл ёс зүйгүй хүн болгочих уу, битгий гомдоорой...
Тийм ээ, нийгэм яг ийм сонголтыг өнөөдөр бидэнд тулгаж байна. Жаалхүүгийн зурдаг ганц нүдтэй хүүхэд эрэмдэг үү, хоёр нүдтэй бид зэрэмдэг үү гэж эрхгүй асуумаар болтол хүмүүс өнөөдөр ёс суртахуун, ёс зүйн доройтолд орчихлоо.
Учир нь хүн гээч амьтан бие бялдраас гадна ёс суртахуун, ёс зүй, тэдгээртэй нэг ангилалд багтах олон арван үнэт зүйлтэй байж сая бүрэн бүтэн болно. Тэдгээр зүйлс ч бас хүний эд эрхтэн, тэр тусмаа адгуусаас биднийг ялгаж хүний зэрэгт авч явдаг, өнгөлөн тордвол бурхны дэргэд аваачдаг тийм л гайхамшигтай эд эрхтэнүүд юм. Даанч өнөөдөр Монголд ёс суртахуун, ёс зүй гэдэг ухагдахуун юу ч биш болсон байна. Яагаад, яаж ийм болов оо?
Нийгмийг шударга ёс, нийтийн эрх ашигт суурилсан хуулиар зохицуулдаг. Харин хуулийн зохицуулалтгүй орчинд ёс суртахуунаар л хуулийг орлуулж болдог. Тэгэхээр ёс суртахуун, хуульт ёс бол нэг зоосны хоёр тал. Энэ утгаар харвал хуулийг зөрчиж, завхруулахын хэрээр бидний ёс суртахуун бүдгэрсээр эцэс сүүлдээ ямар ч зохицуулалт үйлчилдэггүй, тэрийг нь далимдуулаад юу ч хийж болдог харанхуй харгис ирээдүй руу бид алгуурхан шилжиж байна. Хууль дүрэмгүй, ёс суртахуунгүйгээр юу ч хийж болдог тэр харанхуй орчинд хүмүүс хамгийн түрүүнд мөнгө хийхийг эрмэлздэг аж.
Мөнгө хийхийн тулд эхлээд ёс суртахуун, хуульт ёсоо үгүй хийх хэрэгтэй байсан ба үүнийг хууль тогтоодог эрх мэдэлтнүүд л хийж чадна. Тэд чадсан!
Өнөөдөр авлигын хэргийг хуулийн хүрээнд хийж байгаа учраас хэн нэгний ийм үйлдлийг мэдлээ ч хууль зөрчсөн гэж хэлэх боломжгүй байна. Хэлсэн хүн нь харин гүтгэгч болж харагдана. Хууль болоод төрийн бодлого, шийдвэрийг хэн нэгэн, хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн хийж өгч байгаагийн эцсийн зорилго нь энэ л юм.
УИХ ба гүйцэтгэх засаглал хууль тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих эрх мэдлээ дээрх байдлаар худалддаг болсон. Сүүлдээ хууль тогтоох байгууллага нь өөрөө бусдын “захиалгат” эрх ашгийн төлөө хуулиа зөрчдөг болсон. Мөнгө, эрх мэдлийн төлөө юу байгаагаа худалддаг болсон ёс суртахууны энэ уналт “хамгийн их мөнгөтэй нь дийлнэ” гэсэн аймшигтай хууль үйлчлэх хөрс суурийг бүрдүүлж буй. Угаас ёс суртахуунгүй нийгэмд хамгийн бурангуй хууль л үйлчилдэг аж. Далан жил бүтэшгүй нийгмийг бүтээх туршилтад ороод гарсан ард түмний хоосорсон оюун санаан дээр ямар ч идеальгүй, ёс зүйгүй нийгмийг байгуулахад хэтэрхий амархан бололтой.
Ямар ч нийгэм, улс үндэстэнд өөрсдийнх нь оюун санааны идеальд суурилсан ёс суртахуун үйлчилдэг. Харин бидэнд лав л өнөөдөр ийм зүйл алга гэдгийг сүүлийн үед өрнөж буй улс төрийн хүрээний үйл явдлууд, төрийн зарим нэг зүтгэлтний ааш араншингаас харж байна. Өөрсдийнхөө үйлдэл, эс үйлдлээр дамжуулаад ард түмнийхээ ёс суртахууны чиг баримжааг бүдгэрүүлж байгаа тэдний замаар бизнес, эцэст нь нийгмийн оюун санааг залж явдаг хэвлэл мэдээлэл халтираад орчихлоо. Мөнгөтэй болонгуут хөгжилд хүрчих юм шиг санаж, эдийн засгийн хөгжингүй дэвшилд хүрэхээс өөрийг бодохоо байсан эрх баригчдад “ард түмнийхээ ёс зүйг битгий сүйрүүлээч” гэж хэлмээр болж байна.
Дэлхийн хамгийн анхны романыг мянган жилийн өмнө бичиж, түүнийгээ өдгөөг хүртэл тээж авчирсан япончуудын өнөөгийн хүчирхэг эдийн засаг, төр засаг, технологийн гайхамшгийн үндэс нь оюун санааны соёлыг эд материалын соёлоос дээгүүр тавьж, хүний амьтнаас ялгагдах шинж чанарыг олон зуун жилийн турш хэдэн үеэрээ өнгөлөн зүлгэж, тунгалагшуулан цэвэрлэсэн моралийн үндэс суурь гэж үздэг юм билээ. “Япончуудын оюун, сэтгэл, ёс суртахууны байгаль дээр өнөөгийн хүчирхэг Япон орон бий болсон” гэж япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан хэлсэн нь бий. Өнөөгийн Японы ардчилсан нийгмийнх нь суурь болох Мэйжийн засаглалын үед буюу XIX зуунд амьдарч байсан Фүкүзава Юкичи хэмээх соён гэгээрүүлэгч орчин үеийн япон хүнийг буй болгохын тулд оюун ухаанаа зориулсан гэх. Бүхнийг хүлцэн тэвчдэг, номхон дөлгөөн, тогтсон дэг ёсыг сөрдөггүй, өөрөөс хэргэм өндөр эрхмийг хүндэлдэг, бас “хүн хүнтэйгээ хамт уйлж, хүнтэйгээ хамт баярладаг” гэдэг бүшидагийн ёсоор хүмүүжсэн япончуудыг хувь хүн болгохыг Фүкүзава зорьж байжээ. Хүн бүр ижил тэгш эрхтэй заяагдсан, хүнээс илүү хүн гэж байдаггүйг тэр ойлгуулахыг хичээсэн юм. Товчхондоо толгой дээгүүр омог бардам япон хүнийг бий болгох, хууль цаазын өмнө хүн бүр эрх тэгш, төр засгийн эрх мэдэл нь иргэдийн гарт байх ёстойг ойлгуулахын тулд мянга, мянган жилээр тогтсон итгэл үнэмшилд нь өөрчлөлт хийхийг зорьсон байна.
Үүгээр би юу хэлэхийг хүсч байгааг та ойлгосон байх аа. Аливаа ард түмэн, үндэстэн, цаг үе өөрийнхөө оюун санааны үнэлэмж, тэрэнд суурилсан ёс зүйг бий болгохын тулд тэмцдэг юм байна. Гэтэл бид улс төрийн, бизнесийн өрсөлдөөн, баялгийн хуваарилалтын төлөөх тэмцлээс өөр юу хийж байгаа юм бэ?
Энэ өрсөлдөөн, тэмцэлдээ хэвлэл мэдээлэл, урлагийг хүртэл үзэл суртлын зэвсэг болгон ашиглаад эхлэв. Саяхан нээлтээ хийсэн “Долоон бурхан харвадаггүй” хэмээх уран сайхны кино Монгол Ардын намын захиалгаар үзэл суртлын “дайн”-д дуудаж байгаа юм биш үү гэх сэтгэгдэл төрүүлж байна. Ардчилсан нам ч тэднээс ялгарахгүй юмгүйгээр ойрын зайн тоглолтуудаар хариуг нь барьж байна. Ийм байдлаар хэн хэн нь хэзээ ч хол явахгүй байх аа. Сонгуулиас сонгуулийн хооронд улам бүр дордож байгаа улс төрийн бохир орчин нийгмийнхээ харьцангуй сэхээлэг, дэвшилтэт хэсгийг ч доош нь татан хордуулж байна. Ард түмэн харанхуй, гэгээрэлгүй л гэцгээнэ. Ингэхэд нийгмээрээ, улс үндэстнээрээ ёс суртахууны чиг баримжаагаа алдан харанхуй руу живэхэд түлхэж байгаа улс төр, бизнесийн ёс зүйгүй өрсөлдөөнөө одоо эвлэрлээр төгсгөх цаг болсон биш үү? Төрийг, хуулийг, нэр төр, ёс зүйг ч худалдан авч, эцэст нь улс үндэстнээрээ талцан хагарах шалтгааныг тавьчихаад байгаа нөлөө бүхий бүлэглэлүүдэд энэ үг хамаатай.
Баруунд, тэрчлэн Америкт библи бий. Тэнд Ерөнхийлөгч тангараг өргөхдөө библи дээр гараа тавьдаг. Япончуудын библи ч гэж хэлж болох бүшидагийн ёсонд нь “хүний дээр нэр төр зогсдог” гэж өгүүлдэг. Монголчууд бидний өвөг дээдэс ч бас “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. Энэ бол явж явж ёс суртахууны тухай яриа юм. Ядаж л нээрээ хайрладаг монгол хүний ёс зүй хаашаа явж байна аа?
Ёс суртахуун, ёс зүй, үнэлэмжгүй болтлоо сүйрсэн нийгмийг мянган Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө, баялаг байгаад ч босгож ирж чадахгүй. Одоо оройтоогүй дээрээ, үр хүүхдийнхээ гэгээн мөрөөдлийн төлөө эвлэрцгээж, эрэмдэглэгдсэн эд эрхтнүүдээ бүтэн болгоё л доо.