Стивен Спилбэрг Чингисийн тухай киног найруулна
БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны уран бүтээлчид Чингис хааны тухай шинэ кино төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны уран бүтээлчид Чингис хааны тухай шинэ кино төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Хятадууд болон өвөрлөгчид Чингис хааны тухай хэд хэдэн кино хийсэн ч энэ удаагийн төсөл нь зардал, нэр хүнд, олон улсад танигдах байдлаараа толгой цохих гэнэ. Учир нь “Шиндлэрийн бүртгэл”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг олон шилдэг киног найруулсан цуут найруулагч Стивен Спилбэргийг урьж ажиллуулахаар болжээ. Уг киног хийх санаачлага анхлан Ордос хотод орших урлагийг хөгжүүлэх “Ашдын заяа” гэдэг сангаас гарчээ. Эртний ваар сав, түүхийн холбогдолтой эдлэл зарж борлуулдаг бизнес эрхлэгчдийн санаачлагаас үүсэлтэй уг санг Монголын зураач, уран барималчид сайн мэддэг юм. Манай уран бүтээлчид тус сантай холбоотой ажиллаж, гэрээгээр янз бүрийн урлагийн бүтээл хийж өгдөг юм байна. Москвагийн кино урлагын академийг зураглаач мэргэжлээр дүүргэсэн Ө.Баттайван бол тэдгээр уран бүтээлчдийн нэг. Монголын мэргэжлийн гэрэл зурагчид, урлагийн одод ч түүнийг сайн мэднэ. Тэрээр Өвөр монголын “Ашдын заяа” сантай эртнээс хамтран ажиллаж байгаа гэнэ лээ. Хамгийн сүүлд өвөрмонголчууд Монголын үндэсний хувцасны каталоги хийхэд гэрэл зургийг нь авч хамтран ажиллаж, тусалжээ. Урт удаан хугацаанд ажил, албаны харилцаатай байсан түүнд “Ашдын заяа” сангийнхан санал тавьж, Чингис хаан кино төслийнхөө ажилд урьсан байна. Ө.Баттайван нь уг төслийн making movie буюу кино хэрхэн бүтээгдэж байгаа тухай ар талын ажилд оролцох юм. Түүний авсан гэрэл зургууд киноны вэб сайт, сонины өдөр тутмын мэдээллийг чимж, сангийн түүхэн архивын нэг хэсэг болон үлдэнэ. Ө.Баттайваны хэлж буйгаар бол тус сангийн удирдлагууд кино хийх санаагаа 4 жилийн өмнө гаргаж, удаан хөөцөлдсөний эцэст Спилбэргтэй тохиролцоонд хүрч чаджээ.
Спилбэргийг зөвшөөрүүлж чадсан шалтгааныг кино төслийн их хэмжээний мөнгөтэй холбон тайлбарлаж болох юм. Ордос хотын намын хорооны дарга нарын идэвхитэй дэмжлэг ч төслийг урагшуулахад нөлөөлсөн байна. Тэдний тусламжтайгаар Хятадын Засгийн газраас 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг кино төслийнхөн олж чадсан хэмээн тэрээр ярилаа. 2012 оны гуравдугаар сард тус сангийнхан Спилбэргийн Шанхай дахь бие төлөөлөгчтэй Бээжинд уулзаж, эцсийн тохиролцоонд хүрчээ. Киноны нэр, зохиол, зураг авах нутаг орныг одоогоор нууцалж буй. Хаанахын, хэн гэдэг жүжигчдийг тоглуулахаа найруулагч сонгох нь тодорхой. Гэхдээ ордосынхон нийт жүжигчдийн 60 хувь нь монгол жүжигчид байна гэсэн болзол тавьж, зөвшөөрүүлж чадсан сурагтай. Иймд уг төсөлд Өвөр Монгол төдийгүй Ар Монголын жүжигчид ч тоглох боломж гарч ирсэн гэсэн үг юм.
Гэрэл зурагчин Ө.Баттайван
Өвөр Монголын Ордос аймгийг 2001 онд хуучин Их Зуу аймгийн суурин дээр байгуулсан юм. 2002 оноос тус аймагт их хэмжээний хөрөнгө хаяж, Ордос хотоос зүүн урагш 70 км-ийн зайд 5.5 га газарт “Чингисийн онгон” хэмээх нүсэр цогцолборыг сүндэрлүүлсэн. Тэгээд ч энэ цогцолбор олон жуулчны анхаарлыг татаж чадсан билээ. Хятадын Засгийн газраас тус аймгийг их эзэн хааны нэрээр хөгжүүлж, аялал жуулчлалын бүс нутаг болгох зорилго агуулсан нь тодорхой. Энэхүү зорилгын үүднээс дараагийн том ажил нь тус бүс нутгийг Чингис хааны нэрээр олон улсад таниулсан кино хийх төсөл бололтой. Тийм ч учраас дэмжлэг үзүүлж, олон сая долларын хөрөнгө хаяжээ. Спилбэргийн хийсэн кино хэзээд зарлагаа нөхөөд ашиг олж чаддаг. Түүний найруулга гэхээр дэлхийн нийтээр хошууран үзэхийг дурдах нь илүүц мэт.
Хятад улс Спилбэрг гэдэг брэндээр төлөөлүүлэн дэлхий дахинд Ордос аймаг, “Чингис хааны онгон” цогцолбороо сурталчлан, таниулах, боломж байгааг ийн харж чаджээ. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн зэрэгцээ, олон улсад том сурталчилгаа хийгдэж, зөвхөн Хятадад киногоо үзүүлэхэд л зардлаа нөхөж чадна гэдгийг тэд мэднэ. Чингис хааны тухай сэдэвтэй кино олон. 1928 онд “Чингисийн удам” нэртэй киноноос эхлүүлээд олон арван киног дурдаж болно. Манай улс гэхэд 1992 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор”, 2008 онд “Үхэж үл болно: Чингис хаан” гэсэн хоёр ч кино хийж байв. “Монгол хүн”-ийг найруулсан С.Бодровыг хөөж явуулаад үхэж болдоггүй Чингисдээ нэг сая 300 мянга орчим ам.доллар зарцуулсан ч тэрхүү “суут” бүтээл нь “Боолын гэрээ”, “Рашаантын 18”-ын хэмжээний ч орлого олж чадаагүй нь нууц биш. Харин хөөгдсөн эрийн “Монгол хүн” Оскарт нэр дэвшиж, одоогийн байдлаар 6 сая ам.долларын ашиг олоод байна. Ордост “Чингисийн онгон” баригдахад монголчууд тун таагүй байдлаар хүлээн авч байлаа. Хятадууд эзэн Чингисийг маань булаах гэж байна хэмээн хардаж байв. Спилбэргийн найруулах кино ч ийм байдал үүсгэх нь дамжиггүй.
Чингис хааны тухай хийгдсэн томоохон кино бүтээлүүдээс дурдахад:

1956 онд Холливүүдэд Чингисийн тухай Байлдан дагуулагч(The Conqueror) бүтээгдэв.
1961 онд Итали, Францын хамтарсан кино Монголчууд (Les Mongols) “мэндлэв”.
1965 онд Колумбиа пикчерс Чингис (Genghis Khan) киноны зургыг Югославт хийж, цацлаа.
1992 онд Кен Аннакений найруулсан бас нэгэн Genghis Khan төрлөө.
1998 онд Фу Сай, Май Сү нарын найруулж, Өвөрмонголд зургийг нь авсан “Чингис хаан” кино олон улсын наадмуудаас олон шагнал авав.
2004 онд Хятадын ССТV телевиз Чингис хааны тухай 30 ангит киног үзэгчдэдээ өргөн барилаа.
2007 онд Сергей Бодровын найруулсан “Монгол хүн” кино Оскарын гадаад киноны төрөлд нэр дэвшив. “Монгол” гэдэг үг оросоор “Монгол хүн” гэдэг утга агуулдаг.
2007 онд Япончууд “Genghis Khan: To the Ends of Earth and Sea” буюу “Чингис хаан: Өмнөд далайн төгсгөл” киног 30 сая ам.долларын зардлаар хийсэн ч сүйдтэй амжилт олсонгүй.

Үндэстний тойм сэтгүүл №112
аа
oliva pop
ундрам
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Zochin1
Зочин
Зочин
Зочин
chinges haan mongol hun
Зочин
unen ug
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
Зочин
Зочин
Зочин
Зочин
araichdee
НБ
xxxxxx
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа
ганаа
Зочин
irgenbm
Болд
Зочин
AMARSANAA suvilal
нано