Лениний хөшөө ба бусад хөшөөдийн тухай
Морьтой хөшөө их сайхан байдаг юм. Хүнээсээ илүү морь нь сүртэй харагдна. Хүнийх нь нүүр хэтэрхий хол байна л даа нэгд. Хоёрт гэвэл хүн мориноос жижкэн толгойтой, гуравт яджаахад хүн гавтгай нүүртэй. Морь бол урагшаа гарсан сүртэй том нүүртэй амьтан ер нь.
Морьтой хөшөө
Морьтой хөшөө их сайхан байдаг юм. Хүнээсээ илүү морь нь сүртэй харагдна. Хүнийх нь нүүр хэтэрхий хол байна л даа нэгд. Хоёрт гэвэл хүн мориноос жижкэн толгойтой, гуравт яджаахад хүн гавтгай нүүртэй. Морь бол урагшаа гарсан сүртэй том нүүртэй амьтан ер нь. Хамар нь хүртэл том нүхтэй. Уруу нь харуулж барих, эсвэл хөшөөгөө шууд газар байрлуулах аргаар хүнийг сайн харагдуулж болж байна.
Морьтой хөшөө их сайхан байдаг юм. Хүнээсээ илүү морь нь сүртэй харагдна. Хүнийх нь нүүр хэтэрхий хол байна л даа нэгд. Хоёрт гэвэл хүн мориноос жижкэн толгойтой, гуравт яджаахад хүн гавтгай нүүртэй. Морь бол урагшаа гарсан сүртэй том нүүртэй амьтан ер нь. Хамар нь хүртэл том нүхтэй. Уруу нь харуулж барих, эсвэл хөшөөгөө шууд газар байрлуулах аргаар хүнийг сайн харагдуулж болж байна.
Таны танин мэдэхүйд: Ер нь бол жанжин хүн байлдааны бус цагаар, гэр мэртээ үхсэн бол морь нь зүгээр дөрүүн хөлөөрөө зогсжээдийн гэсэн. Байлдаанаас шарх олоод эдгэхгүй байсаар байгаад үхсэн бол өрөөсөн хөлөө өргөцөн, харин дайны талбар дээр шууд алагдсан бол урд хоёр хөлөө дээш цоройцон байдийн гэнэ лээ. Морьных нь хөлийг яриад байгаан шүү энэ. Харин олзлогдож яваад үхсэн бол морь нь яадгий нь мэдсэнгүй. Урвагчийнхыг яадийн бас бүү мэд.
Аягүй бол толгойг нь доош нь харуулж тогтоодог байж магадгүй. Тэхээр, “урвагчийн хөшөөний морины хөл тэнгэр өөд харсан байдаг юм” гээд хэлчихэж болж байна. Бүр аймар лаг жанжинд зориулсан хөшөөний морийг уулгалан давхиж байхдаа газраас дөрүүн хөлөөрөө хөндийрсөн торгон агшинд дүрсэлвэл ямар вэ? Сүртэй, сайхан л юм тээ. Тэхээр бас мориных нь гэдэс рүү төмөр шааж тогтоох болчоод байна. Тэрийг нь тэгээд хүмүүс, “энэ дайсны жад гарч ирээд сүлбэж байна уу?” гэж мушгиад эхэлнэ. Бас уухай хашгирч байгаа баатрын нүүрийг “энэ бол нэвт сүлбүүлээд бахирч байгаа юм” гэж мэдэмхийрээд унах байх даа. Ер нь л уран сайхангүй болох нь ээ. Сахилгагүй хүүхдүүд тэрий нь эргүүлж бариад, сүүлдээ салхинд өөрөө эргэдэг болоод. Сэнс болж дуусаx юм байна, дэмий санаа байжээ ер нь.
Тэхээр одоо манайд морьтой хөшөөнүүд бий. Сүх жанжны хөшөөгөө хэн ч хамгийн эхэнд хэлнэ. Түүний морь өрөөсөн хөлөө өргөчихөж. Байлдаанаас олсон шархаараа явждээ зайлуул... гээ л бодох гэсэн бас болохгүй байна. Сүхбаатарыг нэг үстэй, тавган малгайтай лам ирээд хор өгөөд алчдаг биз дээ. “Та хурданнн эдгээрэй” гээд гараад явдаг. Эсвэл тулалдаж яваад ханиад хүрцэн байсан нь явж явж тийм юманд хүргэлээ дээ гэж байгаам болуу. За хэн мэдхэв, тэр тавь мавин төгрөг дээрх зураг нь ч бие султай байрын харагдах нь ч харагддаг шүү.
Тэгвэл тэр цэргийн сургуулийн өмнөх Дандар баатрын хөшөө худлаа юмаа тээ. Тэр чинь цоройцон байдаг билүү гүй билүү. Аа үгүй, зүгээр яг цоройн алдсан байдаг. Эзэн нь дайны талбарт үхэнгээ алдаж явлаа гэдгийг харуулсан байж магад. Морь нь аймар сүртэй хойшоо жоохон сууж мууцан, уургын морь шиг. Аймаар айцан царайтай. Мориных нь царай шүү. Эзнийх нь царайг санахкуу байна. Эхэнд хэлсэн шалтгаанаас болсон биз.
ХААИС-н барилгын дунд бас нэг морь байды шд. Зүгээр давхижаагаа морь. Дөрүүн хөлөөрөөө газар наалдаастай байдийн. Эзэн нь бас л өвчнөөр явсан бололтой. Насны хязгаарт хүрсэн ч байж болно. Гэхдээ эзнийх нь баримал байдаггүй. Хулгай аваа биз. Эмээлий нь ч үлдээгээгүй байсан. Хур дэлтэй азарга байхыг бодуул Өвөрхангайд будилдаг Батхүүгийн морь юм болуу чихшг…
Цонжин болдог тасархай том тээ. Дэлхийн хамгийн том морьтой хөшөө. Хаан өөрөө жоохон дед мороз шиг царайтайгаас биш сайхан л эд. Мориноосоо унасан баатрыг одоо яаж нөхчсөн гэх юм бэ. Лав л жирийн үхэл биш дэг. Мориных нь өрөөсөн хөлийг үл ялиг өргүүлчихгүй.
Өөр морьтой хөшөө байдагүй юмуу манайд. Аа Лхагвасүрэн жанжин! .. өө нээрээ тэр чинь морьгүй л дээ. Морьтой байх юм шиг л саналаа. эсвэл морь нь тэр ХААИС-н хашаанд байгаа морь байхоо. Манайд ямар замбараатай юм байхын биш.
Морьгүй хөшөө
Морьгүй хөшөө манайд хог нэгээрээ байна. Суугаа, зогсоо, яваа янз янзаараа. Зарим хөшөө нь ухаарал хайрлаж нулимс цийлэгнүүлэх дөхөж байна, зарим нь энэ яасан хөл нь чилдгүйм болоо гэмээр ч харагдаж байна.
Тэр Сэнтрал тауэрийн урдах хөшөөг Марко Поло гэдэг диско бааранд зориулж барьсан байх гэж бодтол нээрээ Марко.П-д зориулсан юм билээ шд. Би бол урлаг ойлгохгүй хүн гэж харагдахгүйн тулд, “сайхан хөшөө шүү” гэж толгой дохьчихоод л яваад байгаа. Ногоон өнгө нь түүнийг хүчирхэг харагдуулдаг (Шрек бол хүчирхэг эр).
Уржигдар Ленин гуай яваад өглөө. Түүхээ устгачихлаа гэж байгаа хүмүүс одоо энэ хүний нэрийг таг мартцан байгаа байх. Хөшөө авлаа, түүх ариллаа. Хөшөө барилаа, эргээд гараад ирлээ. Хөшөө ч муухай чухал зүйл юм аа тэгжаагаад.
Манай хамгийн өндөр хөшөө Ринчен гуай юу? Сталины оронд өөрийг нь тавина гэж бодоо ч гүй байх даа. Та нарт Сталинийг дээрээс нь дарж суурь луу нь шигтгээд Ринчен гуайг дээрээс нь тавьцан гэмээр санагддаг уу. Одоо тэр доод талын сууринд нь Сталин байжаагаа шд ккк.
Өндрөөрөө дараа нь Чойбалсан орох байх. Тэрний тэр шинель доогуураа шургуулсан хуруунууд нь яг байдаг болуу? Барималч нь эхлээд хурууг нь хийгээд дээрээс нь шинелий нь бүрж хийсэн байх даа бодвол. Ямар гары нь унжуулж хийгээд шинель рүү нь шургуулна гэх биш. Хугарчихна гэдгийг эрхбиш мэдээд байна би.
Ер нь хүний хөшөөг бүр эхнээс нь эрхтэнгүүдийг нь ширхэгчилж хийгээд дараа нь бандааш, хувцас энтрий нь өмсгөдөг байж ч мэднэ. Сайн бодох л хэрэгтэй байна.
Өндөр намыг хэмжих аргагүй олон нөхөд байдгийг та юу эс андаа аж. Нацагдорж, Явуухулан, Цэдэнбал, Чингисхаан. Гэхдээ тэднийг баримжаалж болно. Гэтэл тэр Жуков ёстой санаа зовмоор. Багадаа би Цогттайж киног үзсэнээс хойш тэрийг цаазаар авахуулсан хүний толгой гэж боддог болсон. Гэхдээ загнах байх гэж айгаад эх эцгээсээ асуугаагүй.
төгс
зориг
хммм
Зочин
Зочин
Зочин
bas l zugeer
Уншигч
zaya
amo
zochin
eebii
баяраа
Ёо ёо
ZZZ
Zochin
Жавхаа
Haha
bold
Зочин
Bek
Зочин
юмны учир ол дүүгээ
сэтгүүлч минь харамсалтай байна
Зочин
Hmmmm
кккк
кккк
кккк
zochin
zochin
zochin
zochin
Бурхантын бурхангүй
Зочин
MONGOL
d temuujin
dcfa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ene hun
Зочин
ÌÀÍÀÉ ÕªØªªÍ¯¯Ä ÄÝÍį¯ ÄÎÎÆÎÎïÉ
клубт элсэхийг хүсээд
Dis
ОЙВОРГОНЧУУД
Зочин
hehe
hehe
Зочин
Зочин
Зочин
зочин
unshigch
Баабард
Зочин
Зочин
Зочин
Зочин
komunistuudad
kkkk
Зочин
aaaaaa
Зочин