Нидерландын шигшээ
Дундад зууны үед “Нисдэг Холланд” гэж сүнстэй хөлөг онгоцны домог далайчдын дунд тархаж, “Нисдэг Холланд”-тай таарсан хөлөг онгоц ямар нэг байдлаар аюулд өртдөг байсан учраас далайчид таарахаас эмээдэг байжээ.
Дундад зууны үед “Нисдэг Холланд” гэж сүнстэй хөлөг онгоцны домог далайчдын дунд тархаж, “Нисдэг Холланд”-тай таарсан хөлөг онгоц ямар нэг байдлаар аюулд өртдөг байсан учраас далайчид таарахаас эмээдэг байжээ. Тиймээс Нидерландын шигшээг дээрх хөлөг онгоцтой зүйрлэдэг юм. Карибийн тэнгисийн дээрэмчин кинон дээр гардаг Дэйви Жонсын удирддаг сүнстэй хөлөг онгоц бол “Нисдэг Холланд”. Уран сайхны дүр оруулж Дэйви Жонс гэж нэр өгсөн болохоос жинхэнэ ахмад нь Виллэм ван дэр Дэкэн (Нидерланд нэр).
Нидерландын хөлбөмбөгийн үсрэлт нэг хүнээс эхтэй нь алдарт дасгалжуулагч Ринүс Михэлс. 1965 оноос Аяксыг дасгалжуулах болсон тэрээр 1970-аад оноос хөлбөмбөгт шинэчлэл хийсэн нь Total football буюу нийтийн хөлбөмбөг юм. Гол санаа нь, хэн ч ямарч байрлалд тоглож болно. Хамгаалагч гоол оруулж, довтлогч хамгаалах гээд анх ямар байрлалаар тоглох болсон тэр схемээ алдахгүй тухайн байрлалын үйлдлийг сайн хийдэг, нэг ёсондоо төгс тоглолтыг хийх. 4-3-3 гэсэн байрлалаар тоглохоор бол түүнийгээ ямарч тохиолдолд алдахгүй, хэн хаана тоглох нь чухал биш, яаж тоглохыг илүүд үзнэ. Энэ зарчимыг Аякст бага багаар нэвтрүүлсээр 1971-73 онуудад одооны Аваргуудын лигт гурвантаа түрүүлжээ. Голдуу гадны дасгалжуулагчдыг ажиллуулж байсан Нидерландын хөлбөмбөгийн холбоо Ринүсийг шигшээгийн дасгалжуулагч болгосноор Нидерландын хөлбөмбөг өөрийн арга барилаар тоглох болж, шууд л Дэлхийн аваргын шигшээд үлдэв. Өмнө нь Дэлхийн аваргаас нэг ч оноогүй, сүүлийн зургаан дэлхийн аваргыг өнжсөн тэд 1976 онд Европын аваргад анх удаа оролцоод хүрэл медаль хүртэж байлаа. Ер нь бол Нидерланд хөлбөмбөг ямарч ирээдүйгүй улс байхад Ринус Михэлс бүхнийг амилуулжээ. Энэ үеэс өөрийн өнгө төрхтэй болсон Нидерландууд өөрсдийн дасгалжуулагчдыг ажиллуулах болж Аякс клубын хүүхдийн багаас одууд ихээр төрөн гарах болов. Энэ уламжлал одоо ч алдагдаагүй байна. Total football-ийг одооны Барсэлона утгаар нь үзүүлж байгаа нь Ринүс Михэлс хоёр ч удаа Каталоны багийг дасгалжуулж байсантай холбоотой. Аякс, Барсэлона түүний арга барилыг хүүхдийн багууддаа хуулснаар уламжлал тогтсон. Гуардиолагийн багт төвийн хамгаалагч довтолгоо эхлүүлэх гэж урагш зоригтой ордог нь Бэкэнбауэрийг санагдуулам. Төвийн бүст хагас хамгаалагчдыг нь хувийн хамгаалалт хийхэд Пикэ, Машэрано гэх мэт тоглогчид араас бөмбөг туун урагш орж төвд давуу байдал үүсгэдэг. Зарим тохиолдолд хууралт хийдэг нь, эрсдэлээсээ илүү тактикийн хэрэгжилт хийлгэх гэсэн арга болов уу. Манчэстэр Юнайтэдийн Фил Жонс (Эванс, Фэрдинанд нар сүүлийн тоглолтуудад ингэх болсон, Эванс Сток Сититэй тоглож байхад баруун хагас хамгаалагчийн байрлалыг довтолгооы үед хэд хэдэн удаа авч байсан), Чэлсигийн Давид Луис, заримдаа Жон Тэрри, Арсэналын Вэрмалэн гэх мэт тоглогчдоос ийм үйлдэл харагддаг. Мэдээж дасгалжуулагч ингэж орж тоглохыг зөвлөж байгаа ойлгомжтой. Тэгэхээр хөлбөмбөгт Нидерландуудын хийсэн хамгаалагчаас довтолгоо дэмжих хувилбар цөөн хэдэн чадварлаг тоглогч дээр суурилаж байсан бол одоо үед үгүй болжээ. Жигүүрийн хамгаалагчаас ялгаагүйгээр төвийн хамгаалагчид урагш тоглох болов. Гэхдээ жигүүрийн хамгаалагч ямарч тохиолдолд орох боломжтой бол төвийн хамгаалагчид зөвхөн төвийн бүсийн нэхэлт задлах, заавал бөмбөгтэй үед урагш тоглолтыг хийнэ. Хөшүүн, уян хатан биш хамгаалагчид гологдож илүү техниктэй, довтлох арга барил өндөртэй төвийн хамгаалагчид амжилтанд хүрч магадгүй юм. Харамсалтай нь одооны Нидерландад ийм тоглолт үзүүлэх тоглогч алга.
Үе үе тэсрэлт хийдэг Нидерландуудын дараагийн тэсрэлтийн гэрч бид болж байж магадгүй юм. Михэлс, Кройфф нарын дараагаар 80-аад оны сүүлээр Нидерландын алдарт гурвал гарч ирснээр улбар шар өнгө дахин бүрхсэн бол одоо гурав дахь давалгаа.
Улс бүр тоглолтын уламжлал, өөрсдийн сэтгэлзүйтэй. Багаар сэтгэхээсээ илүү хувь хүний чадвараар тоглодог нь багийн сэтгэлзүй тааруу байх шалтгаан болдог. Зөвхөн лидер тоглогчдоос шалтгаалдаг учраас орон гаран тоглолт үзүүлдэг боловч энэ байдал одоо өөрчлөгдөж байна. Бэрт ван Марвикийн удирдлаганд довтолгооны бүхэл бүтэн цогц баг байна. 2008 онд ид гялалзаж байгаад ОХУ-ын эсрэг юу ч хийж чадаагүй нь араас тоглолт эхлүүлдэг тоглогч байхгүйтэй холбоотой байсан бол одоо энэ бүхэн асуудал биш болжээ. Ван Боммэлийн эргэн эрэлт 2010 оны мөнгөн медальтай холбоотой. Тэдний довтолгооны нэхэлт нь ямар ч багийн хамгаалалтыг сэт цохидог. 2008 оны хэсгийн тоглолтонд Франц, Италийг бут ниргэж байсан бол хэсгээс гараад Оросуудад хожигдсон. Оросуудад Гүүс Хиддинк байсан нь ялалтын түлхүүрийг мэдэж байсан гэхэд болно. Тухайн үеийн Нидерландын сул тал бол төвийн хамгаалалтын Андрэ Ойер, Иорис Матайсэн нар. Ялангуяа Ойер тийм ч сайн тоглогч биш учраас Аршавиныг түүний эсрэг гоцлон тоглолт хийлгэх бүх нөхцөлийг бүрдүүлж байсан. Нидерланд довтолгооны нэхэлт хийж арын бүсдээ голдуу нэгийн эсрэг нэг хамгаалалт давамгайлж сийрэг байсан учраас ийм нөхцөл үүсэх боломж байлаа. Энийг Хиддинк сайн ашиглаж Аршавин өөрөө Ойер дээр очоод өөрийн баг бөмбөг авах мөчид сул зай руу гарахад хувийн хамгаалалт хийж байсан Ойер дагаж ирнэ. Зүүн жигүүрт Аршавин, Ойер хоёр хэд хэдэн удаа тулсан бөгөөд Торбинскийгийн гоол яг энэ нөхцөлөөс орсон. Эхний гоол дээр ч гэсэн энэ хоёр тоглогчын нөлөө орсон бол сүүлийн гоол мөн л Аршавин хажуугийн шугамаас шидсэн бөмбөгийг авахад Ойер хамт явж байлаа. Хиддинк довтолгооны нэхэлт сайн багийн эсрэг, бүтэн талбайн нэхэлт хийсэн нь Нидерландын арын бүсээс бөмбөг урагшилж ван дэр Ваарт, Шнайдэр, ван Пэрси гэсэн чадварлаг тоглогчид дээр бөмбөг очихгүй байх нөхцөлийг бий болгожээ. Дасгалжуулагч Марко ван Бастэн арга ядаад эхний үеийн завсарлагаанаар хамгаалалт сайн Кюитын оронд нэхэлтээс гарах чадвар өндөр ван Пэрсиг гаргаад ч нэмэр болоогүй. Нэхэлтийг бут цохидог ур чадвар Нидерландын төвийн хагас хамгаалалтын бүст маш сул байсан. Хамгаалж л чаддаг дэ Ионг, Энгэлаар нар довтолгоо эхлүүлэх чадвар тун бага байлаа. Нэхэлтээс ч гарах учраа олохгүй байсан нь Энгэлаарын эрт сэлгээнд суух нөхцөл болж байв. Тиймээс арын бүсээ довтолгоонд удирдах ёстой хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчид учраа олоогүй юм. Үнэхээр класс дутаж байв. Ван Боммэлийг аваагүй нь үүн дээр харагдсан бол 2010 оны Дэлхийн аваргад энэ асуудал ван Боммэлоор шийдэгдэж байлаа. Бразил, Испани гэсэн ОХУ-аас чадвар илүү багууд тэдний хамгаалалтыг сэтэлж чадаагүй нь төвийн бүсийн ухаалаг тоглолттой холбоотой нь яг л Михаэл Баллак шиг. Энэ жилийн Европын аваргад 2008, 2010 оноос харьцангуй илүү довтолгоо сайн баг орж ирнэ.
Магадлалтай гараа 1:
Стэкэлэнбүрг
ван дэр Вил Хайтинга Матайсэн Питэрс
ван Боммэл Нигэл дэ Ионг
Роббэн Кюит
Шнайдэр
Ван Пэрси
Магадлалтай гараа 2:
Стэкэлэнбүрг
ван дэр Вил Хайтинга Матайсэн Питэрс
ван Боммэл Нигэл дэ Ионг
Роббэн Шнайдэр
Ван дэр Ваарт
Ван Пэрси
Энэ хоёр гараа аль нь ч боломжтой. Эхнийх 2008 оны Евро, хоёр дахь нь 2010 оны Дэлхийн аваргынх. Кюит гарсан тохиолдолд баг илүү эмх цэгцтэй болдог. Ван дэр Ваарт, Шнайдэрийн хамт тоглоход зүүн хамгаалагч Питэрсээс хамаарч болох юм. Ван Бронкхорст шиг урагш тоглож чадвал Шнайдэр төвийн чиглэл рүү илүү тоглох боломжтой болно. Сайн хамгаалалт байхгүй үед энэ хоёр тоглогч Роббэнтэй хамт тоглох боломж тун бага болов уу. Ер нь бол Кюиттэй гараа гарах магадлал маш өндөр. Гарааны бүрэлдэхүүнийг харахад хамгаалалтын дөрвөлсөн гинж мөн л сулхан байна. Класс өндөр хамгаалагч байхгүй байдаг л тоглогчид. Нидерландууд хамгаалалтын байрлалдаа сүүлийн жилүүдэд тун сулхан байгаа. Тийм учраас илүү хамгаалах чиглэлийн дэ Ионг, ван Боммэл нар төвд тоглох нь ойлгомжтой. Стэкэлэнбүрг Ромад сайн тоглож байгаа нь гараанд гарахад хангалттай боломж олгож байгаа бол Англид хоёр хаалгач од болж байгаа нь Свонсигийн Михэл Ворм, Ньюкаслын Тим Крул нар юм. Ойрын хэдэн жилдээ хаалгач дээр санаа зоволтгүй болж, Тим Крул удахгүй шигшээгийн үндсэн хаалгач болж магадгүй. Зүүн жигүүрийн хамгаалалтын байрлалд Питэрсээс гадна Браафхайд тоглох боломж бий. Түүнчлэн арын довтолгооны санаачлагаа бодож Миланы Эмануэлсонг тоглуулж болно. Баруун хамгаалалт Грэгори ван дэр Вил болон Булахруз гэсэн нэр дэвшигч байна. Хагас хамгаалалтын байрлал ойлгомжтой. Ариен Роббэний гоцлон тоглолт хамгаалалтын байрлалыг эвдэх боломж өндөр. Мөн клубтээ хамгаалалтанд сайн тусалж байгаа нь шигшээдээ ч тус болно. Ганц довтлогчоор Робин ван Пэрси тоглоно. 2010 оны Дэлхийн аваргад ван Пэрси энэ байрлалдаа төдийлөн сайн тоглохгүй байсан бол сүүлийн хоёр жил Вэнгэр түүнийг төвийн довтлогч дээр тоглуулж, сайн зөвөлгөө өгч байгаа нь шигшээ багт нь эерэгээс тусчээ. Жигүүртээ овоорчихсон байсан одуудын нэг нь ч гэсэн төвд тоглох болсон нь гарааны бүрэлдэхүүнийг улам чанартай болгож байна. Ван Нистэлрой нас явсан, Хунтэлаар том тоглолтууд дээр гавьдаггүй нь сэлгээнд суух нөхцөл болж байна. Энэ байрлалд сайн сэлгээ ч байхгүй учраас ван Нистэлройг дахин шигшээд дуудсан. Твэнтэгийн Люк дэ Ионг гэж залуу гарч ирж байгаа нь энэ удаа дөрөв дэх сонголт болох ч, удахгүй шигшээгийн үндсэн довтлогч болохоор ирээдүйтэй. Хунтэлаарийн хувьд анх гарч ирэхдээ Клюивэрт, ван Нистэлрой нарын орийг залгах довтолгоон дуусгагч гэж байсан ч одоогоор дундаж довтлогчдын ажлыг хийж байна. Зарим тоглогчид багийн нэг номерийн тоглогч буюу тактикын үзүүр болж тоглохдоо сайн байдаг бөгөөд энэ нь дундаж багуудад амжилт олоод, том багуудад ирээд өөр нэг сайн тоглогчийн дараа хоёр номер болж тоглож чаддаггүй нь Хунтэлаар дээр харагдаж байна. Барын сүүл биш батганы толгой болж чаддаг тоглогчид гэх үү дээ. Сайн тоглогчийн хажууд тоглох биш өөрөө хүн хажуудаа авч тоглохдоо илүү тоглодог нь олон ч тоглогчоос харж болно. Хунтэлаар том клуб, том шигшээд сайн тоглохгүй байгаа нь ийм учиртай байж магадгүй. Даррэн Бэнт, Куарэзма гэх мэт тоглогчдыг дурьдаж болно.
Дэлхийн аваргын шигшээд Испанитай тоглоход Марвикийн даалгавраар бүх тамирчид ширүүн тоглолтыг үзүүлж байсан. Ялангуяа хамгаалалт, хагас хамгаалалтын байрлалд эсрэг багийн тоглогчдыг шатаах, гэмтээх, уурлуулах, өшиглүүлсэний дараа уураа гаргаж улаан хуудас авахуулах гэх мэт залжин аргыг хэрэглэж байсан нь хачирхалтай.
Довтолгооны нэхэлт сайн учраас эсрэг багууд нь замбараагүй цөлөлт хийж байгаа нь харагддаг. Ялангуяа тактикийн төгс байдалд тулгуурлан, байрласан тоглолт голлон тоглодог багуудад хамгийн халгаатай. Марвик дасгалжуулах болсноор багийн хамгаалалт нь эрс сайжирсан тал харагдаж буй. Арын дөрвөлсөн гинж хувийн чадвар муутай ч, дэ Ионг, ван Боммэлийн туслалцаатайгаар багийн чадвар нь дээшилсэн. Швед, Парагвай шиг хувийн сул талуудаа багийн хамгаалалтын ур чадвараар эрс сайжруулсан. Тэдний бас нэг дутагдал бол хоёрдугаар давхарт сайнгүй. Гарааны бүрэлдэхүүнд 190 см дээш өндөртэй тоглогч алга. Уг нь дэлхийд дундаж өндрөөрөө тэргүүлдэг. Нуруу нам дээр, толгойгоор сайн тоглох, толгойны чадвартай тоглогч ховор. Сэлгээнйй бүрэлдэхүүн сайн. Ялангуяа хагас хамгаалалтанд Барсагийн Афэллай, ван дэр Ваарт (эхний хувилбараар тоглох бол), Миланы Эмануэлсон, Ювэнтусын Элиа, Хоффэнхаймын Бабэл нар бий. Довтолгоонд ван Нистэлрой, Хунтэлаар, Люк дэ Ионг нар маш сайн сэлгээнд тооцогдоно. Хамгаалалтын хувьд Булахруз байгаа нь сайшаалтай. Төвийн хагас хамгаалалтанд Айндховэны Кэвин Строотман гэж шинэ од гарч байна. Мөн төвийн хамгаалалтанд Чэлсигийн Жэффри Брумаг дурьдаж болно. Сүүлийн жилүүдэд Нидерландаас голдуу хувийн ур чадвар өндөр жигүүрийн довтолгооны тоглогчид гарч ирж байгаа нь сайшаалтай ч бусад байрлал дээр сулхан байна. Хамгаалалтын байрлал үргэлжид сайн байсан тэд энэ тал дээр анхаарахгүй бол болохгүй болжээ.