Математик ба Рапунзелын урт шаргал үс
2010 онд “Tangled” хэмээх хүүхэлдэйн киног компютер графикын аргаар хийхдээ Walt Disney зургаан жилийн хөдөлмөр болон 260 сая долларыг зарцуулсан ажээ.
2010 онд “Tangled” хэмээх хүүхэлдэйн киног компютер графикын аргаар хийхдээ Walt Disney зургаан жилийн хөдөлмөр болон 260 сая долларыг зарцуулсан ажээ. Мэдээж зарсанаасаа хавьгүй ихийг буюу 600 сая долларын ашиг олсон. Бүхэл бүтэн 260 сая доллар буюу хорин хэдэн ширхэг МАН –ын шинэ байр барих мөнгийг ганцхан хүүхэлдэйн кинонд зарцуулж. Дуу оруулалтыг эс тооцвол нэг ч үнэтэй жүжигчин тоглоогүй, нэг ч гүүр байшин дэлбэлээгүй, нэг ч дэлхий тойрч аялаагүй. Тэгсэн хэрнээ хамгийн их төсвөөр бүтсэн киноны түүхэнд аман хүзүүдэж байх. Юунд тийм их мөнгө үрчихэв ээ?
Анхны сеганаас эхлээд PlayStation, Xbox яаж хөгжсөнийг бид мэднэ. Компютер графикын хөгжил бидэнд орчин үеийн 3D кинонуудыг театрт үзэх, хонон өнжин тоглоом нүдэх “сэтгэлийн таашаал” –ыг бэлэглэсэн. Магад нэгэн өдөр яг л 35 миллиметрийн хальсаар авч буй юм шиг бодит дүрслэлийг компютер графикаар шийдэх биз. Эцсийн эцэст компютер дотор юу болоод байнаа?
Усны урсгал, борооны дуслууд, өвсний найгалт, уруулын инээмсэглэл, үсний намираа, нүдний цавчилт, сэлэмний далайлт, тэсрэлт дэлбэрэлт... гээд л бүгдийг компютерээр хийж болно. Гэхдээ үнэмшилтэй, бодитой хийх амаргүй. Аяга газар унаад хагарлаа гэхэд л хаослог шинжтэйгээр олон хэсэг бутрах ёстой. Зүгээр л голоороо хоёр хуваагдчихвал “Энэ чинь дээр үеийн кино байна” гэж захын бацаан л голж миална. Салхинд хөвж буй дарвуулт завийг дүрслэнэ гэж бодъё. Завьны хөдөлгөөнд усны урсгал, салхины хүч нөлөөлнө. Салхи хувьсах хэмжигдэхүүн. Ус ч бас физик хуулиар урсана. Салхины хурдаас хамаарч завьны дарвуул намирна. Физик хууль биш юмаа гэхэд түүнийг хялбаршуулсан ямар нэг зүй тогтол, алгоритмтай хөдөлгөөнүүд үргэлжилнэ.
Ширхэг хөдөлгөөн бүхний цаана тэгшитгэл, алгоритм бодогдож буй. Бас ганцхаан секундын үзэгдэлд олон их наяд үйлдэл, компонентүүд оролцоно. Нэг баатар луутай тулалдахад 10 –ын 18 зэрэгт (1 –ийн ард 18 тэгтэй тоо гэсэн үг) үйлдлийг компютерт ачаалах шаардлагатай гэж үзье. Гэтэл компютер нь секундэд 10 –ын 17 зэрэгт үйлдэл хийх хүчин чадалтай байг. Нэг секундын үйлдлийг компютер 10 секундэд тооцоолж боловсруулна гэсэн үг, энэ их том онцгүй асуудал. Технологидоо баригдаж тааруухан үзэгдэлтэй кино хийнэ гэдэг будаг нь дутлаа гээд халзан “Мона Лиза” зурахтай адил. Тэгэхээр яах ёстой вэ? Жэймс Камерон хүртэл алдарт “Аватар” киногоо хийх гэж технологийн хөгжлийг олон жил хүлээсэн байдаг.
Түрүүний асуулт руугаа эргээд оръё. “Tangled” киног бүтээхэд зарцуулсан 260 сая хаачив аа? Хариулт: Энэ их мөнгөний ихэнхи нь судалгаа, шинжилгээний ажилд зарцуулагдсан юм. Зөвхөн өвсний найгалтыг физикийн хууль зөрчихгүйгээр яаж хамгийн хялбараар үзүүлэх вэ гэдгийг судалдаг эрдэмтэн судлаачид бий. Усны урсгал, тоосны хийсэлт г.м. энэ олон хоорондоо хамааралтай тэгшитгэлүүдийг шийдэх амар биш. Тухайн тэгшитгэлүүдийг компютерт бодох аргууд хүртэл онцгой хэмнэлттэй байх шаардлагатай. Энэ бол цэвэр шинжлэх ухаан, бүр нарийндаа математик. Харин хялбаршуулсан фундаман дээр хүний сонирхол татахуйц дүрслэл, график хийнэ гэдэг нь цэвэр урлагийн асуудал. Сонирхуулахад хамгийн хэцүү компонент нь хүний үс байдаг аж. Ширхэг ширхэгээр нь үзүүлэх үү, багцлаад үзүүлэх үү гэдэг их төвөгтэй.. “Tangled” киноны хувьд судалгааны зардлын 80 хувь нь зөвхөн тэрхүү гоёмсог шаргал үсэнд зориулагдсан гэнэ. Рапунзелийн шаргал үсийг хамгийн үнэмшилтэй мөртлөө компютер гацахгүй үзүүлэх боломжийг математикчид шийднэ. Харин яаж гялалзвал хүний сонирхол татах вэ гэдгийг дизайнер, найруулагчид мэднэ.
Нийтлэлийн маань гол сэдэв компютер график ч юмуу Walt Disney биш л дээ. Шинжлэх ухаан, тэр дундаа математикийн давуу тал юундаа байдгийг жишээгээр ойлгуулах гэсэн ухаантай. Магад олон сая долларын судалгааны ажил, олон математикчид үгүйсэн бол компютерийн хөгжлийг дахиад арван жил хүлээж “Tangled” киног хийх байсан биз. Манай тэнхимийн залуухан багш Японд компютер графикийн чиглэлээр PhD хамгаалаад иржээ. Анхандаа их гайхаж байлаа. “Хэрэглээний математикч хүн юун компютер графиктай холбогдчихов оо” гэж. Тэгсэн дизайны асуудал биш цэвэр шинжлэх ухааны асуудал байж л дээ. Мань хүн дөрвөн жилийн турш шингэний урсгалын динамикын “үйлийг үзэж” томоохон судалгааны ажлууд хийж. Шингэний урсгалын динамик нь физик хуулийнхаа дагуу олон хувьсагчтай, олон параметртэй хүндхэн тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл болдог. Маш гоё амьд зураглал үүсгье гэвэл секундын хорьны нэг тутамд маш нүсэр тэгшитгэл шийдэх шаардлагатай. “Түүнийг яаж хялбаршуулах вэ?”, “Яаж физик хуулийг зөрчилгүй бодолтын хэмнэлт гаргах вэ?” гэх мэт олон асуудлыг математикийн аргаар судална гэсэн санаа л даа. Сонирхолтой байгаа биз.
Монголын математикчид ажлаар цангаж байнаа. Ялангуяа залуучууд. Хүүхэлдэйн кино гэлтгүй их олон зүйл дээр математикийн судалгаа онцгой шаардлагатай. Математик онол талруугаа давамгай шинжлэх ухаан учраас төсөл хөтөлбөрүүд цөөн хэрэгждэг биз. Амьдралд хэрэгтэй томоохон төслүүд чухам хаагуур яаж шийдэгдээд, хэн аваад байдаг юм бүү мэд. Жишээлбэл УБ хотын замын хөдөлгөөн бүхэлдээ нэг цогц систем. Долоон буудалд мөргөлдсөн машин Шархадны түгжрэлд нөлөөлөхүйц нягт, шигүү болсон. Миний хувийн бүдүүн таамгаар гэрлэн дохионуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн оновчтой ажиллуулж чадвал түгжрэлийг 30 хүртэл хувиар ч бууруулж болмоор. Цахилгаан болон дулаан хангамжийн сүлжээ, эдийн засгийн олон асуудлууд, утааны тархалтын хүрээ гэх мэт олон асуудлуудад математикчидын тооцоо их хэрэгтэй.
Хүүхэлдэйн киног хийхэд хүртэл математикчид маш онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нь сонирхолтой. Сүүлийн үеийн 3D хүүхэлдэйн кинонууд зүгээр л энтэнтэйнмэн бизнес шиг мөртлөө цаагуураа Америкийн сүр хүчийг тунхаглаж буй хэлбэр. Бид Шатл хөлөг хөөргөж, Нано технологоор робот хийхээргүй хол хоцорсон ч өөрсдийн шийдэх олон асуудал бий. Математик зөвхөн бөөн томъёо, үсэг биш л дээ, сэтгэлгээндээ л онцлог нь байгаа юм.

би бас бодоод байсын
??mj??
Aanxaagiin zuv
Зочин
????
Зочин
Зочин
HA
Зочин
Aanhaa-d
zochin
ganb
Зочин
huchlaga
сарнай
Зочин
зочин
Зочин
Зочин
Төгөлдөр
Өлзий
Зочин
fra
Зочин
Shark
Зочин
Saikhanaa
гэгээ
tsoomo
xxx
zochin
сартуул
Зочин
irgend helehed
Зочин
NB
irgen
hhe
Зочин
hehe
Зочин
Зочин
MGL
Зочин
123
ynen
Зочин
Зочин
Зочин
guest
Зочин
saruul
Зочин
Зочин