"МАЗААЛАЙ" клубын шинэ өнгө төрхтэй ЭРГЭН ИРЭЛТ

Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Мазаалай клуб одоогоор 7 тоглолт хийснээс  4 хожиж, 1 тэнцэж, 2 хожигдож "Мазала 1-р лиг"-ийн III байранд бичигдлээ. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 7 тоглолтод 20 гоол эсрэг багийн хаалганд оруулж, 13 гоол өөрийн хаалганд алдаад байна.

 

 

Долоон тоглолтын үр дүн:

 

1. Мазаалай - Соёмбын барсууд 3-3

2. Мазаалай - Сумида 5-0

3. Мазаалай - ХанУул 1-3

4. Мазаалай - ДМЮ 3-0

5. Мазаалай - Хүрээ хөвгүүд 4-3

6. Мазаалай - Төв Буганууд 2-1

7. Мазаалай - Жепро 2-3

 

Дараагийн тоглолт ирэх бямба гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болно.

 

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны хэвлэлийн газар Nepko Publishing ажиллаж байна.

Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

 Б.Болд