С.Баяр байсан бол...
1998 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг есөн удаа буцааж байгаагүй бол
1998 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг есөн удаа буцааж байгаагүй бол Ц.Элбэгдоржийн өнөөдрийн тоглолт “зарчмын асуудал” байх байлаа. Тийм юм болсон болохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүгээр л өшөө авч байгаа мэт харагдаж байна. Хэдийгээр Үндсэн хуульд “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн заалт байгаа ч тэр үүнээс үл шалтгаалан Засгийн газраа бүрдүүлэхэд нь Сү.Батболдод тушаа болж чадаж байна. Ерөнхий сайдыг чухам л элэг барьж, хангалттай шоглочихож байна. Улстөрчийнхөө хувьд Сү.Батболд Ерөнхийлөгчийн дэргэд хэтэрхий жижигхэн байгаа нь харагдаж байна.
Уул нь энэ Засгийн газрын автор нь С.Баяр. Хэрэвзээ Ерөнхий сайдын сэнтий дээр Сү.Батболд биш С.Баяр байсан бол Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд тэр ямар хариу өгөх байсан нь сонин. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нарыг парламент дахь МАН-ын бүлгээр, У.Хүрэлсүх, Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэн тодруулсан үйл явцын өмнөхөн Ерөнхийлөгч МАН-ын даргыг дуудаж уулзан хоёр зарчим санал болгосон. Харин Ерөнхий сайд тэдгээрийг нь хүлээж аваагүй. С.Баяр Ерөнхий сайдаараа байсан бол нэр дэвшигчдийг яаран тодруулахаасаа өмнө Ерөнхийлөгчтэй зарчмаа тохиролцох байсан байх. Хэрэв Ерөнхийлөгчийн санал болгосон зарчимтай санал нийлэхгүй бол түүнийгээ хэлээд өөрийнхийгөө өөдөөс нь дэвшүүлэх байсан болов уу. Мэдээж хэн хэн нь байр сууриа хамгаалж мэтгэлцэнэ, буулт хийнэ, тэгээд нэг зарчим сонгоно. Энэ тохиолдолд томилгоог гацаах үндэслэл Ерөнхийлөгчид үлдэхгүй байх байсан.
Дээрх харьцуулалтаас С.Баяр болон Сү.Батболдын улс төрчийн арга барилын зааг ялгаа харагдаж байгаа байх. Сү.Батболд Ерөнхийлөгчийн саналыг багшаасаа даалгавар авч байгаа сурагч шиг дуулгавартай нь аргагүй сонсож, бичиж тэмдэглэж аваад гарч явсан. Гармагцаа тэр бүх зүйлийг эсрэгээр нь хийсэн. Хариуд нь Ерөнхийлөгч зангарагаа харуулж, У.Хүрэлсүх, Ц.Дашдорж, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр нараас татгалзлаа. Хэдийгээр нэр дэвшигчдийн ихэнхийг буцаасан ч гэлээ тэр Ерөнхий сайдтай албан ёсоор зөвшилцсөн. Тэгэхээр “зөвшилцөж чадаагүй бол” гэсэн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т хамаарахгүй байх боломжтой. Энэ мэт жижиг сажиг нүх сүвээр гарч ирэхээ Ц.Элбэгдорж сайн мэднэ. Үндсэндээ МАН-ыг бүхэлд нь нуман тулгуурт оруулаад байгаа Ерөнхийлөгчийн шоглоом энэ намын удирдлагын чансааг олон нийтэд ил харуулж байгаагаараа буянтай үйл хэрэг болж байж ч магад. Тодруулбал, Ерөнхий сайдад чансааг нь таниуллаа. Түүнийг С.Баяраар хөтлүүлж гарч ирэхэд намынхан нь ч дотроо их л итгэлтэй байцгаасан. Гэвч төд удалгүй түүний “зөөлдөж” байгааг шүүмжлэх болсон. Намын залуучуудын байгууллагынхны дамжлага болсон Зүүний хүчний холбооныхон тэргүүтэй хэсэг бүлгийнхэн сонгууль болохоос өмнө даргаа солих ёстой гэсэн байр суурь илэрхийлж эхэлсэн. 2008 оны сонгуулиас ердөө хагас жилийн өмнө С.Баяр намынхаа удирдлагыг, Засгийн газартай хамт авч, “таван төгөлдөршил”-өөр бодлогоо томъёолон, эрс зоримог алхмуудаа хийж байсныг сануулж, сонгууль хэдийгээр хаяанд тулчихсан байгаа ч ерөнхий менежерээ шинэчилж болно гэж үзэх болсон байна.
АН-аас хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байсан сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үед УИХ-ын чуулган дээр тэдний хийж байгаа мэдэгдлүүд, өнгөрсөн гурван жилийнхээ ажил, амжилтыг ярьж байгаагаас энэ танхим жинхэнэ утгаараа нэг баг болж ажиллаж чадсан нь харагдсан.
2004 оны сонгуулийн дүнд МАХН ч, АН ч парламентын олонхи болоогүй. Улс төрийн болон эрх зүйн нөхцөл шаардлагаар хамтран байгуулсан Засгийн газар жинхэнэ утгаараа эвлэлдэн хамтарч чадаагүй нь олон үйл явдлаар нотлогддог. Сайд нар нь Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгч, Ц.Элбэгдоржийн Засгийн газар үндсэндээ дотроосоо задарч байлаа. Дараа нь М.Энхболд Засгийн газрыг тэргүүлж, улмаар С.Баярт дамжуулсан. Үүнээс С.Баяр жинхэнэ утгаараа хамтарч чадаагүй, шуудайд хийсэн эвэр мэт сайд нарын танхим ажиллаж байгааг ойлгосон болов уу. Хэлбэр талаасаа үнэхээр эвссэн, хамтарсан Засгийн газрууд. Гэвч агуулга, зорилго, сэтгэлээрээ эвслийнх болж чадаагүйн учир шалтгаан нь улстөрчдийн сэтгэлгээ, нийгмийн хандлага, цаг үеийн нөхцөл байдал гээд дэндүү олон хүчин зүйлээс хамааралтай байсныг С.Баяр хожим сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа тодорхой дурдаж байсан юм.
2008 онд МАХН олонх болчихоод байхад дарга нь парламент дахь цөөнхийг Засгийн газарт урилаа. Эсрэг тэсрэг үзэл баримтлалтай, олон жил зонхилон өрсөлдөж, бараг л бие биенээ дайснаа гэж ойлгодог болчихсон улс төрчдийн сөргөлдөөний хэвшсэн логикийг С.Баяр тэс хөндлөн зөрөв. Тухайн үедээ энэ шийдэл цоо шинэ жишиг болсон юм. Парламент дахь суудлынхаа харьцаагаар хамтарсан Засгийн газарт хоёр намын сайд нар эгнэн суув. Хамгийн гол нь тэр Засгийн газрын гишүүдийг жинхэнэ утгаар нь нэгэн баг болгож ажиллуулсан юм.
Гэнэтхэн сөрөг хүчиндээ найр тавьсан шигээ гэнэтийн шийдвэр гаргаж тэр Засгийн газрын тэргүүний албан үүргээ сайн дураараа буцааж өглөө. Урьд өмнө ийм улс төрийн зоримог шийдэл гаргаж байсан төрийн зүтгэлтэн байгаагүй. Түүний учирласан эрүүл мэндийн шалтгаан бол зүгээр л шалтаг байсан гэх хүмүүс олон бий. Зарим ажиглагчид Сү.Батболдын Засгийн газрын цаад талд С.Баяр байсаар байна, тэр далдаас удирдаж байна, хамтарсан Засгийн газрын стратегич нь С.Баяр гэхчлэн дүгнэсээр байгаа. Гэвч гэрээгээ цуцалж, эвслийг задласан АН-ын шийдвэр, зургаан сайдыг нөхөн томилохтой холбоотой үйл явдал түүний “эзгүй” байгааг илчилж өгч байна гэхэд болно. Түүнгүйгээр МАН-ынхан яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Ерөнхийлөгчийн дэргэд дарга нь үнэхээр жульдаж, сэтгүүлчдийн зүйрлэснээр энэ намынхан “эцэггүй хүүхдүүд шиг” хөл толгойгүй байна. С.Баяр үнэхээр “алга” байна. Тэр байсан бол Ерөнхийлөгч ийм тоглоом зүрхэлж хийхгүй ч байсан байж мэднэ.