ТӨРИЙН ОРДОН БА КИНОНЫ НЭЭЛТ
“Төрийн ордонд байгууллага хамт олны баярын ёслол хүлээн авна” гэж хүмүүс хошигнодог болж. Аргагүй л дээ, хөгжимдлөө, дууллаа, кино гаргалаа. Монголчууд хошин шогийн мэдрэмж өндөртэй улсууд.

Гэхдээ орчин үед энтэртаймэнт бизнесийг эх оронч омогшилтой хольж тааруулна гэдэг их хэцүү. Үндэснийхээ онцлогийг хэтрүүлэх нь Жавхлан шиг харагдуулж эсвэл тулганы гал бадраах ёслол шиг инээдэм болно. Ай под, америк пүүзээр гангарсан орчин цагийн залууст “Монголоороо бахарх, Монголоо санаж яв” гэж тархинд нь тулгах үр дүн муутай. Централ товэрийн хажуугаар Монгол дээл, ээтэн гуталтай алхлах зүрхтэн ховор. Саяхан зурагтаар торго салоны загварын шоуг үзлээ. Үндэсний дээл хувцас, дээр нь нэмээд тансаг загвар, тансаг материал. Шүүрс алдахаас аргагүй. Үндэсний онцлогоо хадгалсан хувцасыг ичиж биш дурлаж өмсөх хүртэл нь урлана гэдэг авъяас. Ардын хөгжмийг зөвхөн ёслолын зориулалтаар биш, хүмүүсийн таалалд нийцүүлж болох юм гэдгийг дуучин Болд харуулсан. Сүүлд Доз энтэртэйнмэнтийн хийсэн кино ч бас цэвэр энтэртайнмэнт + Монгол омогшил.
Төрийн ордныг ямар нэг боевик кино ч юмуу, хип хоп хамтлагийн тоглолт биш “Монгол үндэсний“ гэх тодотголтой урлагууд чимсэн болохоор олон шүүмжлэлийг жаахан ч гэсэн зөөллөсөн бизээ. Бусдаас онцлог байсан байх, аль алийг нь л үзмээр санагдсан. Болдын тоглолтонд очиж амжаагүй, харин Доз энтэртайнмэнтийн киног үзсэн сэтгэгдлээсээ дурдъя гэж шийдлээ. Айхтар кино шүүмжлэл биш шүү, зүгээр сэтгэгдэл.
“Энэ Монгол кино шүү дээ” гэсэн утгаар л үздэг болохоос биш яг дурлаад, дахин дахин үзэх кино сүүлийн жилүүдэд ганц нэгхэн хийгдсэн байх. Монгол кинонуудын ихэнхи нь “...Чиний сэтгэлд нарны гэрэл мэт ээгдэж энэ хорвоог тууллаа” эсвэл “Түүний араас сэтгэлийн нулимсаа барах хэрэггүй шүү дээ” гэх мэт гэх мэт үнэмшилгүй харилцан яриатай. Савангийн дууриуд нь ч бас. Зохиож найруулсан Доржсүрэн кинондоо энэ дутагдалыг харин нэлээд багасгажээ. Үнэмшилгүй “агаарын” гэмээр өгүүлбэр ганц хоёрхон л байсан.
Жүжиглэлтийн хувьд өөлөх юмгүй ээ. Гол дүрийн хоёр залуу тун давгүй жүжигчид шиг санагдсан. Дэндэв бол яг л хөрслөг Монгол эр, өнөө залуу нь хараажийн зальтай, арга мэхтэй хүний дүрийг сайн гаргасан.
Киноны гол онцлог нь Парис дахь зураг авалт. Цэвэр эвдрээгүй, хотын амьдрал мэдэхгүй Монгол хүн баруун соёлтой мөргөлдөхийг харуулахыг зорьсон мэт. Гэхдээ хурц “мөргөлдөөнүүд” тийм ч их биш байлаа. Хөдөөний залуу Парист төөрөөд, Монгол хүнтэйгэй тааралдаагүй эхний хэд хоногт яаж хөглөснийг ядаж 10 – 15 минут үзүүлээгүйд сэтгэл гонсойв.
Ерөнхийдөө эхэлсэнээс хойш яг л холливүүдийн сонирхолтой кино үзэж буй мэт, хөгжмийн найруулга, камерын байрлалууд үзэгчийг уйдаахгүй. “Кино бодитой байх албагүй, Кино үнэмшилтэй л байх ёстой” гэсэн алтан зарчим бий. “Аватар” бол бодит биш, харин үнэмшилтэй. Шил түүдэг хүн хоёр өрөө орон сууцанд амьдардаг тухай гарах кино бол “жинхэнэ хог”. Харин “Хөх толбот хүмүүс” кинонд үнэмшилгүй “агаарын” гэмээр зүйл байсангүй нь их таалагдав. Нэмж хэлэхэд киноны soundtrack үнэхээрийн зохимжтой санагдлаа. Парисын аялгуу бас Монгол аялгуунууд. Өмнө нь Монгол кинонууд ганц casio дээр зохиолын маягийн дуу тавьж soundtrack –аа хийдэг цаг ард хоцорсон нь сайшаалтай.
Нэг таалагдаагүй зүйл нь “авъяаслаг хятад” шоуны бацаан байв. Хүн бүр өөр өөрийн бодолтой л байх, надад лав таалагдсангүй. Өнөөх нь олигтой ч жүжиглэхгүй юм. Арван хэдтэй авъяастай хөвгүүд олон л байгаа. Монголын зах зээл их жижигхэн. Энтэртайнмэнт бизнесийг гадагш нь чиглүүлж хөгжүүлэхээс өөр замгүй. Тэр утгаараа ядаж Өвөрмонголчуудыг татах үүднээс Өвөрмонгол жаалыг тоглуулсан ч байж магад.
Эцэст нь, цэвэр энтэртайнмэнт бизнесээр үндэснийхээ онцлог, бахархалыг үзүүлэх их хэцүү. Жаахан эвгүй хазайчихвал “хөдөөний тэнэг” болчихно. Харин найруулагч, жүжигчин Доржсүрэн давс хужрыг нь тун аятайхан тааруулаад хийчихсэн шиг санагдлаа. Хүн мөнгөө төлж уйдахгүй үзээд, дотроо нэг юм бодоод өнгөрөх бүтээл болжээ.

Зочин
Зочин
heleh ug
Анхаад
shijir
shijir
Зочин
д тэмүүжин
МОНГОЛ
Зочин
Зочин
Зочин
203. 91. 118. *** -т
Зочин
anar
Зочин
зочин
182.160.20.-d
182. 55. 248. *** -д
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Ganaa цэг мн сайтруу орж уншаарай.
ЗЭВ
ЗЭВ