ТӨР ЗАСАГ БҮТЭЭГЧ ЭЗЭН БИШ
Бензин нэмэгдлээ, доллар нэмэгдлээ, дагаад бүх юмны үнэ өснө. Хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ тулж хэцүү амьдралынхаа бурууг засгийн газарт тохно.
Бензин нэмэгдлээ, доллар нэмэгдлээ, дагаад бүх юмны үнэ өснө. Хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ тулж хэцүү амьдралынхаа бурууг засгийн газарт тохно. Зовлон бэрхшээл тохиолдоход арга ядсандаа хүн бурхан залбирдаг. Хэн нэгэнд уураа гаргамаар санагдахад бурхныг хараагаад нэмэргүй тул бүхний дээд бүтээгч эзэн гэж ойлгодог төр засагт хамаг бурууг чихдэг. Тэр төр гэдэг нь яг өөрсдтэй нь адилхан хэдэн хүмүүс л буй. УИХ ЗГ огцорлоо гээд оронд нь хэн гарч ирэх үү? Н.Энхбаяр уу, М.Энхсайхан уу?, хувьсгалч Магнай юу?, тэмцэгч иргэний хөдөлгөөнийхөн үү?, эсвэл өөрийн чинь таньдаг хэн нэг сайн хүн үү?. Тэд амьдралыг чинь сайхан болгох бурхад уу? Ёстой харагдаач.
Монголчууд бид хөгшин залуугүй бүгдээрээ их цамаан. 300 мянгын цалинтай хүн 400 мянгын гутал өмсч, 500 мянгын үнэтэй smartphone –оор гангарах дуртай. Хамгийн гол нь Монголд алийг нь ч хийдэггүй байж шүү дээ. Ямар ч захын ядуувтар хорооллын залуучууд хамгийн хямдхандаа 10 – 20 мянгын жинсэн өмд өмсдөг. LCD телевизор, үнэтэй утас, ганган хувцасыг авах гэж өөрсдөд байхгүй мөнгөө үрж байдгаа бардаг. Замын зардал, гаалийн татвар, колонкуудын ашиг энээ тэрээ нэмэгдээд бид тун ч үнэтэй бензин хэрэглэж байгаа. Өөрсдөө хийхгүй юмыг хүний хэлсэн үнээр авахаас биш яахав. Ардчилалд шилжсэн бүхэл бүтэн хорин жилийн хугацаанд 2 сая 700 мянган хүний дундаас ядаж саван, шампуний үйлдвэр босгочих овсгоотой, зоригтой хүн гарсангүй. Энэ бол үйлдвэрлэлд суралцаагүй нүүдэлчдийн арчаагүй араншин болохоос төр засаг үхсэнийх нь хамаа байхав. Өөрсдөө бандаашаа ч оёдоггүй мөртлөө гадаадын бараанд хэдэн бороо үрж, шинэ жилийн баяраар цалингийнхаа талыг дуусгадаг ард түмэнд яг таарсан шийтгэл тохиож байна, бүү харамсацгаа.
Хэрэв баян Арабчууд манай махны амтанд нь орж килограмыг нь 20 мянган төгрөгөөр аваад эхэлбэл бид өөрсдөө урдаас хямдхан мах авахаас аргагүй л болно. Дэлхий хавтгай болсон, бүгдээрээ л хямарч байна. Энэ өрсөлдөөн дунд хэн хүчтэй, хэн ухаантай, хэн хийж бүтээсэн нь л хожно. Хэн төр засгаа зүхсэн нь хол явахгүй.
Тэгэхээр яах вэ хэдүүлээ? Хямралыг яаж давах вэ? Миний бодлоор зарим нэг арга замууд байнаа байна. Жаахан тоо бодъё. 4 кг хүрэхгүй мах авахад 20 мянган төгрөг, гэхдээ энэ нь хямдхан кафед зарагддаг шил архины үнэ. Үндэсний статистикийн хорооны тооцоогоор нэг Монгол хүн жилдээ 22 литр буюу 44 шил архи уудаг. Дэлгүүрт Хараа, Ерөөл мэт нь 5000 төгрөг байдаг гэвэл нэг хүнд ногдох архины хэрэглээ 220 000 төгрөг. Үүнийгээ 2.7 сая хүндээ үржүүлбэл 594 тэрбум төгрөг !!!!. Баар, Караокед шил архи 20 мянган төгрөгнөөс дээш үнэтэй болохыг тооцвол энэ тоо бүүр ч өснө. Бүдүүн бараг тооцоогоор жилд 1 их наяд төгрөгийг архидалтанд үрдэг ажээ бид. Энэ нь улсын төсвийн дөрөвний нэг, 20 мянган айлын орон сууц буюу 3 4 –р хороолол шиг бүтэн хороолол босгох мөнгө, энэ бол ОТ –ын 34 хувийн эхний хөрөнгө оруулалттай тэнцэнэ. Үнэд орлоо гэж байнга халагладаг махандаа зардагаас илүү их мөнгийг зүгээр л гударчихдаг гэдгээ бид анзаардаг болов уу? Дахиад хэлэхэд хүн бүр архинд зарцуулдаг мөнгөө нийлүүлсэн бол ОТ –ынхээ 34 хувийг хүүтэй зээлэхгүй өөрсдөө гаргачих байсан ажээ. Ийм л арчаагүй улс юмдаа бид. Бензин, мах, цахилгаан яаж ч нэмэгдсэн төлөхөөс аргагүй. Харин энэ муу архины хэрэглээг яаж бол яаж ч хэмнэсэн болно. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд шоудалтынхаа тоог ядаж хоёр дахин багасгачих, овоо мөнгө хэмнэнэ, нэлээн ч цаг хэмнэнэ. Архидалтын хор уршигийг их ярьдаг ч түүнд ямар их мөнгө үрэгддэгийг төдийлөн ярьдаггүй нь сонин.
Ер нь хийж бүтээж сурах л хамгийн чухал шүү дээ. 100 мянган орон сууц барихаасаа өмнө 100 мянган барилгачидаа бэлдмээр. Мэдээж Хойд Солонгос шиг жужхе үзлээр бүгдийг дотооддоо хийнэ гээд улайрах нь тэнэг. Гэхдээ л нэгэнт Монголд хийдэггүй зүйлс буюу хувцас, электрон бараа, оо саван, машин гэх мэтийг чадах чинээгээрээ хэмнэх хэрэгтэй. Доллар, юанийн ханш маш их өссөн учир гадаадаас орж ирдэг бараа бүүр ч үнэтэй болсон. Уг нь үндэсний үйлдвэрлэгчдэд энэ нь тун таатай боломж. Мөнгөө нарийлах ёсгүй зүйлс гэвэл талх, мах, нарийн боов, утасны нэгж, сонин сэтгүүл, кино үзэх, үсээ засуулах гэх мэт эх орны үйлдвэрлэлүүд. Таны авсан талхаар, таны үзсэн киногоор нэг Монгол хүн цалинжиж байгаа. Ялангуяа дөнгөж хөл дээрээ босч буй чацаргана, сүү тараг зэрэг эрүүл мэндэд хэрэгтэй үйлдвэрлэлийг дэмжиж нь их зөв. Идэх хоолоо хэмнэж, ходоодоо өлсгөн байж нэг эрээний гутал авч өмсвөл эрээн хот л хөгжинө шүү дээ. Хархорин зах дээр 70 мянгаар зарагддаг гутал хорооллын лангуунууд дээр 150 мянга, Их дэлгүүрт 230 мянга байдгийг бүгдээрээ л мэддэг. Нэгэнт яг адилхан гутлыг “Өө энийг найз нь 200 мянгаар авлаа ш дээ” гэж найзууддаа гайхуулж ярих нь харин таны хэрэг. Манайхан ийм л нэг хөгийн, хоосон чамирхуу зангаасаа болж мөн ч их валют гадагшаа урсгадаг.
Хямралын үеийг бид маш цоглогоор давж гарахаас өөр замгүй. Бүх юм тэгтлээ дордчихоогүй байна шүү дээ. Төр засаг, УИХ, Засгийн газарт огт найдах хэрэггүй, хэн ч гарсан ялгаагүй. Хувь хүний яаж амьдралыг сайжруулах газар нь төр биш. Хэдэн сарын дараа сонгууль болно, дургүй хүнээ дугуйлахгүй л орхичих. Бидний энэ түмэн асуудал нь одоо учраа олохгүй бужигнаж буй зарим орнуудын дэргэд өчүүхэн, бас шийдэж болмоор зүйл. Иракт зөв засаглал тогтоох гээд АНУ олон их наяд доллар, олон жил, олон эрсийнхээ амь насыг зориулаад үр дүнд хүрсэнгүй, бөөн тероризмтай л үлдэх шив. Сири, Египт, Ливид өдөртөө хэдэн зуун хүн алагдсаныг оройн мэдээгээрээ бид хардаг. Энэ улсууд магад 20 жилийн дараа манай түвшиний ардчилалд очих биз. Юмны үнэ тэнгэрт хадаж, ард иргэд бухимдалтай байгаад нь Н.Энхбаяр, Магнай мэтийн сав л хийвэл хувьсгал ярьдаг хүмүүс л баярласан болов уу.
Эцэст нь ганц нэг албан тушаалтан, том сайдууд нь санаагаараа огцорчих л хэрэгтэй ш дээ, юу л унав гэж. Тэгвэл хүмүүсийн уур бухимдал арай л саарах биз. Долоон буудлын архичин гарууд төрийн ордон руу чулуу шидвэл харин ёстой тэдний өөдөөс мод барьж дайрах юм шүү. Уурыг нь хүргээд байгаа сайд дарга нарынхаа үнэтэй хаус руу л дайрдаг юм байгаа биз. Арай гэж бий болсон тусгаар тогтнол, ардчилал, төрийн ордоноо хувьсгал, тэмцэлд уриалж төрийн эргэлт хийх гэсэн новшнуудаар нураалгачихгүй юмсан. Ер нь ч тэгээд хэн нэгний арчаагүй амьдралд төр засаг ямар буруутай юм.

Зочин
MGL
zochin
Зочин
Зочин
Зочин
bagi
Зочин
Зочин
...
залуу
Зочин
Зочин
Зочин
Зочин
монгол эр
Зочин
МАНГАР БАЦААНД
batka
chinii zuv uu andaa
khnn
Yes2404 НҮҮЛГЭЛТ
showtimer
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
d temuujin
Тамын тогооны үхэр монголчууд аа гэж
eegii
Зочин
Зочин
hm
ф
Би Монгол хүн
Зочин
Зочин
Би Монгол хүн
gegee
Зочин
kh
Зочин
aso
aso
Burxanii xuu
Зочин
clown
lily
bismark
bismark
lily
Urialj baina.
ss
need
mongol humuun
Áàÿðàà
hudlaa uhaantai dur
дэмч