ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ӨНГӨНДӨӨ ОРОВ
Ерөнхий сайд С.Батболд Европ, АНУ-д хийх албан ёсны айлчлалаа цуцалсан байна. НҮБ-ын ээлжит ассамблейд улс орнуудын Ерөнхий сайдууд оролцдог уламжлалыг энэ удаа Монгол тасаллаа.

УИХ-ын нэр бүхий есхөн гишүүнээс "Сү" сайдыг огцруулах бичиг үйлдсэний төлөө яагаад ийн гарч орж чадахаа байтлаа сандралдав. Эхлээд 20 гишүүн хоороороо Засгийн газрыг шүүмжилж явснаа тал нь амаа хамхисан. Асуудал тэгсгээд намжиж байгаа юм биш үү. 1996-2000 оны "Ардчилсан холбоо-эвсэл"-ийн үед ээлжит Засгийн газрыг ийм цөөхөн гишүүн эсэргүүцсэн бол тэвдэх нь битгий хэл баярлаад сүйд болно доо. Гэтэл өнөөдөр манай засаглал төсөв дээрээ бялуурч, түмэн олондоо нялуурч улам л улцаганах боллоо. Сульдаатай хүүхэд нэг муу хамрын ханиад туссан ч уйлагнадаг шиг тийм чадамжгүй засаглал үнэхээр гологдож байна.
"Мөхөх төрд үгээ бүү хэл, сэхэх төрд амиа бүү хайрла" гэдэг. Одоо энэ Засгийн газрыг шүүмжилдэг сөрөг хүчин байтугай сүүдэр ч байхгүй болгосон. Хэлэх ёстой хэвлэл мэдээлэл нь хүртэл "үгээ бүү хэл" болчихож.
Үнэхээр тийм мөрөөдлийн сайн засаглал байгуулчихсан юм уу? Хэлэх өө алга уу? Коммунизм гээчийг байгуулаад дуусчихсан юм шиг магтаал дунд хөвж явлаа. Үгүй юм байна. Харин улам дордож байна. Монгол Улсын төр засагт яаралтай арга хэмжээ авах тийм нөхцөл байдал хуримтлагджээ. Том уул уурхайгаас орж ирж буй үлэмж их өрөм тосыг өнгийж харваас аль хэдийнэ дотроосоо өтөж эхэлснийг олон жишээ харууллаа. Баялгийн тэгш бус хуваарилалт хэвийн үзэгдэл болсныг мэдэцгээж, хүний өөрийнгүй оволзоод босчээ.
Уг нь улс төрийн сөрөг хүчин ч байгаа. Уур нь хүрсэн ард түмний тоо ч цөөрөөгүй. Тэр бүү хэл сүүлийн үед Ардчилсан намын хэдэн толгойлогчдоос илүү өөрийнх нь намын улстөрчид энэ Засгийн газарт тэсвэр алдаж байгаа нь илүү ноцтой үзэгдэл юм. Бүр огцрохыг тэндээс илүү шаардаж байна. Хэрэв нууцаар кноп дарах юм бол энэ Засгийн газар өнөөдөр ч огцорч мэдэх байдалд хүрсэн. Далай дунд ил харагдах мөсөн уулын оройд байгаа есөн гишүүний бүтэц анхаарал татаж байна. Тэдний дөрөв нь АН, дөрөв нь МАН нэмэх нь нэг бие даагч. Аль нэг намынх нь аль нэг фракц биш ийм бүтэц бүрэлдэхүүний ул суурь доошоо их гүн суулттай нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас залхах байдал хаа сайгүй бий болчихжээ.
Нийгмийн ухамсартай хэсэг болохоор баялгийн хуваарилалт надад бага оногдож гэж огт барьцахгүй байгаа юм. Түүнчлэн 21 мянга, сая таван зуу энэ тэрийг бүр доромжлол гэж үздэг олон хүн бий. Засгийн газарт тэрнээс их мөнгө орж ирж байгааг ч ажиглаж байна. Гагцхүү баялгийн хуваарилалтыг бидний хүсээгүй зүйл рүү цутгаад байгаад л аль ч намынхан ялгаагүй дургүй нь хүрцгээдэг.
"Оюу толгой"-гоос олох ашгийн гуравны нэгийг биш талыг нь монголчууд авна гэж анх улстөрчид маргалдсан. Энэ бол "Оюу толгой"-той холбоотой зөрчлийн өнгөн хэсэг нь. Цаана нь бүр хачирхмаар сонин шийдвэрүүд байдаг бөгөөд яагаад "Айвенхоу Майнз" компани "одоо болиоч дээ" гэж эсэргүүцдэг ч учир бий. "Оюу толгой" төсөл бүтээн байгуулалтын бэлтгэл ажлынхаа талд ороод байна гэдгээ саяхан үзүүлсэн. Зэс олборлоход байтугай орой унтах ороо засахад тог цахилгаан нэн тэргүүнд хэрэгтэй биз дээ. Тэгвэл дэлхийн хамгийн том уурхайг бариад талдаа орчихлоо гээд байгаа энд цахилгаанаа дээр үеийн нэгдлийн төв лугаа дизель мотор нүчигнүүлэн гаргаж суудаг. Ойролцоох "Таван толгой"-н Эм Си Эс компани нүүрснээсээ түрүүлж дулааны цахилгаан станцаа барьсан байгаа. "Оюу толгой" мөн нэн тэргүүнд дулааны цахилгаан станц барих гэтэл Засгийн газар зөвшөөрөл өгөөгүй зөвхөн дулаан гаргах станц бариулсан байдаг. Тэр нь тог гаргадаггүй бөгөөд сумын төв дээр баагиж байдаг уурын зуухтай адил байгууламж. Тог цахилгааны асуудлыг "Петровис" гэдэг компаниас шатахуун худалдаж аваад дизель асаахаас өөр сонголт өгөөгүй. Үүнийг "Оюу толгой"-хон монгол гадаадгүй хачирхан гайхаж суудаг юм билээ. Зөвхөн тэр компанийн шатахуун борлуулах наймааг хэвийн явуулахын тулд Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт тавьж байгаагийн учрыг асуух сөрөг хүчин олддоггүй. Энэ бол зүгээр л хүн муулах шалтаг хайж байгаа биш. Цаана нь асар том мөнгө эргэлдүүлж буй олигархижсан нийгмийн дүр төрхийн нэг жишээ.
Хөдөө аж ахуй дахь газар тариалангийн салбар байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр тариагаар дагнасан эрх мэдэлтнүүд Засгийн газраас хичнээн тэрбум төгрөг авснаа хэлж чадахгүй гөлөлзөөд сууж байна. Газар тариалан хөгжүүлж байгаа нэрийн дор хоёр намын зарим удирдлагын ивээл дор байдаг цөөн хэдэн баячууд зориудаар гурилын үнэ хөөрөгдөж, импортыг хааж, гурилын үйлдвэрүүдийг дампууруулж, боов боорцог хийдэг борчуудын жижиг дунд үйлдвэрийн зээлийг төлөх аргагүй байдалд оруулж орхисон. Олигархиуд зөвхөн будааны үнийг өндөр тогтоон ашгаа хувааж авцгаалаа. Цаана нь гурил үйлдвэрлэгчдийг, гурилаар бүтээгдэхүүн хийгчдийг гаргуунд нь хаясан. Монголд тариа их ургаад ч нэмэргүй үнэ ихтэй бүтээгдэхүүнийг олон нийт хэрэглэх болчихоод байгаа. Засгийн газрын шийдвэрээр илүүдээ гарсан зуун мянган тонн будааг нь олигархиудаас бидний татварын мөнгөөр худалдаж аван нөөц нэрийн дор хадгалахаар боллоо. Хойтон тариа тарилгүй өнжсөн ч хүрэлцэхээр тийм их будааг маш их өндөр үнээр наймаалцаж байгаагийн зорилго тун өчүүхэн. Хүнсний бүтээгдэхүүнийг олон жилээр хав дарвал аюултай. Одоо тэр будааг хавар улам үнэд оруулна гэвэл ард түмний чадавхи дийлэхгүй. Хэрэв хуучин шигээ Засаг ядуу байсан бол яана. Одоо бол тэгж мартагнуулж байгаад хавар оготно хулганын хоол болсон ч анзаарахгүй гэж тооцоолж байгаа.
Баялгийг энэ мэтчилэн бидний хүсээгүй зүйлд баруун солгойгүй цацалсан энэ Засгийн газрын шударга бус өөр олон шийдвэр гайхал төрүүлсээр байна. Учир нь ердөө л сонгууль. Бүхнийг фронтод гэдэг шиг алт, эрдэнэс, мөнгө төгрөг бүгд сонгуульд зориулагдаж байна. Тэр сонгуульд нь зөвхөн МАН ялах эсэх нь ч чухал биш болчихлоо. Тэр сонгуульд өмч хөрөнгөөрөө нэгдсэн хэдхэн олигархи л ялалт байгуулахын тулд цагаандаа гарсан алхмуудыг хийдэг болсон. Хэрэв байдал эвгүйдвэл идсэн уусан хэргээр дараагийн дөрвөн жилд дээлээ нөмөрч болзошгүй байдалд орсон учраас одоо байгаа эрх мэдэлдээ тэсч үлдэхийн тулд ... гэсэн гаргалгаа харагдаад байна. Засгийн газарт хуримтлагдсан баялгийг тэд идээд барахгүй. Хагас хугас нь буцаад бидний гарт орж ирэхдээ сурталчилгаа, пиар, учир утгагүй тэтгэвэр тэтгэмж, баяр ёслолын зардал болчихож байгаа нь харамсалтай.
Хойтон илүү чанга ойччих вий гэдгээс сэрэмжилж одоо эртхэн учраа олъё, ядаж намаа авч үлдье гэсэн улстөрчид ч байна. Гишүүд Ч.Улаан, Ө.Энхтүвшин, М.Энхболд нарыг бараадаад эхэллээ. Энэ Засгийн газраас зайгаа авагсад улам олшроод байна гэсэн ордны хов үнэн болж таарах нь. Их хурлын өвгөн спикер Д.Дэмбэрэл Засгийн газраа өмөөрч байгаад өөрөө ороогдлоо. Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй гишүүд зөрүүлээд түүнийг ч солих асуудлыг хөндсөн тул нүүр буруулахаар болсон гэнэ.
Манай Засгийн газар зүв зүгээр байхад яагаад оролдоод байгаа юм гэсэн олигтойхон тайлбар алга. Зөвхөн гадна өнгөндөө тайван мэт ч цаагуураа засаг огцрох өнгөндөө орчихоод гадаад, дотоод айлчлалыг нь зогсоосон юм биш үү.

Зочин
Za neg iimerhuu shiv
Зочин
Зочин
ORCHIN UEIIN MERGEJLIIN HULGAICHHUD
Зочин
REUTERS MEDEELJ BAIN
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
єа
neg hunii l boldol baih shiv
Зочин
Gangaa uneniig nemj hasalgui heljee
Зочин
Зочин
Thanksall
Thanksall
улс гэрээ өөрсдөө төвхнүүлэх ёстой
Зочин
Зочин
ЯГ Л ИЙМ ЮМ БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ
ОГЦОР ОГЦОР
Zochin
Ganbaa
Зочин
Зочин
Зочин
Sh.Sukh
Sh.Sukh
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЦАГ ИРЖ ЯВАА ШҮҮ
ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭЭ
ббб
zochin
Z
Z
Зочин
Çî÷èí
Бачаа
Çî÷èí
Зочин
batbold
Oyutolgoi
баяр хүргэе
ерөөл бат оршиг
Дорж
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Babar
Зочин