Миний бие дээхнэ номуудын нэрийг дахин тайлсан хувилбараа хэвлvvлсэн юм. Бие ч юу байхав, хуруугаараа компьютер дээр шивсэн хэрэг. Хуучны дуу, шvлэгт хvний бvсгvй vрийг "арван хуруугаа зvvнд шивvvлж, амьтны өмсөхийг оёж хатгаж яваа хөөрхий" хэмээн өрөвдөн дурддаг сан. Одоогийн сэтгvvлч бид чинь мөн л дөрөв таван хуруугаараа бичлэгээ шивж, амь зууж байна даа. Vлдсэн зургаан хуруугаа гамнаж байгаа ч юм биш, арван хуруугаараа шивж чадахгvй болоод тэр. Vнэн хэрэгтээ шивдэг ч юм биш, vсэгтэй товчийг зөөлөн тогшдог хэрэг. Бичгийн машинаар ингэхийг болох цохих гэдэг юм. Эртээ урьд цагт Зөвлөлт засгийн vед, компьютерийн оронд Тооцоолон бодох электрон машин байх цагт юмдаг. Тэрхvv ТБЭМ-д программыг тусгай ялтсан дээр зvvгээр шивж оруулдаг байжээ. Яг л гутал уллах зан тавих vед шөвгөөр нvхэлдэг аятай. Хэрвээ анхны программистууд гуталчин юм уу, малчин хvн байсан бол шууд л " компьютер уллах" гэдэг нэр томъёо зохиох байж. Тэр vеийн ТБЭМ удаан байсан уу? Манай оюутнууд мундаг байсан уу? Мэдэхгvй. Авьтийрак барьж орж ирээд программыг нь гараараа шивээд хаячихдаг гарууд зөндөө байсан гэсэн. Ингэхэд юу ярьж байгаад, авьтийрак руу орчихвоо. Программ, шивэлт...аа тийн "тахин тайлах ном"-ын нэр ярьж эхэлсэн л дээ. Нэг анзаарахнаа би дуусгахгvй аргагvй сонин юм эхэлчихсэн юм байж. Маш олон цахим уншигч (Интернэтээр юм уншдаг хvнийг ингэж нэрлэвэл ямар бол? Мэдээж, хvн нь мань шигээ л мах цусанд төрсөн л лав) миний өгvvллийн араас өөр өөрийн хувилбараа дэвшvvлжээ. Тэд нар vнэхээр наргиантай, хvлээн зөвшөөрөхөөс өөр аргагvй, зарим нь миний анх бичсэнээс ч оновчтой санал гаргасан байх юм. Интернэт хэмээх захгvй ертөнцийн нэгэн буланд vлдэж мэдэх тэдгээр санааг сонины цаасан дээр буулгаж хvргэхгvй байхын аргагvй санагдаад хуучин гарчгаа дахин ашиглахад хvргэлээ. Харин интернэт байсан цахим уншигчдын хулхи нэрийг нь орхилоо. Тэгээд ч ихэнх хvн жинхэнэ нэрээ тэнд тавьдаггvй шvv дээ.

1. Б.Нямаа. Араараа нинжатай Биндэръяа

2. Монгол ардын уртын дуу. Урьхан хонгор

цианид

3. Я.Хашек. Эрэлхэг цэрэг Хvрэлсvхийн адал

явдал

4. Е.Мулдашев. Авлига төрөөс гараагvй буюу УИХ дээр хийсэн сонирхолтой аялал

5. Дональд Трамф. Авлигач шиг сэтгэ

6. Л.Тvдэв. Авлигатай танилцсан тvvх

7. Астрид Линдгрен. Сэнтий дээр суудаг

Энхбаяр

8. Островский. Авлиганаар төрөгсөд

9. Л.Ванган. Энхбаяр эндээс явахгvй

10. Достоевский. Ах дvv МАХН-ынхан

11. Д.Нацагдорж. Учиртай таван толгой

12. Монгол ардын дуу. Vнэгчин хөвvvн

Батаа

13. Э.Хэмэнгуэй. Ми-8-ууд минь баяртай

14. В.Распутин. Ми-8-уудаасаа хагацахуй

15. Ким v жvн. Хорвоо дэлхий уужим, зарах

газар их байна

16. Майн Рид. Гаалийн баатар

17. Достоевский. Хам гэм, дан зэм

(Хvрэлсvх нарын жишээн дээр)...