ЯАГААД “VIP”-ИЙГ, ЯМАР УЧРААС “SUPER SPY”-Г…?
Б.Хурцыг эх орондоо эргэн ирсэнд нь монгол хүн бүр баярлаж байна. Энэ эрхмийг харь нутагт шоронд хатаасай гэж хүссэн хэн байх билээ.
Б.Хурцыг эх орондоо эргэн ирсэнд нь монгол хүн бүр баярлаж байна. Энэ эрхмийг харь нутагт шоронд хатаасай гэж хүссэн хэн байх билээ. За, яахав байлаа гэж бодоход түүнд даалгавар өгч хүн хулгайлан Монголд авчрах үүрэг өгсөн эрх мэдэлтэн болон хохирогч Д.Энхбатын хамаатан садан, төрөл төрөгсөд байсан байж болох юм.
Угаасаа ийм хэрэг гарах болсон хийгээд Б.Хурц Лондонд зорчиж баривчлагдан хоригдсон, Германд шилжүүлсэн, басхүү гэнэт суллагдсан гэх мэт энэ бүх үйл явдал зөвхөн бидний биш, дэлхий нийтийн анхаарлыг татсан дуулиан байлаа шүү дээ. Олныг үл нуршин өгүүлэх гэсэн санаагаа илэрхийлье.
Б.Хурц гэж хэн бэ? Түүнийг яасных нь төлөө Англид хорьсон юм бэ гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Б.Хурц бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга байсан. Одоо ч гэсэн энэ үүрэг функц нь хэвээрээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар үүрэгтэйг, ямар үед энэ зөвлөл хуралддагийг, зөвлөлд хэн хэн байдгийг, эндээс гаргасан шийдвэр яаж хэрэгждэгийг, ямар ач холбогдолтой болох тухай дэлгэрэнгүй тайлбарлах илүүц гэж бодож байна. Товчхондоо Монгол Улсын, Монгол үндэстний амин эрх ашиг, хувь заяатай холбоотой жинхэнэ нөгөө төрийн хар хайрцагны бодлого энд боловсруулагдаж, энд тодорхойлогдож, үйл ажиллагааны чиглэл, шийдвэр эндээс гардаг гэж ойлгож болох.
Тэгэхээр ийм албаны дарга хүн Монгол Улсын амин эрх ашигтай холбоотой бүх нууцыг биш юмаа гэхэд нэг хэсгийг нь мэддэг, маш чухал “VIP” хүн байж таарна биз дээ. Яагаад барууны хэвлэл мэдээллийнхэн Б.Хурцыг “super spy” гэж тодотгон бичээд байсан юм бэ? Энэ бол түүнийг үнэхээр чухал хүн гэдгийг илтгэсэн нотолгоо. Тэгвэл жирийн нэг иргэн Дорж, Бат биш, манай улсын маш чухал албаны том албан тушаалтныг англичууд яахаараа хууран мэхэлж, нэг ёсондоо түүнд тулгасан зэм шигээ өөрийг нь хулгайлан Лондонд аваачиж баривчлах болсон юм бэ? Энэ үйл явдал тэр чигээрээ ээдрээтэй бөгөөд сэжигтэй санагддаг. Яг үнэндээ Б.Хурцыг баривчлахын тулд Английн нууц албаныхан тусгай операцийг тун чадамгай явуулсан байдаг. Эхлээд Монгол Улсад суух Их Британийн Элчин сайдын бүрэн эрхт хугацаа дуусахыг хүлээж байв. Цаг нь болмогц түүний оронд Уильям Диксон хэмээх үл ойлгогдох эрхмийг Элчин сайдаар томилон ирүүлснийг хожмын үйл явдлууд нотолсон.
Чухам энэ Диксон Монголд ирмэгцээ Б.Хурцтай ажил хэргийн шугамаар хоёр ч удаа уулзахдаа Англид албан айлчлал хийгээч, асуудлыг би зохицуулъя гэдэг байж. Тун удалгүй Лондонд хийх албан уулзалтын хөтөлбөр, тов бэлэн боллоо гэснээр ноён Б.Хурц Английг зорьсон юм билээ. Гэтэл түүнийг “Аэрофлот”-ын онгоцоор зорчин “Хитроу”-д газардахад хөтөлбөрийн дагуу угтах хүмүүсийн оронд тус улсын аюулаас хамгаалахын тусгай ажилтнууд тосож, баривчилсныг бид мэднэ. Эндээс Элчин сайд У.Диксон гэгч чухам энэ ажиллагааг л гүйцэлдүүлэхийн төлөөнөө Монголд томилогдсон гэдэг нь тодорхой байв. Б.Хурцыг баривчилмагц англичууд У.Диксоныг буцаагаад татчихсан. Үүнийгээ албан ажилдаа алдаа гаргасан гэх ойлгомжтой бөгөөд энгийн тайлбараар хаацайлсан юм. Энэ бүх хугацаанд ганцхан Б.Хурц гэдэг хүнийг л бүгд онцлон анхаараад “агнах” гээд яагаад хөөцөлдөөд байсан юм бэ гэдэг асуултыг хэн ч тавихгүй байсан нь хачирхалтай байдаг. Б.Хурц ганцаараа яваад Д.Энхбатыг барьж ирээгүй. Түүнтэй баг болж явсан өөр гурван хүнийг яагаад хэн ч бас дурдахгүй, буруутгахгүй байдаг нь сонин. Хам хэрэгтнүүд цугтаа ял эдэлдэг биз дээ. Тэгэхээр ганцхан Б.Хурц л барууныханд тун чухал хэрэгтэй байсан гэх хардлага төрөхгүй байх арга алга. Хүн хулгайлж, хар тамхи, зэвсэг наймаалах нь дэлхий дээр хамгийн хүнд ялтай хэрэгт тооцогддог. Анхнаасаа л Б.Хурцыг ийн буруутгаж хорьсон болохоор монголчууд санаа зовж эхэлсэн.
Монголын талаас түүнийг өмгөөлөх, суллуулахын тулд мөнгө, хөрөнгө хайрлахгүй санаа тавьж байлаа. Германы талд л шилжүүлэхгүйгээр Б.Хурцыг мултлаад авчих юмсан гээд зүтгээд байсан. Германы шүүх ч Б.Хурцыг нэхэж байлаа. Хууль дүрмээ биелүүлэх талаасаа хэзээний нягт нямбай германчууд ямар ч найраагүйгээр манай хүнийг яллачихна гэх айдас манайханд байсан шүү дээ. Хүссэн зүйл хүзүүгээр татаж, энэ оны наймдугаар сард Б.Хурцыг англичууд Германд шилжүүлсэн. Гэтэл юу болов. Германчууд түүнийг хүлээж авмагцаа л “Чи буц даа” гээд суллачихав. Гэхдээ энэ асуудлыг битгий дэвэргээрэй гэдгийг Монголын талд онцгойлон анхааруулсан анхааруулгатай хамт.
Б.Хурцтай холбоотой бүхнээр шуугиж байсан Өрнөдийн хэвлэлүүд яагаад таг дүлий болчихов гэх мэтийн хачирхалтай асуултууд хариулт нэхэн хөвөрнө. Б.Хурцыг хүн хулгайлаагүй юм байна хэмээн цагаатгаж сулласан аваас бүтэн жилээр Монгол Улсыг, монголчуудын нэр төрийг доромжлон, бүрэн эрхт улсын чухал алба хариуцсан хүний халдашгүй эрхэнд нь халдаж орчлон даяар шившиглэсний нөхөн төлбөрийг Англи, Германы тусгай албадаас нэхэх ёстой. Тусгай албадын оролцоотой бүхий л ажиллагаа дандаа маш том эрх ашгийн төлөө, ямар ч эрээ цээргүй байдгаараа онцлог гэдэг. Тэд үүнийхээ төлөө хэзээ ч буруутгагддаггүй. Энэ бүхний ард улс төрийн том бодлого байдаг болохоор тэр. Б.Хурцыг сулласан цаг хугацаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал, бас Ерөнхийлөгчтэй Б.Хурц хамт ирсэн гээд олон олон факт нэг цэг дээр давхцаж байгааг тохиолдлынх гэж болох уу.
За энэ яахав гээд орхиж болж байна. Тэгвэл Б.Хурц Монголд буумагцаа “Сайн байна уу” гэхээсээ өмнө шахуу “Ерөнхийлөгч намайг шууд ажилдаа ор гэсэн” гэдэг үгийг яагаад яаран хэлнэ вэ? Аль ч орны аюулгүй байдалтай холбоотой алба эрхэлдэг “супер тагнуулч” өөр нэгэн харь орны аюулгүй байдлыг хамгаалах албаныханд баривчлагдан “хүн хулгайлсан” гэх хүнд зэм тулгуулан бүтэн жил хоригдох нь аюултай үйл. Эцэст нь бүр гайхалтай үр дүн гарч тун чимээгүйгээр “Чи гэртээ харь даа” гээд явуулчихсан нь захын нэгний сонирхол сэжгийг татах. Жирийн нэг Дорж, Батыг ийн хориод, явуулж байгаа биш.
Би Б.Хурцыг сулласан явдлыг буруутган эсэргүүцэж байгаа юм биш ээ. Гэхдээ, Монгол Улсын чухал нууцтай холбоотой эрхмийг ийн эргэж ирэхэд шууд ажилд нь оруулах асуудал үнэхээр яригдаж байгаа бол гайхалтай. Монгол орон өнөөдөр дэлхийн хамгийн аюултай, хүчирхэг, бас эрх ашгийнхаа төлөө ямар ч үйл ажиллагаа явуулж чаддаг гүрнүүдийн анхааралд орчихоод байна. Тэдний “minegolia” гэж нэрлэх болсон бидэнд нефть, уран, нүүрс, алт, зэс гээд их гүрнүүдийн жинхэнэ хүслэн болсон болгон байна. Энэ нь нэг талаараа бидний хөгжлийн баталгаа, хөөр баяр ч, нөгөө талаар холуур өнгөрч явсан гайг далласан даллуур байж болно гэдгээрээ аюултай. Үнэхээр Б.Хурц “Би шууд ажилдаа орно” гэж хэлсэн бол чухам үүний төлөө түүнийг сулласан юм биш байгаа гэх сэжиг төрж байна. Улс орнуудын тусгай хүчнүүд бие биенээ ямар зэвсэгтэй вэ, хэдэн цэрэгтэй байна вэ? Тэд хаана байрладаг вэ гэх мэтийг тагнадаг, энэ чиглэлээр мэдээ цуглуулдаг, хүн элсүүлдэг байсан цаг улирч одсон. Одоо бол эдийн засгийн, шинэ техник технологийн нууцад нэвтрэх. Тэдгээрт шууд хандсан нөлөөлөл, хууль журам, тухайн улс орны эрх барих байгууллагаас том асуудлын хүрээнд ямар байр суурьтай байж, ямар шийдвэр гаргах гэж байгааг тагнан түүнд нь нөлөөлөх, эрх ашгаа тусгуулах гэж хөөцөлдөн мэдээлэл цуглуулж байдаг болсон.
Яг өнөөдөр Монгол алт, зэс, нүүрс, уран гээд хэмжээлшгүй баялгаа хэрхэх гэж байгааг бараг улс орон болгон сонирхож байгаа цаг. Чухам энэ бүхний төлөө Б.Хурцыг “хулгайлсан” юм биш биз дээ. Англи, Германы тусгай албад мань хүний толгойг “угаагаад” буцаачихсан байхыг ч үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг “Шууд ажилдаа ор” гэж хэлсэн нь үнэн байгаад Б.Хурц эргэж албаа үргэлжлүүлбэл бидэн шиг тэнэг үндэстэн дэлхийд үгүй болно. Магадгүй үүнээс хойш төрийн ямар ч алба түүнд хаалттай байх нь зүйд нийцэх ёстой гэж мунхагланам.
Б.Хурц болон түүний ойр дотнынхноос дахин уучлал хүсье. Үзэн ядсандаа ийн бичиж байгаа юм биш ээ. Түүнийг суллагдан эх орондоо ирсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Үүнээс цааш үргэлжлүүлэн болгоохыг харин бусдад үлдээе.