НАМУУД БА УЛС ТӨР
Баяр наадам дөхөхөөр улс төрийн өрнөл хэмнэл аандаа сулраад, хэсэгтээ намжаад ирдэгсэн.
Баяр наадам дөхөхөөр улс төрийн өрнөл хэмнэл аандаа сулраад, хэсэгтээ
намжаад ирдэгсэн. Өнөө жил ч ингэх янзгүй л ар, араасаа үргэлжлээд
байх юм. Бүр нэг намынхан зэрэгцэж хурал зарлаад л, нөгөө намынхан
араас нь хурал хийлгээд л хачин. Ер нь ингэхэд улс төрд чухам юу гээч
нь өрнөөд байна вэ. Намууд дотроо хэрхэн хэрүүл маргаантай, үйл явдал
тэнд яажшуухан өрнөж байгааг тандацгаая.
МАХН
Дээд шүүхээс албан ёсны нэрээ аваагүй байхдаа олон нийтийн дунд хэдийнэ МАХН нэрээрээ яригдаж, бичигдээд эхэлсэн отгон намынхан жинхэнэ л эрч хүчтэйгээр улс төрөө эхлүүлж баймаар үе сэн. Эрх мэдэл, албан тушаалаар хахсан МАН-ынхныг амаар нь шороо үмхүүлж чадсан явдал МАХН гэсэн брэнд нэрийг Н.Энхбаяр ба түүний нөхдөд өгсөн явдал байсныг бүгд мэдэж байгаа. Энэ нэрээ авч чадсан тэдний хувьд жинхэнэ улс төр хийж байх ёстой байтал өчигдөр гэхэд нэг өдөр, нэг цагт хоёр өөр газар хэвлэлийн бага хурал зарласан нь олон хүнийг гайхшруулав. Тэгээд тус намын дөрвөн нарийн бичгийн даргын хоёр нь зэрэгцэн сууж байгаад албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдлээ. Харин нөгөө талд нь ерөнхий нарийн бичгийн дарга нь “Нам ер нь хүнээр дутдаггүй. Олон түмний мэдэх 20 мянган гишүүнтэй энэ нам хүнээр дутахгүй” гэсэн мэдэгдлийг хийж байх юм. Өвгөн намын нэртэй отгон нам дотор юу болоод байгаа нь энэ вэ. Дөрвөн нарийн бичгийн даргын нэг нь хэвлэлээр албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж, хоёр нь хэвлэлийн бага хурал хийлгэн үүнийгээ зарлалаа. Бас үүнээс өмнө УИХ-ын гишүүдээс ганц дэмжлэг нь болж, багагүй галыг өөр дээрээ дуудаж ирсэн Ц.Шинэбаяр дэд даргынхаа албан тушаалыг өгч буйгаа мэдэгдсэн. Хэдийгээр “Би үүргээ гүйцэтгэсэн. Одоо дэд даргын ажил хийж хүчээ цалгардуулахгүй, парламент дотроо МАХН-аа бэхжүүлэхээр ажиллана” гэсэн нь төдийлөн үнэмшилтэй сонсдож чадаагүй билээ.
Дэд дарга гэсэн гуншин байх нь тэгтэл ажил удаад байх юу билээ, учир начир байгаа гэдэг нь тодорхой байсан.
Үнэндээ ийм явдал болжээ. МАХН нэрээ Дээд шүүхээр баталгаажуулж авангуутаа бөөн баяр болсон хүмүүс хуралддаг юм байгаа биз дээ. Намын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ хурал дээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар л яриад байсанд олон хүн дургүйцэж эхэлсэн байна. Бас МАН-тай тохироо хийвэл нэгдэх тухай ч ярьсан юм байх. Өөрөөр хэлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар тохиролцож чадвал МАН-тай нэгдэнэ гэсэн бололтой юм. Үүнд нь Ц.Шинэбаяр гишүүн ихэд уурссан байна. “Би хамаг эрсдлийг үүрч, төдийгөөс өдий болтол явж ирлээ. Тэгээд байхад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг л яриад байна. Тэгвэл би дэд даргын ажлаа өгье” гэж. Ерөнхийдөө намынхных нь ярьж байгаагаар эр хүн шиг загнасан гэнэ лээ. Уг нь энэ намд 2012 оны сонгуульд МАХН нэрээр дэвшиж, аз таарвал гишүүн болчих бодолтой хүмүүс цөөнгүй. Их багагүй л өөрийнхөөрөө улс төр хийж, карьер хийх гэж оролдож байгаа улс. Тэднээс 2012 оны сонгуулийн талаар хөндөөд эхэлтэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Ер нь сонгуулиар олон хүн нэр дэвшүүлж байснаас намынхаа дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргаа дэмжиж, сонгуульд ялуулах тал дээр ажиллавал яасан юм” гэж хэлсэн гэнэ. Энэ мэтээс МАХН нэрээ авсан баярын хурал их хагарлын үүд болсон ажээ. МУИС-ийн багш, тус намын нарийн бичгийн дарга Ю.Атар гэхэд МАН-ынхантай уулзаж намдаа эргэж ирэх бодолтой байгаагаа ярьсан гэх. Ямартай ч Ю.Атар, мөн Н.Энхбаярын хэвлэлийн асуудлыг сүүлийн жилүүдэд хариуцан ирж, улмаар шинэ нам байгуулагдахад нэг нарийн бичгийн дарга нь болсон Ч.Өрнөхбаяр нар өчигдөр албан тушаалаа өгч буйгаа мэдэгдлээ. Энэ бүх үйл явц отгон нам хөеөгөө бусниулсан оготно шиг бужигнаж байгааг илтгэж байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүдээс намдаа орж ирнэ гэж тооцоолж байсан ч эхнээсээ үгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдэж эхэлсэн нь тэдэнд том цохилт болжээ.
АН
АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр 38:38 гэсэн хувилбараа дэвшүүлчихээд байдлыг хараад суусан хэвээр л байна. Уг нь уржигдар хуралдсан хоёр намын ажлын хэсэг бас хоёр намын дарга нар зөвшилцсөний үндсэн дээр тохирсон тохироогоор Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганы эхэнд батална, харин тэр болтол чуулган, байнгын хороо гээд завсарлага авсан үйл ажиллагаанууддаа хэвээр оролцоно гэсэн байгаа. Гэвч тус намын бүлгийнхэн ажлын хэсгийн тохироогоо дэмжээгүй бололтой, өчигдөр болсон хоёр ч байнгын хороонд оролцсонгүй. Харин нөгөө нам нь ирцээ хангалттай гэгч нь бүрдүүлээд хуралдчихаж байгаа харагдах юм. АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр МАН-даа нөлөөлөхийн тулд намын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах үгүй бол Засгийн газрыг огцруулах талаар ярилцахаар тохирсон юм билээ. Сүүлийн үед яригдаад байгаа 17 гишүүний гарын үсэгтэй бичиг ч үүнээс эхлэлтэй. Гэхдээ сүүлийн үеийн байдлаар энэ асуудал таг зогсчихоод байгаа гэх. Уг нь бүлгийн хурал дээр Ардчилсан хүчний холбооныхноос эхлээд Э.Бат-Үүл гишүүн нарын цөөнгүй хүмүүс уг санаачилга дээр нэгджээ. Мэдээж, Хамтарсан Засгийн газарт гол төлөөлөлтэй “Алтан гадас”-ынхан санал нэгдээгүй нь тодорхой. Гэхдээ бүлгийн хурлын дараа Э.Бат-Үүл гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах болно гэдгээ мэдэгдсэн нь бүлгээрээ санал гаргах хэцүү, байх хэцүү байдалд оруулсан юм даг уу даа. Үүл баатар энэ бол хувь гишүүний байр суурь гэж зарласан. Одоо нөгөө хэд нь дэмжээд явах гэхээр “Ер нь яахаараа Э.Бат-Үүл гишүүн ингэж байдаг юм. Өмнө нь С.Баярын Хамтарсан Засгийн газар зөв зүйтэй гээд л байсан. Одоо болохоор ийм юм яриад ганцаарчилсан тоглолт хийгээд. Ер нь түүнийг дэмжиж байгаа мэт яаран хөдлөхгүй” гэж бусад нь гэдийсээр асуудал гацжээ. Үнэндээ гарын үсэг зурсан хүмүүсийн тоо нь цөөн, яаж ч хөдөлгөх гээд тоондоо хүрэхгүй байх гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин Хамтарсан Засгийн газарт орсноор улс орны эрх ашигт тустай гэж тайлбар хийдэг Н.Алтанхуяг дарга бол намынхандаа ийн хэлж байгаа гэнэ. “Хамтарсан Засгийн газраас бид гарах нь гарна аа. Гэхдээ одоо биш гэж”. Түүний үзэж буйгаар АН-ынхан Засгаас яаран гарснаас алдаж байсан түүх нь 2007 оных. Аль болох Хамтарсан Засгийн газартаа удаан байж чадвал МАН-ынхныг мөнгө босгох ажилд нь саад болж, хяналт тавьж чадна гэж үзэж байгаа юм байна. Бас С.Батболдтой сонгуульд орох нь өөрсдөд нь ашигтай гэж харж байгаагаа намынхандаа хэлсэн сурагтай. Гэхдээ нам дотор нь үүнийг зөв гэж харах хүмүүс байгаагаас гадна өөрөө аль болох удаан эрх мэдэлтэй байх гэснийх хэмээн хардаж байгаа хүмүүс ч бий аж. Сонгууль эхлэхэд яг нэг жилийн хугацаа үлдээд буй энэ үед АН-ынхан “Бодь”, “Женко”, “АПУ” гэсэн тусгай ажиллагааны баг байгуулж төсөв бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд ирэх сонгуульд гол түшиц нь болох газрууд яах аргагүй эд. Удахгүй хэрэгжиж эхлэх хоёр, гурван том төсөл байгаа учраас Хамтарсан Засгийн газраас яаран гарах нь зохимжгүй гэж АН-даа нөлөө бүхий бас Засагт багтсан нэгэн сайд нь хэлсэн учраас АН-ын хувьд хэзээ мөдгүй Хамтарсан Засгийн газраас гарч бас Засгийг огцруулна гэх яриа үнэмшилгүй.
МАН
Харин АН-ынхны 17 гишүүний гарын үсгийн сураг МАН-ынханд сэтгэлийн гүнд нь нуугдаж байсан шувуухайг сэрээчихжээ. Ер нь энэ асуудал босоод ирвэл дэмжээд өгөх сонирхол МАН-ынханд АН-ынхнаас их байгаа аж. Гэхдээ энэ талаар хэсэг бусгаараа, хэд хэдээрээ ярьж байгаа юм байна. Үүнийг нь дагаад олон сонирхол, олон хувилбар байгаа. Тэр бүгдийг нь дурдах гээд үзье.
Ерөнхийдөө бол МАН-ынхан АН-ынханд тун эгдүүцэж байгаа. Сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадаагүй ч С.Баяр даргын хачин шийдвэрээр Засагт багтаад ороод ирсэн. Тэгсэн атлаа одоо УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага аваад, яршиг л байна. Хэрэв Засгаас гарчихвал сайн л биз гэхсэд олон байна. Боломж олгоод байхад давраад байвал гудамжиндаа гарна биз, Бага хурлаараа томилгоогоо шийдэхэд боловсон хүчин ихтэй нам гэж дийлэнх нь ярьж байгаа ажээ. Нээрээ, боломж олдвол сайд болчих шанс байж ч магад гэж хүлээгсэд олон. Ялангуяа залуус энэ боломжийг алдахыг хүсэхгүй байгаа. МАН-ынхан хамтрагчдаа нэг гараараа тэвэрчихээд нөгөө гараараа цохилт хийгээд байна гэж өөр хоорондоо гомдоллож байгаа юм. Тэднээс салах нь Хамтарсан Засгийн газар нурна гэсэн үг ч тэд үүнийг тоохгүй байна. Энэ нь нэг талаас намынхаа даргад итгэл алдарсантай холбоотой. МАН-ынхны хувьд С.Батболд тэгтэл харамсал төрүүлэхгүй байгаа аж. Тиймээс ч намын дарга хэн байж болох талаар яриад эхэлжээ. Хэд хэдэн хувилбарыг ярьж байгаа юм байна. Жараад оныхонд ирсэн намын даргын суудал буцаад тавиад оныхон руу шидэгдэж магадгүй байна. С.Баяр эдгэчихлээ гээд буцаад эрх мэдлийг авч болох нэг хувилбар байж болно. Бас УИХ дахь бүлгийн даргын суудлыг алга урвуулахын адил зангаргаараа авч чадсан Ө.Энхтүвшинд ч энэ суудал ойрхон. Урьд нь нөгөө намын Ц.Элбэгдоржтой эн тэнцүү байх улстөрч хэрэгтэй байна гээд өөрийгөө Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлж байсан Ц.Нямдоржид ч ийм бодол байхыг үгүйсгэхгүй. Бас нэг яригдаж байгаа хувилбар бол намын даргыг Н.Багабандид өгөх гарц. Ерөнхийлөгч байсан хүн улс төр рүү эргэж хөрвөхгүй байх гэсэн зарчим нэгэнт алдагдсан учир Н.Багабандид ийм боломж гарахыг үгүйсгэхгүй. МАН-ынхан Н.Энхбаярын эсрэг С.Батболд гэж байснаас Н.Багабанди гэж байвал зүгээр ч гэлцэж байгаа юм байна. Нөгөө талаас У.Хүрэлсүхийг намд нь эрэгдэж байгаа хүмүүс олон байгаа гэнэ. Нэгэнт хариуцлагыг хүлээнэ гэчихсэн хүн эрх мэдлээ аваад хариуцлагаа хүлээгээч, цэргийн хүний ёс жудаг бодоод байх юм бол өөрөө хэн ч биш болно, нам ч хэн ч биш болно. Өмнө нь С.Баяр М.Энхболдоос намаа авсан, эцсийн дүнд нам сонгуульд ялсан учраас тэд одоо найзууд байна” гэж ирээд л тархийг нь угааж байгаа ажээ.
МАН-ын хувьд намынх нь рейтинг ингэж тартагтаа тулж байсан түүхэн судалгаа байхгүй учраас хаа хаанаа хэрхэхээ мэдэхгүй л болчихоод байна. Гэхдээ хэн нь намын дарга болж, хэрхэн авч явахыг хэн мэдлээ.
С.Батболд сайдын хувьд улс төр ажиглагчдын үзэж буйгаар ирэх есдүгээр сар хүртэл реформын шинжтэй өөрчлөлт хийж чадвал боломж бас бий. Уг нь улс төрд үйл явдлаа мэдрээд томоохон ажиллагааг эхлүүлж чадвал сэв хийтэл өсчих боломж байдаг. Гэхдээ зуны налгар цаг гэлтгүй ажиллаж чадвал шүү дээ. Хэрэв өнгөрсөн жилийнх шиг амраад явчихвал тэгээд дуусаа. Ямартай ч нөгөө талд нь МАХН нэрийг нь өгчихсөн, МАН-ын цуврал судалгаануудаар рейтинг муу байгаа зэрэг нь ах намын гишүүдэд хэзээ ч байгаагүй зэвэргэн өдрүүдийг мэдрүүлж байгаа нь үнэн.
ИЗНН
Уг нь ч энэ нам Дээд шүүхээр нэрээ ч баталгаажуулж аваагүй л дээ. Гэхдээ улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд энэ нам хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Бас дээрээс нь сөрөг хүчин байхгүй одоогийн парламентад сөрөг талын байр сууринаас хэлэх үгээ ганц чөлөөтэй хэлж байгаа нам. Тийм ч учраас тус намын дарга Д.Энхбат зоригтой нь аргагүй “Ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тар” хэмээн мэдэгдэж байгаа билээ. Үнэхээр ч улс төр хийх газар мөн л дөө. Угаасаа ч үнэн юм хойно. Тийм ч учраас цөөхөн ч гэлтгүй, нэрээ албан ёсоор баталгаажуулж чадаагүй ч гэлтгүй тэр ч байтугай дарга нь АТГ 72 сая төгрөгийн хэргээр шалгагдаж байгаа ч гэлтгүйгээр нь тэдний үг хүчтэй сонсдож байгаа л юм. ИЗНН-ын дарга нь “Монголын улс төрд хамгийн хариуцлагатай байх ёстой МАН эгзэгтэй үед хүүхэд шиг аашлах нь зүйд нийцэхгүй. АН ч гэсэн сонгуулийн шинэчлэлийг хийнэ гэж МАН-тай хамтраа биз дээ. Гэтэл 38:38 гээд яриад сууж байх нь хариуцлагагүй байна. Намын бүлгүүд Сонгуулийн хуулийн асуудлыг шийдэж чадахгүй юм бол УИХ хуралдаад бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй. Д.Дэмбэрэл дарга ч үүнийг анхааруулж эхэлж байна. УИХ-ын мандатыг ард түмэн бидэнд өгдөг болохоос нам өгөөгүй шүү дээ” гэж ярилцлагадаа дурдсан байна лээ. Үнэхээр ч ард түмний өгсөн саналаар асуудлыг өмнөөс нь төлөөлөн шийднэ гэж УИХ-ын гишүүн болчихоод ажлаа хийж чадахгүй гээд өөдөөс асуугаад байгаа нөхдийг дахин нэр дэвшихийг нь хүлээн авахгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч ч үүнийг анхааруулж хэлсэн нь учиртай биз. Сүүлийн үед УИХ-ын удирдлагын зүгээс маргаад байгаа Сонгуулийн тухай хуулийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх ёстой гэсэн байр суурийг гаргаж байгаа. Үнэхээр ч асуудлыг Удирдах зөвлөл биш харин УИХ өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж явах ёстой. ИЗНН хүн бүл цөөтэй ч энэ байр суурин дээрээ хатуу байгаа юм билээ. Зарчмаа барих ёстой гэж үздэг тулхтай гишүүд дэмнээд өгвөл олон жилийн турш яригдсан ч жижиг эрх ашгаас гацчихаад байгаа Сонгуулийн тухай хууль батлагдахад ойрхон л байна даа. Гэхдээ Сонгуулийн тухай хууль батлагдвал Засаг салчихна гэсэн хэдэн сайдуудын айдас амин чухал хуулийг батлахад ихээхэн тээг болж байгаа гэх юм билээ.
Наадмын сунайсан урт амралт эхлэхээс өмнөх Монголын улс төрийн тойм нэг иймэрхүү.

New York
New York
Зочин
Зочин
Зочин
Болод
ganaas
Зочин
Ganaa
*****COMPUTERSHOP mn***** НААДМЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛ
Зочин
даваа
hi
ñàéí óó
ИЗНН
delgermaa
Зочин
Зочин
нано
nam