ДЭЛХИЙД “МООД”-НД ОРСОН ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛ
Наадам дуусч амралт эхлээд ч тэр үү, эсвэл их улс төр эхлэхийн өмнөх нам гүм ч юм уу, ойрын хэд хоног улс төрөөр аядуухан байна.
Наадам дуусч амралт эхлээд ч тэр үү, эсвэл их улс төр эхлэхийн өмнөх нам гүм ч юм уу, ойрын хэд хоног улс төрөөр аядуухан байна. Харин амраад тарчихсан улстөрчдийг хөдөлгөөнд оруулж байгаа ганц зүйл нь гадны гийчдийн айлчлал. Энэ сарын 27-30-ны өдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэх гэж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын төрийн тэргүүн, Энэтхэгийн нэгдүгээр иргэн, Зэвсэгт хүчний дээд командлагч тэрбээр манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ирж байгаа юм.
Одоогоос яг нэг жилийн өмнө тус улсын парламентын доод танхим болох Лок Сабхагийн дарга хатагтай Мейра Кумар Монголд айлчилж, хариу айлчлалыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн арванхоёрдугаар сард хийж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албыг авсныхаа дараа хамгийн анхны айлчлалаа Энэтхэгээс эхэлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ нь 2009 оны наймдугаар сар байв. Ерөөсөө жил дараалан, жилд бүр хоёр ч удаа өндөр дээд албан тушаалын хүмүүс харилцан нэгэндээ найр тавьж айлчилна гэдэг энгийн хэрэг биш. Энэ бол Энэтхэг Монголыг, Монгол Энэтхэгийг "ноцтой"-гоор сонирхож байгаагийн том баталгаа юм. Энэтхэг бол сүүлийн үед дэлхийн бүхий л улс орнуудын сонирхлыг татаж байгаа гүрэн.
Дэлхийд маш хурдацтай хөгжиж байгаа орнуудын нэг, сүүлийн арваад жилийн хугацаанд эдийн засаг нь дахин дахинаар өргөжсөн. 1985 оноос хойш 431 сая иргэнээ ядуурлаас салгаж, 2030 он гэхэд дундаж амьдралтай иргэдийн тоо нь 580 саяд хүрнэ гэсэн тооцоотой. Дэлхийд технологийн аутсорсингоороо эхний 15-т багтдаг компаниудын долоо нь тэнд байна гэхээр нэг ойлголт төрж байгаа байх.
Мөн харилцаа холбооны салбарт хамгийн хурдацтай хөгжлийг харуулсан, автомашины үйлдвэрлэлийн хурдаараа дэлхийд хоёрдугаарт гэсэн үзүүлэлттэй, худалдан авалтын чадвараараа дэлхийд 13-т байгаа, энэ нь 2030 онд тавдугаарт очно гэгдэж байгаа ийм орон яаж ч анхаарлын төвөөс гадна байх вэ дээ.
Түүх, соёл заншил уламжлалаараа бол тэртэй тэргүй дэлхийн сонирхлын төвд байсаар ирсэн. Харин сүүлийн үед эдийн засгийн бодит өсөлт, аж үйлдвэрлэлийн хөгжил нь энэ орныг бүс нутагтаа төдийгүй дэлхийд анхаарлын төвд оруулаад байгаа юм. Дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр долоод, хүн амынхаа тоогоор Хятадын дараа хоёрдугаарт ордог Энэтхэг сүүлийн үед зөв бодлого зөв менежментээр хөгжиж байгаа учир 1.2 тэрбум иргэнийх нь хүчирхэг байдлыг нь харж үзэхээс аргагүй болоод байгаа. Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд аравт ороод ирчихсэн шүү дээ.
Монголчуудын хувьд хамгийн том гурав дахь хөрш маань яах аргагүй Энэтхэг мөн. Нэг бүс нутагт байрладаг эртний түүхэн харилцаатай, шашин соёлын нөлөө хамаарал их, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн бас дээрээс нь Ази тивд Монголд хөтөлгөө морь мэт ханьсах ардчилсан орон Энэтхэг учраас томоохон гурав дахь хөршид зүй ёсоор тооцогдоно гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ. Монголчуудад Энэтхэгийг сонирхох үндэслэл байна. Дор хаяж дэлхийд моодонд орж байгаа улс гэдгээр нь. Харин энэтхэгчүүдэд Монголын юу нь сонин байгаа билээ. Ер нь аливаа улс орны харилцаа гэдэг хүний харилцаатай адил. Хэн хэндээ ашигтай, таатай харилцаа байх ёстой.
Энэтхэг гангийн үйлдвэрлэл, уран, нүүрсийг ихээр сонирхдог. Үүнийгээ ч манай талд байнга илэрхийлсээр ирсэн байдаг. Ер нь ган, уран, нүүрс бол тулгын гурван чулуу шиг байж гэмээнэ их хөгжлийн үүд хаалга нээгддэг гэдэг билээ. Энэтхэг улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлсэн, бас ч гэж олон реактортой. Гэхдээ түүхий эд болох шар нунтаг хомс. Тиймээс бидэнтэй хамтран ажиллах санал тавьдаг. Энэ удаад ч эрхэм Ерөнхийлөгч үүнийг хөндөх байх. Бас энэтхэгчүүд Монголын коксжих нүүрсэнд ихээхэн анхаардаг. Тэд ийм өндөр агууламжтай нүүрсээ гадагшаа битгий гаргаач ээ, эндээ үйлдвэрээ барь. Ажлын байрнаас эхлээд нэмүү өртгийн ашиг ч бий. Үүн дээр чинь туслахад бэлэн гэдэг юм билээ. Тэгэхийн тулд төрийн өмчит дэлхийд нэртэй том том компаниа оруулахад бэлэн байгаа сурагтай. Бас Энэтхэгийг дэлхийд таниулсан гангийн үйлдвэрлэлээрээ хамтрах саналыг тавиад ч удаж байгаа. Гангийн үйлдвэрлэл гэж барагтай аавын хүү бариад хийчихдэг бизнес биш гэдэг. Гэхдээ гангийн үйлдвэрлэл бол улс оронд тусгаар тогтнолын баталгаа, нэр хүнд болж байдаг. Гангийн үйлдвэртэй орон болж гэмээнэ сав л хийвэл дээрэлхэх гээд байдаг хөршүүдтэй улсад зүрхэн тарни нь гэсэн үг. Энэтхэгүүд гангийн үйлдвэрийн тухайд нэлээд нааштай саналуудыг тавьж байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч Монголд нефть, цемент гээд үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон үйлдвэрүүд баригддаггүй шиг гангийн үйлдвэрийн санал Д.Зоригт сайдын ширээн дээрээс буцсан байх. Энэтхэгүүд Таван толгой дээр америкчуудтай адил, япончуудтай адил горьдлого тээж байсан нь нууц биш. Гэхдээ одоо бодвол байдлыг ойлгосон биз. Тийм хэдий ч Монгол шиг орны хувьд дэлхийд нэр нөлөөтэй гуравдагч хөршүүдтэйгээ ойр байж, хамтран ажиллах эх сууриа тавьж байх нь шатахуунаараа боодог, хилээ хаадаг чанга хөршүүдтэй Монголын хувьд байнга бодож байх асуудал. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг тэр олон эрх ашгуудыг тэнцүүлэн байж бодлого шигтгэж, Таван толгойн асуудлаа шийдэх гэж байгаа бидний монголчуудын хувьд Энэтхэг бол сонирхол татах кандидатын нэг мөн.
Энэтхэгүүд бол манайхаас төмөр, ган, уран, нүүрс дээр хамтран ажиллахын тулд Хятадаар дамжуулаад 1500 км газар төмөр зам татах боломж бий тухай дурдаж байсан гэдэг. Эс бол Номхон далайгаар тойруулаад зөөвөрлөх боломж бийг ч хэлдэг хүмүүс. Гэхдээ Хятад бол ганцхан улстай хилийн маргаантай байдаг нь Энэтхэг. Тиймээс манай хоёрыг тэгж эрхлүүлэх нь юу л бол. Энэтхэг, Хятадуудын хувьд Түвдийн өндөрлөгийн асуудал удаж байгаа үл ойлголцлын сэдэв. Нөгөө талаас Хятадтай хамгийн урт зайнд буюу 4677 км хил залгадаг Монгол орон энэтхэгүүдийн анхаарлыг татаж байх талтай.
Энэтхэг манайх хоёр сүүлийн үед шууд нислэгийн талаар ярилцах болсон нь энэ айлчлалын үеэр яригдаж таарах болов уу. Мэдээж, шууд нислэг хоёр улсын харилцаанд шууд үр нөлөөгөө өгдөг. Дорнын шашин соёлын ойр байдалдаа дулдуйдан шууд нислэгийг бий болгоход эргэл мөргөлөөр тийш зорчигчид дуртай байх биз. Нөгөө талаас Ойрхи Дорнод, Африкийн орныг зорихоор явахдаа наана нь дэвэн дэлхийг тэнэдэг бидний зовлон шууд алга болох сайн талтай. Тэгэхээр энэтхэгүүдэд гэхээсээ манайд ашигтай шууд нислэгийг удахгүй болох айлчлалаар хөндөх нь чухал. Мөн Доголон Төмөр хааны ач хүү Бабур хааны байгуулсан Их Моголын улсаас гаралтай энэтхэгүүд Чингэсийн удам монголчуудтай батлан хамгаалах салбарт сүүлийн үед нэлээд ойртон ажиллаж байгаа. Тэр сэдэв ч яригдаж таарах биз ээ. Энэтхэг улс сүүлийн жилүүдэд АНУ хийгээд Европын холбоотой эдийн засаг, цэрэг стратегийн салбарт тун ойртон түншилж байгаа. Цөмийн зэвсгийг энхийн зорилгоор ашиглах гэрээ нь анхаарал татдаг. Цөмийн зэвсгийн тухайд зургаа дахь де факто улс гэдгээрээ ялгардаг. Энэтхэгт 1.3 сая цэрэг армид алба хааж байгаа. Манай улаанбаатарчууд тэр чигээрээ гээд бод л доо. Цэргийн албан хаагчдын тоогоороо тэдний өмнө гишгэх улс дэлхийд хоёрхон л байгаа.
Энэтхэг бол манайхны хувьд яах аргагүй анхаарал хийгээд эрх ашиг татсан гурав дахь хөрш маань билээ. Улс төрд 27 настайгаасаа эхлэн 40 жил зүтгэсэн Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр тодорсон Пратибха Девисингх Патил гуай ч нэгийг тунгааж ирж буй биз ээ.

Friendship
oXcoNWZaMsLXyA
Найрамдал
Зочин
Зочин
Чин зүрхтэн
manaihaan neg yum guiya
Найз
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayrmaa
Сайнц бичсэн
Зев
e
-----------****w w w COMPUTERSHOP mn***** НААДМЫН

-----------****COMPUTERSHOP mn***** НААДМЫН ХЯМДРА
Оюун
Nar
Nar
setg.B. Z.
maxis
Hun
БУЛАГ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
YES for India
Зочин
jargal