УЛСЫН НААДМЫН ӨМНӨ УЛС ТӨРД НАЙР БОЛОХ ДӨХЛӨӨ
Улс төрд түүх давтагдах нь элбэг. Эсрэгээрээ эргэж тохиосныг нь хувь заяаны шоглоом гэх.
Улс төрд түүх давтагдах нь элбэг. Эсрэгээрээ эргэж тохиосныг нь хувь заяаны шоглоом гэх. Гурван жил найзан дундаа явсан МАНАН ойрын хэдэн өдөрт сүрхий талцан улстөржлөө. Гэнэтийн гэмээр хэд хэдэн хүнд цохилтыг МАН авлаа. Нэгд МАХН-ыг Дээд шүүх бүртгэсэн явдал, хоёрт УИХ дахь бүлгийн даргын бодлогоос зөрсөн томилгоо, гуравт Сонгуулийн хуулийн шахалт. Хувь заяаны шоглоом гэх талаас нь харвал эдгээрээс хоёр ч үйл явдал өмнө нь тохиожээ.
1.
МАХН-ын үнэмлэхүй засагласан 2000-2004 онд намын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид нь үндэсний удирдагчаар өргөмжилдөг байлаа. Тэр жилүүдэд, түүнээс хойш 2005 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахь эхний жилдээ Н.Энхбаяр намдаа үнэхээр ч хүчтэй явсан. Хэрвээ “МАХН-ын хамгийн чухал гурван хүн хэн бэ” гэвэл тойрон хүрээлэгчид нь нэгдүгээрт Н.Энхбаяр, хоёрдугаарт Н.Энхбаяр, гуравдугаарт Н.Энхбаяр гэхээр нөлөөтэй нэгэн байв. Их өрийг тэглүүлж чадсан нь үгүйсгэгдэхээргүй түүний түүхэн гавьяа. Энэ үйл явдлын дараа намынхан нь “Н.Энхбаярыг Чингис дахин төрлөө, зурхайд их хааныг XXI зууны эхээр эргэж төрнө гэсэн нь манай намын даргыг хэлж байж” хэмээн тахин шүтэж байсан нь бас л түүхэн үнэн билээ. Өнгөтэй өөдтэй бүхнээ үндэсний удирдагчдаа барих албан бус уралдаан энэ нам дотор чимээгүйхэн өрнөдөг байв. Үүний нэг нь намын даргынхаа төрсөн өдөр болох зургадугаар сарын 1-нийг Чингис хааны мэндэлсэн албан ёсны өдөр болгон давхар тэмдэглэж байх санал тэр үеийн УИХ, Засгийн газрын төвшинд нэлээд хүчтэй явав. 2006 оныг хүртэл түүхчидийн дунд Чингис хааны мэндэлсэн гэх зуны эхэн сарын 16-ны улаан тэргэл өдрийг аргын тооллын яг хэдэн болохыг нарийн тогтоогүй явсан нь ийн улстөрчдөд олз болсон хэрэг. Харин их эзэн Чингис хааны төрсөн өдрийг тавдугаар сарын 31 гэж албан ёсоор тогтоосон шийдвэр 2006 онд гарсан билээ. Ийм бэлэг авах саналыг намын дарга өөрөө тавьсан уу, тойрон хүрээлэгчид нь үндэсний удирдагчдаа сюрприз барих гэсэн үү, мэдэхгүй. Эцэстээ нийгмийн эсргүүцлээс болгоомжилсон уу, ямар ч гэсэн төрсөн өдрийн бэлэг эзэндээ очиж чадалгүй намжсан юмдаг. Тэр үеийн тойрон хүрээлэгчид гэдэгт өнөөдрийн МАН-ын бараг бүх дарга байсан. Одоогийн намын дарга С.Батболдын хувьд Н.Энхбаярын танхимын дэд сайд, У.Хүрэлсүх болохоор УИХ-ын гишүүн, намын удирдах зөвлөлийн гишүүн байлаа.
Өнөөдөр түүх эргэжээ. Тэгэхдээ эсрэгээрээ. С.Батболд нь Н.Энхбаяраас төрсөн өдрийн бэлэг авч таарав. Намын дарга С.Батболдын төрсөн өдрөөр Намбар ах нь /МАН-ынхан Н.Энхбаярыг ингэж нэрлэдэг болсон байна лээ/ гэнэтийн бэлэг барьсан нь Дээд шүүхийн бүртгэл байлаа. Ардын намынхны “бүртгэх хууль зүйн ямар ч боломжгүй” гээд байсан МАХН-ыг Дээд шүүх хуульд нийцүүлэн бүртгэлээ. Энд Ардын намынхан дутуу бодсон уу, Н.Энхбаярт бусдын дэмжлэг байсан уу гэдгийг хардаж болох ч, батлах боломжгүй. Ямар ч гэсэн шинэ нэр нь нэг их олонд хүрч амжаагүй МАН-д МАХН-ын бүртгэл үнэхээр хүнд цохилт боллоо. Н.Энхбаяр гэж хувь хүн улс төрд дахин орж ирсэн нь бус, МАХН гэдэг брэнд товчлолыг улс төрд ахин ашиглах болсон нь МАН-д цохилт боллоо. Намын хуучин нэрийг нь намын хуучин дарга Н.Энхбаяр ашиглах эрхтэй болсон нь МАН-д цаашид бүр ч хүнд тусна. Пропорционалиар хуваарилах суудалд намын нэрээр, эсвэл хүний нэрээр санал авахын аль ч хувилбар нь Н.Энхбаярт ашигтай болж ирэв. Яагаад гэвэл МАХН ч, Н.Энхбаяр ч брэнд нэр. Үйл явдлыг цааш харвал Н.Энхбаяр брэнд нэрүүдийнхээ аль нэгээр 2012 оны УИХ-д ямар ч гэсэн суудалтай болно. Суудалтай болохоос өмнө МАН-тай эвсэхийг, эргэж нэгдэхийг, өөрөө удирдлагад нь багтахыг хичээнэ, эс бүтвэл сонгуулиар саналыг нь хуваана. 2013 оны сонгуульд Н.Энхбаяр чадвал МАН-аас, эс чадвал МАН-МАХН-ын эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, бүр болохгүй бол МАХН-аас дэвшиж МАН-ын нэр дэвшигчийн саналыг бас л хуваана. Энэ хоёр санал хуваалт бол МАХН гэх товчлолыг улс төрд ашиглах болсноор, бүр Н.Энхбаяр авснаар МАН-д ирэх хохирол нь юм. Н.Энхбаярыг улс төрд эргэж ирлээ гэж айж сандрах учир шалтгаантай, улс төрийн тооцоотой хувь хүмүүс МАН-д байдаг л байх. Түүнээс бус, бүхэл бүтэн намаараа эрх чөлөөгөө эдэлж байгаа нэг хувь хүнээс нь айгаагүй байх аа. Харин нэрээ авахад нь намаараа нэлээд сандарлаа. МАХН-ын бүртгэл шатахууны хомсдолын оргил өдрүүдтэй таарсан нь нийгмийн бухимдал МАН-д ашиггүй, МАХН-д эергээр туслаа. Шатахуун импорлогчдын бүгдийнх нь төлөөлөл, гол эздийг Бага хурал, удирдах зөвлөлдөө хувааж суулгачихаад зохиомол хомсдол үүсгэн олон түмний бухимдлыг өөр дээрээ дуудаж байдаг нь МАН-ын л арчаагүй байх. Хомсдол эхнээсээ зохиомол, зохицуулж болох л байсныг Ерөнхий сайдын өгсөн үүргийн дараахь өдрүүдийн дүр зургаас харагдана. Карт, талон, бэлэн мөнгө гурвын аль алинд олдохгүй байсан шатахуун карт, талоноор өгөхөө зогсоо гэсэн Ерөнхий сайдын үүргийн дараа хэвийн горимдоо орж, урт урт дараалал шингэрсэн нь хомсдол зориудынх байсныг илтгэнэ.
2.
МАН-ын бүлгийн даргын томилгоо Сонгуулийн хуулийн гацаанд л дарагдаад өнгөрсөн болохоос улс төрийн хүрээнд бол онцлог үйл явдлын нэг. Д.Лүндээжанцан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нь сонин ч, түүний орны хүний томилгоо илүү сонин байлаа. Лүндээ даргын хувьд өөрөө пропорциональ тогтолцоог дэмждэг, дээр нь тойроггүй болохоос айсан залуусынх нь шахалт хоёр түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн болов уу. Гэхдээ бөөрөнхий ч гэсэн туршлагатай, тулхтай улстөрчдийн гол төлөөлөгчдийн нэг нь Лүндээ гишүүн. Түүний энэ чанар, чадвар зөвхөн МАН гэлтгүй Монголын улстөрд үнэлэгдэнэ. Бүлгийн даргад Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил нар өрсөлдсөн. Намын удирдлагын төвшинд бол бодлогын нэр дэвшигч нь Ц.Мөнх-Оргил байв. Хэрвээ Дээд шүүх МАХН-ыг бүртгээгүй, АН-ынхан Сонгуулийн хуулиар УИХ-ыг гацаагаагүй, улс төрийн налгар өдрүүдэд үргэлжилж байсан бол бүлгийн даргын сонгуульд намын удирдлагын бодлого буюу Ц.Мөнх-Оргил ялах байлаа. Улс төрийн гэнэтийн хүнд үе таарсан нь “хүчээр хийдэг” намын бодлогын тулгалтын эрч хүчийг сааруулж Ө.Энхтүвшинд ялалт авчирсан хэрэг. Боловсон хүчний томилгоогоор хүртэл намын бодлого нам дотроо ялагдахад ойрхон байгаа нь харагдсан нь улс төрийн хувьд эндээс хийх хамгийн гол дүгнэлт юм.
3.
2007 онд Ерөнхий сайд С.Баярын тунхагласан таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн реформ. 2008 оны сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах тухай бүлгүүдийн төвшинд ярьж эхлэх үед АН-ынхан энэ саналаас эрс татгалзсан. Тэр үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн хуулиар намынхаа байр суурийг ард түмэнд хүргэж бүлэг нь чуулганаас завсарлага авч байлаа. АН-ынхан тухайн үед “авлигачид МАХН гэдэг дөрвөн үсгийн ард нуугдах гэж байна” хэмээн намын нэрээр санал авахыг эсэргүүцэж байсан юм. Гэтэл өнөөдөр намын нэрээр санал авах дээр МАН, АН-ын байр суурь өөрчлөгджээ. Намын нэрээр санал авахыг 2007 онд эсэргүүцэж байсан АН өнөөдөр дэмжигч болов. Харин МАН эсэргүүцэж, 2007 оны санаачлагчийн байр сууринаасаа 108 хэм эргэж, олигархиуд “АН” гэх хоёр үсгийн цаана нуугдах гэж байна гэх ажээ.
МАХН-ыг бүртгэсэн нь МАН-д асуудал авчрахаас АН-д үгүй. Н.Энхбаяр МАН-ын саналаас хулгайлахаас АН-ынхаас хумслах ч үгүй. Иймд шинэ нэртэй МАН, Н.Энхбаярын МАХН, энэ хоёрыг тойрсон сонгогчдын хуваагдал, дээр нь ардчиллын нэр хүнд зэрэг нь АН-д ашигтай учраас тус намынхан намын нэрээр санал авахыг илүүд үзэж байгаа. МАН-ынхан тойрог өмчилсөн орон нутгийн лидерүүддээ, хөрөнгө оруулалт нэрээр жил тутам тараасан дөрвөн тэрбум төгрөгтөө илүү найдаж байгаа бололтой юм. Дээд шүүх МАХН-ыг бүртгэсэн нь МАН-д ч, АН-д ч өөр өөрийн байр суурийг нь улам итгэл үнэмшилтэй болгов. Тиймээс намуудын үл ойлголцол УИХ-ын үйл ажиллагааг долоо хоног гацаав. Уг нь МАН-ынхан УИХ-д хамгийн олон суудалтай, АН-ыг засагт сугандаа хавчуулж яваа гэж боддог байв. Гэтэл сонгуулийн хууль дээр нь энэ хоёрын алиных нь ч хэрэг гарсангүй. Харин ч өрсөлдөгчийнхөө буланд өөрсдөө явж очоод шахуулсан нь бас нэгэн хүнд цохилт боллоо.
МАХН-ын бүртгэл, УИХ-ын гацалтыг зарим хүн улс төрд бий болох тогтворгүй байдлын эхлэл гэж харав. Үнэхээр ч Сонгуулийн хуулиар ойлголцож чадахгүйд хүрвэл хоёр нам засагт хамтарсны нэг гол зорилго нурах байв. Магадгүй хамтарсан Засгийн газар огцорч юун улсын наадам, улс төрд найр болох байлаа. Тэгэхийг чимээгүй харж, битүүхэн хүсч байсан хүмүүс ч бий байх. Гэвч тэднийхээр болсонгүй. Ард нийтийн санал асуулга явуулахаар боллоо. Ийм үр дүнд хүрэх явц дунд асуудлыг зөвшилцлийн биш, улс төрийн аргаар шийдэх гэж зүтгэсэн хэсэг ч байв. Тухайлал, Э.Бат-Үүл гишүүн “УИХ-ыг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гацааж байна. Иймд Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барих боллоо” гэж мэдэгдсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах санал тавих эрх нь түүнд хуулиар олгогдсон гишүүний бүрэн эрх. Холимог дотроо мажоритар давамгайлна гэдэг ч МАН-ын улс төрийн шийдвэр мөн нь мөн. Гэхдээ пропорциональ давамгайлна гэдэг АН-ын байр суурь ч бас л улс төрийн шийдвэр. Адилхан л улс төрийн шийдвэр учраас дундын хувилбар гаргаж ирэх гэж зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. Тэр утгаараа УИХ-ыг гацаах дээрээ тулбал аль алиных нь улс төрийн шийдвэр гацаасан. Хэрвээ МАН-ын шийдвэр үнэхээр буруу бол түүний хариуцлагыг намын дарга хүлээх учиртай болохоос Ерөнхий сайд биш. Намын даргад намынх нь гишүүд л хариуцлага тооцно. Гэтэл улсын баатар маань өөрийн намын улс төрийн шийдвэрийг илүүд өргөж, өрсөлдөгч намынхаа шийдвэрийг дорд үзсэн нь улс төрийн соёл талаасаа 20 жил улс төрийн толгойд явсан ардчилагчийн зүгээс гаргаж боломгүй алдаа байлаа. Ер нь яаж ч бодсон МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн бурууг Монгол Улсын Ерөнхий сайдад үүрүүлж, нэг намын даргыг огцруулах саналыг өөр намын хүн хөндлөнгөөс тавьж болох уу. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд бол төрийн өндөр албан тушаалтан. Намын дарга бол намын л албан тушаалтан. Намын буруу шийдвэрээс болж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын төвшинд ярьдаг хууль байхгүй. Байлаа гэхэд өөр намын гишүүн нь өрөөлийн намын дотоод хэрэгт оролцдог зарчим, жишиг байхгүй. Энэ бол улс төрийн соёл. Хэрвээ Ерөнхий сайд намын даргынхаа хувьд алдаатай шийдвэр гаргасан бол түүнийг намын даргаас огцруулах асуудлыг нам нь дотроо ярих ёстой. Энэ бол улс төрд байдаг, тогтсон жишиг. Гэтэл Э.Бат-Үүл гишүүний мэдэгдэл бол Ерөнхий сайдыг огцруулах нь УИХ-ын гишүүний эрх талаасаа хувьд боломжтой, харин огцруулах гэж байгаа шалтгаан нь, бас санал тавьж байгаа субъект нь өөрөө үнэхээр ойлгомжгүй. Магадгүй энэ саналыг МАН-ын хэн нэгэн гишүүн тавьсан бол өөр хэрэг. Э.Бат-Үүл гишүүн тавьсан нь түүнийг АН-ын гишүүн үү, МАН-ын гишүүн үү гэж эргэлзмээр.
Огцруулна гээгүй л болохоос яг түүнтэй ижилхэн, “УИХ-ыг Ардын намын удирдах зөвлөл гацааж байна” гэж Х.Тэмүүжин гишүүн хэлжээ. Удирдах зөвлөлөөс мажоритарыг дэмжих улс төрийн шийдвэр гарсан, бүлэг нь түүндээ үнэнч байгаа нь үнэн л дээ. АН ч пропорциональ дамагайлсан санал дээрээ бас л хатуу зогсч, УИХ-ын чуулганаас бүлгээрээ хугацаагүй завсарлага авсныг улс төрийн шийдвэр биш гэх үү. Бас л АН-ын улс төрийн шийдвэр шүү дээ. Хэрвээ биш байсан бол, АН-ын завсарлагыг намын улс төрийн шийдвэр гэж хүндэтгээгүй бол УИХ хуулийн дагуу ердийн олонхиороо хуралдаад л явчихна. Ер нь улс төрд шинэ үеийн төлөөлөл болж өнгө нэмж яваа Х.Тэмүүжин гишүүний өгч байгаа ярилцлага, хэвлэлээр үзэлцэж байгаа хэрүүл, хэлэлцүүлгийг харвал өмнөх үеийн улстөрчдийнхөө эерэг талын үргэлжлэл болохын оронд ихэнхдээ үгүйсгэж хандаад байдаг дутагдал харагддаг.
Зарим албан тушаал эзнийхээ эрх чөлөө, үзэл бодлыг хязгаарладаг. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Су.Батболд “АН-д сонгуулийн хууль хэрэгтэй бол ард түмэнд амьдрал хэрэгтэй” гэж улстөржив. Хэрвээ ард түмний амьдралыг Сонгуулийн хуулиас илүүд үзэж л байгаа юм бол МАН-ынхан буулт хийж яагаад болдоггүй юм. Тэр өөрөө бүлгийн дэд дарга шүү дээ. Улс төрийн зөвшилцөл явж байхад бүлгийн дэд дарга хүн сул гишүүн шиг сэлэм эргүүлбэл тэр бүлэг л хөөрхий болж хоцорно. Хэрвээ парламентат ёсонд, парламентын засаглалд улс төрийн шийдвэрийг хүндэтгэдэггүй байсан бол завсарлага авахыг хуулиар хүлээн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа цаг хугацааны хязгааргүйгээр хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаас нь харвал улс төрийн шийдвэрийг Монголын төр, УИХ хүртэл хүндэтгэж өөрөө гацлаа шүү дээ. Асуудал нь агуулгын хувьд үнэхээр том байсан учраас тэр. Гэтэл бүлгийн дэд дарга Су.Батболдыг камерын өмнө улстөржсөний, Э.Бат-Үүл гишүүнийг хэвлэлийн бага хурал хийсний, Х.Тэмүүжинг сонинд ярилцлага өгсний маргааш л ажлын хэсгийнхэн гарцаа олсон, зөвшилцөж чадсан. Одоо яах вэ. Ард түмнээсээ асууя гэж санал гаргасных нь төлөө МАН-ын дарга С.Батболдыг Ерөнхий сайдаас нь огцруулах уу. Ард түмнээсээ асууя гэж байгаа намыг УИХ-ыг гацаалаа гэж буруутгах уу. Ойлголцож чадахгүйгээ ард түмнээсээ асуухыг дэмжсэн намыг өөрсдөд нь Сонгуулийн хууль илүү хэрэгтэй учраас зөвшөөрлөө гэж үзэх үү. Хамгийн гол нь аль нэгэн нам дангаараа хүчээр шийдэхгүй, гаднын зөвлөхийн үгээр улс төр хийхгүй, ард түмнээсээ асууя гэж байгааг хамгийн зөв шийдэл, зөвшилцлийн үр дүн гэхээс аргагүй. Сохорсон биш завшив гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ч давхар санал асуухаар болсон нь бүр ч сайн хэрэг. Намын нэрээр санал авах уу, үгүй юү, Үндсэн хуульд юу өөрчлөх ёстойг, жишээ нь УИХ-ын гишүүд сайд байж болох эсэхийг, орон нутгийн иргэд Засаг даргаа шууд сонгодог болох үгүйг, Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтийг яах ёстой гээд сүүлийн арван хэдэн жил үе үеийн парламент дамжин явсан төгсгөлгүй маргаанд ард түмэн нэгмөр цэг хатгах болсон нь үнэхээр олзуурхууштай. Зөвшилцлийн, ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийн хамгийн гол ач холбогдол энэ. Одоо нэгэнт шийдэх хамгийн зөв гарцаа олсон болохоор асуулгаа яаж томъёолох, юу юуг ард түмнээсээ асуух, Ард нийтийн санал асуулгын тухай болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудыг хэрхэн уялдуулах зэрэг чимхлүүр ажлуудад нь туршлагатай, тулхтай улстөрч бүхний дуу хоолой хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Тэр нь энэ парламентын, хамтарсан Засгийн газрын өнгөн дээр тохиосон гэдгээрээ бас л Монгол Улсын түүхэнд үлдэнэ. Иймд санал асуулыг нэг удаагийн сонгуулийн ялалт ялагдал харж хийхгүй гэж найдаж байна.

bagi
нано
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Зочин
yrna
ynen
Зөгий
Зочин
Зочин
Зочин
Зочин
НОВШНУУД
Зочин
хэт даврагч
ХУВЬСГАЛ
ХУВЬСГАЛ
ХУВЬСГАЛ
ç¿÷
Зочин
зарчимд
Зочин
Зочин
Зочин
зарчим
буруу гаргалгаа
Зочин
novsh
Зочин