ДӨӨРТИЙ ФАЙВ
Оюутан байхад нэг солонгос багш хичээл ордог байлаа. Англиар ойлгохгүй балрах нь дээ гэж бодтол энгийн хэдэн үгсээр их эвтэйхэн заачихаж билээ.
Оюутан байхад нэг солонгос багш хичээл ордог байлаа. Англиар ойлгохгүй балрах нь дээ гэж бодтол энгийн хэдэн үгсээр их эвтэйхэн заачихаж билээ. Гэм нь солонгос хүний акцент гэж хачин. Хичээл дуусахын алдад “Файнал эгзам из он дэсэмбээр сикстийнс, түү соорий” гэхэд нь “final exam is on December sixteenth, too sorry” гэж ойлгосон. Их соёлтой хүн болохоор улирлын эцсийн шалгалтыг 16 –нд авахаас өөр аргагүй болсондоо уучлал гуйж байна гэж санасан. Тэгээд “түү соорий” гэдгээ дахин дахин давтаад байхаар нь жаахан санаа зовж л суулаа. Өөдөөс нь “зүгээр дээ, хэзээ ч шалгалт авсан болно” гээд хэлчих шахсан. Гэтэл “түү соорий” гэдэг нь “too sorry” биш, “two thirty” байж л дээ. Цагаа хэлээд байхад нь л “ёстой уучлаарай” гэж ойлгоод байдаг.
Гэхдээ одоо андуурах хэрэггүй, “дөөртий файв” –ыг “dirty five” гэсэн утгаар ойлгоод үзье. Нэг л “заваан таван баагий” –ын тухай ярих гээд байгаа юм. Гэхдээ “Miami heat” –ийг уйлуулсан Далласын “балиар тав” биш, сүүлийн үед хөөрхөн дуулаад байгаа “Аnemone” гэдэг таван охин биш, Монголын топ таван олигархи бүүр ч биш.
Манай эхний дөөртий залуу бол “Энэ ном хамгийн бээстсээлэр, уншихад ухаарал өгдөг юм. Гэхдээ чамайг яаж ч гуйсан өгч явуулахгүй шүү гэдгээ эртхэн хэлчихье” гэдэг чинхүү шударга зантай. “Мань хэд нь лагер дээр унааны мөнгөгүй гацчихаад байна, чи ирээд авчих тэгэх үү” гэхэд өөдөөс “Тэгээд алхаач” гээд өөртөө итгэлтэйгээр утсаа савдаг тийм л хүн. Бусдад элгэмсүү дулаан хандах хэрнээ найзууддаа бол “аймшигтай хэрцгий” хандана. Аргагүй биздээ, тэд нар нь өрөө төлөхгүй удааж, гэрт нь төрсөн өдөр тэмдэглэж, нойлд нь дураараа бааж шээгээд, ядаж бөгсөө арчсан цаасаа суултуурт урсгахгүйгээр зориулалтын бус хувин руу хийдэг гарууд. Гэхдээ нэг найз нь эмнэлэгт хэвтэхэд өнөөх харамладаг номныхоо завсар өөрт байсан хэдэн төгрөгөө хавчуулаад өгсөн dirty one.
“Гудманд үхсэн хүний толгойг золбин нохой хүрч ирээд юу ч үлдээхгүй идчихсэн” тухай гунигт түүхийг ярьж нөхдөө хөгжөөдөг бас нэг “заваан” эр бий. Эрүүл ч бай, согтуу ч бай агсамнасан яриатай. Мөнгөтэй байхдаа алга болчихоод, мөнгөгүй болохоороо салгалаад уулздаг муухай зантай. Мань хүн жаахан бүлэмцээд найзуудаараа түшүүлээд алхалж ядан явсансан. Найзууд гэнэт залхаад ганцааранг нь үлдээж, холоос нууцаар ажиглахад зүв зүгээр босч хувцасаа янзлаад ийш тийш алсыг ширтэнэ. “Ээ чи муу худлаа баашилсан байна ш д” гээд найзууд хөхрөлдөөд очиход буцаад гулжиганаж унаад согтуурхаж тунирхана. Харин тавьтаргүй хэдэн хулигаан найзуудад нь томроход соргог хөдөлгөөнөөр өмнүүр нь орж нүдэлдсэн dirty two.
Телевизээр мянга “nice” гэж рекламдсан юмыг найз ганц удаа “dirty” гээд хэлчихвэл итгэдэг. Хүмүүсийн “hot” гэж шүтдэг хүүхнийг найзууд нь “dirty” гэвэл итгэчих гээд байдаг. Гэхдээ саяхан гутгаар ерөнхийлөгчийн тухай ярьсан “гутгаар дөөртий” –дөө нэг найз нь итгэсэнгүй, жаахан мэтгэлцсэн. “Намбарын Энхбаярын хөрөнгө тэрбум доллар элбэг хүрнэ” гэж тэр хэлжээ. “Цэвэр бизнес эрхэлдэг хүмүүсээс илүү баян байж чадахгүй байхаа” гэхэд нь “Монголын бараг компани болгонд хувь эзэмшдэг бла бла бла...” гээд тоочиж өглөө. Найзтайгаа маргалдаж “тэрбум доллар хүрнэ, хүрэхгүй” гэдэг дээр санасандаа гар барьж, пиво зуурын яриа өрнүүлсөн dirty three.
Багадаа найзынхаа хамаг тоглоомон машиныг нь хамаад, халааслаад харьдаг байсан хар дөөртий. Нэг найзыгаа зүв зүгээр байхад нь “Чи одоо яачихаад байгаа юм” гэнэ. Найз гайхаж “Яасын бэ, зүгээр л амарч байна ш д” гэхэд “Сонин амардаг ш**сан” гэж хэрүүл өднө. Хамт ПС –дэж зугаацахдаа хорвоогийн гашуун хараал бүхнийг найзууд руугаа шидэж багтарсан уураа жаахан аргаддаг. Нэг найзынхаа цагийг голруулж нөгөө найздаа шахаж, олсон мөнгөөрөө бүх найзуудаа ПС –нд даасан сэргэлэн. Гэхдээ өвлийн хүйтэнд, шөнийн дөрвөн цагт найзууд нь үл бүтэх асуудалд ороход халуун хөнжлөө орхиод ирсэн dirty four.
“Дөөртий файв” буюу тав дахийг нь хэлье. Найзуудыгаа дэгс дэгс муулж магтаж, худлаа үнэн хольж хутгаж солиорсон нэг гар бий. Өөртэйгөө нийлээд таван хүнийг л бичиж байгаа юм, бусад найзууд нь гомдоно уу байна уу түүний хувьд хамаагүй. Яагаад гэвэл найзуудынхаа тавыг нь л нэг юманд сонгох хэрэгтэй учраас. Харин заавал “заваан найз” нь байх албагүй гэдгийг хамгийн сүүлд хэлэхээр зорьсон валиар хог. “Дөөртий файв” гэдэг ер нь бол “dirty five” биш “thirty five” гэсэн үг юм. Манай солонгос багшынхаар бол “соорий файв” буюу “уучлаарай таваа”. Монголоор бол 35. Найзуудынхаа “нандин” түүхийг захиалгат нийтлэлд ашигладаг жинхэнэ “дөөртий” гар даа. Заза олон үгээр яахав, муу хүн л байгаа биз 5/35 - Дотны тав. Энийг сайхан тогтоогоод аваарай, бас найзууддаа хэлээрэй. Юу гэдгийг нь мэдэж байгаа биздээ.

Зочин
Оюун
123
Зочин
Зочин
bas
th
teneg
Tuvshin
сдысдысд
сысдысд
Зочин
イヤリング
dirty five ch geh shig
Зочин
zochin
Зочин
çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Зочин
baak
Зочин
Зочин
Зочин
xxx
Зочин
xjkld
Зочин
XC
Зочин
jap