ӨӨРСДӨӨ БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭЕ ГЭХЭЭР Л ЭНЭ ЗАСАГ ДУУГАА ХУРААЧИХДАГ
Шатахуун шилтэй ундаанаас хямд байсан социализмын үед дотооддоо бензин үйлдвэрлэх нь арай ч утгагүй байж.

Зах зээлд орсон энэ хорь гаруй жилийн дотор Монгол орныг зөвхөн шатахуун л хямраасаар ирсэн. "Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан..." гэсэн тайлбарыг бид эхлээд төр засгаас, хамгийн сүүлд биеэ үнэлэгчдээс сонсож авцгаадаг. Одоо бүх үнэ ханшийн орой дээр "Роснефть"-ийн колонкийн эрхлэгч гээд нэг нөхөр сууж байна. Түүнд манай орон ямар нэгэн байдлаар онцгүй санагдсан бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол энэ тэр нь дөрөв хоногийн дотор төгсгөвөр болчих нь байна ш дээ. (Манай шатахууны жоор дөрөв хоног гэж өчигдөр мэдээллээ). Тэгвэл өөр компаниас авч болдоггүй юм уу гэхээр бусад нь их үнэтэй дэмий гэх юм. Яагаад заавал Оростой нефтийн худалдаа хийдэг тухайд "Өөр ямар ч гарц байхгүй" гэнэ. Хажуу дахь Хятад, хамгийн ойр казахстанчууд Оросын нефтийн цаламнаас аль эрт зугтаж өөрсдөө бензин нэрж чаддаг болсон ч гэлээ гадагш нь илүүчилж болохгүй хууль гаргажээ. Уг нь Хятадад байхгүй юм байхгүй тэгээд хямдхан сан. Тэгсэн атлаа ганцхан бензин дээр "Эрээний хулхи"-аа ч зардаггүй. Сонирхолтой нь зөвхөн Монголд шүү дээ. Хөлбөмбөгийн дэргэдэх шар будаа шиг өчүүхэн Монголын зах зээлд том гүрнүүдийн хувьд хэдэн торх бензин өгсөн байсан ч ялгаагүй өчүүхэн наймаа.
Тэгэхээр бүх юмны учир манай төр засагт өөрт нь байгаа юм. Зах зээлд орсон цаг үеэс хойших манай эдийн засгийг коммунист угшилтай хэдэн нөхөд хуваагаад авчихсан. Тэд МАХН гэдэг улс төрийн байгууллагыг удаан амьдруулахын тулд үүрэг хүлээнэ. МАХН ба МАН хариуд нь шатахуун импортлох нөхцөлийг нь засгийн зүгээс бүрдүүлж өгөх өртэй явдаг. Ийм харилцан тогтолцоог нь нийгмийн цөөнх гадарлаж, түрүүлж мэдсэн нь бүлэгт нь элсэж орсон бол одоо нууц биш ил цагаан харагдах боллоо.
Улс орны хөгжил гээд л цоглог сайхан юм яриад байгаа МХЗЭ-ийн гишүүн байрын хүүгээс "Өөрсдөө бензин үйлдвэрлэдэг болчихвол яасан юм" гэхээр "Харин тийм" гэсхийгээд дуугүй болчихдог. Тэр чаргуулдаад байгаа намыг нь няцлахгүй бол бид торон дотор жиргэж байгаа болжмор хэвээрээ л байх юм байна.
Сүү химийн урвалд ороод яагаад шимийн архи болчихдог процессыг монголчууд огт гайхдаггүй. Тэгвэл Мэнэнгийн талд мэлтийж байгаа нефть хэрхэн дизель түлш болдог нь тийм ой тойнд багташгүй илбэ жатга гэж үү?
Ноднин нэг япон нөхөр манайд ирчихсэн хөргөгчний хэрийн аппаратанд хог хаягдал чихээд шатахуун бүр дизель түлш гаргаад үзүүлээд байсан биз дээ. Оросын зарим тосгонд жирийн иргэд самогон нэрж байгаа юм шиг түүхий нефтьнээс шатахуун гаргаад сууж байдаг юм билээ. Тэрнийг нь цуглуулж аваад Монголд гаргачихдаг ч юм шиг санагдсан. Нефть нэрэх том жижиг төрөл бүрийн үйлдвэр дэлхийгээр дүүрэн бөгөөд даанч хөрсөн дороо баялагтай нь цөөн гэсэн. Манай орон газрын тос экспортлогч цөөн хэдийн тоонд албан ёсоор саяхан ороод байгаа.
Тамсагбулагт газрын тос илрэхээс бүр өмнө Зүүнбаянд олборлолт явуулж бензин үйлдвэрлэж байсан. Бид дотооддоо хамгийн жижиг ч хамаагүй өөрийн үйлдвэртэй байсан бол өдөр хоног тутам юмны үнэ өсөөд байх шалтгаан гарахгүй байхсан. Одоо бензинээс болж Монголд зөвхөн наймаа хийж амьдрахаас өөр аргагүй болж байна. Хувьдаа ТҮЦ-тэй байвал бензиний үнэ өсмөгц ширхгийн тамхиныхаа үнийг дагаад өсгөчихнө. Тэгээд цөмөөрөө наймаачин, ченж болчихоор хэн нь эмч, багш, мужаан, малчин хийх болж байна. Нийгмийн баялаг үйлдвэрлэх урам хугарснаар нийгэм даяараа хоосон орон зай үүсч оронд нь Зүүн өмнөд Ази зүгийн үгээгүйчүүд цутгах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн төр засаг бензиний үйлдвэрийг байгуулахыг зориуд боож хааснаас болж ийм нөхцөл байдалд улс орныг аваачиж өглөө.
Гадуур шатахууны хомсдол үүссэнээр өөрийгөө чадан ядан болгоод явдаг нийгмийн дунд давхаргынхан л хамгийн түрүүнд зовох юм даа. Хамаг ажлаа амжуулдаг нөгөө муу "Поортер" нь зогсож, нүүж ч чаддаггүй, түлээ түлшиндээ явахаа байж, жижиг дунд үйлдвэрүүд зогсов. Сүүлийн жилүүдэд иргэд хашаандаа ногоо тарьж Хятадын хортой төмснөөс овоо салмаар болчихсон байсан. Дизель түлш дахиад хэд хоног саатвал зөвхөн хэдхэн том аж ахуй л тариалалтаа хийж амжина. Бусад нь энэ зун "нинжа" болцгооно.
Одоо байгаа жаахан түлшийг томчууд үнийг нь хөөрөгдөн хуу хамж уул уурхай руугаа зөөсөн байна. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг жижиг дунд гарын ченжүүд бий болон бензин колонкийн топьлийг бөөндөн уурхай руу шахаж улам хомсдол үүсгэв. Нефть импорлогч томчууд эрхбиш ичиж социализмын үе шиг иргэддээ картын барааны систем хэрэглэж байна.
С.Эрдэнийн "Эх Бүрдийн домог"-т өгүүлдэгтэй төстэй юм болох нь байна. Балга түлшнээс хайртай охиноо Догшин хард өгөх л үлдлээ. Улс орныхоо нийгмийн тогтолцоогоо ингэж өөрчил тэгвэл бензинээ зарна гэхэд зөвшөөрөхөд бэлэн байдалд очих нь. Дотооддоо шатахуун үйлдвэрлэж чадахгүй биш, чадуулахгүй байгаа дотоод гадаад хоёр хүчин зүйл хавсраад улс орныг ямар аймаар хорлож чадаж байна вэ?
Энэ бүх будлианы аман дээр сууж байгаа тэр Даш Зоригт гэдэг сайд ямар учиртай хүн бэ? Тэр бүгдийг мэдсээр байж "Оросуудтай ярьчихлаа. Орост ч шатахуун тасалдаад Буриад, Тувагийн колонкууд бүр хаалгаа барьчихсан байна лээ. Гэхдээ манайд бол өгнө гэсэн" гэх том юм ярьж хэд хоносон. Тийм л байдаг юм байх даа, хачин юм гэж гайхаад юу ч гэсэн хүлээлээ. Одоо болсон чинь "Гадуур түлш тасарчихсан юм уу. Тэгвэл Таван толгой руу зөөлгөхийг болиулдаг юм билүү. Оросууд нааш нь ачуулна л гэсэн ш дээ. Унаа л саатаад байна даа. Ер нь түлш мөддөө ирэхгүй байх аа" ч гэх шиг. Өнөөдөр биш гэхэд маргааш ийм нөхцөл байдал бий болохыг мэдсээр байж үндэсний нефтийн үйлдвэрийг огт дэмжээгүйг дайсагнал гэхэд ч багадна. Зөвхөн энэ үндэслэлээр энэ сайдыг байтугай энэнийг хүүхэлдэй шиг хөдөлгөж залдаг тэр Засгийн газрыг нь огцруулах хангалттай нөхцөл бүрдлээ.
Монгол бол Сингапур биш уудам, явган яваад баршгүй орон. Бүх л түүхэндээ унаа хэрэглэж амьдарсан ард түмэн. Унаа мориныхоо өвс тэжээлийг хамт шийддэг уламжлалтай. Энэ зуунд мориор амжуулах ажил устсан. Машин энэ уудам нутгийн амьдрал болсон. Машины тэжээлийг зөвхөн Роснефть мөнх даана гэж ятгаж яаж чадаж байна вэ?

OHAtsLUvgrEohPVeI
*****COMPUTERSHOP mn***** ХҮҮХДИЙН БАЯРЫН ХЯМДРАЛ
Зочин
zochin
Zochin
Зочин
bi
Зочин
Зочин
Nono
зочин
Yaj ch bodson
Yu udahgui sansart
bat
bat
Зочин
Ajaa taij
Зочин
Migo
Зочин
Зочин
баяса
saaaaaaaaaaaaaa
*****COMPUTERSHOP mn***** ШИНЭ БАРАА ИРЛЭЭ***** АМ
Зочин
huu
Zora
*****COMPUTERSHOP mn***** ШИНЭ БАРАА ИРЛЭЭ***** ШИ
Зочин
Зочин
zochin shdee medeej
zochin shdee medeej
Зочин
Зочин
Зочин
Sanal neg baina
*****COMPUTERSHOP mn***** ШИНЭ БАРАА ИРЛЭЭ***** ШИ
hi
áàãø
Зочин
unen
Vxer mongol
Мичид
Зочин
Цагаа олсон нийтлэл
тэнэг монгол
Зочин
хамгийн тэнэг монгол
Зочин
mongol
irgen
Зочин
Зочин
Зочин
dorj
Steelson
icemilk
Зочин
Зочин
kkkk
Зочин
ХАХА
d
teneg gangaa
Зочин