ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛ
Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол гэж манай ухаант дээдэс сургасан. Ам ангайн хэлсэн аливаа амлалт за гэвэл ёогүй гэдэг шиг биелж байх ёстой.
Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол гэж манай ухаант дээдэс сургасан. Ам ангайн хэлсэн аливаа амлалт за гэвэл ёогүй гэдэг шиг биелж байх ёстой. Амлалтандаа эзэн болж, андгай тангараг тавьсан мэт хариуцлагатай ханд. Хэрэгжүүлж чадахгүй бол амлахаас татгалз, амласан бол татгалзалгүй хэрэгжүүл. Ам алдвал барьж болдоггүй. Амлалтаа ажил болгохгүй ам буцах нь адгийн худалчийн араншин. Удаан хугацаанд амлаж сууснаас хурдхан татгалзсан нь дээр. Аль эрт амласан зүйл хараахан өгчихсөн зүйл биш. Хурдан амласан хүнд яаран бүү итгэ. Хэлсэн ярьснаасаа эргэж буцсан туйлбаргүй зантай байх нь хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог. Хэлж ярьснаа ор тас мартчихаад хээв нэг гэмгүй царайлах нь хуншгүй муухай. Хэлж амласнаа хэрэгжүүлэхгүй бэлэн ам, шалдан гуя болж явах бүр муухай. Газрын диваажинг газар сайгүй цогцлоочих юм шиг ам хэлээ билүүдэн цэцэрхэх мөртлөө хийсэн бүтээсэн зүйлгүй хоосон санаа, хөндий цээж царайлж, ам ажил нь алд дэлэм зөрсөн хүнд хэн дуртай байх билээ дээ. Үгэнд биш, үйлэнд нь итгэ. Үнээнээс саасан сүүг эргүүлээд хөх рүү нь хийж болдоггүй шиг амнаас алдагдсан үгийг арагш нь залгих аргагүй. Хийх үйлсээ сайтар бодсоны дараа хэлэх үгээ амнаасаа унага. Хэлээгүй үг чиний албат, хэлчихсэн үг чиний ноён. Хэн хэлснээ хийнэ тэр хүн, хэн хэлэлгүй хийнэ тэр арслан, хэн хэлснээ хийхгүй байна тэр илжиг. Хүн шиг хүмүүс хэлснээ хэрэгжүүлж, амласнаа биелүүлдэг байна. Би чамайг одоо барьж иднэ гэж арслан ан амьтанд урьдчилан сануулж хэлдэг бил үү? Үгүй шүү дээ. Араатны хаан арслан бүхнээс хүчтэй учир тааралдсан ангаа тааллаараа зооглоно. Харин, арслан хэчнээн ядарч өлслөө ч нохойн хоолоор хооллохгүй. Ухаан муутай мулгуу, илжиг шиг тэнэгүүд л ёроолгүй саванд ус хийх адил хэлснээ хийхгүй, амласнаа биелүүлэхгүй асгадаг байна. Илжиг шиг хүний эхнэр битгий бол, болчихсон бол илжигний хүнд ачааг үүрэх хүндхэн тавилан угтана.
Ямар нэг зүйл өөрөөс нь хүсч гуйвал үгүй гэж хэлж чаддаггүй өр зөөлөн, өрөвч тусархуу хүмүүс зөндөө бий. Тэд бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс. Хорвоод бүтэх ажил, бүтэхгүй ажил гэж байна. Юм бүхэн өөрийн гэсэн цагтай байдаг болохоор цаг алдах, хугацаа өнгөрөх гээд саад бэрхшээл мундахгүй. Амласнаа биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ чилээн, өөрийгөө зовоон зүтгэх нь тэдний хувьд үнэнхүү жаргал. Бүтээгээгүй буюу цагт нь амжуулаагүй үйл тусынхаа төлөө өөрөө буруутай юм шиг сэтгэл өвдөн, санаа зовж, дотроо шаналах хүн мөс сайтай, бусдын төлөө зүрх нь цохилох хосгүй гайхамшигт хүмүүс үнэхээр бахархам. Чадах зүйлээрээ бусдад тус нэмэр болох нь миний хүн болж төрсний нэг утга учир гэж бодож үйлдэж явах нь залуу хүн бүрийн амьдралдаа мөрдөх зарчим байх учиртай.
Зарим хүн нэрэлхүү. Бүтээж дийлэхгүй зүйлээ нэрэлхүү зангаасаа болоод бүтээж өгөхөөр амлачихаад өөрийгөө эвгүй байдалд оруулж, тус дэм хүссэн хүнийхээ итгэлийг алдахад хүрнэ. Чадах зүйлээ чадна, чадахгүйгээ чадахгүй гэж түс тас хэлж сур. Амласнаа биелүүлж чадаагүй бол эвлэгхэн учраа хэлж, эелдэгхэн уучлал гуйх нь ёс зүйт хүний заавал хийж байж санаа амрах соёлт үйлдэл. Хүслийг гүйцээгч чандмань эрдэнэ гартаа атгаж байгаа юм шиг хамаа намаагүй, баруун солгойгүй, амны зоргоор амладаг хариуцлагагүй хүмүүс олшров. Хэлсэн үгэндээ эзэн болох чадваргүй тэдний амласан амлалт нь хоосон ам, холхиндог гутал гэдэг шиг болоод үнс салхинд хийсэх адил замхарна. Хувхай модонд мөчир үгүй, хоосон үгэнд тус үгүй болохоор хариуцлагагүй хүмүүсийн хуурай үгэнд итгэж аж амьдралаа хохироохоос сэрэмжлэн болгоомжил. Аман дээрээ ачтан буянтан шиг амлаж, ачир дээрээ алдуул мал шиг алга болдог худалч хуурамч хүмүүсийн тарих гай, учруулах хохирол нь дуусч дундрахгүй их. Хуурсан будаа үргүй, хуурамч хүнд зүтгэл үгүй. Тэдний хэлсэн ярьсан нь нүд хуурч, ам хаах төдий болохоос зүтгэл гаргаж, тус болох санаа бодлоос алс хол. Худалч хүний нээрэн олон, хуурамч хүний хөөрхий олон. Худалчийн яриа сүржин хэллэг, гоёл чимэглэлээр дүүрэн, хэлэх үг нь эвтэй учир хуурч төөрөгдүүлэхэд дөхөм. Хүнийг байж чадах түвшингээс нь үргэлж доош чангаан дордуулагч өсөж өөдлөхийн дайсан, бие сэтгэлд төгсгөлгүй зовлон авчрагч гай түйтгэр бол худал хуурмаг. Хүмүүсийн гэнэн цагаахан итгэлээр тоглож, худал хэлж, хуурч мэхлэж явна гэдэг хүнд шүглэсэн шулмын хүчний ад хорлол бөгөөд залуусын цэрвэж цээрлэх муу зүйлсийн нэг яах аргагүй мөн. Бичиж зурах авьяас үгүй аваас бийр үзэг барих хэрэггүйн адил биелүүлж эс чадах аваас амлалт өгөх хэрэггүй.
Дуугарах газар дуугарч, дуугүй байх газарт амаа хамхиж байвал амьдралдаа их зүйл хожно. Цөөн ч гэсэн үг дуугарахдаа зөвхөн үнэнийг ярихыг эрхэмлэ. Үнэн үг тус хүргэнэ, худал үг хор хүргэнэ. Үнэн үг чихэнд хатуу ч үйл хэрэгт тустай. Үнэнийг сонсох дургүй, үнэнийг ярихад аюултай хүмүүст худал хэлдэг. Тэд худал үг сонссоор байгаад үнэнээс холдон холдсоор худал хуурмаг өдөр тутмынх нь амьдралын хэв шинж, хэвшил заншил болон тогтож, ертөнцийг худлын нүдээр харж, худлын чихээр сонсдог гаж зуршил хэвшинэ. Ийм хүмүүс үнэний заналт дайсан болох аюултай.
Тэнэг хүнд ухаантай үг хэлэх харамсалтай. Эргүү хүнд үг хэлснээс элсэнд ус асгасан нь дээр гэх үг ч бий. Тэнэгтэй ярилцаж суугаа ухаантныг хараад хоёр тэнэг хөөрөлдөж сууна гэж бодно. Тэнэг зүйл ярих гэж байгаа бол ярихаасаа дуугүй байх нь хавьгүй дээр. Дуугүй байх үедээ тэнэг хүн ч ухаантай байдаг юм. Тэнэг хүн юм ярихгүй байвал цэцэн мэргэний оргил болох үе бий. Аймхай нохой зуухаасаа илүү хуцдаг гэдэг. Буруу бусармаг үйлдэл тамтаггүй ихээр үйлдэж, сэтгэлд нь айдас хургасан ухаан муутай хүн орчлонгийн түмэн зүйлийг хамаж чимэн, бантан хутган, амаа хамхилгүй бурж явдаг. Айсуй аюулыг мэдэрсэн амьтны зөн мэдрэмж нь эзнээ амар тайван байлгахгүй зовооно. Тэр үедээ биеэ өмөөрөх есөн жорын муу муухай бодлыг тархи толгойгоо гашилтал эргэлдүүлнэ. Тэдгээрийн дундаас бусдад буруугаа тохон гал руу түлхэж, өөрөө уснаас хуурай гарах башир аргуудыг бодож сонгох нь ёрын хорлонтой.
Хэлэх зүйлээ хэлж зүрхлэхгүй хэтрүү номой, хэтэрхий дорой байж болохгүй, буруу хүмүүс тавлан дээрэлхэнэ. Хүний хэл баатрын илднээс хурц. Илд бариад өөрийгөө хамгаалдаггүй юмаа гэхэд илднээс хурц үнэн үгээр биеэ хамгаалах чадвартай бай. Нүүр нүдгүй балбуулчихаад дуугүй сууж байснаас хавдтал балбуулсан амаараа хамаг үнэнийг ярьж байх нь зөв. Бодлогогүй хэлчихсэн болчимгүй үгс бор шидэмсээр хоолойг чин ороож мэднэ. Ам хуурайгүй хэлж ярихаасаа урьд амьдралын шивнээг чих тавин сонсож, үнэн, худлыг ялга. “Үнэн товчхон, худал ямагт олон үгтэй байдаг”. Хувинтай сүүнд дуссан ганц халбага тараг сүүг ээдүүлж дөнгөхтэй адил үнэний дунд шургалсан ганц худал бүх зүйлийг эргэлзээтэй болгож дөнгөнө. “Худал бөөн цастай адил. Түүнийг бөмбөрүүлэх тусам улам бүр том болдог”. Ээдүүлсэн сүүг эргүүлэн сэргээж болдоггүй бол олон ам дамжин томорсон худлыг үнэн болгох боломжгүй.
Сэтгэл хайрам мөс шиг хүйтэн үгс бодол санаанд чинь урсан орж ирвэл хэлэхгүй тэвчин хэлээ хазаж, урам хайрласан эелдэг дөлгөөн үгс ухаан бодолд зурсхийн орж ирвэл хармын сэтгэлгүй бүтнээр нь хэл. Эелдэг дөлгөөн үг өргөсөн сэлмийг буулгана гэх үг бий. Бүлээн дулаан үг, урам магтаалын тэжээл хүний сэтгэлийн цоожийг нээх шидэт түлхүүр мөн. Сайн ерөөл, сайхан үг төмөр хаалгыг ч онгойлгоно. Сайхан амьдруулна гэж амласан бол сэтгэл зүрхээ зориул. Сайн сурна гэж амласан бол сайтар хичээн суралц. Худал хуурмагаас хол хөндий явна гэж тангарагласан бол тангаргаа сахь. Эмнэвэл эдгэртэл нь, тэтгэвэл тэнхэртэл нь, тусална гэж амласан бол тусалсан шиг тусал. Хэлсэн үгэндээ эзэн бол.