ХӨХ ЧОНОНУУУД БА...
Энэ нийтлэлийн өмнөх Монгол-Филиппиний тоглолтын талаар нийтлэл бичиж эхний хэсэгт ташаа мэдээлэл уншигч та бүхэнд өгсөнд уучлалт хүсье.
Энэ нийтлэлийн өмнөх Монгол-Филиппиний тоглолтын талаар нийтлэл бичиж эхний хэсэгт ташаа мэдээлэл уншигч та бүхэнд өгсөнд уучлалт хүсье. Хөх чононууд гэдэг нэрийг Филиппинчүүд биш бид нар өөрсдөө өгсөн талаар дэлгэрэнгүй бичье.
Филиппинд эхний тоглолт хийхийн өмнөх хэвлэлийн бага хурал дээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны хэвлэлийн төлөөлөгч манай шигшээ багийн хочийг Хөх чононууд гэдгийг анх хэлжээ. Албан ёсоор анх удаа зарласан тохиолдол нь энэ байв. Хөх чононууд гэдэг нэрийг “Спортын Цонх” ТББ байгууллагын хэсэг нөхөд ярилцаад өгч, улмаар хөлбөмбөгийн холбоонд уламжилжээ. Спортын цонх ТББ байгууллагын гишүүн Гантулга хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч болж Филиппинийг зорьж энэ нэрийг анх гаргаж иржээ. Хэвлэлийн бага хурлын талаар ямарч мэдээлэл гараагүй нь Хөх чононууд гэдэг нэрийг Филиппинчүүд бодож олсон гэж таамагласан миний бодол буруу байлаа. Хөлбөмбөг сонирхогчдод ташаа мэдээлэл өгч, цаашдаа буруу мэдээлэл тээж, түгээж явах болов уу гэдэг үүднээс энэ залруулгыг хийлээ. Тэгээд ч сэтгүүлч хүн байж баримтгүй мэдээлэл өгсөн нь миний маш том алдаа байв. Энэ мэдээлэл худлаа гэдгийг сонсоод “Заавал ингэж хөлбөмбөг, хөлбөмбөг гэсээр, дотроос нь биш гаднаас нь харж дүгнэж шүүмжилж явах утгагүй юм. Буруу мэдээллээс болж өөрийгөө зүхэх гэж”.
Стивэн Жэррардын номын уншиж байхад түүний ээжийн хэлсэн “Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол, түүндээ худал хуурмагийг хэзээ ч ашиглаж болохгүй” гэсэн үгийг урдаа барья. Хэн ч амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэхдээ ямар замаар хүрэх нь хамгийн чухал. Би ч гэсэн амжилтанд хүрэхийн тулд худал хуурмагийг ашиглахыг хүсэхгүй байна. Миний аав, ээж надад ингэж сургаагүй. Англид очиж хөлбөмбөгийн дасгалжуулагч болж, монголынхоо хөлбөмбөгийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилго надад бий. Гэхдээ худал мэдээлэл, хуурмаг байдлыг үүн шиг таслан зогсоох болно. Харин шударга бус зүйл, дарангуйлал, мэдлэг чадваргүй байдлыг үргэлж эсэргүүцэж, шүүмжилж байх болно.
Хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Өөр хэний ч төлөө биш. Би ч гэсэн өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийдэг. Өөр хэний ч төлөө биш. Харин чиний төлөө би энэ бүхнийг хийсэн, та бүхэнд үүнийг өгнө гэж ярьж байгаа хүнд итгэдэггүй. Ийм ярианы ард үргэлж дарангуйлагч нар нуугдаж бусдын төлөө гэсэн нэрийн дор зөвхөн өөрт ашигтай үйлдэлийг хийдэг. Ахиад Айн Рэндээс жишээ авахад: “Олон нийт, нийтийн сайн сайхан, анги, төр, үндэстэн гэдэг хүн ардыг дарлаж байсан харгислал бүрийн зөвтгөсөн нэр” гэж тодорхойлж байсан. Нийтийн юм гэдэг ямарч хариуцлага хүлээдэггүй мөртлөө, гавьяа байгуулахаар ганцаараа түүнийг хүртчих гээд байдаг. Бид нийтийн гэх нийгэмд амьдарч байсан. Тэнд бүгд л адилхан бодож, сэтгэж, хувцаслаж, ажиллаж байсан. Тийм ч учраас бусдаас өөр эсвэл илүү гарсан нэгнийгээ хамаг муу муухайгаар доромжилдог сэтгэхүй салахгүй байна. Тэгсэн мөртлөө доороо байгаа нэгнийг шоолж, өөртэйгөө адилхан болгохыг хүсдэггүй.
Харин одоо бол бүгд өөрсдийн гэсэн арга барил, ур чадвартай. Хүн бүр өөр байж зөвхөн өөрийнхөө сэтгэж, бодож олсон зүйлээр амьдардаг. Өөр хэний ч биш. Жинхэнэ шударгаар “тулалдаж” чадалтай нь дээшээ, чадалгүй нь доошоо. Нийтийн сайхан гэж ярьдаг зүйл хэзээ ч хөгжил байгаагүй. Харин өөрийнхөө төлөө хийсэн юмс үргэлж хүн төрөлхтнийг нэг алхам урагшлуулж байв. 80 оноос хойш яагаад сэтгэлд хоногшсон мундаг кинонууд ихээр гарахгүй байна вэ? Шалтгаан нь олон нийтэд таалагдах кино хийж байж мөнгө олно. Хүмүүс юу хүснэ түүнийг л хийнэ. Ийм сэтгэлгээнээс эрүүл, шинэ юм гардаггүй. Шалтгаант оюун ухаан бусдад баригддаггүй. Харин өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгнийг яагаад үзэн ядна вэ? Манайд яг л иймэрхүү дүр зураг харагддаг. Олон нийт мөнгө хүсэж байвал 1,5 сая төгрөг өгнө гээд хэлсэн. Сонгогдсон. Харин хуулийн цоорхой, авилгалыг үгүй хийх гэж өдөр шөнөгүй суусан бүтээл, тэр оюун ухааныг хэн ч тоодоггүй. Оросод өр дарсан гэсэн сурагаар ямар олон санал авсан билээ. Олон нийт гэдэг ийм л байдаг. Зарим нэг нь хөлсөө дуслуулан байж юм хийж байхад, зарим нэг нь нийтийн сонирхол дээр тоглодог. Ямар нэг албан тушаал дээр байгаа хүн цаашдын бодлого төлөвлөгөөг боловсруулж ажлаа хийх ёстой болохоос бусдын үгээр, бусдад сайхан харагдах гэж хийнэ гэвэл утгагүй. Өөрсдийн гэсэн бодол, үзэл баримтлал байхгүй. Тэдний урдаа барьдаг гол юм нь олон нийтэд таалагдах. Үг хэлсэн ч өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаа биш. Харамсалтай нь тэрийг нь дараа хэн ч нэхэж шаарддаггүй. Олон нийтэд хэлсэн үг ийм л байдаг. Хүн бүрт сайн гэдгийг үнэлэх өөрийн гэсэн хэмжүүр, тогтсон жишиг байгаа. Тэр зүйлс бол чинийх, чи түүнийхээ төлөө зогсох ёстой. Би ч гэсэн өөрийнхөө үзэл бодлын төлөө зогсоно. Өөр хэний ч биш. Би бусдын төлөө юм хийдэггүй. Өөрийнхөө төлөө юм хийж хариуцлагыг нь өөрөө үүрч, амжилтыг нь өөрөө үүрэхийг хүсдэг.
Өнгөө хувирган хүнд бялдуучлан амьдарсанаас, өөрийнхөө үнэнд итгэж жигшүүлсэн нь дээр...