Медаль...
Оны өмнө Монголын чөлөөт бөхийн холбоо, ерөнхий сайд руу орж нэгэн хүсэлт тавьжээ. “Нисэхийн хажууд шинэ ордонтой болсон учраас хуучин спортын ордоны А заалаа бидэнд өгвөл, 2012 оны Лондонгийн Олимпоос хоёр алтан медаль авчирна” гэж ам гарсан гэнэ.
Оны өмнө Монголын чөлөөт бөхийн холбоо, ерөнхий сайд руу орж нэгэн хүсэлт тавьжээ. “Нисэхийн хажууд шинэ ордонтой болсон учраас хуучин спортын ордоны А заалаа бидэнд өгвөл, 2012 оны Лондонгийн Олимпоос хоёр алтан медаль авчирна” гэж ам гарсан гэнэ. Азаар ерөнхий сайд маань өгөөгүй сурагтай. Өмнө нь Б заалыг жүдогийнхон авсанаар олон ч тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтыг зогсоосон. Олон спорт холбооноос бослого гаргангаа дөхсөн боловч ТОП-4 гэдэг нэрийдлээр жүдогийнхонд үлдсэн. Өвлийн улиралд гадаа талбайн ихэнх спорт Б зааланд бэлтгэл сургуулилт хийдэг байсан боловч жүдогийнхонд булаалгаснаас хойш зогсонги байдалд орсон юм. Хөлбөмбөг, газрын тэннис, бадминтон, хөнгөн атлетик гэх мэт холбоодууд заалгүй болсон. А, Б заалыг авсан, авах гээд байгаа хоёр холбоо нь хамгийн их дэмжлэг, ивээн тэтгэлттэй холбоод. “Тэргүүлэх” холбоодын удирлага чинь ийм ахархан бодолтой байж болохгүй. Тэрний оронд ганц сайхан заалны төсөл бичээд орвол хотын захруу газар өгөөд тэндээ заал бариад байрлавал хамаагүй үр дүнтэй. Чөлөөт, жүдог ивээн тэтгээд заал барьж өгөх ивээн тэтгэгчид олдож л таарна. Бүтээн босгож, юм хийхийг санаачлахгүй мөртлөө ингэж даварч болохгүй л дээ.
Лондонгийн 2 алт манай спортын хөгжилд яаж нөлөөлөх үү? Бодитой хариулт байна уу? Хэрвээ А заалгүй болвол ямар олон тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт тасалдах бол. Манай спортын бодлого өнөө маргаашаа аргацаасан, хэдэн медалийн хойноос үхэж хатан тэмцдэг, цөөхөн хэдэн хүний ашиг сонирхол руу чиглэсэн байдаг нь олон ч юмнаас харагдах юм. Биднийг Олимпоос анхны медалиа авч байхад, спорт гэдгийг мэддэгчгүй байсан Өмнөд Солонгос, Хятад, зүүн өмнөд Азийнхан манайхыг хол хаячихсан явж байна. Энэ бол зүгээр бодлого, мэнэжмэнтийн асуудал. Тэр медалиуд чинь өнөө маргаашгүй дуусчихдаг юм биш.
Дэлхийн спортын чиг хандлага хаана байгаа бол? Спортыг өндөр хөгжүүлж буй улс орон юу төлөвлөөд байна? Хэдэн жилийн дараа ямар байх уу? гэсэн асуултыг хэн ч хөндөхгүй. Ярьдаг юм нь медаль, медаль, медаль.
Бид ганц медаль авах гэж хэдэн мянган ногоон зардаг билээ. Улсаас тэрбумаар нь төсөвлөөд байдаг. Гэтэл тэр мөнгө нь буцаж орж ирэлгүй хэдэн төмөр болоод ирдэг. Бид тийм баян улс уу? Олимпын медаль гэдэг дөрвөн жилдээ спортын чанараа шалгадаг юм болохоос спортыг Олимп гэж хүлээж авч болохгүй. Тэрэнд бүх анхаарал, хүчээ хаяж болохгүй. Орос, Хятад Олимпт бүх анхаарлаа хандуулсанаас болж спортын бодлого нь хол хаягдсан жишээ байна. 2000 оноос арай гэж сэхэл авч, мэргэжлийн спортууд хөгжиж байна. Сүүлийн үеийн жишээ гэвэл Африкийн олон орон зөв бодлогын хүчээр спортод цахиур хагалж байна. Олон жилийн турш хөгжүүлсэний дараа бид Олимпод дээгүүр өрсөлдөх боломжтой гэдгээ шалгадаг болохоос гол суурьтаа анхаарал хандуулалгүй Олимпын медаль гээд зүтгээд байвал 20, 30 жилийн дараа ахиад л ийм байдалтай байна. Тэр үед Олимпыг мэргэжлийн спорт эзэлчихсэн, эсвэл Олимпоос илүү мэргэжлийн спорт илүү ач холбогдолтой болно. Сая Гуанжоуд Япон, БНСУ-ууд шинэ түвшинд оччихсон жинхэнэ мундагуудаа явуулахгүй байгаа нь харагдсан. Тэдний дараагийн алхам юу бол!!!
Спорт хөгжиж байж медаль авна уу гэхээс медаль аваад спортыг хөгжүүлчихдэг юм биш л дээ. Олимпын хорооны өмчилчихсөн ТОП-4 гэсэн төрлийг авч хаях хэрэгтэй. Бүх хүүхдүүдээ бөх, боксчин болгох гэсэн ард түмэн биднээс өөр байна уу? Явцуу, явцуу гэхэд арай дэндүү. Үүнээс болоод медаль авчирахгүй бол хүлээж авахаа болчихсон муу занг ард түмэндээ өгчихсөн.
Тамирчин бол улс орны нэрийг гаргах хэрэгсэл тэгэхээс тамирчин бол тийм ч чухал биш. Тийм дээ ч оролцсон тэмцээн болгондоо медаль авах чин эрмэлзлэлтэй. Бүх зүйл хуучин арга барил, хуучин тогтоц. Олимп, дэлхийн медалиуд өнөө маргаашгүй дуусах гээд байгаа юм шиг сэтгэхээ болих хэрэгтэй. Хөлбөмбөгт гэхэд 40 жил оршин тогнож байгаа 3-1-4-2 хувилбарыг өөрчилж чадах дасгалжуулагч алга. Бүх лигийн баг, шигшээ баг нь нэг хувилбартай тоглоно. Украинд сургууль төгссөн шигшээгийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр хүртэл өөрчилж мэдэхгүй байна. Сагсанбөмбөгт ч ялгаагүй. Хэрвээ Өмнөд Солонгосоос Пак Сун-Гин ирээгүй бол өнөөдрийн лигийн багуудын арга барил тэгж их өөрчлөгдөхгүй л байсан болов уу. Нэг хүн ирээд ямар том өөрчлөлт хийснийг сагсанбөмбөгчид бүгд хэлнэ.
Тиймээс тамирчин гэхээсээ илүү чадварлаг боловсон хүчин бэлдэх хамгийн чухал байдаг. Азидаа спорт өндөр хөгжсөн улс орны бодлого ийм. Тэгэхгүй бол цаашдаа дээрх шиг инээдтэй ч гэмээр бодлогууд удирдлагын зүгээс их гарна даа.