ГЕННЕСИЙН НОМОНД НҮЦГЭЛСЭН МОНГОЛ БӨХЧҮҮД
Хар багын “бааз” маань хөдөөнөөс иржээ. Хоёр хүүгээ дагуулан манайхыг зорьсоор байгаад олоод, ороод ирлээ. Бас жаахан халамцуухан. Бааз гэдэг нутгийн хэллэг юм уу даа.
Хар багын “бааз” маань хөдөөнөөс иржээ. Хоёр хүүгээ дагуулан манайхыг зорьсоор байгаад олоод, ороод ирлээ. Бас жаахан халамцуухан. Бааз гэдэг нутгийн хэллэг юм уу даа. Манай нутагт хамгийн дотны найз хүнээ бааз гэдэг юм. Сумын заан цолтой, манаач ажилтай манай бааз, яруу найрагч Ч.Мягмарсүрэн агсны “ Сумын заан” шүлгийн амьд дүр. Цэргээс халагдсан жилээ сумандаа нэг түрүүлсэн. Цэрэгт байхдаа улсын наадамд хоёр давсан тэрнээс хойш бол голдуу л адуу, тэмээ, үхэр, хонь, айраг, архитай барилдаж унаж давж яваа хөдөөх цөлх эр. Геннесийн номд орох 6002 мянган бөхийн барилдаанд хоёр хүүгийнхээ хамт зодоглож “амьд явсны хэргээ бүтээчхээд” явж байгаа яах аргагүй монгол бөх дөө.
Амьд явсны хэрэг бүтлээ хөө, Геннесийн номд хүүгийнхээ хамт зурагтайгаа орсон гээд хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа эр хүн болохоор энэ намаржин халаалттай явалгүй яахав. Бидний үеийнхэн сургууль соёлын мөр хөөгөөд аймаг хот явахад, төрж өссөн нутгаа сахиж үлдсэн ганц нэгэн чацуутнуудын маань нэг болохоор би баазыгаа их хүндэлдэг юм. Хотод ирээд баазынхаараа оролгүй яахав. Тэр жил намайг бичсэн зүйлийнхээ төлөө шийтгэгдэж, цагдаа шүүх болж, 300 сая төгрөг төлөх болсон гэдгийг радиогоор сонсоод хамгийн их зовсон хүн нь энэ муу минь юм шүү дээ. Зун нь нутгтаа очиход Өгөөмөрийн голоор л нэг яриа болгочихсон, намайг шоронгүй л гаргах юмсан, төлбөрөөс нь хугаслалцвал ял нь хөнгөрөх байгаа гээд мал цуглуулах дээрээ тулчихсан, бас өөрийнхөө хэдийг бол хотоор нь туугаад яв гээд давхиж явсан аргагүй л хар багын маань бааз сайхан сэтгэлтэй эр дээ. Мань эрийн манайд ирсэн гол зорилго нь Юнесийн ном /Геннесийн ном гэж хэлж байгаа юм/-ноос нэлээд олныг олж авах, сонин хэвлэлд ажилладаг болохоор хүүгийнхээ хамт зодоглосон зургаа, танигдахаар тавиулахаар надаар арын хаалгадаж яваа байна аа. Би хэллээ. Бааз нь тэр Юнесийн номноос чинь олж чадахгүй ээ. Оллоо ч, тэр чинь монгол хэл дээр байдаггүй юм. Олж авч үзээгүй гэж үнэнээ хэллээ. Хэрэв олоод ирвэл чи худалдаж авч дийлэхгүй гээд уурыг нь хүргэв. Аа их тунирхаж, мурилзаж байна. Эр хониор авна гэнэ. Чи муу хэдэн номд царай алдлаа л гэнэ.
Би Юнесийх нь номны талаар мэддэгээ бас үнэнийг нь хэллээ. “Манай Монгол бөхийг Юнескод бүртгүүлсэн бол сайн даа хөө, дэлхийн хэмжээний сайн номууд, спортын мэргэжлийн сэтгүүлүүд, “Британик””Дэлхийн ном” зэрэг нэр хүндтэй том номууд байдаг юм. Түүнд 6002 монгол бөх, чиний зурагтай орсон бол зүгээрсэн. Ёстой улс орны хийморь сэргэнэ. Чиний амьд явсны хэргийг бүтээсэн гээд байгаа Юнесийн ном гэдэгт чинь орох гэж улс орноороо улайран зүтгээд байхаар ном биш дээ” гэж би мэдмэртэв. Бас чиний зураг дэлхийн “хамгийн том боовтой хүн”ий зурагтай хамт тавигдана гэж муу нөхрөө цаашлуулав /Гэхдээ бараг л үнэн. Г.Д/. Энэ ертөнцийн марзан, гаж, голдуу бүхнийг бүртгэж байдаг, Геннес гэдэг ном анх пивоны рекламнаас үүссэн байдаг. Бүүр 1955 оноос Ирландад хэвлэгдсэн, жил бүр 300-гаад хуудастайгаар монголоос бусад 23 орны хэл дээр гардаг ном. Соёлт орнуудад эрхэмлэж, шүтэж, дээдэлж явдаг хүмүүсээ өөрөөс нь зөвшөөрөлгүй, геннесийн номд оруулбал доромжлолд тооцож бөөн мөнгө нэхдэг зэргийг хөдөөний муу бааздаа хэлээд яах вэ. Жишээ нь тэр Геннесийн номонд чинь 1977 онд Стевин Петрочеко гэдэг нөхөр 1.3 секундэд нэг литр пиво гударч рекорд тогтоосон байна гэж хэллээ. Өөрийг нь ийм хугацаанд 1.5 литр айраг балгавал нэрээрээ орно гэж тайлбарлав. Бас их сонирхож байна. Гэртээ хариад айргаар сайн бэлтгэл хийж байгаад үзээд алдах ч юм болов. Стевиний рекордыг эвдэх ч юм болов. Нэг суудал дээр хамгийн их мах иддэг бөх, хамгийн их олон литр айраг архи уудаг бөх, буур өргөдөг бөх, эмээлтэй морь үүрээд явдаг бөх, таван алд газар бөөлждөг бөх зэргийг оруулж болох юм байна гэж бид хоёр зөвлөлдлөө. Геннесийн номонд орж рекорд тогтоож болох юм байна гэж марзагналдав. Манай хүн Геннесийн номонд орох гэж хөөрхөн зардал гаргажээ.
Өвлийн идшинд чинь эр үхэр өгнө гээд хүнээс мөнгө аваад ирсэн байна. Дэлхийн хэмжээний Геннесийн номонд оруулна, 4000 бөх зодоглуулна. Эрхэм хүндэт сумын заан таныг урьж байна гээд урилга заллага болоход муу бааз маань онгироод тууж ирсэн нь энэ ажээ. Парламентын бөх гишүүд, бөхийн холбоо юу сэдэж, ямар бизнес сэтгээд бөх гэхээр юугаа ч хайрладаггүй сайхан эрчүүдийн цөсийг хөөргөж, намрын жихүүн өдрөөр Геннесийн номонд ортол нь шалдлуулж шоудчихваа. Бас нэг сайхан санал байна. Бөхийн удамтай 10 000 охидод зодог шуудаг өмсүүлээд парламентын гишүүн бөхчүүдээр зүүн барууны магнай босгон дэвэн дэвсээр гарч ирээд шоудчих. Геннесийн номонд үг дуугүй орно, бас цөм хийнэ дээ.

gvzqQsfkkqxC
ялгуун
Naiz ni
jirin er
bl
bold
bat
batka
Зочин
Зочин
Зочин
Зочин
baast
Jack
555
Түвд
Зөрүүд
Зөрүүд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
qwerty
Зочин
Зочин
Зочин
Зочин
sk
mongol boh
Зочин
ss
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
usa
mgm
bob
Зочин
DSH
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
ishhvvmini
sdaaaaaaaaaaaaa
MNG
Зочин
monogl boh
Ginnesiin nom zarna
mgl
Зочин
Зочин
Зочин
Зочин
гомбо
Oh my god
Зочин