“Дөрвөн цааз”тай зулын хорин тавны тэмдэглэл
Жилд ганц удаа ч гэсэн нүглээ наманчилж ядахдаа нүгэл нэмж хийдэггүй өдөр нэг л тохиодог буддын шашны ёс бий. Энэ өдрийг зулын хорин таван гэдэг.
Жилд ганц удаа ч гэсэн нүглээ наманчилж ядахдаа нүгэл нэмж хийдэггүй өдөр нэг л тохиодог буддын шашны ёс бий. Энэ өдрийг зулын хорин таван гэдэг. Энэ өдөр хүний битгий хэл амьтны амь тэвчиж, өвлийн идшээ хийхдээ хүртэл зулын хорин тавнаас өмнө багтааж ,зул хүж болж, цагаан хоол идэж, мацаг барина. Энэ их буяны үйл нь аль хэдийнээ шашны ёсноос хальж бараг үндэсний ёс уламжлал болсон юм. Саяхан болж өнгөрсөн зулын хорин тавны өдөр тоймтой юу болоод өнгөрөв. Монголчууд бид ч, Монголын төр засаг ч хүнлэг энэрэнгүй буддын шашны үзэл баримтлалд хэр зэрэг үнэнч юм болдоо бүү мэд. Зулын хорин тавны өдрийг тохиолдуулан Монголын шүүх дөрвөн хүнд цаазаар авах ял сонсголоо. Нэгэнт л цаазлах байсан юм бол шүүх хурлаа энэ их буяны өдрөөс зайлуулан ганц өдрийн хойно өмнө зарлаж болох л байсан.
Ер нь манай шүүгч нар айхтар улс төрч шийдвэр гаргадаг. “Долоон сарын нэгний” хэрэгт холбон Батзандан, Магнай нарт ялын дээд хэмжээ өгч байв. “Долоон сарын нэгэн” хэрэг бол зэвсэглэсэн төр гар хоосон иргэд руугаа байлдааны буугаар галласан харгис ялт хэрэг байлаа. Харин жагсагчид бөөн бөөнөөрөө нэг стандараар яллагдаж хорих газар руу ачигдаж байсандаа. Шүүгч нар энэ өдөр дээд хэмжээ өгдөг нь бас л нэг муу улс төрийн шийдвэр Ерөнхийлөгчийгөө эсэргүүцэж байгаа ухаантай юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихэд шүүгчид улс төржиж хамгийн их эсэргүүцэж байсан. Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшээд хамгийн түрүү шүүгчидтэй уулзана гэхэд тэд уулзахгүй гээд зугтааж байсан. Одоо хууль ёсоор яалтачгүй уулзах л болно. Ц.Элбэгдорж цаазын ялыг байхгүй болгоё гэсэн нь дотооддоо асар их эсэргүүцэлтэй тулгарч гадаадад бол нэр хүнд нь өсч байна. Шүүгчид дээд хамжээ өгөөд байгаач гэсэн Ерөнхийлөгч албан тушаалаа ашиглан аминд нь хүрэхгүй гэдгийг шүүх сайн мэдэж байгаа. Тэгвэл шүүх заавал дээд хэмжээ өгөлгүй бүх насаар нь хорих, 25, 30,40 жилийн ял өгч болноо доо.
Харин зулын хорин тавны энэ өдөр засгийн газрын хуралдаан боллоо. Энэ хуралдаанд гадаад хэргийн яамны залуу сайд Занданшатар ёстой нэг баярлууштай санал оруулсан. БНХАУ-тай ялтан солилцох гэрээг батлуулсан явдал юм. Монгол цөөхүүлээ дөнгөж гурван сая хүнтэй. Хятад бол дэндүү олон , тэрбум хүнтэй. Монголын төр цөөхүүлээ болохоороо нэг ч гэсэн хүнээ аврахын төлөө явж байна. Харин Хятад бол хүнээр тутахгүй. Тиймээс ч тун хатуу хуультай. Ядахдаа өөрийнхөө улс оронд ирж ял эдлэг. Эрээн, Хөх хотод хэрэг хийсэн болгон Хятадын хуулиар шийтгэгдэх юм бол цөөхөн Монголчууд байхгүй болно. Манайхан их баларна. Бөөн бөөн ноос, үс арьс шир ачиж согтуу хөлчүү яваа манайханд хар тамхийг 100 грамаар байтугай хэдэн кг-аар нь мэдэхгүй тээнэ. Цөөхүүлээ байж төр нь хүнээ хороохоо байдаа гэсэн төрийн тэргүүний бодлогыг Зандан шатар сайд дэмжиж их ч гүйж байж ялтан солилцох гэрээ хийх хэмжээнд хүрснээ засгийн газар зулын хорин тавны хуралдаанаараа зарлалаа. Буянт үйл хийвээс энэ өдөр үрждэг юм гэнэ билээ. Зулын хорин тавны буяны энэ өдөр манай Гандан хийд циркт том шоу хийв. Шашны цэнгүүний билетийн үнэ 3000 төгрөг.
Зулын хорин тавны тэмдэглэлээ бичихийн өмнө телевизээ асаалаа. Нэг суваг дээр Америк кино гэхдээ цаазаар авахуулах нэг хоригдол нэг” гэгээн эх” эмэгтэй ламын тухай кино гарч байна. Өнөө лам цаазаар авахуулах хоигдол,ар гэрийнхэн, хохирогчдын ар гэрийхний хооронд яг л өмгөөлөгч нь юм шиг гүйх юм. Хамгийн сүүлд ялтан хийсэн хэргээ үнэн сэтгэлээсээ гэмшиж бүх нүглээ амиддаа чин сэтгэлээсээ гэмшсэндээ сэтгэл амар цахилгаан сандалд очиж байх юм. Үлдэгсэдийн гэр орныхоны дунд ямарч өс хонзон үгүй болж амар амагланг олж үлдэхэд санваартан ламын үүрэг яасан их юм бэ. Харин манай лам нар алуурчин талаачингуудын гэр орноор явж хүнлэг энэрэнгүй байх , үйлийн үрийн тухай сургаалиа айлдан хүн нэг бүртэй ажиллавал мөн сайхнаа. Гэмт хэрэг тарьчихмаар болон шүүхийн шийдвэрээр ял эдлэж байгаа хоригдлын тоогоор хүрэлцэхүйц бурханы олон шавь бий дээ. Гэтэл тэд маань зулын хорин тавнаараа урлагийнхан шиг билет заран шоу зохион байгуулаад сууж байна. Сэтгэлээ ариусгах шүтлэг бишрэл. Түүнийг ард түмнийхээ сэтгэлд суулгах бурханы гүн ухааныг тээгч лам нар, Төр, төрийн олон байгууллагууд цөөхөн Монголчуудынхаа төлөө анхаарал тавин хиймээр зүйл их байнаа. Энэ жилийн зулын хорин тавны өдрийг тэмдэглэн үлдээхэд нэг иймэрхүү.

Зочин
Uvor mongol
Зочин
Зочин
Зочин
цолмон
хишигээ
erdene
ard
Зочин
9999
Зочин
Зочин
Зочин
irgen
3333
2222
Хөлсний comment-чингуудаа гэж
1111
Зочин
Зочин