Дээс ин Хаатс
Тэнгэр дээрээс харахуй дор эрээн алаг том өт дөрвөлжин ёотонгуудын дунд утаа суунаглуулан өцөгнөх бөгөөд сайтар нягталж үзвээс найман их наяд олон дугуйт тээврийн хөсөгнүүд ар араасаа мордолцон цуваад орь дуу тавин гэлдрээ нь ийм болой.
Ямар нэг далд утга санаа үгүй, хэн нэгнийг ёжлосон зүйл үгүй зүгээр л нэг хүүрнэл болой, та бүхэн сонирхон умшигтун
Тэнгэр дээрээс харахуй дор эрээн алаг том өт дөрвөлжин ёотонгуудын дунд утаа суунаглуулан өцөгнөх бөгөөд сайтар нягталж үзвээс найман их наяд олон дугуйт тээврийн хөсөгнүүд ар араасаа мордолцон цуваад орь дуу тавин гэлдрээ нь ийм болой. Хоёр мисс хүүхэн зөрж багтахгүй нарийн зам дахь улаан чийдэнгийн цаанаас утаат хөсөгнүүд түгжирч гацан дөхөх нь хондлойн завсраар цухуйж ядах чулуужиж хатсан өтгөн лугаа адил аж. Гүцэнд хоригдсон бирд мэт түгжрээнд саатан хоёр жаран өнгөрсөн атал сөөмийн зайд ч урагш үл ахисан Дээс хүү хилэгнэн бачуураад зүрхээрээ цахилгаан гаргаж хумлятор юугаан цэнэглэнэ.
Олс дээс мэт уян нарийн лагшинтай агаад бэлэгсийн гадар хэсэгт эмэгчин болоод эрэгчин амьтан хүрэхэд цэрвэн ичингүйрч нумалздаг тул энэ уурт хөвүүнийг нөхөд нь Дээс хэмээн авгайлдаг гэнэ.
Замын нугачаанд хань болог гээд Дээс хөвүүний сорж барсан гунын чинээ гучин янжуурны үнс нь гучин хувин дүүрээд хөсөг дааж дийлэхгүй болох цагт салхины дагуу цацан хийсгэж орхив. Нунтаг их үнс хойд талын хорин хөсөгтний магнайны үс нүүрний гадаргууг бүрхэж бохирлоод олон ардын хилэнг дэврээсэн ч Дээс үл тоон уул усны савдаг буга урамдах цагийн аяз аялгууг чагнан чихээ тэнийлгэн байх. Гучин янжуур төхөөрөх үед аманд гурван бүхэл шүлс хуралдах агаад түүнийг Дээс хүү мөн л хойд талын хорин хөсөг рүү нулимаж орхив. Эхний шүлсэн бөмбөрцөг хар замд дусал болон гэмгүйхэн буух, удаах бөмбөрцөг мөн л гэмгүйхэн салхин лугаа нисэх, гэвч хамгийн том гутгаар шүлсэн бөмбөлөг Дээсийн хөсөгний бөгсөн биеийг мордон явсан унаан дах Мэсчин ардын ам хамарт очиж наалдмой.
Мэсчин ардад үүнийг хүлцэх шалтгаан огт үгүйн учир хүний ясан бариул хүйтэн төмрөн иртэй сэлмээ суга татан Дээсийн зүг ирээд өрөөсөн чихийг нь огтлон одов. Тэрбээр хүний ясан бариулт энэ сэлмээрээ мянган чих цавчиж хүзүүндээ хэлхэн зүүсэн бөгөөд нэгэн удаа сэлмээ сэнсрүүлэн эргүүлж эмс охидод шагшуулан баясахдаа анхаарал алдаж өөрийнхөө нэг чихийг санаандгүй тасдан орхисон явдлаас хойш ийм гаж зуршилтай болжээ. "Нутаг үнсээр нүүр бохирлосонд зэм болгож хөсөгний чинь дугуй руу хутга мэс чичихүй, шүлсэн бөмбөлгөөр ам хамарт нялсанд ял асууж чихийг чинь огтлохуй" хэмээн Мэсчин ард өгүүлэхэд, "Олс дээс мэт турьхан гээд элэг бөөрийг барив чи, үүний чинь хариуд харуй бүрий цагаар хар дагзан дээр чинь тоосго хагалюу" хэмээн Дээс дотроо бодол тээх.
Дээс хүүгийн толгой дээр тоонын чинээ тоорцог тависан ч зүүн хөл зөрүүхэн гишгэхэд зулайд нь тогтохгүй багаддаг аж. Харин одоо өрөөсөн чихгүй болсон тул тоонын чинээ тоорцог нь яг таг таарж нийцээд харин ч нүдийг нь тагламаар аядах юм гэнэ. Ийнгээд Дээс хүү өөрийгөө Дээс in Hat хэмээн нэрийдээд мэсчин ардын толгой дээр буталж орхих тоосго хайн эхлэв.
Мах амсахгүй, сархад тэвчихгүй, хүүхэн үзэхгүй бясалгагч Баатар арын гудамны алдарт хөвүүдийн дууг сонсож сэтгэлээ бясалган байхад Дээс in Hat тайван амрыг нь бусниулж агсран орж ирэв. "Нар хурц, салхи их цагт нүүр хэврэг гээд биеэ чөлөөлөн суухад чи юунд санаа сарниулав" хэмээн бясалгагч Баатар уурсан асуув. "Гурван малгайтан бүлгийн анд явсансан, амар мэндийг асуухын оронд аашлан уцаарладаг чинь таагүй еэ, Мэсчин ард өнөөдөр чихийг минь авсан маргааш толгойг минь авч одох энүүхэнд атал хамтлагийн нэг нөхрөө үл ойшоох чинь юун" хэмээн Дээс ин Хаат гомдоллов.
“Мэсчин ард бол Эрийн чихээр зууш хийж сархад даруулдаг, Эмийн хөхөөр дэр хийж толгой амраадаг, Хүүхдийн тархиар тараг бүрж хоол шингээдэг нүгэл ихт хүмүүн юм. Харин би аваас Завхайтай цэнгэж лагшин булингартуулахгүй, Зандан чигээр насыг барна хэмээн бясалган суудаг ариун бодьгал билээ. Мэсчин ард нүгэлт хүмүүн, би бээр ариун хүмүүн, чи бол нүгэл ч үгүй ариун ч үгүй тул аль нэгэн замыг үтэр сонго. Над мэт архи жигшин, аальгүйг үргээн, янжуур гишгэж явъя хэмээвээс хамт бясалга, эс бөгөөс малгайтан бүлгийн нөгөө анд дээр очиж тус эрэгтүн” хэмээн бясалгагч баатар таайййвнаааар Дээс ин Хаат лугаа хүүрнэв.
Малгайтан бүлгийн нөхөд Дээс ин Хат, Бясалгагч Баатар, Анхдугаар малгайтан нар эрт цагт шонгийн модоор шүдээ чигчилж, уул хөндийг үерлэтэл шээж, тугалын бүхэл мах залгилангаа дуу хуурыг бадраах үед үүл үргэж тэнгэр цэлмэдэг байсан гэдэг. Нэгэн удаа зургаан толгойтон бүжигч мангастай тулалдахаар болтол гурвуул дундаа ганц илдтэй, илд нь иргүй байсан тул аргагүй ялагдаж тус тусын мөрийг хөөсөн түүхтэй. (ямар учраас дундаа ганц илдтэй байсан тусдаа нэгэн түүх болой)
Бясалгагч Баатарт сайн суухыг ерөөгөөд Дээс ин Хат тэр даруй Анхдугаар малгайтан лугаа хүрч очиж хэрэг явдлаа тоочив. “Аргагүй хэцүү хэрэг тохиолджээ, мэсчин ардын толгойг цохьсон бул хар чулуу бутарч унадаг билээ, хатуу төмөр лантуу хагарч унадаг билээ, чиний хагалах тоосго бол дагз хүзүүнийх нь загатнааг гаргах төдий болох . Тиймээс түүнд зараа залгиулах мэхийг хэрэглэж дотроос нь цохих нь зүй биз” хэмээн Анхдугаар малгайтан зөвлөв.
Ийнхүү Дээс ин Хат болон Анхдугаар малгайтан нар баруун зүүн хоёр гартаа нэжгээд хүүдийг барьж, тус бүрт нь далан таван ширхэг зараануудыг багтаагаад Мэсчин ардын явах замын бэлчир дээр очин тааралдаж дөрвөн хүүдий зараануудыг гурвуул хамтран залгилалцахыг асуув.
“Залгилахыг хоолой мэдэг, тогтохыг хөл мэдэг, өнөөдрийн жаргал өнөөдөртөө, маргаашын зовлон маргаашдаа” хэмээгээд Мэсчин ард нэгэн хүүдийн зарааг тав таваар нь гүд гүд залгилав. Энэ үеп Дээс ин Хат ихэд хөхрөн баясаж, “Маргаашын мандах улаан нарнаар ходоодонд чинь далан таван зараа сэрж, дотроос чинь хатгаад дээшээ ч үгүй доошоо ч үгүй зовоох болой, хүний чихийг сэлэмдсэний чинь хариуг би ингэж авлаа” хэмээхэд Мэсчин ард, “гайгүй хөөрхөн зараанууд байна, та нөхөд бас залгилаваас харамсахгүй шүү” гэж хариу өгүүлээд дахин нэг хүүдий зараануудыг нь аван залгилав. Угтаа яаж хүчээр зараа залгиулах вэ хэмээн шаналан явсан боловч Мэсчин ард өөрөө сайн дураар хоёр ч хүүдийг нь хоослоход малгайтан бүлгийн хоёр анд гайхан алмайрав. “Энэ зараанууд бол хоолой зурдаггүй, ходоод хорсгодоггүй юм байх даа” хэмээгээд далан таван зараануудтай нөгөө хоёр хүүдийг нэг нэгээр нь авч залгилаад хэсэг хугацаа саатах.
“Эээээ эээ өөөөөөөөөүүүүүүүүүү эээээээ, одоооо бол зарааа байтугай зааааан ч залгилнаааааааа, анд минь чи манийхаа нөгөө чихийг авбал ав, би буруу юманд уурсаж” хэмээн Дээс ин Хат өгүүлэхэд, “Үгүй дээ нөхөр минь харин би арай түргэдэж, чи дахиад манийхаа нүүр лүү шүлсэн бөмбөлөг нисгэвэл нисгэ” гэж Мэсчин ард хариу өгүүлэв. Дээс ин Хат –ыг гэр оронд нь хүргээд Андугаар малгайтан болон Мэсчин ард нар хөнгөн шидийн тамирыг үзүүлж үүлтэй тэнгэрийн доогуур, үйлтэй гражны дээгүүр нисэн дүүүлэн харайн одохдоо ихэд баясгалантай байх агаад маргааш нь олон зараанууд ходоодонд нь амилж сэрээд зовоон тарчлаахыг үл мэднэ.

ayanga
вовка
ori
Зочин
selem togmid
Goomaral
bat
hooe
Зочин
Зочин
G-Mobile.n
Oshin
Зочин
Төрөө
Sex
Зочин
boogoo
NB
Зочин
Dondog
Зочин
kaka
Зочин
Зочин
иргэн
Hi