Ерөнхийлөгчийн айлчлалаас японууд ганзага дүүрэн үлдлээ
Хэвлэлийнхэн, ажиглагчид, улстөрчдөд төр ,засгийн тэргүүн нарын гадаад айлчлалыг дүгнэдэг тогтсон нэг л стандарт бий.
Хэвлэлийнхэн, ажиглагчид, улстөрчдөд төр ,засгийн тэргүүн нарын гадаад айлчлалыг дүгнэдэг тогтсон нэг л стандарт бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар яваад Монголдоо ямар хэмжээний зээл тусламж гуйж, бүр салгаж ирж чадав гэдгийг гол болгоно. Болдог бол амласныг нь бараг цүнхлээд ирвэл бүр мундаг.
Гаднынхнаас гуйдаг, ярьдаг юм нь ч ижилхэн. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хүснэ. Монголчууд олноор амьдардаг Америк, Европын холбооны улсууд, Азиас Япон, Солонгост айлчлахаараа визийн хөнгөлөлт гуйна, хараар ажилладаг монголчуудыг минь харж үзээч гэж нөгөө талаа хууль номыг нь зөрчүүлэх гэж тулгана. Эсвэл манайхаас төдөн хүн авч ажиллуулаач гэж монголчуудаа гадаадад импортлох, хатуу хэлбэл хүний наймаа маягийн зуучлалыг хэр амжилттай хийснийг онцолно. Тийм учраас сэтгүүлчид бичихдээ, улстөрчид ярихдаа богц дүүрэн, ганзага хоосон айлчлал гэх мэтээр хэмжээ заана. Энэ бол төр засгийн тэргүүнүүдийн гадаад айлчлалыг дүгнэдэг, 20 жил Монголд явж буй стандарт. Энэ жишгээр харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд хийсэн айлчлалаараа:
Нэгд, Монгол Японы харилцааг шат ахиулж “Стратегийн түншлэл” байгуулах зорилт тавьсан хамтарсан мэдэгдэлд Японы Ерөнхий сайд Наота Канын хамт гарын үсэг зурлаа. Гадаадын харилцаны сайд Г.Занданшатар энэ тухай , Монгол Улс одоогоор ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай. Манай урд хөрш ч бидний хувьд стратегийн түнш. Америкийг стратегийн түншээ гэж үздэг. Европоос Германтай стратегийн түншлэлийн харилцаа тогтоох боломжтой. Харин Азиас анх удаа Японтой Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Гарын үсэг зураад зогсохгүй бодитой ажлууд хийхээр төлөвлөлөө. 2012 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Үүгээр Стратегийн түншлэлийн гэрээндээ гарын үсэг зурахаар товлолоо. Энэ бол Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын том олз төдийгүй, манай хоёр улсын 40 жилийн дипломат харилцааны түүхэн үйл явдал гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Японтой хойд хөршийнхөө хэмжээ зиндаанд харилцах болж байна.
Хоёрт, хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар болов. Энэ мэдээг Монгол Японы бизнес уулзалтад оролцсон 300 гаруй бизнесмэнүүд алга ташин хүлээж авав. Мөн Япон улс өөрийнхөө төвшинд Монголын банкуудын зэрэглэлийг нэг шат ахиулахаа мэдэгдсэн. Ингэснээр Японд сүмо, ноолуур хоёроос өөр экспортгүй байсан монголчууд олон салбарт хөрөнгө оруулалт авах боломжтой болж буйг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, MCS группийн ерөнхийлөгч Д.Оджаргал, Хаан, худалдаа хөгжлийн банкны захирлууд онцлов.
Гуравт, уул уурхайн буянаар Монгол Улс мөнгөтэй болж, цаасан дээрх статистикаар бол эдийн засаг өсч буй. Иймд олон улсын байгууллагууд манайд үзүүлдэг байсан “Стэнд бай” зэрэг зээл тусламжийн хөтөлбөрөө зогсоож байгаа. Харин Япон улс хөгжлийн албан ёсны зээлээ үргэлжлүүлж Монголын жижиг дунд үйлдвэрийн салбарт 60 гаруй сая ам.долларын зээлийн нот бичигт гарын үсэг зурав.
Дөрөвт, нэгэнт стратегийн төвшинд харилцах гэж байгаа учраас хүн солилцоог ч стратегийн зарчмаар өргөжүүлэхээр тохиров. Гурван жилийн дотор 1000 монгол залууг Японд сургах хөтөлбөрөө эрчимжүүлж, шинээр 2011 онд 50 монгол залууг Японд мэргэжил дээшлүүлэхээр болов.
Энэ бүгдийг айлчлалыг дүгнэдэг уламжлалт стандартаар харвал Ерөнхийлөгч богц дүүрэн ирлээ. Харин айлчлалыг дагаж явсан сэтгүүлчийн хувьд хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалаас японууд нь монгнолчуудаасаа илүү ихээр ганзага дүүрэн үлдсэн гэмээр байна. Манай хэдэн залуу сүмогоор л Монголоо Японд сурталчилдаг. Үүнийг олон хүн хүлээн зөвшөөрнө. Харин энэ удаа Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувиар улсынхаа амьд сурталчилгааг Японд хийж, Монголынхоо тухай ихийг, эерэгийг японуудад үлдээв. Чухам үүгээрээ Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлал урьд өмнөх айлчлауудаас стандарт бус байв. Үүнийг айлчлалд багтсан албан ёсны төлөөлөгчид, хэвлэлийнхэн, бизнесийнхэн хүлээн зөвшөөрөх байх аа. Японуудын үзүүлэсэн хүндэтгэл, эзэн хаан, Ерөнхий сайд, парламентын гол гурван намын бүлгийн дарга нарын хэлсэн үг, Токиогийн их сургуульд уншсан Ерөнэхийлөгчийн лекц, NHK телевизийн тусгай нэвтрүүлэг ч үүний баталгаа болно. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Наото Кан “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал манай хоёр орны сүүлийн 20 жилийн харилцааг дүгнэсэн, ирээдүйгээ тодотгосон түүхэн айлчлал боллоо. Өнгөрсөн 20 жилд бид монголчуудад тусалж ирсэн. Гэхдээ бид монголчууд гэж хэн бэ гэдгийг мэддэггүй, Монгол Улс Японд ямар хэрэгтэйг ойлгодоггүй явж иржээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн айлчлал энэ бүхнийг японууд бидэнд сууриар нь ойлгуулж өглөө” гэсэн юм. NHK телевиз ч иймэрхүү утгатай нэвтрүүлэг бэлтгэж өнгөрсөн пүрэв гаригт цацав. Тус телевиз тусгай нэвтрүүлэг бэлтгэх болсны шалтгаан нь Ерөнхийлөгчийн Японы парламентад хэлсэн үгтэй холбоотой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа гадаадын улсын парламентад үг хэлж байгаа нь энэ гэсэн. Тэрээр “манай хоёр орны харилцаа чанарын шинэ төвшинд гарах цаг ирлээ, сэрцгээ японууд аа. Бид бол адилхан хөх тамгатай төрдөг тэнгэрт тэтгэгдсэн харилцаатай улс. Бас манай хоёр орны ард түмнүүд хүний эрх эрх чөлөө, шударга ёс гэсэн адилхан чин хүсэлтэй гэх зэргээр илтгэх чадвараа ашиглаж байв. Монголын парламентын 20 жилийн ойн УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийг үг хэлэхэд манай гишүүд дүнсийгээд л суугаад байсан даа. Харин Японд өөр дүр зураг харагдав. Мэдээж Ерөнхийлөгч онож хэлсэн л байх. Орчуулга нь ч бас давхар онож байгаа бололтой танхимд суусан Японы хоёр парламентын 700 гаруй хүн дөрвөн ч удаа алга ташиж харагдсан. Үүнээс улбаалан NHK телевиз Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ярилцлага авч, зарим асуултын дундуур Монгол орны хөгжил, уул уурхай, ард түмний онцлогийг танилцуулж байлаа. Сэтгүүлч “монголчууд Япон бол бидэнд хэрэгтэй гэж яриад байна. Үнэн хэрэг дээрээ Япондоо Монгол нь хэрэгтэй юм биш үү. бидэнд хэрэгтэй коксжсон нүүрс, газрын ховор элемент Монголд л байна” гэсэн дүгнэлтээр нэвтрүүлгээ төгсөгж байна лээ.
Ер нь японууд Монголыг сонирхож буй нь илт. Тэр дундаа Тавантолгойн нүүрс, манай улсын газрын ховор элементийг сонирхож буй нь илэрхий. Хаана ч очсон, хэн ч уулзсан Ерөнхийлөгчөөс энэ тухай л асууна. Ерөнхийлөгч ч парламент болон Япон, Монголын бизнесмэнүүдийн уулзалт дээр “Монголд байгалийн баялаг нь байна. Японд байгальд халгүй өндөр технологи нь байна. Бид энэ хоёр боломжоо нийлүүлэн ашиглаж чадвал харилцан ашигтай хамтран ажиллах боломж ирж байна” гэж тодотгосон. Энэ нь Японы хөрөнгө оруулагчдыг Монголд дуудсан Ерөнхийлөгчийн урилга. Түүнэс бус, Тавантолгойн коксжсон нүүрс, газрын ховор элементээ японуудад найр тавьчихсангүй. Японууд өнгөрсөн хугацаанд Монголд нийтдээ дөрвөн тэрбум орчмын ам.долларын тусламж үзүүлжээ. Тус улсын Эдийн засгийн сайд болон парламентын зарим гишүүн Сүмитомо, Мициу бусан зэрэг томоохон компанийн захирлууд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бидэнд үлдээсэн сэтгэгдэл, айлчлалаар тохирсон асуудлууд нь японуудын 20 жилийн дотор Монголд үзүүлсэн дөрвөн тэрбум долларыг ирээдүйд үүнээс бага хугацаанд 40, бүр 400 тэрбум доллар болох эхлэлийг тавилаа” гэж дүгнэсэн. Бас энэ тусламжийнхаа хэмжээнд таарсан хөнгөлөлт байж болохыг сонирхсон япон хүн ч таарч байв. Үүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”байгалийн баялгаа ашиглах тал дээр нэг л давуу эрх бий. Энэ бол баялгийн эзэн-монголчуудын эрх ашиг. Бурхнаас хайрласан хишгээ ашиглах тал дээр зөвхөн Монгол Улс, монголчууд л давуу эрх эдэлнэ. Бусдад нь нэг л жигд шаардлага тавина” гэж хариулж явлаа.

Үргэлжлэл бий.