Н.Энхбаяр тэнгэрээс буугаагүй биз дээ
-АН-ын хурал ойртохтой зэрэгцээд ийм үг яриа гардаг нь гэм биш зан болчихоод байна л даа. Иймэрхүү төвөгтэй байдлыг үүсгэдэг хариуцлагагүй байдлаасаа болж бид ард түмнээс маш тааруухан үнэлгээ авсаар ирсэн. Манай нам УИХ-д нэг л удаа яллаа.
-Сүүлийн үед АН дотооддоо нэлээн бужигнаан-тай байх боллоо. Онц их хурлыг хуралдуулах ёстой гээд хөдөлгөөн хүртэл байгуулагдаж байна. АН-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-АН-ын хурал ойртохтой зэрэгцээд ийм үг яриа гардаг нь гэм биш зан болчихоод байна л даа. Иймэрхүү төвөгтэй байдлыг үүсгэдэг хариуцлагагүй байдлаасаа болж бид ард түмнээс маш тааруухан үнэлгээ авсаар ирсэн. Манай нам УИХ-д нэг л удаа яллаа. Аргагүй шүү дээ. Дотроо дандаа л намын даргын асуудлыг ярьдаг ганцхан сэдэвтэй. Өөр юм хүлээж байгаа олон түмэнд ойлгоход хэцүү л дээ. Их хурал хуралдуулах тухай ярьж байгаа үйл явцыг харахад яах гээд байгаа нь тодорхой бус байна. Намаа шинэчилье гэдэг ерөнхий үг яриад байдаг. Ерөнхий үгийг хэн ч гэсэн ярина. Яг тодорхой яах гээд байгаа юм бэ. Намаа шинэчилнэ гэж юу яриад байгаа юм бэ, шинэчлэх шаардлага яагаад гарч ирсэн юм бэ гэдэг тодорхой ауудлуудыг яримаар байна. Түүнээс биш намаа шинэчилнэ гэдэг асуудал биднийг 20 жил дагаж, аливаа хурлын өмнө яригддаг үзэгдэл боллоо.
-Асуудлын гол зорилго нь намын даргыг өөрчлөх тухайд ач холбогдол өгөөд байх шиг харагдаад байна?
-Намын даргыг өөрчлөх тухайд бодитой үндэслэл гаргах хэрэгтэй. Миний хувьд сонгуулийн дүнгээр л тэр үндэслэл гарна. Хэн нэгний хийсвэр санаа бодол, өнцгөөс хамаарахгүй бодит үнэлгээ өгөх зүйл бол ганцхан энэ. УИХ-ын сонгуульд амжилт олсон уу үгүй юу гэдгээс биш, өөр зүйлээр намын даргын ажлыг яриад эхэлбэл хэн дуртай нь хувь хүний өнцгөөс юу дуртайгаа ярьж болно шүү дээ. Жишээ нь Н.Алтанхуяг хувь хүнийхээ хувьд дургүй хүргэдэг учраас ажил нь муу байна гэж ярих нь учир дутагдалтай. Субъек-тивийн санаа бодолд хөтлөгдөж, намын даргаас огцруулах хариуцлагыг ярьж болохгүй. АН-ын дүрэмд намын даргын асуудлыг сонгуулийн дүнгээр л ярья. Түүнээс биш Н.Алтанхуяг сайн субботник хийхгүй байна гэж ярих юм уу. Ингэж ярих нь боломжгүй бөгөөд шаардлагагүй. Тэгвэл Н.Алтанхуягийн ажлыг тааруу байна гээд үнэлж байгаа хүмүүст зөрүүлээд хэлэхэд түүнийг намын дарга байхад Ерөнхийлөгчийн сонгуульд бид яллаа. Н.Алтанхуягийг намын дарга байхад Монгол Улсын хөгжлийн сангаас ард түмэндээ мөнгө тарааж өглөө. Ингээд яривал зөндөө л юм байна.
-Тэр бүхнийг ойлгохгүй ч юм уу, хүлээж авахгүй хэсэг бий учраас л энэ яриа гарч байгаа гэж ойлгож болох уу?
-Ойлгохгүй байгаа ч юм биш. Тавьж байгаа шаардлагуудыг нь харахаар намын даргатай холбогдолгүй асуудлууд их байна. Их хурлыг намын дарга зарладаг. Хамтасан Засгийн газраас гарах тухай асуудлыг 2008 оны ҮЗХ-гоор шийдвэрлэсэн. Тэгж яривал хамтрах нь буруу гэж ганцаараа шахуу намайг эсэргүүцэж байхад УИХ-ын гишүүн З.Энхболд Засгийн газарт орох хэрэгтэй гэж намын даргаа дэмжиж байсан. Н.Алтанхуяг намын дарга болохдоо хамтарсан Засгийн газарт орох хэрэгтэй гэж нэр дэвшээд ялахад би хэрэггүй гэж хэлээд бараг санал аваагүй. Ийм л юм болсон шүү дээ. Би матар шиг юм ярьж чадахгүй. Матрын нэг зан байдаг гэдэг юм. Матар гэдэг амьтан идсэн хоолоо сүүлэндээ хүрсэн хойно мэдэрдэг. Тэгээд гөрөөс идсэн байна гээд уйлсан гэдэг. Үүнээс л матрын нулимс гэдэг үг гарсан түүхтэй. Түүн шиг сүүлэнд нь хүрсэн юм уу, бүү мэд. Гэнэтхэн өнөөдөр ингэж яриад байгаа нь ойлгомжгүй юм.
-З.Энхболд гишүүний хувьд өөрийгөө намын даргад өрсөлдөнө гэдгээ ил тод илэрхийлээд байгаа. Хамтарсан Засгийн газарт орох нь зөв гэж тухайн үед ярьж явсан хүн маань гэнэтхэн ингэж хувирах нь байдаг л зүйл үү?
-Улстөр уян хатан байх ёстой гэдэг. Гэхдээ уян хатан байна гэдэг нь хувирна гэсэн үг бас биш. УИХ-ын гишүүн З.Энхболдын хувираад байгааг би сайн ойлгохгүй байна. Сонгууль дөхөж байна. Тиймээс сөрөг байр суурин дээр гарч, дараагийн сонгуульдаа бэлдье гэсэн тодорхой үндэслэлээр ярих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл зэрэгцүүлж намын даргыг солих тухай асуудлыг тавих нь ямар учиртай юм бэ. Өөрөөр хэлбэл бодлогын асуудлыг хүнтэй холбоод, тэр тусмаа анх хамтрах нь зөв гэдэгт санал нэгдэж байж одоо ингэж ярих нь зохисгүй.
-Хамтарсан Засгийн газрыг түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо сөрөг хүчнийхээ байр суурин дээр бат зогсох хэрэгтэй. Тэгэхгүй бол уул уурхайн баялгийн хуваарилалтад хяналт тавих шаардлагатай гээд байгаа?
-Уул уурхайн баялгийг үнэхээр идэж ууж байгаа юм бол баримтыг нь УИХ дээр албан ёсоор тавиад шалгуулах эрхтэй. Түүнээс популист юм яриад хэрэггүй. Нэг л их нөхцөл байдлыг гэнэтхэн ухаарсан хүний царай гаргаж будлиантуулах хэрэггүй. Магадгүй хамтарсан Засгийн газар байснаараа олон зүйл хийснийг үгүйсгэхгүй. Бас бие биенээ үгүйсгэж баатар болоод хэрэггүй. 2008 онд хамтарсан Засгийн газарт орвол парламентын ардчилал өөрөө мөхөх аюултай гэж байсан үндэслэлүүд маань өнгөрсөн хугацаанд үнэн гэдэг нь нотлогдлоо. Үүнийг л би иш үндэс болгож ярина. Улстөрийн дур зоргоороо байдлыг гааруулахгүйн тулд парламентын сөрөг хүчний үйл ажиллагааг явуулмаар байна гэдэг үндэслэлээр хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй. Магадгүй ҮЗХ хуралдаад гарахгүй гэж шийдвэл цөөнх болоод л явна. Өөрт таалагдахгүй гээд хаалга өшиглөвөл нэг нам гэж байхын утга учир алга болж байгаа юм.
-УИХ-ын гишүүн З.Энхболдод таалагдахгүй болохоор хаалгаа өшиглөөд байна уу?
-Сайн бод доо. Юу гэмээр байна. Тухайн үедээ хамтрах ёстой гэж байснаа одоо хамтрах ёсгүй гээд яриад явж байдаг. Хамтарсан Засгийн газарт орох нь зөв гэдэг сэтгэл хөдлөм үндэслэлүүд гаргаж байсан.
-АН-ын дүрэмд хэн ч намын даргад нэр дэвшиж болно гэсэн заалт байдаг. Тэр ч үүднээс би намын дарга болно гэж өөрийгөө нийгэмд илэрхийлж байна. Магадгүй таны зүгээс намын дарга болно гэсэн санал гаргах болов уу?
-2012 оны сонгуулийн үр дүн гарахаас өмнө намын даргыг огцруулах чөлөөлөх аливаа үйл ажиллагааг эрс эсэргүүцнэ. Өөрөөр хэлбэл ҮЗХ дээр намын даргын асуудал яригдвал эсэргүүцнэ. Магадгүй ҮЗХ-ны 2/3 нь их хурлыг хийе гэж шийдээд, намын даргын асуудлыг яривал бас эсэргүүцнэ. Н.Алтанхуягийн хариуцлагыг 2012 оны сонгуулиар дүгнээд, ялагдаад огцорвол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. 2016 онд энэ намыг авч явж, дараагийн сонгуульд ялуулна гэж ярина.
-Тантай ижил бодолтой гишүүд танай намд хэр олон байгаа бол?
-Ямар байгааг нь ҮЗХ-ны хурал дээр харъя. Харамсалтай нь миний яриаг зарим хүн сайн ойлгохгүй байгаа юм. Хамтарсан Засгийн газарт орсноороо шийдсэн асуудлуудын хажуугаар юуг гээв гэдгээ сайтар тунгаах ёстой. Тэр гээсэн асуудлууд 2008 онд миний хэлж байсныг зөв болохыг харуулж байна. МАН 2008 оны сонгуульд ялаад өгөөмөр зан гаргасан. УИХ-д үнэмлэхүй олонх болчихоод гэнэтхэн цөөнхөө хамтарч Засгийн газар байгуулъя гэж уриалсан. Энэ өгөөмөр зангийн цаана өнгөрсөн хугацаанд юуг их тод харуулав гэхээр шүүмжлэл хяналтыг л байхгүй болголоо. Хяналт шүүмжлэлгүйгээр явна гэдэг тэр намын улстөрийн бодлого, зорилго цаана нь нуугдсан байсан. МАН их доожоогүй л дээ. Олонх юм бол олонхоороо л явж бодлогоо хэрэгжүүлэхгүй тэндээс нэг хүн хашгирах юм, эндээс нэг юм хэлж, шүүмжлэх юм гэж эмээж дотуур тамиртай байх хэрэггүй. Ард түмэн сонгосон олонх гээд шийдвэрээ гаргаад хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Манайд ийм эр зоригтой олонх бүрдээгүй. 1990 оноос өмнө ч шүүмжлүүлж сураагүй зан нь одоо болтол тавигдаагүй. Хянаж шүүмжлэх гэсэн хүнийг л хөнжилдөө оруулаад байдаг. Ийм нэг дэмий зангийнх нь золиосонд бид яваад байна.
-АН-ын зарим гишүүд гудамжныхан манай намын бодлогыг ярих ёсгүй гэдэг байдлаар хандах болжээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Ёстой буруу. Иргэний хөдөлгөөнийхөн манай намд элссэн гишүүд нь. Одоо манай намын гишүүн болсон юм чинь хүссэнээ ярьж болно. Харин ч Иргэний хөдөлгөөнийхөн Монголын ардчиллыг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн хандив, хувь нэмрээ оруулсан гавъяатай хүмүүс. Манай намын гишүүд хаана ч санал хүсэлтээ илэрхийлж болно. Тэгэхдээ тэр бүхнийг нь дүрмийн хүрээнд шийддэг. МАН-ын гишүүдээс авууштай нэг чанар байдаг. Тэр нь нэгэнт гарсан шийдвэрийг бүгд дэмждэг явдал юм. Гэтэл манайхан шийдвэр гарчихаад байхад хаалга өшиглөдөг зантай.
-МАН дотоод шинэчлэл, өөрчлөлт гээд нэлээд ажил хийлээ. Үүнийг та сөрөг хүчний улстөрчийн хувьд юу гэж харж байгаа вэ?
-Үзэл баримтлалын шинэчлэлийг нь би ойшоож харсангүй. Хувьсгалт гэдэг үгийг намынхаа нэрнээс хассан нь манай орны хувь заяанд томоохон үйл ажиллагаа, зөв зүйтэй алхам боллоо. Хувьсгалт гэдэг үгийг 1924 онд Коминтерний шахалтаар өгсөн юм. Тэр үед бид үнэхээр Зөвлөлт гэдэг хүчирхэг гүрний тулгалтыг сөрөх чадваргүй байлаа. Хүчинд автсан байдлыг ойлгодог. Харин 1990 онд бид тэмцэж байхдаа «Та нар наад хувьсгалт нэрээ авч хая, Хувьсгалт гэж нийгмийг хуваасан коммунист нэрнээсээ сал» гэж хэлж байсан. Одоо бол салчихлаа. Үүнийг Монголын түүхийн өнцгөөс харвал маш том дэвшил төдийгүй чухал үйл явдал. Хүний өмч хөрөнгө, бодол санаа, нийгмийг шашны эсрэг тэмцэлд хуваадаг бүхэн хувьсгалт гэдэг нэртэйгээ алга боллоо. Дээрээс нь Монголыг сонирхогч улстөр судлаачдын хувьд их онцгой үйл явдал. Хувьсгалт гэдэг нэр намд яваад байхад коммунист гэдгээсээ татгалзах дургүй байна. Тийм нам нь эрх бариад байгаа болохоор их төвөгтэй байсан байх. Жишээ нь нацист гэдэг нэртэй нам эрх бариад байвал их эргэлзээтэй болно доо. Түунтэй л адил. Монголын нийгэмд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг нам нь нэрнээсээ татгалзлаа гэж зарлаад байна шүү дээ. Монголын ардчилал эргэлт буцалтгүй явж байгаагийн нэг илрэл нь энэ. Тэр утгаараа хувьсгалт нэрээ авч хаясныг дэмжсэн. Надад сайхан санагдсан.
-МАН-ын экс дарга Н.Энхбаяр хувьсгалт гэдэг нэрээ өөрчлөхгүй гэж нэлээд тэмцсэн. Магадгүй тэр хүний хувьд энэ үгэнд өндөр ач холбогдол өгдөг бололтой?
-Харин тийм ээ. Хамелеон шиг хувираад байдаг улстөрч их төвөгтэй л дээ. Уг нь намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх «Хувьсгалт гэдэг нэрийг авч хаях санаачилга анх Н.Энхбаяраас өөрөөс нь гарч байсан» гэсэн шүү дээ. Тэгтэл би л хийгээгүй учраас бусад нь хийж болохгүй гээд байж болохгүй биз дээ. МАН чинь хэн нэгэн даргын өмч биш шүү дээ. Мэдээж компанийн захирал бол компанийнх нь нэрийг өөрчлөхөд уурлаж болно. Яагаад гэвэл түүний хувийн өмч. Гэтэл МАН бол Н.Энхбаярын хувийн компани биш. Тэр тусмаа санаачилсан зүйлээ өөрөө няцаагаад байж болохгүй л дээ. Ер нь эцсийн дүндээ тогтворгүй араншинтай улстөрчид төвөгтэй байдаг юм.
-Улс оронд хохиролтой гэж үү?
-Улстөрчид тогтворгүй байвал улстөр нь тогтворгүй байна. Улстөр нь тогтворгүй байвал нийгэм нь тогтворгүй байна гэсэн үг. Жишээ нь саяхан хамтарсан Засгийн газарт орох нь зүйтэй гэж ярьж байсан хүмүүс хэрэггүй гэж яриад эхэллээ. Эс вэл МАХН-аа Монголын ардчилсан хөгжлийн нам болгоё гэсэн чинь одоо болохоо болиод эхэллээ. Нийгмийг удирдаж байгаа улстөрчид нь маргалдаад өөр юм яриад байхаар нийгэм чиг хандлагагүй болчихно шүү дээ. Маргааш, нөгөөдөр яах вэ. Ингэж нийгмийг оюун санааны хувьд тодорхой ирээдүйн чиг хандлагагүй бүрхэг байдалд оруулах нь аюултай.
-Магадгүй Н.Энхбаяр даргын хэлснээр ард түмний амьдрал болохгүй байгааг бусад нь олж харахгүй байна уу?
-Ард түмний дунд ороод тэр бүхнийг олж харж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ уучлаарай, Н.Энхбаяр тэнгэрээс бууж ирээгүй биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхдаа ч тэр ард түмний дундаас л гарч ирсэн. Иймэрхүү уянгын халил хэлээд хэрэггүй л дээ. Өнөөдрийн байдал чухамдаа Н.Энхбаярын үеэс эхэлснийг олж харах хэрэгтэй. Гэнэтхэн Монгол Улс гээд хаа газраас гарч ирсэн Монгол биш шүү дээ. Н.Энхбаяр энэ улс орныг удирдаж байсан хүн биз дээ. Удирдах удирдахдаа хоёрхон жилийн өмнө үндэсний удирдагч шиг хэмжээгүй эрх мэдэлтэй байсан. Хэрвээ өнөөдрийн байдлыг болохгүй байна гэвэл Н.Энхбаярын хийсэн үйл ажиллагаатай холбож ярих ёстой.
-Нэгэн цагт том модноос унасан навч хатдаг юм аа гэж хэлж байсан шиг танай намаас М.Энхсайхан үзэл бодол зөрчилдөөд гарч байсан. Ийм явдал энэ хүнд тохиолдох болов уу?
-Наадхыг чинь яривал их урт түүх ярих хэрэгтэй болно. Товчхон хэлэхэд улс төрд оролцохдоо зөвхөн албан тушаал шүтэж явдаг хүмүүс ерөөсөө холын замд гүйж чаддаггүй. Олон түмнийхээ төлөө явах, улс орноо өөрчлөх бодолтой хүнд улстөр маш их сайхан зүйл. Улстөрийн сайхныг 1990-ээд оны эхээр мэдэрсэн. Жишээ нь иргэд гадаад паспорттой болчихоод бүгд гадаадад тааралдаад АН-д баярлалаа, ямар сайхан юм бэ гэж байсан. Энэ бүхнийг амталж мэдрэхийг л улстөр гэж байгаа юм. Улстөрч болчихоод өөрийнхөө ажлыг амжуулбал улстөрч болохын хэрэг юу байна. УИХ-ын гишүүн болно гэдэг нь хүмүүсийн төлөө явна гэсэн үг. Тэгэхээр тэр албан тушаал гэдэг чинь хөдөлмөрийн багаж хэрэгсэл юм. Энэ бол мужаан хүн харуул харчихаад ямар гоё юм бэ гэдэгтэй адилхан. Тэгж бодож байгаа улстөрчид хол явдаггүй Тэр барьсан харуултайгаа л зогсдог юм билээ. Гэхдээ удаан зогсохгүй л дээ. Нөгөө тасарсан навч шиг хатаад л дуусна.
-Гэхдээ М.Энхсайхан даргын орон зай АН-д үгүйлэгддэг үү?
-М.Энхсайханы тухайд хувийн бодлоо хэлэхэд үнэхээр үгүйлэгддэг. М.Энхсайханыг хүмүүс буруугаар ойлгодог. Гэхдээ түүнтэй би үзэл бодол нийлдэггүй. М.Энхсайхан бол Азийн авторитари үзэл бодлыг Монголд бий болгох гээд яваа хүн. Авторитари гэдэг Азийн дарангуйлагч үзэл санааг би эсэргүүцдэг. Түүн дээр бид хоёр эвлэрдэггүй юм. Тэрнээс М.Энхсайханы сайн чанарууд манай намд үнэндээ үгүйлэгддэг. Тэр бол сайн хэлэгдэх Ерөнхий сайдын нэг. Хожим нь бодоход тухайн үед түүний хүсээд байсныг ойлгоогүй явсан үе бий. М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа нам төртэй биш, төр төвтэй улстөрийн тогтолцоог бий болгохын тулд зүтгэсэн. Өөрөөр хэлбэл намууд төрийг удирддаг биш, төр нь нийгмээ удирдаж, намууд нь зөвхөн боловсон хүчинг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг зарчим үнэхээр зөв байсан. Тэгээд ч М.Энхсайханд хийж чаддаг зүйл зөндөө бий. Одоо харамсалтай нь М.Энхсайхан маань яагаад ч юм хувирчихаад байна. Бүр төрөл арилжив уу гэж гайхаад байна. Уг нь тэр манай намд баруун төвийн үзэл бодлыг төлөвшүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Бараг үзэл санааных нь удирдагч байсан. Одоо өөрийнхөө бий болгосон баруун төвийн үзэл баримтлалаа хайр найргүй нулимж шившиглэн дайрдаг болжээ.
-Бас улстөрд хэрэгтэй?
-М.Энхсайхан намаасаа тасраад үнэхээр хатсан навч шиг боллоо л доо. М.Энхсайхан АН бол албан тушаал горилогсдын нам гэж чичилж гарчихаад ҮШН байгуулахдаа яг албан тушаал горилогсдоор бүрдүүлсэн. Өөрөө албан тушаал горилогсдын намын дарга болсон. Тэгэхээр ийм хуурмаг үг яриа, бодлого явуургүй нь харагдлаа шүү дээ. Мэдээж хэдэн ч хүнийг хуурч болно. Харин нийгмийг бүхэлд нь хуурах боломжгүйг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нийгэмд хуурч байгааг нь мэддэг хүн зөндөө. Тиймээс М.Энхсайханд сонгууль сүрхий муу дүн тавьсан шүү дээ. Сүхбаатар дүүргээс 200-хан хүний санал авна гэдэг Ерөнхий сайд байсан, Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрчийн хувьд айхтар том уналт. Магадгүй эргэж сэхэхэд ч хэцүү юм.

ESUIGEN