Миний ”Багын найз”, Баабарын”Хожмын анд”
Нийслэлийн Ардчилсан намын дарга Эрдэнээ Намын Хорооныхоо хурлыг өөрөө зарлан хуралдуулжээ. Онцлон тэмдэглэхэд өөрөөс нь өөр хэн ч биш, чухам өөрөө зарлан хуралдуулжээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Эрдэнээ Намын Хорооныхоо хурлыг өөрөө зарлан хуралдуулжээ. Онцлон тэмдэглэхэд өөрөөс нь өөр хэн ч биш, чухам өөрөө зарлан хуралдуулжээ. Гэтэл Намын Хорооных нь гишүүд түүнийг даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргачихжээ. Манай намын дүрмээр тухайн шатны намын дарга тухайн шатны орон нутгийн сонгуульд ялагдвал албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Бодвол дүрмийн энэ заалтыг иш үндэс болгон Намын Хорооных нь гишүүд Эрдэнээг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн биз.
Эл хэрэг явдал Нийслэлийн намын дарга Эрдэнээгийн балмад авирыг илчлэн шүүмжилсэн миний болоод Баабарын нийтлэлийн дараа болжээ. Угтаа Баабар Эрдэнээд зориулж нийтлэл бичээгүй л дээ, өөрийгөө доош нь хийж доромжилсон хэрэг гэж үзэх учраас. Намынхаа “өвчин”-ий тухай бичихдээ Эрдэнээгийн балмад авирыг дурдсан юм билээ. Хэдийгээр би Эрдэнээг зад шүүмжлэн нийтлэлээ бичсэн боловч лав нийслэлийн нам хуралдана гэж дуулаагүй. Баабар ч бас мэдээгүй биз. Эрдэнээ л өөрөө гэнэт намынхаа хурлыг зарлан хуралдуулсан гэсэн. Тэгээд намын даргаасаа унасан юм билээ.
Гэтэл энэ хурал дээр дэд дарга Батаа нь өөрийн дарга Эрдэнээг өмгөөлж үг хэлэхдээ “Эрдэнээгийн эсрэг үйл ажиллагааг Бат-Үүл, Баабар хоёр зохион байгуулсан, Энержи Ресурс компаниас авилга авсан, тэгээд Ухаа худагт очсон, авсан авилгын хэмжээг нь би мэднэ” гэх зэргээр мэдэгдсэн гэнэ. Үүнийг дуулаад би ёстой мэл гайхаж, цэл хөхөрсөн. Уг нь би хэн нэгэнд гүтгүүлэхдээ цочиж гайхахаа хэдийнээ больсон. Хорин жил гүтгэлэг сонсож, доромжлол амссаар “эвэршиж” дууссан юм. Гэхдээ энэ удаа ихэд цочиж гайхаш тасарсан. Миний “багын найз” Батаа намайг ор үндэсгүй гүжирдлээ шүү дээ!
Хэдхэн хоногийн өмнө, найзыгаа Улсын баатар болсонд нь бахархаж явдаг тухайгаа UBS телевизээр ярьж суусан “багын найз” маань намайг олны өмнө улаан цайм гүжирдэж зогссоныг дуулаад чихэндээ итгэсэнгүй. Манайхан хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж хов зөөх нь элбэг. Улстөрд бол эгээ л “зохист аялгуу” хэмээн өргөмжлөгдөхдөө тулсан зүйл. Тэгээд энэ мэтийг үзэж хаширсан хүний хувиар “багын найз”руугаа утасдаж асуулаа. Гэтэл мань эр ”Би Баабар та хоёрыг яг авилга авсан гэж хэлээгүй, ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс, яагаад гэвэл Ухаа худаг дахь Энержи Ресурс компанийн үйл ажиллагааны нээлтэнд оролцсон гэж хэлсэн” хэмээгээд ”Юу гэж хэлэхээ хэнээр ч заалгахгүй” гэх мэтээр өөдөөс минь зад загнажхуй. Ийнхүү миний ”багын найз”, Баабар бид хоёрыг яг авилга авсан гэж хэлээгүйг мэдэж авлаа. Харин найман сард Ухаа худгийн уурхайг очиж үзсэн миний явдал юун ашиг сонирхолын зөрчил болж хувираад Эрдэнээ өөрийгөө унагасан хуралтай ямар хамаатай болохыг ойлгосонгүй.
Баабар одоо болтол Ухаа худагт очиж үзээгүй гэнэ билээ. Би Ухаа худагт найман сард очиж үзсэн. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагууд, жирийн иргэд зэрэг олон хүн очдог. Үнэхээр очиж үзүүштэй юм билээ. Монголын хувийн хэвшлийнхэн говь нутагт жижиг “Эрдэнэт хот”-ыг босгож байгааг харсан. Монголын компаниуд анх удаа өөрийн хүчээр 18000 мегаваттын, хамгийн орчин үеийн технологи бүхий цахилгаан станц барьж байгааг харлаа. Монголын компаниуд өөрсдөө Монголдоо анх удаа хүнд даацын хатуу хучилттай 286 км урт автозам тавьж байгааг үзлээ. Орон сууцны том хороолол барьж эхэлж байлаа. Австралийн менежмэнтийг нэвтрүүлэн уул уурхайн шилдэг олборлолт явуулж буйг үзлээ. Гэх мэт олон бүтээн байгуулалтын сүр далайцыг хараад өөрийн эрхгүй бахархаж зогссон. Ийн зогсохдоо, ер нь ашиглахад бэлэн болсон том ордуудаа монголчууд өөрсдөө ашиглавал яасан юм хэмээн амбицархаж байлаа. Тэгээд Улаанбаатарт ирээд төрсөн сэтгэгдэлээ телевизээр дамжуулан хотол олондоо хэлсэн билээ. Эх нутагтаа монголчууд энэ дэлхийн ямар ч аавын хүүгээс дутахгүй бүтээн байгуулалт хийж байгааг харахад сайхан байлаа шүү дээ.
Гэтэл миний энэ аялал “багын найз”-ын маань хэлснээр нийслэлийн намын хуралтай ашиг сонирхолын зөрчилтэй хэрэг болжээ. Би энэ хэлсэн үгийн учрыг ёстой ойлгосонгүй. Харин сая “Улстөрийн тойм”сонин дээр “багын найз”ынхаа ярилцлагыг уншаад хэлсэн санааг нь гадарлаж эхлэв. Манай хүн “Чингэсийн онгоноос Бат-Үүлийн малгай олдов” гэдэг шиг ухааны зүйл намынхаа хуралд мэдээлжээ. Түүний бодож байгаагаар би, Эрдэнээгээр хурал хийлгүүлэн даргаас нь унагахаар найман сард Энержи ресурсын Ухаа худагт очсон юм байжээ. Хөөрхий, тэнэсэн сум ч Энержи ресурс уруу чиглэдэг болж дээ! Улсын Их Хурлын гишүүд үйлдвэр, бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаа бүрт оролцож байгаа нь телевизээр байнга гарч байдаг, ердийн л зүйл.
“Улстөрийн тойм” сонинд өгсөн ярилцлагыг нь үзээд миний урам тун их хугарсан. Үнэн үг хэлсэн бол миний “багын найз”-ын журамт сэтгэл нь дийлжээ гэхсэн. Увайгүй нь үг сүггүй гүжирдсэн юм даа.
Батаа, үнэхээр миний багын найз. Бид хоёр, арваад хоногийн өмнө, аравдугаар анги төгссөнийхөө 35 жилийн ойг ангийнхаа хамт олонтой баяр хөөр болон тэмдэглэж өнгөрөөсөн. Тэр үед миний багын найз намайгаа зөндөө магтан хөөргөсөн. Хэдхэн хоногийн өмнө Баабарынхантай хоёр гэрээрээ Байгал нуур зугаалж яваад ирсэн тухайгаа ярьж байсан. Баабартай багын найз биш л дээ. Хожмын андууд. Хоёр гэрээрээ их дотно сайхан нөхөрлөцгөөдөг. Гэтэл миний “багын найз”, Баабарын “хожмын анд” маань мань хоёрыгоо далдуур гүжирдэж суусан байгаа юм. Юу гэмээр юм дээ.
Батаа яагаад ингэснийг мэдэхгүй. Даргаа өмөөрч болно. Нөхдөө “худалдаж” болохгүй. Хүн ёсны хамгийн энгийн дүрэм. Батаа үүнийг сайн мэднэ. Би таахдаа, “багын найз”-д маань даргынх нь “шорон” зан халдаж дээ. Хов жив тараах, цуурч гүтгэх, шордож дарамтлах зэрэг нь Эрдэнээгийн сурсан “зохист аялгуу”. Хүний мөс гэх зэрэг сэрэхүй түүнд үгүй. Харин “хөлсний цэрэг” элсүүлэхдээ гаргуун.
Эрдэнээг би “Ганц худагт” хоригдож байхад нь эргэж очсон юм. Энэ нэг их онцгой явдал биш л дээ. Улстөрийн тэмцэлд эрсдэж шоронд хоригдож байсан нөхдөө дандаа эргэж л явсан. Журмын нөхдөө ч гэлтгүй Санжаасүрэн хурандаа, Арслан гэх зэргээр бусдыг ч эргэж очдог л байсан. Эрдэнээг эргэж очихдоо УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга байсан. Тэгээд Эрдэнээд өмгөөлөгч нараараа дамжуулан Хүний эрхийн дэд хороонд хандан хууль бусаар хэрэгт холбогдуулж байгаад гомдол мэдүүлэх хэрэгтэй гэсэн юм. Гэтэл Эрдэнээ саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Бат-Үүл намайг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж өгөөч гэж Ганц худагт эргэж очсон” гэсэн байх юм. Өөрийгөө Ардчилсан намын хэргийг шоронгоос удирддаг ”загалмайлсан эцэг” гэх шахуу бодож сууж л дээ. Ийм “том”-оор өөрийгөө төсөөлдөгийг нь би яаж мэдэх юм. Түүний, өөрийг нь хууль бусаар гэмт хэрэгт холбогдуулан шоронд хорьж байгаа тухай хэлсэн үг тэр үед миний санааг зовоож байсан билээ.
Ер нь улстөрд ийм хачин жудаггүй зан улам бүр газар аваад байгаа юм. Эрхэм гишүүн нэг найзыгаа гэртээ уриад дайлаадахсан чинь нөгөөдөх маань нэг өдөр “Бат-Үүлээ, чи муу гуйлагчин юм байх чинь билээ” гээд Чуулганы хуралдаан дээр хашгиран үгээр дайрдаг байна. Тэрбээр согтуу биш байсан. Би “гуйлагачин” ч гэсэн найз нарыгаа гэртээ уриад чадах чинээгээрээ дайлсан хэрэг шүү дээ. Хачин болжээ. Нэгийг нь гэртээ уриад доромжлуулна, нөгөөг нь шоронд эргэж очоод баалуулна. Бид чинь арай ч ийм найгүй байгаагүйсэн. Бид нэг нэгийгээ буруу бол шүүмжлэлгүй яахав. Улстөрийн амьдралд шүүмжлэлцээд зогсохгүй хатуу ширүүн үгээр дайралцах хэрэг байнга гарч байдаг. Зорилго нь аминцар, бодлого нь ёозгүй, арга барил нь хорон бол бүр ч хайр найргүй илчлэн “ниргэх” хэрэг гардаг. Урваж шарвахыг харахад тэвчихийн эцэс үгүй болдог. Гэхдээ хичнээн ч тэвчээр барам бай улстөрийн бодлоготон бурууруу л хайр найргүй дайрах ёстой хэдий ч хүний мөсөө гээж болохгүй байлтай. Чингис, Жамух хоёр өөр хоорондоо алалдан тэмцэлдсэн хэдий ч сүүлчийн агшинд хүртэл хүний мөсөө дэнслэн хэлэлцэхтэйгээ байсан билээ.
Хүний мөсөө “үүрч”явахад амаргүй. Албан тушаалд зүүгдэж амьдрал ахуйгаа даатгахаар улайран тэмцэлдэж байгаа одоо цагт ингэх нь бүр хэцүү. Няцаж цуцаад түүртэхдээ хүний мөсөө “орхиод” явж байгаа хүн цөөнгүй таарч байна. Миний “Багын найз” бас л ингэж байх шиг байна. Уг нь хичнээн ч хэцүү байсан хүний мөсөө үүрээд л явах хэрэгтэй юм. Яагаад гэвэл хүний мөсийг орхиод явахад хэтэрхий үнэ цэнэтэй эд билээ.
Хүний мөс юугаараа тийм их үнэ цэнэтэй юм бэ? Үүнийг хүний мөстэй хүнтэй хамт явсан хүн сайн мэднэ. Хүний мөстэй хүнтэй хамт холын аянд явахад сэтгэл өег байдаг. Хүний мөстэй хүнтэй хамт зовлон туулахад сэтгэл өег байдаг. Хүний мөстэй хүнтэй хамт тулаанд ороход сэтгэл өег байдаг. Хүний мөстэй хүнтэй хамт аюулыг сөрөхөд илүү тэнхээтэй байдаг. Харин хүний мөсгүй андтай бол итгэл алдарч хар санахын зовлонг “үүрэх” болдог. Тийм учраас хүний мөсний хэлтэрхий ч байхгүй адгийн шаард хүртэл хүний мөстэй нөхөр дутагдаж байдаг ажээ.
Миний өвөө аав Сэрүүн галттай нутгийн малчин байсан юм. Түүнийг маань “хувьсгалын эсэргүү” хэмээн хэмээн ял тулгаад буудан хороосон. Ганц миний өвөөг ч биш тэр голын бараг бүх эрчүүдийг хувьсгалын эсэргүү хэргээр хөнөөжээ. Тэд хувьсгалын эсэргүүү битгий хэл бичиг үсэг ч мэдэхгүй эгэл ардууд байсан юм. Сэрүүн Галттайн эрчүүд буудуулахгүй амьд гарч болох байсан. Ногоон малгайтнууд, сумынх нь нэг хүнийг японы тагнуул гэж гүжирдээд түүнийгээ нотлуулсан мэдүүлэг авах гээд ял тулгаад байж. Гэтэл Сэрүүн Галлттайн эрчүүд гэмгүй хүнийг гүжирдэж чадахгүй хэмээн шүд зуун ээлж ээлжээрээ буудуулан дууссан гэдэг. Манай алдарт дуучин Хөдөлмөрийн баатар Пүрэвдорж агсны аав хүн гүжирдүүлэх гэж зодож тамлаад байхаар нь сүүлдээ тэсгэл алдаж “Гэмгүй хүнийг гүтгэж чадахгүй гэснийхээ төлөө та нарт тамлуулж байхаар та нарыг алаад нэг мөсөн дуусъя” гэж хэлээд орос монгол хоёр байцаагчийн толгойг сандлаар хага цохин балбаад буудуулсан нь хавтаст хэрэгт нь байдаг юм билээ. Сэрүүн Галттайн эрчүүд хүний мөсгүй байсан бол бүгдээрээ эхнэр үр хүүхэд дээрээ эсэн мэнд очих байсан. Тэд хүний мөсгүй байж чадаагүй юм. Бидэнд ийм зүйл тохиовол яах бол?! Миний “багын найз”намайг гүтгэчихээд гэртээ харих байсан юм биш биз.

Галбаатар
Галдан
ураач
Зочин
Нэгийг нь гэртээ уриад доромжлуулна, нөгөөг нь шоронд эргэж очоод баалуулна. Бид чинь арай ч ийм найгүй байгаагүйсэн.
kkkk