Өнөөдрийн монгол оронд эмэгтэйчүүд маань амьдралын шаардлагаар олон янзын хүнд хүчир ажлуудыг ганц үг ган гэхгүйгээр хийгээд явааг та бид бэлхнээ харсаар байна. Амьдралын шаардлагаар эрчүүдтэй мөр зэрэгцэн алтны нинжа, аваарын тэрэгний жолооч, кондуктор, компаний захирал, жасын нярав, жагсаал цуглааны удирдагч хүртэл  хийж байна шүү дээ.

Амьдралын шаардлага хэчнээн өндөр юм бэ! Алиахан зантай тэд маань ч хэчнээн хатамжтай вэ?

Гэлээ гээд хорвоо дэлхий дээр бүх юм дардан замаар урагшилдаггүй нь гачлантай. Тэглээ гээд бууж өхгүй тэмцэх нь бахдалтай.

За энэ дээр л би трюк хийж, юм хэлэх гээд илүү дутуу баахныг донгосоод байгаа нь энэ шүү дээ.

Яг үнэндээ гэвэл хүүхнүүд минь, бүрррррр болохгүй байвал зарим юмыг орхиж бай. Зүгээр л хаяад өөр юм эрэлхийл ай.

Жишээ татаад үзий. Жишээнд татагдаж байгаа эмэгтэйг Цэцгээ гэе. Жинхэнэ Цэцгээ тайван бай, энэ бол хийсвэр Цэцгээ.
Цэцгээ Гомбоод хайртай. Жинхэнэ Гомбоо баярлахаа азна, энэ бол хийсвэр Гомбоо.
Энэ Гомбоо бол Цэцгээд хайргүй Гомбоо.

Найзууд караокэд сууж болно. Пиав архи сөгнөж, хоолой мэдэн орилцгоож байтал
Цэцгээ гэнэт Гомбоог учиргүй үнсмээр санагдлаж болно. Цэцгээ кабинаас гараа л явж байтал өст хүн өлийн даваан дээр гэгчээр түүнтэй коридоорт халз таарч болно. Хараад хүсэл оргилж болно. Тэгээд ийм яриа үүсч болноо:
-Гомбоо!
-Юу?
-Ганц үнсчий!
-...хэхэ хэ....
-За алий!
-Юу... өө байжий да... би нөгөө юугаа яахаа мартчиж.... Гээд тэр гүйгээд яваад өглөө. Тэхэд нь яах нь уу Цэцгээ, дургүй байна гэж бодохоосоо өмнө эмэгтэй л хүн болсон хойно олон юман дунд эргэж догдлох нь байна:
"...тэр яг бохь зажалкаа явцаа, яасан соёлтой юм бэ.. исүүл өөр нэг ирзээнлэг юм бэлдкээ ёвчвуу? Яанаа би тэрэн дээрээ тулкаагүү шдээ, шараа! Гэхдээ одоо яаая гэхэв дээ хорвоо!... хайртай л юм чинь!"
Гэж бодоод зогсож байтал нь Дулмаа гарч ирээд  "хүүе л дээ Зицгээ наанаа юугаа хийгээд байгаам бэ оры л доо, одоо Гомбоо сэтгэлийн жигүүрийг дуулахжийнэ" гээд хөтлөөд орох нь дамжиггүй. Ороод суулаа, Гомбоо дууллаа, Цэцгээ уяран ширтэнэ:
"...тэр микэрфооноо барьцан гары нь, ..тэр гушуу амы нээ, гүй тэр уянгалдаг хэсэг дээр нь нүдээ аньж байгааг нь хараачээ! Ямар романтик юм бэ.... Энэ Дулмоо мулмоо бас хараадээнүү гүй юу, ... аа гүү байна. Гүй тэр гушуу амы нээ..." гээд сууж байтал дуу ч дуусна, Гомбоо ч нойл оркоо гараа явна. Гарангуут нь Цэцгээ ч бас хүний нүд хариулж байгаад гарнаа.

Ээ дээ тэр коридоорын цаанаас хүний сүүдэр ирж явах нь Гомбо мөн дөг шүү. Ойртлоо, Цэцгээ харцаа доошлуулан зогсож хүлээлээ. Улам ойртлоо, Цэцгээгийн цээж түхэлзлээ. Бүр тулаад ирлээ, Цэцгээ мэгдлээ. За бүр яггг наалд... гэтэл өнгөрөө ёвчлооооо!
Цэцгээ дотроо цурхиран гашуудаж, Го... гэхийн завдалгүй сотгуу хоолойнууд нэг чангарч ирээ л хаалга хапхийтэл хаагдлаа даа...
Тиймээ Цэцгээ чухам энд, 2 дахь оролдлого дээрээ тоормос авах ёстой байлаа. Тэр энд л өөрийгөө татаж аваад, хаалга огцом онгойлгон гарч ирснээ өөрий нь хараад сандран гацаж байгаа Аюурыг анхаарах ёстой байсан юм. Гэтэл Аюур түүний нүдэнд хумхийн тоосны чинээ ч харагдсангүй. Тэр түүний толгой дээгүүр харан хөмхийгөө зуусаар нөхдийхөө сууж бүхий кабинд орохоор айсуй. Өөрий нь чиглээд ирж яваа Цэцгээг харсан Аюур догдлон баярлаж, Зицгээнээ..! гэж зөөлөн дуудан өөдөөс нь нэг алxтал Цэцгээ мангасдаж унагааад дээгүүр алхан гарч Гомбоог зүглэлээ. Тойрон сууж байгаа хүмүүсийг ч ажрах сөхөө алга. Тэрээр Гомбын өмнө очиж зогсов. Шарандаа багтрах шахан амьсгаадна. Гэхдээ гараа арай зангидаагүй байна.

-Хөөе чи яасан бэ? Ганц үнсчий л гэсий ш дээ! .... Аан?! .... Хөөе!
Гомбоо эргэн тойрноо гүйлгэж харна. Навчаа руу бүр өмөлзөн харлаа. Тэгснээ "кхэ кхэ кхэ" гэж инээх гэж оролдов. Харин эргэн тойрон нь гүн шооконд оржээ.
-Хөө-өе! Үнсчий л гэжийшд!
Одоо эргэн тойрон нь инээд алдацгааж, харин Гомбоогийн царай зэвхий даалаа. Навчаа бүр ёжтойгоор инээж Балхын хажууд наалдан сууна. Цэцгээ мөрөө хөдөлгөн түхэлзэж зогссоноо гэнэт Гомбоог тэврэн үнсэх гэлээ. Гомбоо босон харайж хойшоо цахдан зугтав.
 
-Зицгээ! Чи чинь яажийнаа?
-Үнсэх гэж байна!
-Би түүхий сонгино идцэн!
-Ваав! ёонзтой! Би бүр 2 бөөрөнкийг идсэн!

Өрөөгөөр нэг хөөцөлдөөн үүслээ. Шилнүүд хага цохигдон, цонхны хөшиг унжиж санжаад, толины хагархайнууд газар гялтагнана. Ядаж байхад хэн нэгнийх нь тавьсан "погоня" дууны ая чав чанга явжаах жишээний.

За нэг ингэж элгий нь авуул яах вэ та минь. Тэхээр бүсгүйчүүд минь яг хэрэгтэй газраа мэдрээ л тоормос дарах нь байна шүү дээ одоо тэгээд.