Сү.Батболд
Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаагүй, нэр дэвшигч ялагдсан гэх У.Хүрэлсүхийнхтэй утга адил үгийг С.Батболд хэлжээ.
Их хурлын өмнөх МАХН, цуврал ажиглалт:
Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаагүй, нэр дэвшигч ялагдсан гэх У.Хүрэлсүхийнхтэй утга адил үгийг С.Батболд хэлжээ. У.Хүрэлсүхийнх болчимгүй мэдэгдэл байсан бол С.Батболдын үгээс бага зэрэг гомдол үнэртэнэ. Хариуцлагаас зугтах гэсэн юм шиг өнгө аяс илэрхийлснээрээ тэдний үг утга ойролцоо. С.Батболд Тэрэлжийн уулзалт дээр “Намайг Ерөнхий сайд болсноос хойш хийгдсэн томилгоонуудад миний оролцоо бага шүү” гэжээ. Цааш нь, та бүхэн ажил ярьж орж ирэхийн оронд дандаа албан тушаалын томилгоо тулгадаг гэж намын бүлгийн гишүүдээ зэмлэсэн байна. Үнэхээр ч амьдрал дээр Ерөнхий сайд С.Батболдын үеийн томилгоонуудад Зүүний хүчний холбоо, хотын бүлгийнхэн голлоно. Мэдээж, Ерөнхий сайд, намын даргад мэдэгдэлгүй, түүнээс асуулгүй хийсэн томилгоо гэж ганц ч үгүй. Томилсон нь Ерөнхий сайд С.Батболд болохоос томилогдсон нь Зүүний хүчний холбоо, хотынхон л доо.
МАХН-ын тэргүүлэх улстөрчид Н.Энхбаярыг, С.Баярыг дарга байхад өөрсдөө салахгүй тойрон эргэлддэг байлаа. Харин С.Батболд тэднийг, ялангуяа хүчтэй бүлэгтэй улстөрчдийг “тосч үйлчилсний”-хээ хүчинд өөрийгөө тойруулж явна. Уг нь намын дарга бодлогоо ч, боловсон хүчнээ ч хайрцаглах ёстой. С.Батболдын хувьд хараахан тэгж чадахгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгд, түүнд хажуугаас нь түших, доороос нь тулах улстөрийн хүчтэй баг алга. Хоёрт, хүн болгонд “ок” гэдэг дипломатчийн унаган зан намын, гүйцэтгэх засаглалын нэгдүгээр хүн байхад тэр болгон тохирдоггүй бололтой. С.Батболд бол хувь хүн талаасаа улстөрд оройхон орж ирээд ширүүхэн дайрч байгаа. Мориноосоо буулгүй дэлхийг эзлэх амархан гэдэг шиг уруудах завгүй гялалзтал өгсч яваа нь ч үнэн.
Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэж бас бий. Энэ утгаар харвал дээрх хоёр “дутагдал”-тай С.Батболд улстөрийн өнөөгийн орчинд намын дарга, Ерөнхий сайд байх нь улстөрд явж ирсэн өөрийнх нь бартаа багатай замаас илүү адармаатай байх шиг байна. АН-ынхан дээгүүрээ, улстөрд идэвхтэй яваа хэсгээрээ фракцалдаг. Ялгаатай нь МАХН-ынхан доод шатандаа тун сайн бүлэглэж, улстөрд идэвхтэй яваа хэсгээ бат тулдаг. Доороо хэн сайн хөлтэй байна, тэр хүн улстөрд дээгүүрээ хэлтэй байж чаддаг. Доороо хэн хүчтэй багтай байна, тэр хүн улстөрд удаан явдаг, өндөр албан тушаалд тогтмол томилогддог. Доороосоо дээшээ явсан МАХН-ын энэ пирамидын хаана ч С.Батболдын гэх зохион байгуулалттай бүлэг байхгүй. Тэр өөрөө л дунд нь яваа. Харин сонин нь улстөрч С.Батболдын энэ сул тал заримдаа МАХН-ын дарга байхад давуу тал болдог. Өөрийн баггүй, дээр нь эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйг хичээдэг нь нам доторхи бүлгүүдийн тэнцвэрийг хадгалах, төвийг сахихад давуу тал болох жишээтэй. Сониноос гадна содон зүйл ч С.Батболдод бий. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга бол том эрх мэдэл. Фракцтай фракцгүй өөрийн дураар сэлэм эргүүлээд агентлаг, яамдын газар хэлтсүүдэд хүмүүсээ томилж багаа бүрдүүлэх боломжтой. Өмнөх зарим Ерөнхий сайд яг энэ зарчмаар ажиллаж, Монгол Улсын Засгийн газрыг хувьдаа түрээсэлсэн юм шиг л аашилдаг байлаа. Баггүй мөртлөө л С.Батболдод тийм сонирхол байхгүй нь, өөрийн багийг бүрдүүлэх гэж бужигнуулахыг урьтал болгохгүй яваа нь олзуурхууштай. Энэ нь зарим Ерөнхий сайдын бүрэн эрх халаа сэлгээгээр эхэлж, халаа сэлгээрээр үргэлжилж, халаа сэлгээгээр дуусдаг 20 жилийн Монголын улстөрд С.Батболдын оруулж ирж буй шинэ өнгө төрх, шинэ өнгө аяс юм.
Манайхан өнгөрсөн 20 жилийн ихэнхэд улстөрөөр эдийн засгаа татаж унагадаг байлаа. Үгээр үзэлцсэн, бүр муухайгаар хэлбэл, бие бие рүүгээ шүлсээ үсэргэсэн улстөрийг илүүд үзэж, илүүд үнэлдэг байв. Хэн сайн хэрүүл хийснийг нь, хэвлэлээр олон удаа гарсныг нь сайн улстөрчийн жагсаалтад багтаана. Улстөр нь эдийн засгийнхаа өмнө эрэмбэлэгдэж, улсын эдийн засаг бүхлээрээ хоёр намын харилцааны улстөрийн араас явж ирсэн билээ. Энэ байдал С.Батболдын өнгөн дээр өөрчлөгдөж эхэлж буйг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх байх. Энэ нь С.Батболд гэдэг хувь хүний эр сайных бус, дэлхийн анхааралд өртсөн Монголын уул уурхайн гавьяа, мөнгөтэй цаг үе таарсан азтай тохиолч байж болох юм. Гэхдээ л мөнхийн дагуул юм шиг явсан улсын эдийн засгийг намуудын улстөрийн өмнө эрэмбэлэн ажиллах гэж зүтгэж байгаа нь түүний Монголын улс төрд хийхээр зүтгэж буй реформ юм. Харин эдийн засгийг илүүд үздэг ийм Ерөнхий сайдтай, намын даргатай байх улстөрийн орчин Монголд бүрдэж үү, үгүй юу, мэдэхгүй юм. Удахгүй МАХН-ын их хурал болно. Хурлаар намын дарга С.Батболдыг солих санаа зарим хүнд байгаа л байх. Хэнийг даргаараа сонгох нь тухайн намын дотоод асуудал. Гэхдээ засгийн эрх баригч намын дарга бол масс хүлээж авах улстөрийн лидер, эсвэл нийгмийн захиалгад таарсан удирдагч байдаг. Энэ жишгээр харвал масс хүлээж авах улстөрийн хүчтэй лидерт дөхөж очих нь МАХН-аас ганц С.Баяр л байх. Бусад нь, тэр дундаа намын дарга С.Батболд тийм лидер хараахан биш. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хувьд бүлэгтээ, намдаа нэр хүндтэй болохоос нийгэм нийтээрээ хүлээж авах лидерийн зиндаанд очих бүр болоогүй. Тэгвэл нийгмийн захиалга юу вэ. Мэдээж эдийн засаг, бас шударга ёс. Эдийн засгийн өсөлтгүй, өлөн зэлмүүн амьдралтай нийгэмд шударга ёс үргэлж алдагддаг гэж үг бий. Үгээр байлдаж талцаж хуваагдсан улстөрөөс нийгэм уйдлаа. Бүр нийтээрээ залхлаа. Үүний оронд бүтээхийг, элбэг хангалуун амьдрахыг, мөнгөтэй болохыг хүсч байна. Уул уурхайгаас ашиг хүртэхийг, ажилтай болохыг, улсаараа хөгжихийг хүсч байна. Энэ бол өнөөгийн нийгмийн захиалга. Эдийн засаг ярьдаг, ярьснаа хэрэгжүүлдэг удирдагчийг нийгэм захиалж байна. Улсынхаа эдийн засгийг өөд татаж, иргэдээ мөнгөтэй болгож л байвал тэр Ерөнхий сайд улстөрд лидер байна уу, намдаа багтай байна уу, үгүй юү, олон нийтэд онцын хамаагүй. МАХН сайн улстөрч даргатай байх нь нэг хэсгийн л хэрэг. Харин нийтийн төлөө улс төрийг эдийн засагжуулж чаддаг Ерөнхий сайдтай явах нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ ажээ. Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн хугацааны ажилд алдсан оносон нь бий л байх. Тэр намдаа хүлээн зөвшөөрөгдсөн улстөрийн лидер биш байж болох ч, хамгийн гол нь эдийн засгийг улстөрөөс илүүд үздэг Ерөнхий сайд байхыг хичээдэг нь, олон улсын эдийн засагч мэргэжил, цагтаа бизнесмэн туршлага нь өнөөгийн нийгмийн захиалгад тэнцэж байна. Түүнийг зарим Ерөнхий сайдаас ялгаагүй, яг адилхан муухай харагдуулж буй зүйл бас бий. Энд гишүүдэд тэрбумаар нь өгч тал зассан, иргэдэд арван мянгаар нь тарааж түр зусардсан эдийн засгийн тэнцвэргүй, үрэлгэн бодлого багтана. Улстөрийн шийдвэр, сонгуулийн амлалтын шахалт энд бий л байх. Гэхдээ л хүн болгоныг гомдоохгүйг хичээдэг иргэн С.Батболдын зан эзэнтэйгээ хамт төрийн өндөр албанд морилж Ерөнхий сайдын нэрээр нийгэмд илэрч байгаа нь энэ байх. Арван мянган төгрөгтэй иргэн юү хийх вэ, нийт иргэдийнхээ арван мянган төгрөгийг нийлүүлээд улс юу бүтээж болох вэ гэдгийг л ялгадаг, улстөрийн шийдвэр гаргаж чаддаг Ерөнхий сайдыг нийгэм хүсч байна. Гэтэл манай Ерөнхий сайд хэлсэн үгээ төлбөртэй нийтлүүлснээ хэвлэлийн дэмжлэг, сэтгүүлчдийг тойруулж суулгаж байгад загнаж болдог гэж боддог бололтой. Цаасан дээрх статистикаар гаргасан тойрон хүрээлэгчдийнхээ мэдээнд ч толгой нь эргэж яваа бололтой юм. Өөр нэг зүйл нь ажлын ачааллаасаа болдог юм уу, С.Батболдод гадна талаасаа ядаж У.Хүрэлсүхийнх шиг эрч хүч, эр зориг, идэвх харагддаггүй нь МАХН-ын даргаар удаан ажиллах эсэхдээ эргэлзсэн, итгэл муутай ч юм шиг эргэлзээг зарим хүнд төрүүлдэг. Энэ хоёр бол түүний жинхэнэ бөгөөд бодитой дутагдал. Гэхдээ засч залруулбал энэ нь С.Батболдын Ерөнхий сайдын ажилд хамтарсан засгийн хувь заяанаас илүүгээр аюул учруулж саад болно гэж байхгүй л дээ. Хамтарсан Засгийн газар бол Ерөнхий сайдынхаа хувьд цагийн механизмтай тэсрэх бөмбөг л гэсэн үг. Энэ “бөмбөг”-ийг хэзээ, хаанаас, хэн дэлбэлэхийг танхимын тэргүүн ганцаараа мэдэхгүй нь хамгийн хорлонтой.

Энэ тухай үргэлжлэл бий.