“Үл үзэгдэгч гар” төрөөс хүчтэй
Яагаав, социализмын үед бид нэг их “жаргаж” байгаагүй юу. Жаргалдаа ташуурч байх тэр үедээ бид 21-р зууныг их л холын мэтээр төсөөлөн тэр үед коммунизм бүрэн төгс ялаад бидний амьдрал ямар болсон байх тухай болон ер нь шинэ зуунд хүн гэдэг амьтан ямархуу болсон байх талаар мөрөөдөцгөөдөг байлаа.
Яагаав, социализмын үед бид нэг их “жаргаж” байгаагүй юу. Жаргалдаа ташуурч байх тэр үедээ бид 21-р зууныг их л холын мэтээр төсөөлөн тэр үед коммунизм бүрэн төгс ялаад бидний амьдрал ямар болсон байх тухай болон ер нь шинэ зуунд хүн гэдэг амьтан ямархуу болсон байх талаар мөрөөдөцгөөдөг байлаа. Мөнгө гэдэг зүйл байхгүй болно, ер нь бүх зүйл үнэгүй болоод “амар сайхандаа жаргана” гэж төсөөлдөг байсан санагдана. Хүн товчлуур дарахаас өөр хийх ажилгүй болох тул олон хурууны хэрэгцээ багасаад бараг товчлуур дардаг ганц хуруутай болно ч гэж ярьдаг байлуу, том хүмүүсээ байг гэхэд хүүхдүүд иймэрхүү зүйл ярьж, зохион бичлэг бичдэг байсан нь харин үнэн.
Шинэ зуун ч гарлаа, нэгэн бүтэн зууны арван хувь хугацаа ч өнгөрлөө, бидний амьдрал шал өөр болсон ч ерөнхийдөө гар маань ч хэвээрээ (ядаж л сая жилийн дараа өөрчлөгдөнө гэвэл үнэнд ойртох байж уу?), бүх юм үнэтэй хэвээрээ төдийгүй харин ч мөнгө гэдэг хамгийн чухал зүйл болон хувирлаа. Бид тэрхүү хүсэл мөрөөдөлдөө хүрээгүй ээ. Бидний хувьд дайсан байсан нөгөө капиталист орнууд маань одоо харин бидний тэр мөрөөдөлд хүрчихсэн тууж явах шиг. Тэднийг харахнээ энгийн хүн саятан хүн хоёрын амьдралын стандартын ялгаа бараг алга болчихож, дэлгүүрээсээ үнэгүй ч юм аваад байх шиг, автобусанд бол бүүр үнэгүй сууж байгаа харагдах юм аа. Бид ч бас зарим нэг талаар ийм болж байгаа л даа, гэхдээ болоогүй л байна.
Гэхдээ үнэгүй юм гэж хаа байхав дээ, үнэгүй болсон мэт л харагддаг болсон хэрэг. Бэлэн мөнгө хэрэглэхгүй зээлийн картаараа тооцоогоо хийчихнэ, халаасанд нь шалгалт ирвэл үзүүлэхэд бэлэн автобусны билет байгаа хойно заавал кондуктор гэдэг хүнд бэлэн мөнгө төлөөд байх шаардлагагүй болж. Харагдах хэлбэр нь л энэ болохоос цаанаа энэ бүхнийг зах зээлийн “үл үзэгдэгч гар” зохион байгуулж зохицуулж байгаа хэрэг, бүх зүйлийн данс тооцоо цаагуураа бодитоор тооцогдож байгаа. Бүх зүйл жамаараа явж байх ёстой, ялангуяа зах зээл бүүр ч тэр.
Намар болуут л монголын нийгмийн амьдрал хамгийн их идэвхтэйгээр өрнөж эхэлдэг. Оюутнууд ирцгээнэ, ингээд л нөгөө нийтийн тээврээр оюутнуудыг үнэгүй зорчуулах асуудал гарч ирнэ дээ. Үүнийг нь жил бүр Монголын оюутны холбоо хэмээх байгууллага нь зохион байгуулаад байгаа харагддаг, хэдэн төгрөг зохицуулдаг болоод ч тэр үү МОХ хэмээх байгууллагын хүүхдүүд нь энэ үеэр хөөрхөн хийх ажилтай, үнэ цэнэтэй чухал хүмүүс болчихсон телевизээр хэвлэлийн бага хурал энэ тэр хийлгэчихсэн шиг үзэгддэг. Зарим дарга нар нь улс төрийн том ах нар шигээ болох авилгалын анхан шатны дамжаандаа суудаг бололтой мөнгө цохичихсон гээд л баалуулдаг. Ямар харсан биш, бүү мэд дээ.
Харин мэдэж байгаагаас оюутнуудын билетийг төр маань даадаг бөгөөд оюутнууд бэлгэдлийн хэдэн төгрөг төлөөд үнэгүй зорчих эрхтэй болж авдаг. Ядаж байхад Монголд оюутан ихийг ч хэлэх үү, автобусаар дүүрэн оюутнууд цаг нар, баруун зүүн хамаагүй жийж өгнө дөө. Эдгээр “үнэгүй хүмүүс”-ийг нийтийн тээврийнхэн тээвэрлэх тун дургүй. Кондукторууд билеттэй оюутан ороод ирэхэд яах ч аргагүй л арай хөөж чадахгүй байдаг байх.
Нийтийн тээвэрт үнэгүй зорчдог хүмүүс эднээр дуусахгүй ээ, харин эхэлнэ. Улсаас олгосон элдэв цол гуншинтай хүмүүс үнэгүй зорчино, тэтгэвэрт гарсан хөгшчүүд үнэгүй зорчино, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үнэгүй зорчино, дээр нь дэмий тэнэж яваа цагдаагийн хувцастай хүмүүс, эднийгээ дуурайдаг юм уу яадаг юм, цагдаагийн хувцастай сонсогчид гээд л. Аягүй бол, нөгөө хөөрхий муу нэртэй луу данстай орон гэргүйчүүд л хүмүүст төвөг удахгүй гээд шударгаар алхаад явж байгаа даа.
Энэ хүмүүсийг үнэгүй явж байгааг нь шүүмжлэх гэсэн юм биш шүү. Улсдаа хийдгээ хийчихсэн ахмад буурлууд, бахархах гавьяагаа байгуулчихсан шагналтнууд, хөгжлийн бэрхшээлээсээ болоод орлого багатай байдаг иргэд, цалин орлого байхгүй оюутан сурагчид үнэгүй зорчиж болох байх л даа. Гэхдээ “үнэгүй” биш шүү, “үнэгүй мэт” зорчих ёстой. Хамгийн гол энэ үнэгүй зорчуулдаг тогтолцоо нь буруу ажиллаад байна уу даа л гэх гэсэн юм.
Зах зээлд үнэгүй юм гэж байхгүй ээ л гэж бид ярьдаг. Дээрх хэсэг бүлэг иргэд үнэгүй зорчдогоосоо болоод автобус, микро гээд нийтийн тээврийн жолооч, кондукторуудад ямар их ад үзэгддэг билээ дээ. Уг нь бүгд үнэгүй зорчих билеттэй, тэгсэн мөртөө тэднийг суулгах дургүй, бүүр микро бол зарим үед улайм цайм суулгадаг ч үгүй байх. Харахад нийтийн тээврийнхний буруу мэт боловч үнэндээ тэдний зөв билээ. Автобусаар нь дүүрэн “үнэгүй хүмүүс” байхад яаж ашигтай ажиллах билээ, яаж цэвэрхэн автобус, соёлтой үйлчилгээтэй болохсон билээ.
Төрөөс “Нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэх”-ийг бичиж тараадаг. Тэгээд энэ олон үнэгүй зорчих эрхтэй хүмүүсийнхээ төлбөрт нийслэлийн төсвөөс жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийг нийтийн тээврийнхэнд шилжүүлдэг гэсэн. Ийнхүү нийслэлээс хуваарилсан мөнгийг нь нийтийн тээврийнхэн хувааж авдаг бололтой. Харин энэхүү мөнгө нь нийтийн тээврийнхэндээ тэгээд хэр хүртээмжтэй хүрдэг юм, ер нь хүрч чаддаг ч юм уу, “үнэгүй хүмүүс”-ийг кондукторууд ад үзсэн хэвээр байхыг бодоход хүрдэггүй ч юм уу, хүрсэн ч хангалттай биш болоод л тийм байдаг биз.
Уул нь компани нь компанийн дүрмээрээ, төрийн байгууллага нь төрийн байгууллага шиг зарчмаар л ажилламаар санагдах юм. Учир нь суут эдийн засагч Адам Смитийн хэлснээр нийтийн тээврийн компаниуд гэдэг бол (Адам Смит нийтийн тээврийн талаар тухайлан хэлээгүй шүү) “хувийн явцуу эрх ашгаа хичээсэн худалдаачид, үйлдвэрлэгчид” болохоос буяны байгууллага ердөө ч биш билээ. Харин манай нийтийн тээврийнхэн зах зээлийн тогтолцоонд нийцүүлээд билетээ жилийн, улирлын, сарын, долоо хоногийн, өдрийн, нэг удаагийн гээд олон сонголттой, нийслэл хот маань одоо өргөжөөд улам том болж байгаа учир хотын төвийн бүс болон тодорхой нэг чиглэлд хүчинтэй гэх мэтээр зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн олон бүтээгдэхүүнтэй болмоор байгаа юм. Ганцхан сурах л зорилготой Улаанхуаранд гэртэй МУИС-ийн оюутан тээр хол Толгойтод нийтийн тээврийн билетээр үнэгүй тэнэж явах ямар хэрэгтэй билээ. Тэгэж дэмий тэнэх мөнгөө бол аав ээжээсээ авах хэрэгтэй. Ер нь ч тэгээд хэний төлөө сурч байгаагаа оюутнууд маань ойлгодог болох ёстой юм даа.
Харин манай төр ахмад буурлаа хүндэтгэдэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хайрладаг, оюутнуудаа дэмжмээр байгаа бол, цагдаагаа автобусаар тийм хурдан зорчуулах шаардлагатай байдаг юм бол тэдний хэрэгцээнд нь таарсан билетийг автобусны компаниас худалдаж авч өгдөг болох хэрэгтэй. Компани өөрийн ашиг орлогоо тооцоод билет гаргана, түүнийг нь төр нь шаардлагатай хүнд нь худалдаж авч өгвөл хамаагүй шударга болох юм. Ийм байвал компанидаа ч шударга, нийгмийн хөнгөлөлт эдэлж байгаа иргэндээ ч хөөгдөж туугдаж хялалзуулалгүй сэтгэл амар зорчихсон билээ. Гол нь автобусанд их бага нь хамаагүй хүн бүр үнэтэй зорчих хэрэгтэй юм.
Төр нь билет авч өгөх төвөгтэй бол эх орны хишиг шигээ бэлэн мөнгөөр нь өгчихгүй юу. Зарим хөгшчүүд хөөрхий ямар автобусаар зорчих чадалтай ч байгаа билээ, тэр мөнгөөрөө талх аваад идэг л дээ. Тэгэхгүй бол зарим нь тэтгэвэрт гарах болоогүй байж хөгшин царайгаараа түрий бариад, бүүр зарим нь мэдрэл муутай болж очоод тэр үнэгүй билетийг авчихдаг дуулддаг. Тэнд нь маний л өрөөсөн дугуй, хүн л сууж байх хойно зарим нь танил талдаа, эсвэл иргэд нь хахуульдаад авчихаар автобусаар дүүрэн үнэгүй хүмүүс тээсээр нийтийн тээвэр маань сөхрөх нь дамжиггүй болж таарнаа даа.
Тэгэхээр энэ бүхнийг төр хариуцаж байгаад буруу юм алгаа, харин зах зээлийнхээ жам ёсонд нийцсэн арга хэлбэрийг ашиглахгүй бол ямар ч үр дүнгүй ажил хийгээд байнаа л гэсэн санаа. Зах зээлийг “үл үзэгдэгч гар” л зохицуулахаас манай “төрийн өгөөмөр сул гар” дампууруулахаас биш зохицуулж чадахгүй байна. Адам Смитийн “үл үзэгдэгч гар” чадал ихтэй, “төрийн гар хөл”-өөс бол бүүр ч хүчтэй! Түүнийг ашиглая.

одноо
ziaaaaaaaaaz
Zorig
Tsomo
showtimer
Oyutan
kkkk
Зочин
Зочин
Зочин
Ali oligtoi
Зочин
Зочин