Товчхон хэлэхэд: “Байгалиа хайрлъя”
Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн гарах хаалганы хавьцаа бяцхан шагайвраар хардаг үзмэр байдаг.
Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн гарах хаалганы хавьцаа бяцхан шагайвраар хардаг үзмэр байдаг. Дээд талд нь томоор “Манай дэлхийн хамгийн хөнөөлт амьтан” гэсэн бичээс бий. Хүмүүс оочирлон нэг нэгээрээ хараад тас тас хөхрөнө. Үзмэрт ердийн хүний дүрс байх ба зүйлийн нэрийг Homo sapiens sapiens гэж латинаар тодотгожээ. Энэ бол өнөөдөр энэ дэлхий дээр долоон тэрбумуулаа амьдарч байгаа хүний биологийн нэр. Орчуулбал “оюунт хүн” гэсэн үг. Бурхан хүнийг бүтээхдээ араа шүд, хурц хумс, үс ноос заяасангүй, хамаг хэргийг оюун ухаанд нь даатгажээ. Хүний үр төл хүртэл бараг хорин жил эх эцгийн халамжинд явж нас бие гүйцдэг нь өөр ямар ч амьтанд байхгүй тохиолдол. Гэтэл Бурхан хүнийг буй болгосноор байгаль дэлхийн хамгийн том дайсанг бэлджээ.
Олон арван мянган жилийн өмнө Африкт буй болсон оюунт хүн энэ дэлхийгээр нүүдэллэн тарсан ул мөр өдгөө их үлджээ. Хамгийн тод мөр нь Номхон далайн жижиг арлуудад үлдсэн гэнэ. Анх тэнд цөөхүүл очсон хүн байгалийн хишгийг бэлнээр хэрэглэн хэдэн үеэрээ ажил хийхгүй ёстой нэг жаргаж өгчээ. Гэвч хүнс тэжээл ховордоод ирэхээр гал тавьж амьтан хөөн иддэг болж. Жаргалтай цагт нэмж ирэгсэд олширсоор сүүлдээ хоол хүнсний хомсдолд орлоо. Ингээд биенээ барьж идэн, орчин байгалиа үнс нурам болгож, хэдэн үе өнгөрөхөд сөнөж мөхөн алга болжээ. Зарим нэг азтай нь дараагийн арлыг сүйтгэхээр зайлан одсон байна.
Үүнтэй төстэй явдал өнөөгийн соёлжсон зуунд ч гарсаар. Maps.Google com-ooр ороод Төв Америкт байдаг Хаити хэмээх арлыг томруулаад хар даа. Тэнд Доминикан, Гаити гээд хоёр улс арлыг хуваан эзэмшиж байгаа. Доминикан нь халуун орны саванн, ой мод шанд булан гол мөрөнгөөр дүүрэн ногоон орон байгаа. Орчин үеийн дэлхийн хамгийн анхны хар арьст орон, Латин Америкийн ууган тусгаар улс Гаити нь дэлхийн хамгийн ядуу орны нэг. Байнгын экологийн сүйрэлтэй. Саяхан газар хөдөлж хэдэн зуун мянгаараа үхсэн. Сүүлийн 200 гаруй жилд гадаадаас авсан зээл тусламжийн хүн амд ноогдох хэмжээгээрээ тасархай рекорд. Энэ орон экологийн бүрэн сүйрэлд орсон. Эрдэмтэдийн хэлж байгаагаар сэргээх хөг нь өнгөрсөн юм билээ. Мод болгоноо огтолж, ус болгоноо бохирдуулж, улс орноороо нинжа болсон газар.
Монгол бол газар зүйн хувьд хүн амьдрахад төдий тохиромжтой газар биш. Далайн төвшнөөс их өндөрлөгт оршдог, хуурай, эрс тэс уур амьсгалтай, цөл, тал говь ихэнх талбайг эзэлдэг, тачир ургамалтай гэх мэт. Энэ нутагт ан гөрөө, нүүдлийн мал аж ахуйгаас өөр зүйл эрхлэх бололцоогүй. Нүүдэлчид энэ нутагт хэдэн мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдарчээ. Малын тоо толгойг тачир билчээр нь хязгаарладаг учир 20-30 сая малын багтаамжтай. Энэ тооны хагас зэрлэг малыг нэг саяас цөөн хүн адгуулж амьдралаа авч явна. Иймээс энэ өргөн уудам нутагт үе үеийн турш багтаамжийн асуудал хамгийн хүнд проблем байв. Мал олшрохоор билчээр хүрэлцэхгүй, хүн олшрохоор билчээр хяхагдсан мал хүрэлцэхгүй. Иймээс энэ нутагт үе үеийн турш нүүдэл, дайн тасраагүй. Дэлхийн хамгийн том дайн байлдаан энэ нутгаас л эхтэй байсан. Евро-азийн олон улс гүрэн эндээс нүүдэллэн буй болсон. Иймдээ ч ХХ зууны хоёрдугаар хагасаас өмнө энэ нутагт хэзээ ч нэг саяас дээш хүн амьдарч байгаагүй. Хятадууд нүүдэлчдийн нутгийг олон удаа эзэлж байсан ч өөрсөдөд нь ямар ч хэрэгцээгүй учир хаяж одож байв. Оросууд XVII зуунд дорно зүг газар нутгаа тэлэхдээ өөрсөддөө хэрэгтэй Байгалын чанд хүртэл газрыг аваад, эзгүй талыг нь авалгүй бушуухан шинэ хил тогтоон хаалгаа түгжээд авсан.
Социализмын үед яаж ч гүрийгээд 25 сая хүргэж чадаагүй малын тоо толгой бараг хоёр дахин олон боллоо. Шинжлэх ухаан технологийн ололттой хавсарсан учир ч байгаа байх. Улаанбаатар орчимд хэдэн саяараа байна, тэжээлийн мал гэж урьд нь манайд байгаагүй байх. Өнгөрсөн өвлийн хүйтрэлээр 8 сая мал хорогдсон нь цуут 1944, 1968 оны зудын хорогдлын нийлбэрээс давж байна. Гэхдээ энэнээс хоёр дахин шахам их төл хүлээж авсан гэж бодохоор малын тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү гэхээс хорогдоогүй. 4.5 сая мал хорогдсон 1968 оны зуд нь 22 сая малаас хувилан тооцохоор өнгөрсөн өвлийнхөөс хоёр дахин их хохирол хүлээсэн юм.
Мал олдчихоод байна. Билчээрийн утгаараа шүү дээ. Хамаг аюул нь сүргийн бүтцэд байгаа юм. Энэ олон малын бараг тал нь ямаа. Ямаа нь бог малын 20 хувиас хэтэрдэггүй байж. Гол нь малчид ухаантайдаа биш, ямаа аж ахуйн ач холбогдлоор бага байжээ. Ноолуураас болоод ямаа өсгөх сонирхол даган ингэж олон болсон хэрэг. Ямаа бол хүний гэршүүлсэн хоёрдахь амьтан. Нохойны дараа. Гэхдээ ямаа нь газрын хөрсийг сүйтгэх талаараа гаргууд. Ойрхи Дорнод, иргэншлийн уугуул нутаг Мэзопотомыг цөл болгосон амьтан бол ямаа. Хятадын цагаан хэрмийг барихын тулд ямааны нуруун дээр чулуу ачиж уулын орой руу бөөнөөр нь туудаг байж. Ингэж тэр хавийн цөл үүсэн гэх юм билээ.
Ямаагаа яаралтай хорогдуулах шаардлага байна. Цөлжилтийн гол шалтгааны нэг ямаа. Ямаагаа цөөлсөн Өвөр Монголын туршлага байна. Тэд малчдаас худалдаж аваад үгүй хийсэн юм билээ. Ноолуурын Монголын эдийн засагт эзлэх байр суурь тун бага болсон өнөөгийн нөхцөлд энэ нь боломжтой юм. Ухуулж ойлгуулах гэснээс хууль гаргаад эдийн засгийн аргаар энэ ажлыг гүйцэтгэж болох мэт. Энэ бол байгаль хамгаалах талаархи эхний санал байна.
Оюутолгой, Тавантолгой хоёр л энэхүү гурван сая хүрэхгүй монголчуудад хэдэн үеэрээ идэх хангалттай хоол. Энэ хоёрын ашиглалт болон дэд бүтцэд 200 мянган ажиллах хүчин хэрэгтэй гэсэн тоцоо ч байна. Цалинг нь яаж ч өсгөөд ийм олон ажиллах хүчин манайхаас гарахгүй. Үүнээс гадна ураан, газрын ховор элемент гэсэн үнэ цэнэ нь хадахуйц өөр нөөц Монголд зөндөө бий. Ядуу зүдүүгийн эрхээр арван хэдэн жилийн өмнөөс алт хөтөлбөр гаргасан. 300 кг алт авдаг байсан Монгол өдгөө жилдээ арав дахин ихийг олзворлож байна. 68 хувийн татвар гэгч шог хуулиас болоод өдгөө алт олзворлолт нь мафи, гэмт хэргийн үүр овоохой болсон. Тэр үеэс хойш Монголын эдийн засаг дөрөв дахин өссөн, Ойрын арван жилд арав дахин өсч баяжих прогноз гарчихаад байна. Зөвхөн Оюутолгойгоос дан алт гэхэд 1 500 тонн гарна. Нинжа болон жижиг ордынхны ухдаг алт нийт эдийн засагт хумсын чинээ болоод ирж байна.
Ингэхээр уул уурхайн хөгжлийн дараагийн шат руу оръё л гэх гээд байна. Ах дүү авгай хүүхэдтэйгээ нийлээд компани болж тоглон энд тэндгүй газар сэндийлэхээ болъё. Улаанбаатарын төвд ТҮЦ-үүдэд газар өгдөг байсан, одоо дараагийн шатанд орж гоё үзэмжтэй барилга барих хөрөнгө туршлагатай компанид өгч байна. Үлгэрлэвээс ийм л юм ярьж байна. Хамгийн гол нь энэ олон жижиг сэндийлэгчид байгалийг алаад дууслаа. Энд тэндгүй нинжа, энд тэндгүй ухсан нүх, хор хөнөөл. Гол мөрөн сүйдээд дууслаа. Алт бол хаанаас ч гарна, Дэлхий дээр жигд тархсан металл. Гэрийнхээ буйрыг ухсан ч гарна. Уул уурхай хөгжүүлнэ гээд газар нутгаа бүгдийг нь сэндийлдэг улс орон гэж үгүй. Ингэхээр байгаль дэлхийгээ аврахын тулд тодорхой том ордын лицензээс бусдыг нь хүчингүй болгоё. Нийт ордын эргэлтийн хэмжээ, эзэмшигчийн нөхөн сэргээлт хийх чадвар зэргээр хэмжиж болно. Мэдээж хураагаад дээрэмдээд унаж болохгүй. Том ордуудаасаа мөнгө их олж байгаа учраас тэндээс гарсан мөнгөөр бусад газраа аваръя. Нөхөн сэргээлт хийе. Голлож балласан газруудтай тооцоо хийж торгоод тэр мөнгөөрөө нөхөн сэргээе. Хуулиа чангатгая. Орхон голыг сүйтгэсэн Уянгын алтны эзэнд торгууль тавьж хавийн орчинг эргэж сэргээхэд хангалттай мөнгө гаргуулъя. Ерөө голын хавиар байгаа бүх жижиг ордуудыг хааж эзэнд нь хохирлыг нь төлье. Монгол орноор нэг тархсан нинжа нарыг татан буулгая. Хуулиар хориглоё. Төр хуулиа хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлье. Одоо сүйрч байгаа Дархадын хонхорыг аврахын тулд түүгээр идээшилж байгаа үй түмэн нинжа нарыг болохгүй бол хүч хэрэглэн тараая. Төрд тийм эрх бий. Гэхдээ зөвхөн төрд шүү. Энэ бол байгаль орчноо аврах миний хоёр дахь санал.
Саяхан амлалт нэхдэг иргэний хөдөлгөөн гэгчээс зохион байгуулж жагсаал гэгчийг нинжа нараар үйлдүүлжээ. Тэд зохион байгуулагчдад таван мянган төгрөг төлөөд бусдын эзэмшил рүү дайран орж алт ухсан байна. Тэр далимдаа банк дээрэмдэж, хүн алжээ. Мөнгөө төлөөд тонуул хийх сургаар хэдэн мянган дээрэмчин эзгүй хээр цугласан байгаа юм даа. Бас нэг өөр газар шоргоолж шиг шавсан нинжа нарын эсрэг нутгийн иргэд зэвсэглэн дайрч мөн л хүний амь хөнөөж. Монгол улсын төлөө зүтгэе, Аюулгүй байлыг сахихын төлөө ч гэх шиг иргэний хөдөлгөөн гэгчүүд алт олзворлож байгаа компаниас мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь эд хөрөнгөд нь халдан буудаж сүйтгэл учруулчихаад, “Бид байгаль орчноо хамгаалсан, хохирлыг Засгийн газар төл, бид төлөхгүй” гээд хээв нэг хэвлэлийн бага хурал зарлан баатар царайлаад сууж байна. Тээр жил бас нэг компаниас 50 сая доллар нэхэмжилж жагсаж яваад нэгнийхээ амь насыг сүйтгэсэн хэрэг гарч байсан. Улаан сайдын эзэмшил Цайртын ордыг дарамталж жагсаал цуглаан хийсэн этгээдүүд сайдаас олон арван сая төгрөг салгаж чадсан. Оюутолгойд өндөр үнээр мэргэжлийн үнэлгээ гэгч хоёр хуудас юм бичиж өгдөг байсан этгээд захиалга авч чадахаа болихоороо олон нийтийг өдөөн турхирдаг шинэ ажилтай болсон. Өрнөдийн хөрөнгө оруулалтыг хамгийн их идэвхитэй эсэргүүцэж эх орны төлөө атгын чинээ зүрхээ цээж нэвтэртэл цохилуулаад яваа “дээд зиндааны” гарууд ихэнхдээ орд газар булаацалдагчид байдаг. Одоо Тавантолгойн төлөө тэдний зүрх бүр их хүчтэй цохилоод эхэлсэн. Монголд буй гадаадын хөрөнгө оруулагчдын тэн хагас нь Хятадынх. Харин тэдний тухай ямар ч шүүмжлэл гардаггүй нь тэд дарамтад амархан орж төлбөрөө найдвартай төлдөгт хамаг учир бий болов уу. Нөгөө талаас Орхон голыг сүйрүүлсэн этгээд алтаа ухаж дуусгачихаад байгалийн сэргээлэлт огт хийлгүйгээр хуурамч компанид газраа зарсан болоод бултчихсан. Нөгөө талаас мөнгөн ус, хүнцэл гэх мэт онц хортой бодисыг ямар ч хяналтгүй хэрэглэгчид үй түм болсон.
Байгалийн сүйрлийн зэрэгцээ үүгээр далимдуулдаг дээрэмчид бороон дараахи мөөг шиг олширлоо. Үүнд мэдэрлийн өвчтэй, эмнэлэгийн хяналтад байдаг хүмүүс ч хамрагдах болов. Хамгийн орлоготой, хамгийн амархан ажлын нэг болж байна. Ийм мэргэжил бий боллоо. Нүдэн дээр сүйрч байгаа эх нутгийн байгаль монгол хүн болгоныг зүрхийг шимшрүүлж байгаа. Өнгөрсөн хойно буруутан хайгаад яахав, уул уурхайн талаархи бидний ойлголт, нөхөн сэргээлтийн тухай мэдлэг саяхнаас л нойлоос эхэлсэн. Үгүй наад зах нь хэдэн мянган компани газар сэндийлж байгаа мөртөө урьдчилж археологийн хайгуул хийсэн нь ердөө хорьхон, тэд бүгд өрнөдийн компани байлаа. Наад зах нь ингэдэг гэдгийг тэд мэднэ, бид буталж эвдчихээд гарсан хойно нь тэгдэг байж л гэж харуусна. Одоо бүр оройтоогүй дээр нь байгаль хамгаалах чанд хууль гаргаж гол нь түүнээ мөрдүүлье. Төр өөрийн үндсэн үүргээ биелүүлэхгүй болохоор элдэв дээрэмчид, хулгайч нар, сүрдүүлэгчид үүнийг далимдуулж төрийн үүрэг гүйцэтгээд байна. Энэ нь улам хавтгайрч ганц байгаль орчин гэх юм байхгүй, аль ч салбар руу халдлага дээрэм гарах нь энгийн үзэгдэл болох нь. Ингэвэл манай нийгэм ёстой хогийн там болж хувирна. Бусдын эд хөрөнгө амь насанд дээрэм тонуулын зорилгоор халдчихаад үүндээ төрийг буруутгах, ямар нэг “эх оронч” тайлбар хийх явдал хавтгайрвал нийгмийн ямар ч ариун зорилтыг устгах аюултай. Болдог бол билчээр болон бусад газрыг хувьчлах, олон жилээр түрээслүүлэх хэрэгтэй. Соёл иргэншлээр олон жил явсан аль ч орон байгалийг зөвхөн ийм аргаар хамгаалдаг болохоос модны ченжээр ойн цагдаа тавьдаггүй байх. Үүнээс гадна өмчийн аль ч хэвшил, тэрдундаа хувийн өмчийн халдашгүй дархан байдлыг нэмж нарийвчлан хуульчлаад түүнээ амьдралд яс мөрдөж сургах нь нийгэм тогтвортой хөгжихийн үндсэн баталгаа мөн. Энэ бол гуравдахь санал минь.
1912 онд Ховдыг чөлөөлөх цэрэг тэнд Хатанбаатараар удирдуулан очжээ. Бурдуковын тэмдэглэснээр “Тагнын урианхай нар олзны үнэрээр хөвч уулнаас бөөнөөрөө буун орж иржээ”. Дайны хажуугаар Ховдод байсан бүх дэлгүүрийг юу ч үгүй тоносон юм. Хэдэн сарын дараа бүхий л баруун Монголоор цай, гурил, даавуу гээд өргөн хэрэглээний бараа тасарчээ. Энэ үед ойрдын нэлээд ноёд үг хэл гарган, “Ер нь энэ халхуудыг дагаж юунд ч хүрч мэдэх осолтой юм. Хятадуудтай эргэж нийлсэн нь дээр юм байна” гэлцэн Манжийн үед Бээжингээс авдаг байсан цалин пүнлүүгээ хөөцөлдөн сэргээлгэжээ. Энэ нийтийг хамарсан сэтгэлгээг оргодол хулгай Дамбийжаа овжин ашиглаж, Хятадын Маажинсан ууланд нийслэлтэй Ойрдын тусгаар улс байгуулах гэж улайрч байсныг Хүрээнээс Нанзад баатраар толгойлуулсан бүлэг явуулж арай гэж дарж авсан байдаг. Энэ тухай Бурдуковын “Хуучин ба шинэ Монгол” номд тун тодорхой бий.

2010.9.27.
kouuu
Hun
erhanat
erhanat
erhanat
zochin
MAHN-iig muul
zochin
Зочин
Japan Fukuoka
Japan Fukuoka
Mongolchuudad
бачка
9911 avna
Зочин
day
Зочин
Budapest
Budapest
Budapest
Budapest
Budapest
Budapest
hm
Hi
ei
delgermaa
ok
Xacap
Xacap
SHOOTER
Mongol
Хурц 10 жилийн ялтай
mgl
МИЧИГАНЫ ОНАНИСТ
МИЧИГАНЫ ОНАНИСТ
МИЧИГАНЫ ОНАНИСТ
эмэгнэл
ãýðýëýý
Зочин
k
unen
Zaya
Зочин
180 149. 97
180 149. 97
180 149. 97
100
100
100
Зочин
чи нинжа
Зочин
Зочин
Зочин
Guest
EEBII
НИНЖА ГИШҮҮН
unshigch
182.160.41
nb
irgen
Зочин
hh
baabart
Зочин
mash zov
зочин
gaa
zochin
Зочин
sain baina
Зочин
зочин
бат
Business erhlegch
Зочин
zzz
Зочин
buurtsag
Хүн
sanal
Жак Ричэр
Home-iig uzeerei mongolchuudaaa
ml
aalz
Sweden
enkh
Dulmaa
Зочин
90. 30. 225
90. 30. 225
90. 30. 225
Baingiin zochin
ip mordogchid
Зочин
Зочин
Зочин
IP address
114 84 32. Xxx
114 84 32. Xxx
Boldoo
Naranbat
Зочин
зочин
Энэ ip adress
Tyn zuitei niitlel boljee
IP
IP
IP
Зочин
Зочин
elbegdorj
мэдэхгЮй
Зочин
chuka
france
Зочин
dsfgsdfg
биболби
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
IP adress
IP adress
zochin
би
e
Bell
Зочин
Зочин
BG
Tiim
Maag
Ganaa
Зочин
IP olox
Зочин
Bayaraa
Зочин
Зочин
АЙ ПИ- ОЛОХ нь
Bellamy
bo
bilguun