Улаанбаатарын захирах ба захирагдах ёс
Намар цагийн царцаа лугаа өдийд Улаанбаатарыг улаан хацартай жаалууд бүчдэг. Хөдөөнөөс ирж эрдэм сурахаар, цаашлаад энэ их хөлийн газар амьдрахаар зоригсдын нүүдэл өмнө нь ч байсан. Хойшид ч ирсээр байх болно.

Захиргаадалтын үед хотын хүн болохын тулд өөрийгөө маш их бэлддэг, хянадаг байв. Таримал зүлгэн дээгүүр туучаад торгуулах, хиртэй хувцас өмсөөд бусдад нүдээрээ олзлуулах, хашгирч гуаглаад хүмүүсийн дургүй хүргэх зэргээр билиг танхай араншин болгон хивсэн дээгүүр шавхайтай гуталтайгаа яваа мэт балаг тарьж тарьж сая нэг юм иргэншдэг байлаа.
Одоо Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу хаа дуртай газраа амьдрахаар зөвхөн хүүхэд нь биш гэр орноороо нүүж ирдэг болсноор шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл нийслэл маань илт хөдөөшиж байна. Өчигдөр адуу хариулж явсан нөхөр өнөөдөр хотод автобус барьчихсан салхи татуулан исгэрч явах жишээтэй.
XIX зуунд Манжийн Сандо амбан хүрээнд ирээд ил задгай бие засахыг хориглож анхны жорлонг бариулж хэвшүүлж байсан сонирхолтой баримт байдаг. Гэтэл одоо тэр үеэс илүү зэрлэгшиж булан тохой болгонд цаашаа хараад алцайсан "юм"-нуудыг харахаас ой гутмаар. Хот тоостой, утаатай, чих дөжрөм дуу чимээтэй болсон. Ийм орчинд цэвэр хувцаслах боломжгүй юм. Өөр ч олон боломжууд хаагдсанаар хүн амын тал хувь амьдардаг энэ газар нэлэнхүйдээ заваан балиар байдалтай амархан дасч байна.
Тэгэхээр хотод амьдрах стандарт даруй тогтоох шаардлага бий боллоо. Энэ шаардлагын нэн тэргүүнд дэлхийн бусад том хотуудын иргэдийн адил өглөө бүр ажил сургуульдаа явахын өмнө усанд орж хэвшсэн байх ёстой. Орчуулгын кино зурагтаар үзэж байхад хүмүүс дандаа усанд орж байгаа тухай их гарч байгаа биз. Энэ нь дээл өмсөхөө болиод костюм хэрэглэдэгтэй адил хамтын амьдралын салшгүй нэг хэв маяг юм. Энэний цаана нийслэлд амьдрах өртөг хямд биш гэдгийг эдийн засгаар илэрхийлж байгаа юм. Энэний цаана өчигдөр хөдөөнөөс гэрээ ачиж нүүж ирээд нэг сая иргэнийг зуухандаа чихсэн хаймрын утаагаар утаж доромжилж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Та хаа дуртай газраа нүүж сууж болно. Улаанбаатарт амьдарч бололгүй яахав. Гэхдээ энд амьдрахын тулд төвлөрсөн халаалт бүхий орон сууцтай, тэр сууцанд нь биеэ угаах шүршүүр, боловсон жорлон бий юу?.
Наяад оноос өмнө хотод ирсэн айлуудын ихэнх нь яаж ийгээд орон сууцтай болчихсон юм билээ. "G хороолол"-ын хувьд дийлэнх нь зах зээлийн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа шинэ хөдөө орон нутгийнхан. Гэр хорооллын байгаа газрыг чөлөөлж оронд нь нийтийн орон сууц барьчихмаар байдаг. Газраа үнэрхээд хөдөлж өгдөггүй. Тэр жил "4-р дэлгүүр"-ээс хойш 800 метр засмал зам тавих зорилгоор айлуудыг нь хөдөлгөх гээд ёстой үйлээ үзсэн байх.
Энэ жилээс Улаанбаатарын "А" бүсэд түүхий нүүрсээр галлахыг хориглох шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд 15 мянган айл утаагүй гал хэрэглэх юм байна. Ёстой лөөлөө байлгүй гэж олон хүн бодож байгаа. Уг шийдвэрийг хагас хугас хэрэгжүүлж чадвал хот доторх энэ өвлийн утаа арай шингэрч магадгүй юм. Даанч сонгуулийн балай тогтолцооноос болж хотыг захирах хоншоортой дарга олдохгүй юм. Надад саналаа өгөхөө байчих нь гэж айгаад иргэдийн өөдөөс олигтой чанга дуугарах бололцоо дарга нарт гардаггүй. Аман дээрээ утаа гэж ярьчихаад ачир дээрээ айлуудаар нүүрс, эсгий гэр тараагаад л явж байна.
Засгийн газрын ордноос хойшоо километр хүрэхгүй зайнаас гэр хороолол үргэлжилдэг биз дээ. Эхний удаад Гандан, "Зуун айл", Телевиз, "Дэнжийн мянга" гэх зэрэг нийслэлийн төвд байгаа орчинг бүсчилж, эдийн засгаар боомилох хэрэгтэй. Нийтийн халаалтад хамрагдаагүйн, бохирын шугаманд холбогдоогүйн, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт хийгээгүйн, хотын гоо үзэмжийг муутгасан орон сууц хашаа байшин барьсны торгууль оногдуулах замаар төрөөс шахалт үзүүлж яагаад болохгүй гэж. Энэ орчинд зөвхөн тансаг хэрэглээний зорилгоор каминь зуух галлахыг зөвшөөрч ахуйн хэрэглээнд түлээ нүүрс хэрэглэхийг болиулж, зөөврөөр ус түгээхийг зогсоох цаг болчихсон. Тэгээд чангалаад байхаар айлууд аргаа бодно. Газраа чөлөөлнө. Оронд нь төрөөс орон сууц барьж өгнө. Юуг хожихов гэхээр нийтээрээ эрүүл саруул орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Хотын төвд эдлэн газартай, түүн дээрээ төвийн халаалтад холбогдсон, цэцэрлэгт умбасан хаустай байж болно. Аль ч оронд тийм эдлэнгүүд зөндөө. Манайх тийм биш байна. Яагаад гэхээр төр хүчгүй, Улаанбаатарыг захирагчид эрх мэдэлгүй, хүмүүс айхтар хэл амтай, захиргаагүй дураараа байгаад сурчихсан. Хотын төвийн гэр хорооллыг маргааш өглөөнөөс хөөж туугаад эхлэх боломжгүй нь мэдээж. Нэгээс хоёр жилийн хугацаа өгч төднөөс эхлэн түрдэг хусдаг техник, цагдаа хэрэглэнэ шүү. Газраа өгсний хариуд тэнд ийм хөнгөлөлттэй орон сууцанд оруулах тухай гэрээ хийгдэх зэрэг хүнээ бодсон хариу байж таарна.
Одоо утааны улирал эхлэхээр амтай болгон хотын удирдлага руу дайрцгааж утааг арилгана гэж хэдэн төгрөг идсэн хэл гээд л агсарцгаана. Утаа гаргаад байгаа айлууд руу хэн ч юу ч хэлж чадахгүй. Тогныхоо мөнгийг ч авч чадахгүй боорлуулдаг юм байна лээ. Гэр хорооллынхонтой эхнээсээ шударга бус харьцаж, төрийн албан хаагчид, хороо дүүргийн дарга гэх архагшсан дарга авгай нар төрөл бүрийн луйвар авлигад идэгдээд нэр нүүрээ барж дууссан. Хотын төв болоод байгаа гэр хорооллуудад дээхнэ хятадууд амьдарч байсан үеэс эхлээд элдэв гэмт хэргийн үүр уурхайнууд байсаар ирсэн. Гудамжаараа бүлэглэн хулгай хийгсэд, эх орны аль нэр хүндтэй бараа материалыг дуурайлган хуурамчаар үйлдвэрлэгсдийн сүлжээ, одоо ид яригдаад байгаа хар тамхины үүр уурхай, хүний наймаачид, мөрийтэй тоглогчдын эх орон бол энэ хавь гэдгийг цагдаа тагнуулынхан маниас илүү мэдэж байгаа байлгүй дээ. Олон эх сурвалжийн хэлээд байгаагаар бол "Зуун айл" дахь барилгын зах орчим бол мафижсан таун гэлцдэг. Тэр орчмын үлийн цагаан оготнын хөеө шиг мухар тахир шавхайтай гудамжуудад чухам юу болдгийг мэддэг монгол хүмүүн урьд нь ч одоо ч байдаггүй нь хачирхалтай. Улаанбаатарын утаагаар далимдуулж энэ мэтийн нууцлаг уурхайнуудыг зад татаж, орчин үеийн барилга барьж, цэлгэр гудамж талбай, цэцэрлэг байгуулж төр төмөр нүүрээ харуулж чаддаг бол олон хүн баярлана даа.
Бид хүссэн хүсээгүй Улаанбаатарт өндөр өртгөөр амьдарч байгаагаа анзаарах хэрэгтэй юм л даа. Өнгөцхөндөө бол аргалаад үнэгүй автобусанд суучихаж байгаа юм. "Нарантуул" гараад хоол хувцсаа хямдхан бэлдчихнэ. Бараа таваарын дамжлагын дамжлагын дамлаж зардаг хэсэг дээр зогсож байгаад мах, төмс, нүүрс зараад дундаас нь монжсон мөнгөөр зовлонгүй олз олоод байгаа ч юм шиг. Гэвч үнэгүй юм орчлонд байдаггүй болохоор нэг их удахгүй нийслэлд амьдарсны гор гарч төлбөрүүд ар араасаа хөвөрдөг. Юуны түрүүнд эрүүл мэндийн хохирол, хэрэг төвөгт орооцолдсон гай барцад нүүрлэх ба хүүхэд нь томроод ирэхээрээ машин унаа, орон сууц, компанийн захирлаас доошгүй ажил нэхээд унана. Тэр хүслийг нь биелүүлэхгүй бол "агшиндчих" гээд болдоггүй. Пээ хөдөөнөө сууж байхдаа ямар амар амгалан байсан юм бэ дээ хэмээн өнгөрсөн хойно бүүр түүр санагдана.
Хөдөөнөөс ирэгсдийн аман яриаг сонсож байхад хуулийн тухай ойлголт бараг байдаггүй. Адуу хулгайлж байгаад гардвал шоронд орж болзошгүй. Гэхдээ хот аймагт байгаа садангийн прокурор аргалах юм бол тэнсэнтэй гарч болдог гэдгээс цаашгүй. Гэтэл олуулаа нэг дор амьдрахад төрийн хуулиас гадна нийгмийн харилцан шүтэлцээ нэгэндээ ямар их дэм болох эсвэл гай болох тухай тогтолцоог хэлж ойлгуулсан явдал байхгүй байна. Нүүдэлчнээс суурин амьдралд шилжсэнээ ойлгоогүйгээс төлөвлөөгүй олон зардал ундарч, өөр дэмий ирээдүйгүй зүйлд ихэнх орлогоо үрэн таран хийх зэргээр Улаанбаатарт хоёр ч идсэн юмгүй, хоосон хоноод ч байсан юмгүй өдөр хоногийг өнгөрөөдөг олон өрх бий болжээ.
Тэгэхээр Улаанбаатарын "Б" бүсэд нь болохоор бүх бараа мянган төгрөгийн үнэ бүхий дэлгүүр, бараан захууд, үнэ хямд дотроо үйлчилдэг микроавтобус, их дээд сургуулиуд, оюутны байр, хөнгөн үйлдвэрүүд, үүрэн телефоны компаниуд, хөлбөмбөгийн талбай, бөхийн өргөө, соёлын ордон зэрэг байгууламжуудыг төвлөрүүлж арай өртөг багатай амьдрах боломжийг тэнд түр олгомоор байгаа юм. Ингэж хэлсэн хэлээгүй хотын ирээдүй угаасаа тийм чиг хандлагатай болно биз дээ. Гагцхүү цаг хугацаа аль болох наашлах тусмаа нэн сайн аж. Эхлээд хотод амьдрагчдад зориулсан бүх нийтээр мэдвэл зохих дүрэмтэй болж авах нь нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн адил ач холбогдолтой.
Хууль дүрэмгүй мэт аашилдаг балмад этгээдүүдээс болж нийгмийн соёлтой ухамсартай бас амьдралын боломжтой хэсгүүд нь нийслэлийн нүүр царай болсон төв хэсгээс дайжин уулын аманд бүгэх, гадаадад гарах зэргээр аргаа баран зугтааж байна. Тэгэх тусам Улаанбаатар нэлэнхүйдээ улам муухай болж, уур уцаартай бараан царайгаар дүүрлээ. Хотын төв дэх таван ханатай бор гэрийн яндангаар хар утаа олгойдсоор байгаа цагт эрүүл орчинд амьдрах тухай Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй.
Төр засаг болон хотын удирдлагуудад утаанаас салга гэж хэлээд байгаа чинь нэг ёсондоо биднийг чангалаад өгөөчээ л гээд байгаа үг юм шүү дээ. Түүнээс бус тэнд байгаа хэдэн дарга "Хангарьд" байшингийн дээвэр дээр май тавиад байгаа юм биш. Уйлах хүүхдийн хошного урд өдрөөс л умалздаг. Одоо ороолгоод өг. Эхний удаа 15 мянган айлыг шахмал түлшээр шахаж гуяд. Сайн байна. Өшөө дахиад...

Утаа=Сонгууль
Хар Хорин руу
Нээрээ
Чадна
SRL
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
иргэн
bataa
ббб
ббб
hodoo
Reader
hotiinh
Зочин
Зочин
Зочин
saraa
graa
ajiglagch
Зочин
Зочин
Зочин
Õîðò óòàà ¿éëäâýðëýã÷
Зочин
naiz
irgen
zochin
zochin
zochin
zochin
ZOCHIN
bi
sanal
korea
korea
Болсон явдал
Mglmaa
Mglmaa
neghuu
малч
Зочин
шоогоо
Зочин
enku
bagi
Niisleliin irgen
Зочин
bat
bat
gh
delgermaa
delgermaa
kkkk
choi
Xotiin irgen
ЗОЧИН
ЗОЧИН
hariin nutgaas
зочин
Зочин
зочин
Зочин
бичээчид
Дорж
?